66 страница29 апреля 2026, 07:40

66


Сэүн Жунин хоёр хоёул чимээгүй сууна. Тэдний солилцох харцыг, зөвхөн тэр хоёр л энэ мөчид ойлгож буй мэт санагдана. Ах дүүгийн дунд дахиж салшгүй холбогдсон нарийнхан утсыг нь дундуур нь орж таслахыг хэн хүсхэв дээ. Ноён
Угийн үгс тэдэнд ингэж нөлөөлсөн байх.
Аав нь хүү нараараа бахархаж байгааг би хүртэл ойлгосон шүү дээ...

Тао ноён Угийн талаар хэлэх гээд Минагийн өрөө лүү орсон юм. Тэр илүү ширүүхэн ярьдаг болж, түүний нүднээс өмнөх, Минагийн төлөө юу ч хийхэд бэлэн байсан харц алга болсон байлаа. Аргагүй ч биз ээ... Ийм урвалтыг мартах үнэхээр хэцүү. Мина саяхан л түүнийх байсан зүйлээ буцааж авахын тулд хичээх нь хараглана. Түүнээс их зүйл асууж, Таотай ямар ч хамаагүй зүйлсийн талаар ярилцахыг хичээнэ. Эвгүй бас сайн чадахгүй байгаа ч, тэр үнэхээр их хүсч байсан юм. Би үүнд итгэхийг хүслээ.

Өөрийнхөө гэрт өөрийгөө илүү мэт мэдрээд, хэсэг үүдэнд юм бодсоор зогслоо. Ах дүүс юуны ч талаар юм аяархан ярьж байсан юм, гэр, оройн хоол, ээжийнхээ тухай... Гал тогоонд өөрийгөө саатуулах гэж үнэхээр хичээсэн ч, 3 дахь удаагаа цэвэрхэн ширээг дахин нэг арчисныхаа дараа гэрээс гарах хэрэгтэйгээ ойлгосон юм.

- Дэлгүүр явлаа, - коридороос орилчхоод, орц руугаа гарлаа.

Ноён Ли өрөөний хамтрагчтайгаа шатар тоглон сууна. Түүнийг харахад, сэргэчихсэн, амьдралд сэтгэл хангалуун нэгэн харагдаж байв.

- Та гайгүй юу? - үүдэнд зогсоод, инээмсэглэсээр түүнийг мэндчиллээ.

- Өө! Миний охин ирчхэж! - Ли ах чангаар хэлээд, намайг тэврэхээр үүд рүү гүйх нь тэр.

- Та бүр жин нэмчихжээ, - хариуд нь тэврээд авлаа.

- Хэлээд юу гэхэв!

- Ажилж болно гэсэн үг биз дээ? Надад нэг гуйх гуйлт байна л даа.

- Ямар? Чиний төлөө юу ч хамаагүй хийнэ ээ! Би чамд том өртэй болохоор юуг ч зөвшөөрнө!

- Өчигдөрхөн дүү маань спорт клубээ нээсэн. Түүнд найдвартай хамгаалалтын хүн хэрэгтэй. Ярилцлага танихгүй гудамжны хүнээс авах нь...

- Би гудамжны хүн биш гэж үү? - ах гунигтайгаар инээмсэглэнэ. - За, ойлголоо доо охин минь. Юу хүсч байгааг чинь ойлгочихлоо, гэхдээ...

- Та юу ч байсан зөвшаөрнө гэсэн шдээ. Таныг нөгөөдөр эмнэлгээс гарч болно гэсэн. Тэгээд шууд ажилдаа орохгүй юу. Нээрээ спорт клубт хамгаалагчийн өрөө байгаа, та тэнд амьдарч болно шүү дээ. Тэгэхгүй бол гүүрнээс ажилдаа явах арай л хол байх.

Түүний нүд нулимсаар дүүрнэ.

- Та битгий уйл л даа! - нурууг нь зөөлхөн иллээ.

- Би... би зүгээр л...

- Ямар хөөрхөн охинтой юм бэ! - өрөөний хөрш нь Ли ахад хэлнэ. - Жимин гэдэг биз дээ? Тэр чиний тухай зөндөө зүйл ярьсан! Энэ хорвоо дээр сайн залуус үлдсэн гээд л өдөр шөнөгүй яриад л байсан!

Би даруухнаар инээмсэглэлээ.

- Битгий хэтрүүлчихээ, хүүхдүүдийг магтаж болдоггүй юм. Тэднийг улам хурцлаад, сайн ажилуулах хэрэгтэй, - түүний үгс надад хан нэгнийг санагдуулна. - Дэлхий ертөнцтэй тэмцэх хэрэгтэй, тэмцэх!

- Хамтдаа тэмцье, - түүний гараас атгаад, аяархан хэллээ. - Би ганцаараа чадахгүй ч юм билүү? Хамтдаа болж байна уу?

- Чи чадна аа. Хэрвээ юм болвол, намайг хаанаас хайхаа мэдэж байгаа биз дээ?

- Хаана гэж? Гүүрний доор уу?

- Үгүй дээ. - инээмсэглэнэ. - Спорт-клубын хамгаалагчийн өрөөнд!

Энэ хэдхэн сард зөндөө зүйл болж өнгөрсөн байна. Би бодохгүй байж, зүгээр л амьдрахыг хүссэн. Энэ бүх үйл явдлын дундуур би өөрийнхөө дотоод чөтгөрийн талаар бүр мартчихсан явж. Тэр тайвширч, алга болж, намайг дахиж тэр гүүр лүү түлхэхгүй байх.
Хэрвээ намайг буруу зүйл хийчихвэл, араас минь уйлах хүн байгааг мэдэх болохоор.

Хачирхалтай хэдий ч, Тао намайг хайрладаг, өөрийнхөөрөө хайрладаг. Үгүй бол, хайргүй хүндээ өдөр бүр апельсин авчирна гэж үү? Нялуун үгс, тэврэлт байхгүй ч, үйлдэл бий. Би түүнийг аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Минатай, эсвэл өөр охинтой, хамаагүй ээ. Зүгээр л инээж, намайг янз бүрийн үгсээрээ өдөж, эрхлүүлж бас томоор мөрөөдөж байг. Үнэхээр хүсч байна, үнэхээр.

Энэ гүүр надад сонин мэдрэмж төрүүлнэ.
Доорх ус урьдных шигээ бохир байх ч, дотор нь түүнийг тунгалаг байлгах хангалттай их цэвэр ус байгааг би мэднэ. Тэр дахиж намайг хязгааргүй их далай руу татаж, бууж өгөх үгс хэлэхгүй байгаа, учир нь хажууд минь Сэүн байгаа. Би байхгүй бол тэр шөнөөр унтаж чадахгүй. Түүний хажуу талын буйдан дээр биш, хажууд нь, хөнжил дотор нь хамт хэвтэхийг хүсч байна. Миний орон дээр хамтдаа унтах - бүр төгс л гэсэн үг. Миний авах ёсгүй дуудлаганд би хариулсныг тэр мэдэхгүй байгаа. Сэүнийг нээлт рүү явсан хойгуур Соин залгасан юм. Би тэсэлгүй дуудлагийг нь авчихсан л даа. Юу ч сонсолгүй, түүн шиг яанхануудын талаар юу гэж боддогоо, мөн дахиад нүдэнд өртөх л юм бол, толгойн дээрх үсийг нь нэг нэгэнгүй урж тасдаж хаяна гэдгээ эмэгтэй хүний хэлээр ойлгуулсан. Үүний дараа өөрийгөө муухай хүн шиг мэдэрч байсан ч, гэрчилгээн дээрх тамга минь надад хангалттай эрх өгч байгааг сануулна. Ер нь л Сэүн - миний аз жаргал! Хэрвээ хэрэгтэй бол, би түүний төлөө тэмцэх болно! Ноён Ли миний талд! Би оролдож үзмээр байна. Сэүнтэй амьдралаа бүтээх гэж...

Өнгөрсөн амьдралын минь бүх зүйл маш хурднаар Тао бид хоёр дээр нурж унаж байсан ч, тун удахгүй би шинэ амьдрал бүтээж босгохыг хэн мэдэх билээ дээ...

- Хаана байгаа юм? - Жунины хоолой утасны цаанаас сонсогдлоо.

- Энд.

- Дахиад ганцаараа гүүр лүү явчихсан юм уу?

- Ямар мундаг таадаг юм бэ?

- Хүлээж байгаарай, удахгүй очлоо.

Тэр ирсэн. Төмрөн морьноосоо буугаад, малгайгаа тайлчхаад, хажууд минь үг дугаралгүй ирж зогсов.

- Чамд энэ газрын яг юу ингэж их таалагддаг юм бэ?

- Сайн юм бодож чаддаг юм.

- Гэрт хэн саад болоод байгаа юм?

- Та хэд бүгдээрээ. - инээмсэглэв.

- Юу бодож байгаа юм?

- Хаана таслал тавих талаараа.

- Айн?

- Өгүүлбэрийн хаана нь таслал тавих талаар.

- Бодох юмаа олж дээ. Ямар өгүүлбэр юм?

- Эвд болохгүй зас. Эвд, засч болохгүй юу? Эсвэл, эвдэж болохгүй, зас уу?

Тэр инээв.

- Чамд аль нь таалагдаж байгаа юм бэ дээ?

- Эвдэж болохгүй, зас.

- Эвдэж болохгүй... - тэр давтаж хэлнэ. - зас... Надад таалагдаж байна. Таалагдаж байна...

- Чамд Ким Наи ч бас таалагддаг. - инээмсэглэнэ.

Жунин хөөрхий минь бүр иччихлээ.

- Бүр хардчихлаа байна.

- Хардах аа? Нээрээ юу?

- Аанхаа, - толгой дохив.

- Харин би чамайг Сэүнтэй харддаг. Маш бага, маш жижигхэн, гэхдээ л харддаг.

- Жаргалтай байгаарай, үнэхээр их.

- Би хичээнэ ээ. Чи ч бас, ах минь буруу зүйл хийчихвэл шууд л хэлээрэй, би алаад өгнө өө, за.

Дэндүү ихийг холбодог хүнтэйгээ найз болж чадах болов уу?

Чадна. Бүгд л алдаа гаргадаг гэдгийг зөв цагтаа санах хэрэгтэй.

- Чи нээрээ бүжгийн студи нээх гэж байгаа юм уу?

- Тийм ээ, Тао бүр дээр санал болгож байсан юм. Бодож байгаад зөвшөөрсөн.

- Харин намайг санхүү хариуц гэж байна лээ.

- Яах гэж байна даа?

- Мэдээж шүү дээ! Та хэдийг хэн нэгэн харж байх хэрэгтэй биз дээ? - гараа агаарт савна.

- Тийм шүү, - Жунин инээд алдана.

- Гэрлүүгээ харих хэрэгтэй...

- Сэүн, намайг чам дээр ирснийг мэдэж байгаа, баахан үглэсэн ч, явуулсан шүү. Гэхдээ яг одоо хардаад үхэж байгаа байлгүй. Надаас дор хартай хүн шүү!

- Намайг... намайг хардаж болно гэж үү?
Би чинь Жимин шүү дээ. Зүгээр л Жимин.

- "Зүгээр л Жимин" гэж байдаггүй юм. Жимин байгаа, бас тэр алт мэт үнэ цэнтэй нэгэн. Чи анзаараагүй ч, чиний ачаар бүгд байрандаа ирсэн юм шиг. Сэүн бид хоёр бүгдээрээ цуглаж байгаад аав ээж дээр очдог юм уу гэж бодож байгаа. Ээж ч, аав... Тэд бид нарт хэрэгтэй байдаг шиг, бид ч гэсэн тэдэнд хэрэгтэй.

- Гоё санаа байна. Ноён Угаас үхтлээ айдаг ч, хэрэгтэй бол хамт явна аа.

- Тэр хүн намайг үргэлж үзэн ядаж, гоочилдог байсан гэж боддог байсан. Намайг гэрээсээ явж, ажил олж, түүнээс ганц ч зоос авахгүй байх урам өгсөн. Харин өнөөдөр тэр бид хоёрыг хангалттай биеэ дааж, хийсэн бүхнийхээ хариуцлагийг үүрдэг өдөр хүртэл амьдарчихлаа гэсэн. Яг үнэндээ амьдралдаа сонсож байсан хамгийн гоё магтаал. Хүлээж байгаагүй хүнээсээ шүү. Харин Сэүн... Ээжийнхээ үхлийн дараа, тэр аавтайгаа зууралдаж, хий гэсэн бүгдийг нь хийж байсан. Ноён У түүнийг өөрийнх нь замыг яаж олуулах талаар мэдээгүй байх. Гэхдээ түүний "хүмүүжлийн туршилт" амжилттай байсан гэж бодож байна. Сэүн өөрийгөө зохиолч хүний үүднээс хөгжүүлэх болсон. Амьдралдаа юу хиймээр байгаагаа олсон. Өөрийнхөө хүслийг ч хамгаалж чаддаг болсон. Тао түүнийг ч бас клуб руу чирчихгүй л бол шүү дээ, - Жунин инээмсэнлэнэ.

- Бид хоёртой юу тохиолдох вэ... - бараг л сонсогдхооргүй хэллээ. - Сэүн бас би... Удахгүй 5 сар болно. Бидний гэрээ...

- Эхэлснээсээ хойш 3 долоо хоногийн дараа л цуцлагдчихсан шд, - Жунин миний өмнөөс дуусгах нь тэр.

- Юу?!

- Чи мэдээгүй хэрэг үү? Гэрээ байхгүй шдээ. Тэр чамд хэлээгүй юм уу?

____________________________________

Сэүн тэгэхээр Жиминтэй хамт амьдраад 3 дахь долоо хоног дээрээ түүнд дуралчихсан юм байна🥰

Зохиолийнхоо нэрний талаар тайлбарлая гэж бодлоо. Нэр нь орос дээр "Сломать нельзя построить. Или дело в запятой" гэдэг.

1. "Сломать нельзя построить" гэх өгүүлбэр дээр таслал хаана тавигдахаас шалтгаалж, өгүүлбэрийн утга тэр чигтээ өөрчлөгддөг.

Сломать, нельзя построить. - Эвд, дахиж засч болохгүй. (Амьдралаа дуусга, бууж өг гэсэн утгатай)

Сломать нельзя, построить. - Эвдэж болохгүй, зас. (Бууж өгөлгүй үргэлжлүүл гэсэн утгатай)

2. Өгүүллэг маань Жимин амьдралаа дуусгах талаар бодлоос эхэлдэг. Ерөнхийдөө, таслал хаана тависнаас шатгаалан Жиминий амьдрал үргэлжлэх үгүй нь шийдэгддэг гэх үү дээ.
Яаана аа, ойлгомжтой тайлбарласан гэж найдъя🙈♥️

66 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!