67 страница29 апреля 2026, 07:40

67


- Тао, Мина хоёр байхгүй шүү. Кино үзэхээр явсан. - гэрийн босго давав уу, үгүй юу Сэүн зарлав.

- Тэгвэл хоёулаа нухацтай ярилцаж болох юм байна. - түүн рүү муухай харав.

- Нухацтай? Нухацтай... Яагаад би наад үгнээс чинь ингэж их айгаад байна аа... - намайг том өрөө лүү оруулсаар хэлэв.

- Суудлаа эзлэнэ үү, У Сэүн. - буйдан руу толгой дохив.

- Балай юмаа... Би бас юу хийгээд амжчихваа? Эртхэн сануулчихья, хийсэн үйлдлүүд минь нэг бол чамдаа зориулах гүн хайраас бүтсэн, нэг бол цаанаасаа тэгээд дэлхий ертөнц таарчихсан зүйл шүү! - суухаасаа өмнө анхааруулна. - За. Одоо шийтгэлээ хүлээхэд бэлэн, - хоёр гараа өвдгөн дээрээ, яг л загинуулж буй цэцэрлэгийн хүүхэд шиг тавив.

- Чи юунаас болж шийтгүүлж байгаагаа мэдэхгүй шдээ.

- Юу ч байсан бэлэн байна. Эцсийн эцэст бүр үнсэлт авах юм бол, намайг зодсон ч болно шүү.

Би уртаар санаа алдав.

- Ерөнхийдөө : нэг бяцхан шувуухай бидний гэрээ аль хэдийнээ цуцлагдчихсан талаар чихэнд минь дуулаад өгчихлөө.

- Би зөв ойлгож байгаа бол, тэр жижигхэн шувуухай чинь - бор арьстай, мотоцикл унадаг, даварчихсан амьтан мөн үү?

- Ямар хамаа байна аа. Гол нь - гэрээ.

- Чи тэр цаасны төлөө надтай хамт байгаа юм уу? - Сэүн хоёр нүдээ эргэлдүүлж, жүжигчин мэт уй гашуугаар дүүрэн харав.

- Битгий асуултнаас зугтаад бай!

- Асуулт нь яг юу билээ?

- Гэрээ хаана байна?

- 7 дахь гудамжны нэг хогийн цэг дээр л байгаа байлгүй.

- Яагаад тэнд байгаа юм?

- Хамгийн ойрхон хогийн цэг нь л байсан шд. - хоёр мөрөө хавчив.

- Ер нь яагаад хогийн сав руу орсоныг нь асууж байна?!

- Гадаа хог хаяж болохгүй болохоор.

- Өдөөд байна уу?!

- Аанхаа, - инээчхээд, намайг өвөр дээрээ суулгана.

- Хоёулаа яриагаа дуусгаагүй байна, - хөмсгөө аль болох ууртайгаар үрчийлгэлээ.

- Үгүй ээ, бүх юм дөнгөж эхэлж байна...

- Чи гэрээгээ цуцалчихаад надад хэлээгүй юм уу!

- Аанхаа. - арьсыг минь зөөлхөн хазна.

- Сэүн! Би энд юм яриад байна!

- Чи ярьж бай, ярьж бай, сатаарч болохгүй шүү, - цамцны минь эхний товчийг тайлна.

- Хөөе! - түүний гарыг цохих ч, товчнууд минь нэг нэгээрээ тайлагдаж, доторх зүйлийг минь ил гаргана.

- За, юу ярьж байлаа? - надруу гэнэн нүдээр харав.

- Гэрээний талаар.

- Би өөрийгөө болон чамайг бататгах гэж гэрээ хийсэн ч, хэдэн долоо хоногийн дараа чамд зүгээр л итгэж байгаагаа ойлгосон. Тэгээд л болоо.

- Тэнд миний ч гэсэн заалтууд байсан шдээ!

- Би тэднийг чинь биелүүлэхгүй гэж хардаад байгаа юм уу? - Сэүн нухацтайгаар асуув.

- Үгүй ээ, зүгээр л...

- Тэнд юу бичсэн байсныг ч сайн санахгүй байна...Чи надтай 5 сар... тэгээд эцэст нь... Тусдаа байр авна гэсэн билүү? - тэр үүнийг хэлчихээд над руу итгэлгүйхэн, эвгүй харав. - Байранд чинь учир байгаа юм уу?

- Зөвхөн түүнд ч биш. Би зүгээр л...

- Баталгаа хүсч байна уу? - тэр зөөлхөн намайг өвдөгнөөсөө буулгачхав.

- Үгүй ээ, би...

- Үнэхээр... Дүүгээсээ тэгж их холдмоор байгаа болохоор, ийм жүжиг зохиогоод байгаа юм уу? - буйдангаас босоод над руу харав.

-Юу? Жүжиг?

Түүний юу бодож байгааг ч ойлгохоо болив. Яг үнэндэж би зүгээр л хэдхэн үг өөрөөс нь сонсмоор байсан юм. "Би чамд дуралчихсан болохоор 5 сарын дараа тавьж явуулмааргүй байсан". Тэгсэн...

- Би тэгж хэлээгүй ээ... Зүгээр л...

- Би гэрээгээ цуцалчихсан, тэнэг зүйл хийчихсэн, уучлаарай. Чиний баталгаа тэнд явж байгаа шүү дээ. Гэхдээ бидний тохиролцсон зүйл бүгд урьдныхаараа гэдгийг амлаж байна.

Тао Мина хоёр гэртээ ирсэн ч, Сэүн одоо хүртэл алга. Гэрээний тухай яриа эхлүүлсэндээ өөрийгөө зэмлэнэ. Байхгүй л биз, тэгээд яахав дээ! Би буруу зүйл хийчихлээ.

Сэүнийг Жунин шөнийн нэг цагт "авчирсан" юм. Коридорт оруулж ирээд, хана налуулж суулгачихаад, энэ өрөвдөлтэй үзэгдлийг хараад, надаас асуув:

- Би буруутай юу?

- Үгүй ээ, би.

- Гэрээнээс болсон уу?

- Одоо байхгүй жижигхэн цаас одоог хүртэл бид хоёрыг амьдралыг бусниулж байгаа нь хачирхалтай юм...

- Юу гэж хэлж байна?

- Тэр намайг түүнтэй байрнаас л болж хамт байгаа гээд бодчихсон.

- Мангар.

- Хэлээд юу гэхэв.

- Алив, би буйдан руу хүргээд өгье. - Жунин хүндээр санаа алдаад, ахыгаа босгохоор болов.

- Битгий их юм боддоо. Чи ганцаараа өөртөө итгэлгүй биш, - Жунин инээв.

- Авчирсанд баярлалаа.

- Би хаачив л гэж дээ.

- Май, - цайтай аяганы минь хажууд, үл хөдлөнгийн сонин газардав. - Сонго, - Сэүн ширээн дээр тавьчихаад, гал тогооноос гарав.

Сонины хавтасан дээр янз бүрийн байр харагдана. Яг энэ мөчид, сэтгэл санаагаар уначихсан, гайхширсан, урам хугарчихсан би тэсэлгүй дэлбэрчихсэн юм. Би сонингийн гартаа барьж байгаад, сандалнаасаа босоод, нуруу луу нь шидчихэв.

- Би чамаас юу ч хүсээгүй! Ямар ч гэрээ, амлалт, байр ч хэрэггүй! Юу ч хэрэггүй! Хэрвээ би чамд тэгж их хэрэггүй юм бол, хугацаа нь дуусахаар энэ гэрээс зайлж болно! Чамгүйгээр амьдраад болоод л байсан, чадах л байлгүй! - коридорт хөдлөлгүй зогсох түүний нуруу луу орилно. - Надтай өчнөөн зүйл хамт туулчихаад, чамаас ашиг харж байгаа гэж бодож байвал, чи л тэнэг байна!

Уйлмаар байна... Гомдож байна...

- Юун орилоон чарлаан бэ? - аав, ээжийн өрөөнөөс Тао гарч ирнэ.

- Алга бол, - Сэүн түүнрүү орилно.

- Юу гэнэ ээ?! - Тао уурлаж эхлэв.

- Өөрсдөө учраө олог ээ, - Мина аяархан араас нь тэврэнэ.

- Гэхдээ Жимин... - Тао бууж өгөхийг хүссэнгүй.

- Том охин, - надруу толгой дохиод, Тао-г буцаад өрөө лүү нь оруулаад хаалгаа хаачхав.

- Тэгэхээр байр чамд хэрэггүй юм уу? - Сэүн надруу гомдсон, хүнд харцаар эргэж харна.

- Хэрэггүй, - түүн рүү нэг алхав.

- Тэгээд юу хэрэгтэй юм?

- Чи хэрэгтэй! Чи, муу мангар амьтан.

- Дахиад нэг удаа, арай эелдэгээр хэлж болох уу?

- Чамайг нэг хүнд юмаар цохьчихмоор байна, - үнэнээр нь хэллээ. - бас үнсмээр байна... - арай аяархнаар хэлэв.

- Энэ чинь харин таалагдаж байна, - урьдных шигээ инээлгүй хэлэв.

- Энэ магадгүй, хайр байх...

- Магадгүй... - над руу нэг алхав.

- Сэүн...Сэүн... - түүний үнсэлтээс болоод амьсгаа хүртэл авч чадахгүй байв. - Залуус...

- Хэн ч байхгүй ээ, - хүзүүн дэх шивнээ.

Тэр намайг өөртөө тушаангуй татаж, дээр минь гарна. Хүзүүгээр минь түүний үнсэлт мөлхөж, эцэст нь хамгийн их хүлээгдэх газраа ирнэ. Би дахиад л сохроно, дүлийрнэ, түүнд л зориулашдсан арьс болно. Хүрэх бүрт нь толгойд минь бяцхан зүйл дэлбэрч, гэдсэнд минь мянган эрвээхий дээш ниснэ. Түүнийг өөртөө улам ойртуулахыг хүснэ... Дэндүү бага байна... Хувцас байгаа болохоор...

Түүний гар гэрийн минь хувцасны доогуур элбэхэн орно. Тэр давралгүй зүгээр л илэх бол, би түүний хувцасыг урж тасдаад, түүнийг мэдрэхийг хүснэ... Би хүсч байна... "Хүсч байна" өөр ямар ч бодол алга. Юу? Яах гэж? Яагаад? Би хүсч байна, тэгээд л болоо.

Миний өрөөнд байгаа нь ямар сайхан хэрэг вэ. Харанхуй байгаа нь, орой болж байгаа нь. Миний улайчихсан хацрыг харахгүй байгаа нь...

Тэр намайг үнсээд л байна: уруул, хацар, нүд, хүзүү... цээж. Тэр хэзээ тайлаад амжчихав? Түүний хүрсэн газарт халуун мөр үлдэх мэт санагдана.

Тэр одоо хүртэл дээгүүрээ цамцтай байгаа нь шударга бус байна. Нуруунаас нь тэвэрч байгаад, тайлахыг хүснэ. Тэр надад цамцийг нь тайлах зөвшөөрөл өгөх бол, би хамаг хурдаараа хийх ёстойгоо хийнэ. Би түүнийг ингээд л тэвэрч чадна гэх бодлоос үнэхээр жаргалтай байна.

Яг л тулаан мэт санагдана. Би ч зүгээр байхгүй, бүсэлхий хэсэг рүү нь хүрч, өмдийг нь хамаг хурдаараа тайлна.

- Надад таалагдаж байна, - тэр зальтай инээчихээд уруулыг минь үнсэнэ.

- Мэдээж.

- Би хүсч байна... Үнэхээр... Гэхдээ чи хүсэхгүй гэдгээ хэлвэл би зогсож чадна.

- Хэлэхгүй ээ... Би хэлэхгүй...

Би бага зэрэг айх ёстой ч, өөрийгөө дэндүү хүчтэй, бүхнийг чадагчаар мэдэрч байна. Тэр удаанаар гэдсийг минь гараараа илнэ.

- Нэг л өдөр энд миний хүүхэд өсөх болно...

Дахиад л урууланд минь хүрнэ.

Би түүнд бүхнээ өгөхөд бэлэн байна, бүхнээ ярьж, бүхнээ зориулмаар байна.

Хурдхан л миний нэг хэсэг болоосой гэж хүснэ.

Үгүй ээ, гэдсэнд минь эрвээхий нисэхгүй байна, илүү ихийг хүсэх зүрх минь чангаар цохилохыг сонсоно. Үнэхээр халуун бас нялуун... Ямар ч тачаалал үгүй, бидний хайр зүрхний цохилтоор амьсгална. Хоёр биеийн нэг зүрх...


Нэг жилийн дараа...

- Тухтай байна уу? Дэр авчрах уу? Ус уух уу? Цай уух уу? Жүүс! Би үргэлж өөртөө жүүс авч явдаг, юу ч болох юм билээ гэж бодоод. Ямар жимстэйг нь уумаар байна?

- Ким Жунин! Суу л даа! Битгий нүдний урдуур үзэгдээд бай! Бүр дотор муухайраад байна, - Наи үрчийнэ.

- Надаас болоогүй ээ, - залуу инээмсэглэнэ. -зүгээр л 5хан сарын дараа бид бяцхан хүүхдээ өлгийдөн авна!

- Одоо болно оо! Нялуурхаар чинь бүр бөөлжих гээд байна!

- Жирэмсэн хүмүүс их үглэдэг гэсэн, - философч шиг хариулна. - Хайрууд минь алим идмээр байгаа юм уу?

- Жунин! Хэн нэгэн авраач, тэгэх үү!

- Оройтсоон, - Жунин инээнэ. - Гэрлэлтээ батлахаасаа өмнө бодох хэрэгтэй байсан юм.

- Би бодох юм, тэр үед яах гэж мотоцикл уначихсан залуутай учраа олох хэрэгтэй байсан юм болоо? Машинаа өөр зогсоол дээр л тавьчихдаг байж!

- Чи уурлахаараа ёстой хөөрхөн юмаа, - Жунин эхнэрээ өхөөрдсөөр, толгойг нь илнэ.

- Би чамайг үзэн ядаж байна, - бүсгүй бутначихаад, эргэж харав.

- Тийм үү? - Жунин мөрөн дээр нь эрүүгээ тавина. - Хэн өчигдөр шөнө "Тийм ээ, Жунин... Тийм ээ... Хайртай... Хайртай" гээд орилоод байлаа?

- Хөөе! - мөрөө өргөж, эрүүг нь арагш шиднэ. - Наадах чинь хэрэглэж болохгүй арга!

- Үгүй дээ, - араас нь аяархан тэврээд, чихэнд нь юм шивнэнэ.

Ким Наи, хэлснийг нь сонсчихоод, ичээд доош харна. Энэ нэг юм түүнд юу шивнээд хаячихсанг таах л үлдлээ.

- Би ч гэсэн ингэмээр байна... - эсрэг талд нь суух хосыг харчихаад, Тао уруулаа хазлана хэлнэ.

- Асуудал тэгээд яг юунд байгаа юм? - хажууд нь суух Ли ах тодруулна.

- Мина эхлээд их сургуулиа төгсөөд, ажиллаад, дараа нь л өөр зүйл бодоцгооё гэсэн, - Тао гомдолтойгоор хариулав.

- Ухаантай охин байна, - Ли ах толгой дохив. - Харин чи, амиа хичээсэн мангар амьтан.

- Хөөе! Доромжлохгүй шүү хүн гуйя!

- Надад дуугаа өндөрсгөхгүй шүү, бацаанаа, - Ли ах инээсээр хэлнэ.

- Бацаан аа?! Хэр удаан ингэж дуудах юм бэ?!

- Байгаа бүхэндэж талархаж сурах хүртэл чинь, - философч шиг яриагаа дуусгана.

- Талархаж байна аа, байна!

- Дутуу л байна даа.

- Би чамд хайртай, Мина! - Тао орилох үед, Мина сандарсандаа барьж явсан бүх халбага сэрээгээ шалаар нэг унагаачхав.

- Тэнэг, - хайртай охин руугаа гүйх Тао-г харсан Ли ах хэлнэ.

- Бүгд цугларсан уу? - ноён У-ийн хоолой дугарч, тэр гал тогоонд орж ирлээ.

- Тийм ээ, ханиа, - хатагтай У нөхрөө хацар дээр нь үнсэнэ. - Хоол бараг л бэлэн болчихлоо, гараа угаачхаад ир.

- Жунин! Чи дахиад хөөрхий охиныг тайван орхихгүй байгаа юм уу! - ноён У нялуурах хос руу харна. - Чамайг харсаар байгаад бараг дотор нь муухайрч байгаа байлгүй!

- Хэлж байна шдээ, надаас болоогүй ээ! - доромжлуулсан залуу гомдолтойгоор толгойгоо сэгсрэв. - Гэхдээ... Түүний дотор муухайралтад нь би шууд холбоотойгоо хүлээн зөвшөөрье, - инээх үед нь эхнэр нь тохойгоороо гэдэс рүү нэг цохичхов.

- Хүлээгээрэй, - гэр бүлийн тэргүүн духаа үрчийлгэнэ. - Би зүгээр л дэндүү их хүсээд ингэж төсөөлөөд байна уу, эсвэл...

- Эсвэл, ааваа, эсвэл, - Жунин инээмсэглэнэ.

- Чи мэдэж байсан юм уу?! - эхнэр лүүгээ эргэж харна.

- Тэд надад өнөөдөр л хэллээ. - хатагтай У жаргалтайгаар инээв.

- Би ачтай болох хэрэг үү?! Тэгвэл би ямар юмаа хийгээд одоо хүртэл уугаагүй байгаа юм?!

- Би чамайг хүлээгээд л байна, - миний "аав" гэж нэрлэгдэх хүн шилтэй зүйлээ дээш өргөнө.

- Чи дахиад наад нэг юмаа авчирчихаа юу? - ноён У үглэнэ.

- Өмнөх удаа, хэн нэгэн түүний ууж байсан хамгийн сайхан дарс гэж магтсан санагдах юм? - ноён Ли инээнэ.

- Хаанаас авдаг юм бэ? - түүнээс асуух ч, стакан аваад ноён Ли руу очно.

- Миний, гэрийн хайраар болон ертөнц дэлхийд талархах хайраар бүтсэн зүйл, - аав минь бахархалтайгаар цээжээ урагш дэлгэнэ.

- Чи ёстой их чалчих юмаа! Хурдан хий л дээ! Ачийнхаа төлөө тулгацгаая!

- Хэзээ нэгэн өдөр тэд бидний хүүхдийн төлөө ч бас тулгах болно, - Сэүн чихэнд минь аяархан шивнэнэ.

- Тийм ээ.

Бид хоёр нийлээд хагас жил болж байгаа ч, удаан хүлээсэн жирэмслэлт болоогүй л байна. Эмч хэлэхдээ, эхний хүүхдээ алдсаны дараа бие минь хэтэрхий сул байна гэсэн. Тийм болохоор, Сэүн бид хоёр багахан атаархлаар Жунин болон Наи руу харж байсан юм. Жунин эхнэрээ энэ дэлхийн бүхий л муу зүйлээс хамгаалах мэт өдөр шөнөгүй түүний хажууд эргэлдэнэ. Бидний "бүтсэн" томхон гэр бүлд, бидний хэдхэн сарын өмнө ноён У-ийн бэлэглэсэн шинэ гэрт, хүүхдийн бяцхан хоолой сонсогдоосой гэж хүснэ.

- Аавынхаа юу нь мэдэгдэхгүй зүйлийг уух хэрэггүй байсан юм даа, - үүдэнд Сэүний нойрмог хоолой сонсогдоно. - Чи дахиад л бөөлжиж байна,- цагаан найзаа тэврэх надад нимбэгэтэй ус өгнө. - Юугаар хийдгийг нь хэн ч мэдлээ?

- Ийшээ дэр, хөнжилөө зөөх хэрэгтэй гэж бодож байна, - давхарлачихсан хоёр гаран дээрээ толгойгоо тавив.

- Тийм аймар өвдөж байна уу? Одоо аваад ирье, - Сэүн босов.

- Би хэдэн сар нойл руу нүүх талаар ярьж байна аа, - удаанаар хэлэв.

- За, битгий хүндээр тусгаж аваа. Тийм муу дарс биш л байсан шдээ, - Сэ эсэргүүцнэ.

- У Сэүн! Битгий гацаад бай л даа! Би жирэмсэн!

____________________________________

Сэтгэгдлээ чөлөөтэй бичээрэй. Гоё төгсгөл үү, илүү ихийг хүсч байсан уу, ямар мэдрэмж төрсөн гээд л бүгдийг нь бичиж болно шүү. Уншихад үнэхээр сонирхолтой байна ☺️

Анхны минь өгүүллэгийг дэмжсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа 🥰♥️

394808186e6980715edf8c84a9f9610f.jpg




-

67 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!