40
Жунин яг л сурагчид нь биш өөрөө шалгалт өгч буй мэт сандарна. Танхимд сурагчдаа анхааралтай ажиглана сууна. Сурагчид бүжиглэх үед бүр ч их... Тэр бараг амьсгалаагүй байх.
- Харсан уу? Харсан уу? - догдолсоор сурагчид бүрийнхээ үзүүлбэрийн дараа надад шивнэнэ.
- Харсаан. - богино хариулт.
Шалгалтын дараа сурагчдын дүнг шударга тавьсан эсэхийг асуух гэж багш нарын өрөө лүү хамаг байдгаараа гүйнэ. Түүнийг ирэх хүртэл нэг газартаа нааш цааш алхаад л байв. Гэвч түүнийг харсан даруйдаа сурагчид нь түүн рүү гүйж очин, өөрсдийнхөө ямар сайн байсан, хичээлдээ суугаагүй ч ямар гайхалтай үзүүлбэр үзүүлснээ түүнд гайхуулна. Жуниныг сурагчдынхаа дунд хаан шиг л аашлах байх гэсэн ч, тэр ичингүйрэн инээмсэглэж, онц авсан нь өөрсдийнх нь ач гавьяа гэж итгүүлнэ.
Энэ бүх хугацаанд Тао над руу 2 удаа залгасан ч би утсаа авсангүй. Ноцтой зүйл болоогүй, толгойнд нь дахиад л солиотой бодлууд орж ирээ биз.
- За, одоо явцгаая, - Жунин арай гэж сурагчдаасаа саллаа.
- Тэд чамд хайртай юм аа, - бид хоёр луу гараараа даллах сурагчид руу заав.
- Энэ хүүрнүүд үү? Зугаалаад л, солиотой зүйлс хийцгээгээд л, шалгалтынхаа өмнөх шөнө унтахгүй бэлдэж байгаа царай нь. - тэр инээв.
- Оюутнууд шүү дээ, өөр ямар байв л гэж. - инээмсэглэв.
- Чамд таалагдсан уу?
- Тэд үнэхээр авьяастай юм. Харин бүжгүүд нь... - гайхширснаа харуулан нүдээ эргэлдүүлэв.
- Чи хэтрүүлээд л! - Жунин иччихлээ.
- Чи мундаг юм аа. Ямар ажилтайг чинь нь ч мэдээгүй байдаг. Гэр бүл чинь чинээлэг байхад та хоёр хоёулаа ажилаж, мөнгөө өөрсдөө олмоор байгаа нь гайхалтай юм. Бусад нь зүгээр л аав, ээжийнхээ мөнгөөр жаргах байсан.
- Тусдаа гарч, биеэ даах нь - Сэүний санаа. - Жунин үрчийв. - Харин би зүгээр л бүжиглэх дуртай, бас азтай нь үүнээсээ мөнгө олдог.
- Гэхдээ ноён У чамд саад болдоггүй.
- Яагаад гэвэл түүнд би юу хийх нь нээх хамаагүй.
- Сэүн чиний яаж бүжиглэж байгааг харсан уу? Сурагчдыг чинь бас?
- Клубд ганц хоёр удаа, тэгээд л болоо. Би түүнийг урьж байгаагүй л дээ.
- Яагаад?
- Би түүний номыг гарах үед нь л мэдсэн болохоор юм болов уу? Бид хоёр хоёулаа бие биенийхээ амьдралд хошуу дүрдэггүй. Зүгээр л "гэр бүл" болоод таарчихсан юм. Яг амьдрал дээр бидний дунд юу ч байхгүй. Яахав, чи л байна.
- Би?
- Аанхаа. Миний хүүхэд, чи түүний эхнэр. Чи-дундынх. Хүссэн ч хүсээгүй ч, тэр тэнэгтэй харьцах л хэрэгтэй болж байна даа. - тэр уртаар санаа алдана.
Дундынх... Өмнө нь би хэнийх ч биш байсан, харин одоо - дундынх. Сонин сонсогдож байна...
- Тэгвэл чи... Сэүнийг ямар эмэгтэйд хайртайг нь мэдэх үү?
- Соинийг харчихсан юм уу?
- Соин... - доош хараад, аяархан хэллээ. - Хоёр удаа л, бид хоёр яахаас өмнө... Тэр хоёр үерхээд удаж байгаа юм уу?
- Хэнтэй? Соинтэй юу?
- Харин.
- Тэр хоёр үерхдэггүй юм аа. - тэр эсэргүүцнэ.
- Үгүй ээ, саяхан тэр залгаад... Сэүн яваад...
- Тэр ч яахав залгах болгонд нь очдог юм, гэхдээ тэр хоёр үерхдэггүй. Баттай шүү. Ер нь бол - албан ёсны хосууд биш.
- Тэгээд шөнөжингөө хамтдаа юу хийдэг юм бэ? Тоглоом тоглож суудаггүй л байлгүй.
- Юу гэж дээ, - Жунин намайг шоолов. - Соин шиг эмэгтэйтэй цай лав уудаггүй юм.
Би гэнэт л өөрийн зүг рүүгээ хурц мэдрэмж мэдрэв. Миний талаар лав ингэж хэлэхгүй байх. Над шиг эмэгтэйтэй цай л уух хэрэгтэй.
- Би тэднийг үерхдэг л гэж бодсон. Яагаад түүнтэй гэрлээгүй нь л сонин юм.
- Тэр түүнтэй гэрлэж чадахгүй ээ! Үгүй ээ, үгүй бас дахин үгүй! - Жунин хоёр гараараа даллав.
- Яагаад? Түүнийг гаднах төрхийг харахад ноён У-д надаас илүү таалагдах байсан даа.
- Болох л юм. - мөрөө хавчив. - Даанч Сэүн хоцорчихсон. Тэр гэрлэчихсэн.
- Гэрэлчихсээн?! Тэр гэхдээ Сэүн рүү залгадаг шүү дээ, харин тэр очоод л...
- Яг л нохой шиг түүн рүү гүйгээд л, - Жунин хөхрөв. - Хэдэн жил болж байна. Түүнд бардам зан байдаг ч юм уу ер нь, анхны дуудлагаар нь л гүйж очоод л.
- Тэр... хайртай болохоор гэрлээгүй гэж үү?
- Жимин... - тэр яг л ухаан ороогүй хүүхэд шиг над руу харав. - Соин шиг эмэгтэйчүүд ашиг харж гэрлэдэг юм. Хайр гэсэн ойлголт байдаггүй юм. Гэхдээ чи түүний аав ээж түүнийг шахаж, тэр амьдралынхаа ганц хайр болох Сэүнийг орхисон гэж бодож байвал, шууд л хэлье - үгүй шүү. Сэүн түүний төлөвлөгөөнд ч байхгүй. Би сайн мэдэхгүй л дээ. Учир нь мань Сэүн шиг залуус түүнд хогоороо байгаа. Түүний нөхөр нөлөөтэй хүн - түүнийг юугаар ч дутаадаггүй. Тэр уйдах үедээ Сэүнийг дууддаг юм. Нэг иймэрхүү л. Сэүн залхаагүй нь хачирхалтай л юм.
Тархи минь нэг л сайн учрыг нь ойлгохгүй байлаа. Би чинь хоёр хайрын шувуухайнуудын дунд л орооцолдоод байна гэж бодсон ч. Тэгсэн нэг талын хайр байж... Зүрх минь өвдөж байна.
- Магадгүй... магадгүй тэр ч бас түүнд хайртай байх. - тэсэлгүй, танихгүй хүний сэтгэлийг хамгаалахыг хүслээ.
- Соин түүнийг хайрлана гэж үү? Бараг Сэүн баллет бүжиглэх нь хамаагүй ойр сонсогдож байна. Тэр өөртөө хайртай тэнэг хүүхэн. Харин тэр өөртөө хайргүй тэнэг. Галзуурмаар юм! Яагаад өөрийгөө үнэлдэггүй байна аа? Гайгүй хүн шиг л царайтай гэдэснээс гарсан юмсан. Бас дажгүй ааштай, үлгэрүүд зохиочихно, бас алдартай. Тэр түүнд ямар хэрэгтэй юм болоо? - ахынхаа өмнөөс гомдсон үгс түүний амнаас гарч байлаа.
Тэр түүнд хайртай гэж хэлмээр байсан ч тэгсэнгүй.
Магадгүй энэ үгс толгойнд минь зогсолтгүй бодогдож, зүрхийг минь бага багаар хатгаж байсан болохоор юм болов уу?
🦋 2020. 06. 01. - 18:41PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)