39
Өглөөний цай эвгүйхэн уур амьсгалд өрнөнө. Цугларсан бүхий л уур хилэн дээш ууссаар, агаар хүртэл чичирч буй мэт санагдана. Сэүнийг хэдэн хэсэг болгочхоогүй нь ид шид л байх. Би дундуур нь орсон болохоор юм уу, эсвэл Сэүн дэндүү бардам харагдаж байсан юм уу, тэр хоёр хэд цохичхоод больсон. Яахав Жунин 2-3 удаа гэдэс рүү нь, харин Тао цээж рүү нь хэд хэд балбасан ч, бүгд амьд мэнд үлдсэн хэрэг. Магадгүй миний тодорхой хэмжээний нөхцөл байдлаас болоод буйдан дээр санаандгүй нойрсчихсон гэдэг тайлбар тус болсон байх.
- Хувцсаа өмс, гарч жаахан зугаалъя. - анир чимээгүй байдлыг Жунин эвдэв.
- Би юу?
- Тийм ээ, - кофеноосоо нэг балгана.
- Хаашаа явах гэж байгаа юм? - Сэүн гайхсаар хөмсгөө өргөнө.
- Хамт явъя! - Тао ч мөн хажуунаас санал болголоо.
- Бид хоёр хоёулханаа явна, - Жунин хатуухан хэлэх үед бүгд чимээгүй болсон юм.
- Яахлаараа? - Сэүн хэлснийг нь ойлголгүй инээх нь тэр.
- Жимин, би ч гэсэн явж болно биз дээ? - Тао анхааруулсан байдалтайгаар хоёр хөмсгөө өргөв.
Жунинд гэнэтхэн л надтай зугаалахыг хүсээгүй л байлгүй дээ. Түүнд надад хэлэх зүйл байгаа байх.
- Үгүй ээ, бид хоёр хоёулахнаа явна. - хэлчхээд, итгэлгүйхэн доош аяга руугаа харлаа.
- Ойлгов уу? - Жунин бахархалтайгаар Сэүн Тао хоёр луу харсаар инээх нь тэр.
- Бурхныг бодож, хүссэн газар бүр лүүгээ явцгаа. - Сэүн аягаа угаалтуурт хийчхээд өрөө лүүгээ зүглэнэ.
- Хэн энийг чинь угаах юм? - Жунин ч түүнийг өдсөөр араас нь орилов.
- Чи! - хариу тийм ч удаан хүлээлгэсэнгүй.
- Бие чинь гайгүй юу? - орцноос гарсан даруйд Жунин ярьж эхлэв.
- Дажгүй ээ, - үнэнээр нь хариуллаа. Хэдэн өдөр дотор муухай оргиогүй, хурц үнэртэй зүйл үнэртвэл жоохон муудаж байгаа ч, тэсч болохоор шүү дээ. Ингэж бодсон ч, түүнд хэлсэнгүй. Яах гэж хэлэх юм?
- Би энд уншсан юм л даа... - тэр ичингүйрэн хүзүүгээ маажив. - Гоё мэдрэмжүүд авах ёстой гэсэн. Зодоон тулаантай юм үзэхгүй, Моцарт сонсож, бас...
- Яагаад? - нэг л ойлгож өгөхгүй байлаа.
- Яахав дээ... хүүхдийн төлөө. Өнөөдөр маргаашдаа хэрэгтэй хөгжмийг нь татаад аваад ирье, чи сонсоно шүү. Харин нэгдэх өдөр уран зургийн галерей явна.
- Жунин...
- Ээжид хэлэх хэрэгтэй юм байна даа, тэр арай дээр мэдэх байх...
- Ээж ээ? Жунин! Жунин, бодох ч хэрэггүй шүү! - замын голд гэнэт зогсчихлоо. - Аав ээж ямар ч хамаагүй!
- Гэхдээ тэр... тэр эмээ болно шүү дээ!
- Хэний эмээ?!
- Бидний хүүхдийн. - харваас ойлгомжтой зүйл ярьж буй мэт хариулав.
- Жунин, би тэгэхгүй ээ гэж хэлсэн шдээ...
- Сонсохыг ч хүсэхгүй байна! - тэр ууртайгаар үгийг минь таслах нь тэр. - Би чамд хүүхдийг төрүүл гэсэн! Хэрвээ... Хэрвээ тэр чамд тэгж их хэрэггүй байгаа юм бол... би түүнийг авна аа! Би өөрөө өсгөчихнө!
- Чи яг солиорчхож!
- Би?! Би?! Чи биш үү? Би тусална гэж хэлсэн шүү дээ! Хажууд чинь би байна! Яагаад буцаад энэ сэдэв дээрээ гацчихав аа?
- Яагаад гэвэл өмнөх удаад би чамд зөвшөөрөөгүй.
- Яагаад?!
- Битгий орилоод бай, хоёулаа замын голд зогсож байна шдээ.
- Хамаагүй ээ! Энд миний эмэгтэй хүүг минь алах гээд байна! Орилох нь аргагүй шүү дээ!
Хажуугаар зөрөх хүмүүс толгойгоо сэгсрээд л өнгөрөөд байлаа.
- Чиний... Хэн?
- Чи миний хүүхдийг тээж байгаа, - хоолойн өнгөө намсгаад, яг л жаахан охинд тайлбарлаж буй мэт үргэлжлүүлнэ, - тэгэхээр чи минийх гэсэн үг. Харин гэрчилгээн дээр Сэүний нэр байгаа нь түр хугацааны үл ойлголцол. Удахгүй хугацаа нь дуусахаар хоёулаа засчихна аа.
- Би тэгмээргүй байна, - хоёр гараа энгэртээ зөрүүлсээр туниархлаа.
- Битгий зөрүүдлээд бай, - Жунин хоёр мөрөн дээр минь гараа тавив. - Би эмэгтэйчүүдийг энэ үе дээрээ гомдомтгой байдаг гэж уншсан ч, ийм хэрэггүй юм ярих хүртлээ байдаг гэж бодсонгүй!
- Хэрэггүй зүйл биш! - түүний гарыг түлхэв.
- Өөр юу гэх юм? Хүүхдээ аавгүй үлдээх гэж байгаа юм уу? Эсвэл... - тэр үрчийв. - Манай мөсөн уулд ямар нэгэн сэтгэлтэй юм уу? Миний хүүг би өөрөө өсгөнө! Өөр хэн ч биш! Ах минь хүртэл өсгөх эрхгүй!
Амнаас минь гарах гээд байж ядсан хэдэн үг байв: "Хүүхэд - асуудал. Хэдхэн хоногийн дараа тэр байхгүй болно." Би маргааш эмч дээр цаг авсан. Гэвч хэлэхгүй өнгөрөв. Болохгүй. Дараа нь хэлэх нь зөв байх, аягүй бол 8 сар гэрийн хорионд оруулчих байлгүй.
Бас хажуугаар нь надад Таогоос ирсэн дуудлага саад болсон юм.
- Яасан? Хангалттай зугаалцгаав уу? Одоо болно, буцацгаа.
- Ганцхан гудамж л алхлаа шдээ.
- Хэн бэ? - Жунин асууна.
- Тао, - уруулаараа хэллээ.
- Надад өгчих, - утсыг минь булаагаад
авлаа. - Бацаан минь, хичээлээ хийсэн үү?
- Хичээл?! - Тао уурлана. - Тэнэг минь, сургуулиа төгсөөд удаж байна! Түүнийг гэр лүү нь тавьж явуул гэж байна!
- Юундаа орилоод байгаа юм? Юм чинь ирчихсэн юм уу? Эсвэл жирэмсэн юм уу?
- Тэнэг амьтан! - Тао утсаа таслав.
- Сайхан ярилцлаа, - Жунин утсыг минь эргүүлээд надад өгнө. - Хоёулаа юу ярьж байлаа?
- Цаг агаар сайхан байгаа дээр, шувууд жиргээд л. - инээмсэглэх гэж оролдлоо.
- Одоо л зөв ярьж байна. Явцгаая.
Өдрийн цагаар Жунинтай хамт явах нь хачин байлаа. Машинууд сигналдаж, гудамжны нөгөө талаас хүмүүс түүн рүү даллаж байв. Тэр бүгдийг нь таньж байсан, ихэнхдээ гар барих гэж замын голд зогсоно.
- Чи их олон танилтай юм аа. Ноён У танилцуулсан юм уу?
- Тэр үүнд ямар хамаатай юм? Миний танилууд байгаа юм. Ажлаасаа болж олон хүмүүстэй танилцах шаардлага гардаг.
- Клуб дотор уу?
- Яагаад клуб гэж? Ө-ө-ө, чи намайг хаана ажилладгийг мэддэггүй бил үү?
Ичиж үхмээр юм. Яг үнэндээ би түүнийг клуб бас бүжигтэй холбоотой ажил хийдэг гэж боддог байсан.
- Би яахав дээ... нөгөө...
- Мэдэхгүй юм байна, - тэр инээв. - Би чамд гэрлэх санал тавиад байдаг, чи минь намайг хэн болохыг ч мэдэхгүй юм байна шүү дээ. Намайг шөнө бүр клубд бүжиглэдэг гэж бодсон уу? Тийм болохоор л зөвшөөрөхгүй байсан юм уу? Хүү та хоёрыг хоолтой хонуулахгүй гэж бодоо юу?
- Тэрэнд учир биш ээ.
- Би бүжиг дэглээч, энэ жилээс их сургуульд бас багшилж байгаа. Заримдаа загварын шоунд оролцдог. Бас хааяа л нэг, сард ганц удаа клубд бүжиглэдэг юм. Гэхдээ одоо больчихсон л доо, тийм болохоор шөнөөр гэртээ байна аа, хө. - бахархалтайгаар инээв.
- Бүжиг дэглээч? Багш аа? - сонссон зүйлдээ итгэсэнгүй. Түүнд бараг бүх сурагчид нь ухаангүй дурласан байх!
- Надад эргэлзсээр л байна уу? Алив явцгаая, батлаад өгье. - гараас минь чангаар атгасаар явна. - Хагас цагийн дараа сурагчид маань тайз эзэмшлийн шалгалттай. Зарим нь хүнд хөдөлгөөнүүдтэй дугаар бэлдсэн. Явъя, харцгаая!
- За, би итгэж байна даа!
- Чи үзэсгэлэнтэй зүйлс харах хэрэгтэй! Харин энэ амьдралд бүжгээс өөр үзэсгэлэнтэй зүйл байхгүй! Яахав бас би, - нүдээ ирмэсээр хэлэх нь тэр.
Түүний алгыг өөрт эвтэйхнээрээ барингаа инээмсэглэв. Бидний дунд ойлгомжгүй асуудлын хана зогсож байсан ч, бусдаар бол түүнтэй байх эвтэйхэн бас үнэхээр амар санагдана. Тэр өөрийг минь үзэсгэлэнтэй гэдгийг минут тутамд минь мэдрүүлж, үргэлж инээлгэж байсан юм. Бас түүний адал явдалтай, жаргалтай амьдралын жижигхэн ч гэсэн, нэг хэсэг нь гэдгийг мэдрүүлж байв. Тэр яг л цэнэглэгч мэт намайг цэнэглэнэ. Жунин хөдөлгөөнгүй амьдарч чадахгүй нэгэн, тэр бараг өөрөө тэр хөдөлгөөн нь байх: үзэсгэлэнтэй, байгалиараа, эрхэмсэг. Тэр инээгээд л, бүжиглээд л толгойнд нь хэчнээн бүжгийн санаа байгааг харуулна.
- Би сууж эсвэл хэвтэж байх үедээ нэг босох л юм бол дахиж хэзээ ч зогсохгүй гэж өөртөө амлаж байсан юм. - түүнийг хачирхалтай зүйл хэлэхэд нь цээжинд минь өвдөлт мэдрэгдэв.
- Хэвтсэн гэж юу гэсэг үг юм?
- Яахав, бүр дээр болсон зүйл л дээ, - сэдвээс үсрээд, үргэлжлүүлээд сурагчдаа магтаж эхэлнэ.
- Хүлээгээрэй, дээр үед юу болсон юм? - түүний нэг хүний яриа руу нь оров.
- Ингээд л ирчихлээ! Юу болсон гэж үү?... Би суугаад л, аль эсвэл хэвтээд л. Тархины мэдээ алдалттай байх үед өөр юу ч хийж чадахгүй шүү дээ.
___________________________________
🦋2020. 05. 31. - 21:13PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)