38
Арван минутын дараа үүдэнд аяархан гишгэх нь сонсогдож, бараг л сонсогдохгүй шахам үүдний хаалга онгойж, буцаад хаагдав. Тэр явчихлаа. Түүний зүрхэнд байх нэгэн рүү. Хичнээн ядарсан ч, унтмаар байсан ч, би байсан ч түүнд ямар ч шалтаг байхгүй нэгэн рүү. Би-хэн ч биш. Би түүнийг үлдээч гэж гуйж чадахгүй. Би ер нь хэн гэж? Онолын хувьд тэр зүгээр л нэг өрөөг минь түүрээслэж байгаа. Бусад нь- жижиг сажиг зүйлс. Би энийг үнэхээр сайн ойлгож байна. Гэвч яагаад цээжинд минь өвдөлт мэдрэгдэж, намайг живүүлж чадах мэт нулимс гарах гээд байгаа юм болоо? Мэдэхгүй нь...Магадгүй нэг сарын дотор би түүнийг өөрийнхөө өмч гэж боддог болчихсон байх. Яг л тэр сонголтгүй мэт... Тэд үерхдэг гэдэгт итгэлтэй байна. Энэ хугацаанд тэр заримдаа энд хонохгүй, эсвэл оройтож ирдэг байсан. Магадгүй тэр эмэгтэй ч түүнийг сайн унтуулдаг байх. Тэр эмэгтэй бүгдийг нь мэддэг байх, учир нь Сэүн бүгдийг нь яриад өгчихсөн. Танихгүй хүнээс итгэл хүлээх нь дэндүү гэнэн юм. Би өөрийгөө хуурчихаж, бас дэндүү их юм төсөөлчихсөн байж. Унтах хэрэгтэй.
Шөнийн 3 цаг болох гэж байх үед нойл орох шаардлагатай хэрэг гарсан юм. Тоохгүй нөгөө тийш хараад хэвтэх гэсэн ч, доорх минь SOS дохио өгч байлаа. Босох хэрэг гарав.
Гэрэл асаалгүй, мэдрэмжээ дагаад угаалгийн өрөө лүү зүглэнэ.
Том өрөөний үүдэнд зогсчихсон юм.
Сэүн буйдан дээр хэвтэж байна. Түүнийг буцаж ирэхийг нь ч сонсоогүй юм байна. Хм... Угаалгийн өрөө лүүгээ цааш алхах гэсэн ч, хачирхалтай чимээ сонссон юм. Нэг тийм...уйлах чимээ? Амьсгаагаа түгжээд байрандаа зогсоход чимээ дахиад гарав. Том өрөө лүү оров.
- Сэүн? - аяархан дуудав.
Хариуд нь юу ч дугарсангүй ч, түүний хүндээр амьсгалж байгаа нь сонсогдож байлаа.
Буйдан руу очоод суув.
- Сэүн, - хоёр мөрөнд нь хүрэв. - Сэүн, босоорой!
Дутуу хаагдсан хөшигний гэрлээр түүний ядарсан царай харагдаж байлаа. Хацраар нь нулимс урсах нүүр нь бас.
- Сэүн! - алгаараа зөөлхөн хацрыг нь цохиод, арай чангаар дуудаж үзэв. - Сэүн!
Тэр цочоод, хоёр нүдээ шууд нээв.
- Би байна аа, Жимин. - шивнэв.
- Жимин? - түүний нүднээс сандарсан нь илт харагдаж байлаа.
- Чи хар дараад байсан. Хажуугаар чинь явж байгаад сонсоод л...
Тэр шууд л хацрандаа хүрч, нойтон байгааг нь мэдээд, нулимснуудаа арчиж эхлэв. Түүнийг ичээхгүйн тулд босоод ширээний гэрлийг нь асаав. Өрөөг бүдэг шар гэрэл бүрхлээ.
- Сэрчихсэн үү? - өвдгөө тэвэрчихсэн суух түүн рүү эргэж хараад асуув.
- Аанхаа. - хариуд нь аяархан бувтнах нь л сонсогдлоо.
- Ээж маань намайг хар дарахад дэрээ өөр тийш нь эргүүлээд, буцаад унт гэдэг байсан, - яагаад ч юм түүнд хэлэв.
- Миний... - сөөсөн хоолой сонсогдоно. - Миний ээж ч бас тэгж ярьдаг байсан...
- Тэгвэл эргүүлцгээе, - дэрийг эргүүлэх гэсэн боловч тэр гарнаас минь барьчхав.
- Хэрэггүй ээ.
- Туслах ч юм билүү?
- Туслахгүй удаж байна, - тэр толгойноо сэгсрэв.
- Тэгвэл...
- Бүтэхгүй ээ! - намайг гүйцэд ч яриулсангүй. - Дэрээ эргүүлж, тайвшруулах эм ууж, сэтгэл зүйч дээр хүртэл очиж үзсэн! Бүгд бүтээгүй...
- Юу... юу чамд зүүдлэгддэг юм бэ?
Тэр гарыг минь тавиад дахиад өвдгөн дээрээ толгойгоо тавив.
- За за, - чимээгүй байдлыг эвдэх гэж хичээв. - Дахиад унтах гээд үзээ.- явах гэсэн боловч, тэр болгоомжтойгоор чигчий хуруунаас минь барьчхав. - Унтах хүртэл чинь хажууд чинь байж байх уу? - аяархан санал болголоо.
- Үлдээч, - бараг л сонсогдхооргүй, нэг амьсгаагаар Сэүн хэлэх нь тэр.
- Тэгье, энд сууж байя. - зөвшөөрлөө илтгэн толгой дохив.
Түүнд хэцүү байсан. Хэцүү, эвгүй бас ичмээр байсан... Ямар ч хувиралгүй мэт санагдах царайнд нь хэтэрхий их мэдрэмжүүд цугларна.
- Дүрмийн дагуу биш гэдгийг мэдэх ч... - нүд рүү минь харав. - Ингэж тохироогүй ч,гэхдээ... Надтай өглөө хүртэл... үлдээч.
- Сэүн...
- Уучлаарай, би... - тэр хурдхан гараа аваад, хөнжилдөө оров. - Унт даа. Бүх юм зүгээрээ! Би жоохон эндээ сууж байгаад унтчихна. Зүгээрээ.
- Итгэлтэй байна уу?
- Тийм ээ, ийм зүйл болдог байсан. - тэр надруу харалгүй, өрөөний харанхуй хэсэг рүү хараад л суугаад байлаа.
- Хүсч байвал буйдан дээр сууж байя аа.
- Хэрэггүй ээ. Би зүгээр л... Юу болоод ингээд хэлчихвээ... Битгий их юм бодоо. Явж унт.
Хэдэн секунд буйдангийн хажууд зогсов. Түүнийг өрөвдөх мэдрэмж намайг дотроос минь идэж байлаа. Би үлдэж чадахгүй. Диван дээр өглөө болтол суух уу? Явах уу? Би энэ бүхний дараа зүгээр унтаж чадах юм уу?
Очоод гэрлийг нь унтраалаа.
- Яах гэж байгаа юм? - Сэүн над руу харав. - Би дахиад жоохон л суучих...
Газарт хүрсэн хөнжилнийх нь ирмэгийг аваад буйдангийн жижигхэн хэсэгт суув.
- Жимин...
- Хэвтээ. Би... би энд байна аа. - түүнийг намайг хөөгөөд, намайг галзуурчихсан байх гэж хэлэх байх гэдэг айдас түүнийг нэг үг хэлэх хүртэл нь дотор минь байсан юм.
- Баярлалаа, - хажууд хэвтчихэв.
Бие минь яг л мод шиг хатуурч, хуруугаа ч хөдлөхөөс айж байлаа. Би хэзээ ч... хэзээ ч, хэнтэй ч нэг оронд унтаж үзээгүй. Жунин тооцогдохгүй ээ. Жунин бол алкоголь, машин, халуун. Харин Сэүн... Дундаа багахан зайтай ч догдолмоор... Жоохон л ойртчихвол, түүнтэй , түүний биенд хүрчих юм шиг санагдана.
Сэүн надруу эргэж харав. Түүний амьсгал яг чихний минь дээр сонсогдоно.
- Тэр шөнө нас барчихсан. - Сэүн аяархан шивнэнэ. - Түргэн амжаагүй. Гэрт зөвхөн би л байсан. Олон жил өнгөрсөн ч, толгойнд минь эвдрэл үүсчихсэн бололтой. Хэн нэгэн өрөөнд байхад би зүгээр унтчихдаг. Гэхдээ ганцаараа бол...
- Би ойгосоон. - түүний яриаг тасаллаа. Түүнд ярихад үнэхээр хэцүү байсан.
- Тэр үнэхээр их өвдөж байсан. - шивнэсээр яриагаа үргэлжлүүлэв. - Эм дахиж үйлчлэхгүй байсан... Тэр уйлж байсан... Бас би... Би ч бас.
Тэсэлгүй эргэж хараад, түүнийг чадахаараа хамгийн чангаар тэврэв. Харин тэр, намайг чангаар тэврээд, цээжинд минь наалдчихаад...уйлж байсан. Насанд хүрчихсэн, өөртөө итгэлтэй, хэний ч үгийг сонсдоггүй том залуу, яг л жоохон хүүхэд шиг энгэрт минь уйлж байв. Би, би ч бас түүнтэй хамт уйлж байсан юм. Жилээс жилд барьсан том хана нэг нэгээрээ нурж байсан юм: нулимснууд минь урсгалаараа бүхнийг авч одно, зөвхөн хий хоосон зай л үлдээнэ. Хэн нэгэн энэ зайг дүүргэх боломж өгнө.
- Чи намайг боож алах нь. - нусаа татангаа, Сэүн бувтнав.
Би сонсоод шууд л түүнээс багахан зайгаар холдлоо.
- Унтаа, - Сэүн нөгөө тийш харж унтангаа хэлэв.
- Аан бас...
-Юу?
- Би өнөөдөр түүн дээр очоогүй. - тэр хана руу хараад аяархан хэлсэн ч би сонсчихсон.
- Сайхан амраарай, Сэүн.
- Сайхан амраарай, Жимин.
- Би өөрийнхөө гэгээн ариун гэрт юу харж үзэх нь энэ вэ?! - хэн нэгний чихэнд тээртэй хоолой сэрэхэд хүргэв. - Би, гэгээн дарь эхээр андгайлж, миний гэрт яг юу болоод байгааг асууж байна!
Хоёр гараараа буйдан түших Тао дээр минь үзэгдэнэ.
- Тао юу?- хоёр нүдээ арай гэж нээнгээ босохыг хичээв.
- Үгүй ээ! Хөрш чинь байна! Алив бос! - Сэүний хөнжлийг татна.
- Хэний муур орилоод байгаа юм бэ? - нүдээ нээлгүй Сэүн үглэсээр байлаа. - Живүүлээчээ наадхаа.
- Муур?! Би чамайг одоохон нохойны хоол болгочихно шүү!
- Юуун орилоон чарлаан бэ? - үүдэнд Жунины баяр хөөртэй дуу гарав. - Энд юу... болоод байгаа билээ?
- Энэ гэрт хаашаа юм, хаалга нь хаагдахаа больчихсон юм уу? - Сэүн нэг гараараа үсээ янзалсаар, босоод суучихлаа. - Эхнэртэйгээ унтаж байна. Юундаа гайхаад байгаа юм?
- Би чамайг одоохон... - Сэүн рүү Жунин шууд л дайрав.
- Би чамайг одоохон... - Сэүний цамцнаас Тао барив.
Энэ өглөө ч эхнээсээ бүтэхгүй болчихлоо доо...
____________________________________
🦋 2020. 05. 29. - 12:37AM 🦋
Та нар vote дарахгүй, ер нь яасан ч бай, зүгээр шүү. Comment бичээд хэдүүлээ ярилцаж байя аа. Чөлөөтэй хүссэн зүйлээ бичээрэй.❤️
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)