37
- Би бүгдийг нь мэднэ, бас түүнд хайртай хэвээрээ! - юу ч бодолгүй хэлчихлээ. - Асуудал байна уу?
Сэүн эвгүйрхэнэ. Тэр над руу эргэж хараад л "Миний хөгшин болио. Арай л жүжиглээд байна" гэж хэлэх байх гэхээс айсан ч, тэр шүдээ зуугаад цааш алхлаа.
- Хэдэн буурал үснүүдийг минь бүү хөгжөө, - ноён У инээв. - Ийм хайрыг чинь мэднэ. Яасан түүнийг өв залгамжлагч баян залуу гэж бодож байна уу? Наад новш чинь...
- Энд ярих газар биш байх, - У хатагтай яриан дунд бушуухан орж ирлээ. - Хүмүүс байна шүү дээ...
Өвгөн бид хоёр луу дахиад нэг муухай харчихаад, эргэж хараад:
- Хамгийн багадаа нэг цаг энд байгаарай. Ноён Чотой мэндэл.
Сэүн уртаар санаа алдсан ч, юм дугарсангүй. Хатагтай У нөхрөөсөө нууцаар хүү рүүгээ "мундаг" гэсэн харцаар хараад, инээмсэглэв.
- Баярын гол буруутан дээр очицгооё, - эвгүй байдлыг эвдэхээр шийдлээ.
- Тэгье, - Сэүн зөвшөөрөөд, бүсэлхийнээс минь барьсан чигээрээ хүмүүс дунд зогсох хүн рүү зүглэлээ.
Тэр хоёр байдаг л нэг хэдэн баярын үгээр мэндэлчхээд, намайг гэр бүлтэйгээ танилцуулсан юм. Яг үнэндээ ноён Чогийн том охин... Тэр Сэүнд төгс тохирох байсан даа. У ноён ямар тэнэг хүн байгаа биш. Тэр өндөр бас гоё биетэй, бас үнэхээр үзэсгэлэнтэй, эгц өөртөө итгэлтэй харна, бага инээж, ажил хэрэг л ярьж байв. Тэр Сэүнд над шиг их асуудал болохгүй байсан байх.
Түүнд Сэүний талаар хэн нэгэн ярьсан юм шиг юм байна. Учир нь тэр сонирхсон нүдээр түүнийг харж байлаа, бас... тэр дохио өгч байсан юм. Зөвшөөрөл? Миний хийж чадахгүй нэг тийм зүйл. Нүдэнд минь ийм сонирхолтой, сэтгэл татах оч байдаггүй.
Сэүн яахавдээ л гэсэн байртай хариулна. Би бүр хажуунаас нь түүний уйдаж байгааг, эндээс аль болох хурдан явахыг хүсч байгааг нь мэдэрч байлаа.
- Танилцахад таатай байлаа, - Чо ноён гарыг минь чангаар атгана.
- Адилхан, - 10 гаруй хүн надруу харж байхад нь мэндлэв.
- Ноён Чо, таныг ойлгоно гэж найдаж байна, - гэнэт Сэүн эелдэгээр яриагаа эхэллээ. - Гэхдээ бид хоёр чинь залуу хосууд, хоёулахнаа байх гэсэн юм. Та ойлгож байгаа биз дээ? - зальтай жуумалцана.
- Өө, мэдэлгүйдээ, - гишүүн инээж, түүнтэй зэрэгцээд ойр хавийнх нь хүмүүс ч инээлдэв, яахав мэдээж ноён Угаас бусад нь. - Өөрөө ч залуухан, халуухан байж үзлээ! Эхнэр бид хоёр эхний сар, бал сараараа дэлгүүр гарах гэж л орноосоо босдог байлаа. - инээд улам л ихсэнэ.
Би Сэүний 2 талтай үгсийг нь одоо л нэг юм ойлгоод улайчхав.
- Тэгвэл, та зөвшөөрвөл... - залуу үгээ таслана.
- Тийм ээ, явцгаа, явцгаа. - бид хоёр луу даллав. - Залуу хосууд... Ирсэнд баярлалаа! Сайн хичээвэл 9 сарын дараа У гэр бүл дахиад нэг авъяаслаг хүнтэй болох нь ээ!
За тэгээд л миний сэтгэл санаа 0 руу ч биш, бүр -100 руу буусан юмдаа. Үгүй ээ, -1000 хүртэл!
- Хичээх болно оо! - Сэүн инээсээр толгой дохино. - Баяртай!
Үүдэнд гарах үед Сэүн бүсэлхийнээс минь гараа авч, бид хоёр арай л амрах тийшээгээ болно.
- Дахиад жоохон зугаалцгаах уу? - тэр санал болгоно.
- Гэхдээ чи сая...
- Үгүй ээ, хоёулахнаа. Дөрвөн хананд суугаад л байдаг чамд үнэхээр хэрэгтэй зүйл. Сайхан агаар амьсгалаад, хүмүүс ямар харагддагийг санахгүй юу.
- Чамд ажил хэрэг байхгүй юм уу?
- Надаас залхчихсан уу? Явуулмаар байна уу? - тэр инээд алдлаа.
Би яагаад түүнийг нөхөр минь гэж ерөөсөө бодож чаддаггүй юм болоо?
- Үгүй ээ! Зүгээр л...
- Тийм дээ... Өдрийн наранд хоёулаа нээх их учраа олж чадахгүй юм аа, - тэр толгой дохив. - Гэхдээ шөнөөр суултуурны урд бол...
Хоёулаа инээв.
- Нэг зүйл асууж болох уу?
- За яах гэсэн юм бэ, moment-оо мэдэрье л даа. - Сэүн үрчийгээд л явчихав.
- За за, дараа нь л...
Тэгээд л анир чимээгүй.
- Би чамайг юу асуух гэж байгааг чинь мэдэж байна аа, - тэр аяархан хэллээ. - Гэхдээ ярихыг хүсэхгүй байна.
- Ойлголоо.
- Чи... битгий гомдоорой, за юу? Зүгээр л хэтэрхий...
- Зүгээрээ. Зайрмаг идэцгээх үү? - шууд сэдвээ солихоор шийдлээ.
- Ваниль-карамельтайгаас уу?
- Тийм ээ! Яаж таасан юм?
- Би ч гэсэн дуртай!
- Хаагуур байцгаасан юм бэ дээ? - гэрийн үүдэнд бид хоёрыг дургүйцсэн хоёр царай угтах нь тэр.
- Одоохон хоол хийчихье! - гал тогоо руу яарлаа.
- Хоол ямар хамаатай юм? - гал тогоо руу орох замд Жунин намайг бугуйнаас минь барих нь тэр. - Хаана байсан юм гэж байна.
- Яасан, намайг санаа юу? - Сэүн доожингуй асууна.
- Пфф! Мөрөөд!
- Тэгвэл, намайг санасан юм уу? - сэтгэл санаа гоё байсан болохоор их юм бодолгүй хэлчихлээ.
- Би... - Жунин чимээгүй болно. - Зүгээр л... Юу ч болчих юм билээ. Та хоёр... Чи...
- Би хариуг чинь сонсохгүй нь ээ? - Тао дундуур орлоо.
- Мэдэхэд арай л балчир байна, - Сэүн нямбай гэгч нь гутлаа тавиур дээр тавилаа.
- Асуудлаа шийдэх гэхээр том хүн . - Тао бувтнав. - Эгч минь хэнтэй тэнээд ирснийг нь асуухаар л жоохон хүүхэд гэх юм.
- Эгч чинь надтай "тэнэж" болно, - Таогийн хажуугаар зөрөнгөө Сэүн хэллээ. - Учир нь би түүний нөхөр. Өөр асуулт байна уу?
Над руу эргэж хараад, нэг нүдээрээ ирмэнэ. Түүнээс өмнө хэлсэн үг нь толгойнд минь орж ирэв. Тэр санаж байгаа юм байхдаа?! Тэр... арай түүнд... за арай үгүй байлгүй дээ. Би үгүй биз дээ... Үгүй шүү дээ! Толгойнд минь юу л орж ирээд байна даа?!
- Хагас цагийн дараа хоол болно, - аяархан хэлээд, гал тогоо руу хамаг хурдаараа гүйлээ.
- Жунин явчихлаа, - Сэүн өрөөгөөр минь шагайв.
- За.
- Уншиж байгаа юм уу?
- Чинийх. - түүнд номны хавтсаа харуулав.
- Ямар юм байна даа?
- Мянга бас нэгэн асуулт байна!
- Тэгвэл нөгөө... юу... - тэр ичингүй хаалганы бариулнаас бариад л зогсоод байв.
- Юу?
- Намайг унтуулдаг хэвшлээ сэргээх юм уу? - над руу харалгүй хэлнэ.
Би хананд өлгөөстэй цаг руу харах үед, 11 хагас болж байлаа.
- Тэгье. - зөвшөөрлөө. Том өрөөний буйдан дээр ч уншчихаж болно шүү дээ.
- Тэгвэл би гялс шүршүүрт орчихоод унтана аа! - хаалга савахаа шахаад, угаалгийн өрөө рүү гүйв.
Би яг л хэдэн юм татчихсан тэнэг охин шиг хөнжлөө аваад том өрөө лүү явав. Хэн нэгэнд хэрэгтэй мэдрэмж... Үнэхээр сайхан юм. Хэн нэгэнд чи хэрэгтэй - хамгийн гоё мэдрэмж биш гэж үү?
Буйдан дээр хөнжлөө нөмрөөд, номоо уншиж байхад Сэүний утас дугарсан юм. Тэр тасралтгүй дугарч байсан юм. Ноён У ч юм бил үү гэж бодоод утасыг нь аваад нойл руу зүглэв.
Дэлгэцэн дээр - эмэгтэй хүн. Бүх зүйл... бүх зүйл эхлэхээс өмнө Сэүнтэй кафед харж байсан эмэгтэй. Нэр нь ч тэр. Гэхдээ үгүй ээ, зүрхийг нэр гэж хэлж болох юм уу? Тэрний нэр тодорхой бас ойлгомжтой - улаан зүрх.
Утас дугараа больж, хэдхэн секундийн дараа зурвас ирэв: "Саначихлаа. Хүрээд ир. Бас - үгүй ээ, хоёулаа өнөөдөр унтахгүй..." Ингээд л болоо. Арав хүрэх үггүй ч, би бүгдийг нь ойлгож байна. Энэ мэдрэмж, үнэхээр гашуун бас өвдөм юм. Утсыг нь ширээн дээр тавиад, хэдэн минут түүний номыг энгэртээ тэврээд зогслоо. Би хэрэгтэй гэсэн мэдрэмж минь гэнэт л алга болчихлоо, яг л анхнаасаа байгаагүй, би зүгээр л хүчлээд мэдэрчихсэн мэт...
- Би эргээд ирлээ! - үсээ хатаасаар Сэүн орж ирлээ. - Царай чинь яачхаа вэ? Ороо муухай засчихаж уу? - инээв.
- Би явлаа, - яаж ийгээд хөнжлөө эвхэж эхэллээ.
- Хоёулаа тохиролцсон биз дээ... - тэр юу ч ойлголгүй, гартаа алчуураа барин зогсоно.
- Чи өнөөдөр унтахгүй. Харин би унтана. - хаалга руу чиглэв.
- Би юу ч ойлгосонгүй! - тэр сандарсаар, бугуйнаас минь барилаа.
- Чам руу нэг хүн удаан залгасан, дараа нь зурвас ирсэн. Сайхан амраарай, Сэүн. - гараа авах гээд татсан ч, тэр тавилгүй ширээн дээрээс утсаа авлаа.
- Тэнд одоо юу ирэхээрээ, чи... - тэр зурвасыг уншаад чимээгүй боллоо.
Тэр амьсгаа аваад, гарыг минь тавив.
- Сайхан амраарай, Жимин. - Сэүн аяархан хэлнэ.
Би юу ч хэлэлгүй том өрөөнөөс гарлаа.
________________________________
🦋 2020. 05. 28. - 23:41PM 🦋
Дараачийн хэсэгт улам л гоё юм болох гээд байна даа🤭❤️.
•Нээрээ, орос зохиолчтойгоо хэдэн өдрийн өмнө ярилцаад, насыг нь асуучихсан шүү. 6 жилийн өмнө их сургуулиа төгссөн гэсэн. Эмэгтэй, хөөрхөн мууртай, хэвлэл мэдээллийн газарт ажилладаг + EXO-н зөндөө гоё бичвэрүүдтэй (сахиусан тэнгэр, чөтгөр, сүнстэй гээд л🥰).
Зохиолчийн өгсөн ярилцлага, сонирхвол ороод үзээрэй. ( Орчуулчих уу гэсэн чинь, өө ёстой хэрэггүй гэсэн😂)
https://www.wattpad.com/885675840-30-%D1%84%D0%B0%D0%BA%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BE%D0%B1-%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D1%80%D0%B5-lov%D0%B5%D1%86-lovets1-%D0%B4%D0%B0%D0%B2%D0%B0%D0%B9%D1%82%D0%B5
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)