36 страница29 апреля 2026, 07:40

36


Эмч дээр нөгөөдөр цаг авсан. Яг аль сэдвээр түүнтэй ярилцах гэж байгаагаа тодруулах хэрэгтэй л болов уу?

Энэ том асуудлаас болж бас нэг "жижигхэн" асуудлыг таг мартаж орхиж. Энэ "асуудал" өглөө залгасан юм даа.

- Гэр бүл болж тоглоод л байна уу? Залхахгүй байна уу, айн, хүү минь? Юу ч гэсэн чамайг цэцэрлэгт хүрээлэнд цагийн дараа хүлээж байя. Ноён Чо их хурлын бүлгэмд элссэнээ тэмдэглээд, үдэшлэг зохиож байгаа. Ганцаараа эсвэл нөгөө юмтайгаа... Чиний ном гарах үед тэрнээс илүү гутамшигт орохгүй байх гэж найддаг байлаа. Хэнд ч хэрэггүй бичгийн боол. Гэхдээ чи өөрийн наад гэрлэлт гэсэн юмаараа тэнэглэлийн бүх амжилтыг эвдчих шиг боллоо. Наадханаас чинь болж би нэр хүндтэй хүмүүст яагаад төрсөн хүү минь уулзалт, хуралд оролцож чадахгүй байгааг тайлбарлах шаардлага гарч байна. Зүгээр л эхнээрээ гэж дуудах наад "үйл ойлгоцлыг" баячуудын эгнээнд орно гэхээр л зүрхээр минь хатгаж байна. Чи миний бодлыг сонсов уу?

Зөвхөн тэр ч биш. Сэүн чанга дугарагчаа асаачихсан байв. Тэр намайг эмнэлэгээс ирээгүй гэж бодож байгаа. Түүнийг шүршүүрт орж байхад нь чимээгүйхэн орж ирсэн юм. Харин одоо, коридорт зогсож байхдаа бүх яриаг нь сонсчихлоо.

- Сонссон уу гэж байна! - нөгөө талаас У ноёны анхааруулсан дуу гарна.

- Тийм, - Сэүн хариулна.

- Цаг дутуу байна. - яриа дууслаа.

- Чи явах уу? - том өрөө лүү оров.

- Энд байсан юм уу? Хэр удаан?

- Яриаг чинь сонсоход хангалттай удаан.

- Тэр... новш л доо, санал нийлж байна.

- Хувцсаа өмсөө, цаг бага байна. Цэцэрлэгт хүрээлэн ороход хагас цаг зарцуулна.

- Харин чи? - Сэүн над руу харлаа. - Хамт явах юм уу?

- Эхнэрээ гэж дууддаг "үл ойлгоцол" чинь уу? Явах хэрэгтэй юм болов уу? Эцгийн чинь зүрх зогсчихвол яана? - инээлээ.

- Аль хэдийнээ тэгэх хэрэгтэй байсан юм.

- Битгий тэгж яриа... Үхэл... Үхэл гэдэг чинь аймар шүү дээ...

- Уучлаарай, тэр утгаар нь хэлээгүй юмаа... Зүгээр л...

- Тэр чамд зориулаад гайхалтай бэлэн зам тавиад өгчихсөн мэт санагдаж байгаа ч, чи гэж тэнэг хүүхэд, бүгдийг нь эсрэг хийгээд байх юм.

- Би - тэр биш. Би залхаж байна. - Сэүн ядрангуй нүдээ аньж, хуруунуудаа үсэн дундуураа явуулав.

- Багахан л хугацаа үлдлээ, тэгээд л чи эрх чөлөөтэй. - түүнд дэмжлэг үзүүлэх гэж хичээв.

- Тийм дээ...Чи надтай явах юм уу? - нүдээ нээлгүй асуув.

- Хэрэгтэй бол явна аа, - зөвшөөрөв.

- Тэнд ганцаараа баймааргүй байна. Харин чамтай... Илүү амар байдаг. Гэхдээ чамайг яаж байгааг... нөгөө юу...

-Миний бие зүгээрээ. 15 минутын дараа бэлэн болчихно. Утсан дээрээ цаг харсан ч болно шүү.

Ногоон зүлгэн дээр дэвссэн торгон хивсэн дээр хүмүүс алхлана. Энгийн л хүмүүс, том албан тушаалтай ноёд биш гэмээр. Зугаалаад, инээгээд л... Яг л жирийн хүмүүс шиг. Хөрөнгө, эрх мэдлээс хол.

- Хэчнээн дургүй байсан ч, эхлээд аавтай мэндлэх хэрэгтэй. - Сэүн үглэнэ.

- Тэгвэл хоёулангийн дахиж ийм юманд урихгүй байтал нь мэндлээд, инээцгээе!

Тэр над руу эргэж харлаа.

- Яасан бэ? - түүнийг намайг харж байхад нь анир чимээгүй байдлыг эвдэхийг хүслээ. - Би сонин харагдаж байна уу? Жунин энэ даашинзыг авч өгсөн юмаа тэгээд би... Би бодохдоо... - цагаан өнгөтэй даашинзны хормойгоо бариад, сандрангуй хэллээ.

- Чамд зохиж байна. - Сэүн эцэст нь нэг юм ярив. - Нээрээ шүү... Харин үүнийг Жунин авчирсан нь нэг л таалагдахгүй байна. Би чамд авч өгөх байсан юм.

- Би түүнээс гуйгаагүй ээ, үнэнгээсээ! Тэр өөрөө л! Өдөр шөнөгүй надад баахан юм зөөчих юм. Удахгүй бүгдийг нь багтаах газар олдохгүй нь.

- Боль гэж хэлэхгүй юу!

- Хэлсээн! Гэвч тэр хоёр өдрийн дотор миний амьдралдаа авч үзээгүй их хувцас аваад ирсэн.

- За, тэгвэл би түүнд хэлье, - Сэүн уруулаа жимийв.

- Түүнтэй битгий хэрэлдээрэй, тэр зүгээр л...

- Чамайг найрч байхгүй юу! Жунин дандаа ингэх юм! Өөрийгөө хайрлуулахын тулд юу ч хийхэд бэлэн, - нөхөр минь шүдээ зуунгаа хэлнэ.


- Өө та хоёр минь энд байна! Шувуухайнууд минь битгий хэрэлдээрэй! - хаанаас ч юм У эзэгтэй гараад ирлээ. - Та хоёр сайхан харагдаж байна! Хоёулахнаа байхад нь аав чинь дэлхий ертөнц рүү чирээд ирсэн үү, - тэр дулаахнаар инээмсэглэнэ. - Жоохон л тэсчих, аав чинь хэдэн цагийн дараа явуулах байх, тэгээд хайр дурлалдаа умбаж шумбаарай даа, хүүхдүүд минь!

Сэүн бид хоёр бие биенрүүгээ түгшүүртэй харцгаав.

- Аав чинь тэнд байгаа. Тийшээ явцгаая!

Бид хоёр араас нь дуулгавартай алхлаа.

Эхлээд Сэүний гар алгыг минь иллээ. Дараа нь чигчий хуруунд минь хүрсэн. Би түүн рүү харав. Харин тэр юу ч болоогүй мэт миний хуруунуудыг минь нэг нэгээр нь алгандаа атгаж байлаа. Яагаад ч юм би түүнтэй адил юу ч болоогүй юм шиг дүр эсгэв. Юу л болов гэж дээ? Нөхөр нь эхнэрийнхээ гарнаас атгаа л биз. Онцгой зүйл болсон биш! Доторх зүрх минь зогсож, сэтгэл минь бид хоёрын атгасан гар луу зүглэх нь юу ч биш.

Сэүн намайг урдаа гаргана. Заал дотор олон хүмүүс цугларчихсан байв. Бүгд махлагдуу жинтэй өвгөний яриаг сонсоно зогсож байлаа. Хүмүүс дунд ноён У ч байсан юм. Тэр бид хоёрыг шууд анзараад л нааш чиглэж ирэв. Сэүн зөөлхөн гарнаас минь барив.

- Ирчихсэн үү, - эрэгтэй үрчийнэ. - Чи гэртээ шөл буцалгаад, оймс угааж байх хэрэгтэй биз дээ? - надаас доожингүй асуув.

- Үгүй ээ, үүний тулд хоол хүргэлт, угаалгын машин байдаг юм. - түүн рүү инээмсэглэв.

Ноён У дургүй гэгч нь над руу муухай харлаа.

- Чи яагаад түүнд наалдчихсан юм? - бид хоёрын гар луу заана. - Ямар хүүхдийн цэцэрлэг байгаа биш дээ. Энд ажил хэрэг ярьдаг том хүмүүс цугларсан байгаа.

- Тэгвэл бид хоёр явчих уу? - Сэүн түүнээс ёжлонгүй асуув. - Тоглоомын талбай дээр элсэн байшингаа гүйцээх хэрэгтэй байна.

- Аавтайгаа бүү ингэж ярь. Хамаг нэр төрөө алдчихаагүй байгаа юм шиг дүр эсгээд Чо ноёнтой мэндэл. Том охинд нь анхаарал хандуулаарай. Хөөрхөн охин. Саяхан Америкагаас ирсэн.

- Би тэрүүгээр чинь яах юм? - Сэүн уурлана.

- Ирээдүйд чинь санаа зовоод чамд тохирох, дахин хэлье, тохирох эмэгтэйг чамд хайж өгч байна. Намайг үхэх үед, чи ядаж л "зүгээр" гэр бүлтэй болчихсон байна.

- Мэдээж, та наад өөрийгөө шүтдэг оргилоосоо анзаарч чадаагүй байх л даа, - Сэүн үгийг нь заналтайгаар таслана. - Гэвч би өөрийнхөө эмэгтэйг сонгочихсон, бодлоо солих хүсэл алга. Битгий санаа зовоо, би гайхалтай гэр бүлтэй. - гарыг минь тавиад, бэлхүүсээр минь өөртөө ойртуулаад, зөөлөн тэвэрлээ.

- Пфф, битгий инээд хүргээд бай. Шөнө дундуур чамайг уйлуулахгүй унтуулдаг бол, дараачийн У эзэгтэй болж чадна гэсэн үг биш.

Би Сэүн рүү харцаа дээшлүүлэв. Тэр байгалиасаа цав цагаан хүүхэд, одоо бүр өнгө алдчихсан харагдаж байв.

- Хөөх, тэр мэддэггүй хэрэг үү? - тэр хоёр хөмсгөө өргөөд гайхсан мэт дүр эсгэнэ.

- Аав!

- Түүнд хэлээгүй гэж үү? Хамт унтаад л, тэгсэн мөртлөө ярьдаггүй байх нь ээ?

- Ааваа, гуйж байна...

- Би бүгдийг нь мэднэ! - худал хэлэв. Энэ доромжлолыг зогсоох хэрэгтэй. Тэр хүсвэл надад ярих биз, харин одоохондоо, - Бүгдийг нь мэддэг, бас түүнд хайртай хэвээрээ! Асуудал байгаа юм уу?

🦋 2020. 05. 26. - 17:07PM 🦋

36 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!