35 страница29 апреля 2026, 07:40

35


- Жимин! - дэлгүүрт хэн нэгэн нэрийг минв чангаар дуудав. Эхлээд ийм нэртэй өөр хэдэн ч хүн байх юм билээ гэж бодоод анзаараагүй ч, дахин нэг удаа дуудах үед нь бат итгэлтэй боллоо. - Жимин! У Жимин!

Энэ мөчид л намайг дуудаж байгааг нь ойлгосон юм. Эргэж харлаа.

Хүнсний тасаг дундуур над руу Жундэгийн найз охин болох, Ёнхи яаран алхан ирж байлаа. Нөгөө их сургуулийн уулзалтан дээр Сэүнийг дуудаж намайг авардаг охин.

- Сайн уу, Жимин, - дулаанаар инээмсэглэнэ. - Юу байна даа?

- Дажгүй ээ, - би өөр юу хэлэх юм бэ?

- Би чамайг шууд таниагүй ч, чиний үс...

Ургачихсан үсэндээ хүрэнгээ даруухан инээв.

- Тэд яг л олон хүмүүсийн дунд гал мэт асч байна. Яарч байна уу? Надтай хамт шүхэр сонголцох уу? Бүгд үнэхээр гоё юм, бүр эргэлзчихлээ, - Ёнхи гуниглаж буй царай гаргана.

- Өөртөө юу?

- Үгүй ээ, нөгөөдөр Жундэгийн төрсөн өдөр. Харин тэр дандаа шүхрээ гээчихдэг юм. Тэнэг ч бол доо, - Ёнхи нүүрэндээ инээмсэглэл дүүрэн найз залуугийнхаа тухай ярина. - Тийм болохоор үргэлж сайн сонголт байдаг юм. Туслах уу?

Гэртээ гурван ширхэг гомдсон залуусын дунд суумааргүй байв. Яагаад 3 гэж үү? Учир нь Жунин өглөө ирээд, орой нь гэр лүүгээ буцдаг болсон. Би өрөөнөөсөө нэг бол угаалгын өрөө, нэг бол гал тогоо руу л орох гэж цухуйдаг болсон юм. Ингэсээр аль хэдийнээ хоёр хоног өнгөрчихсөн байна. Тэр гурав миний таамагласнаар, атомын дайн эхлүүлэх төлөвлөгөө боловсруулж буй мэт л хамтран ажиллаж байгаа.

- Миний юм сонгох мэдрэмж яахав дээ
л шүү, - үнэнээр нь хэллээ.

- Минийх ч гэсэн. - Ёнхи инээв. - Чиний тал мэдрэмж, миний тал мэдрэмжтэй нийлээд хүнд өгчхөөр хөөрхөн юм болно гэж найдаж байна.

Тэгээд л намайг дэлгүүрийн урт тасгаар татан явлаа.

Дараагийн хагас цаг бид шүхэр сонголцсон юм. Яг үнэндээ энэ үйл явц ийм зугаатай байна гэж бодсонгүй.

- Энэ шүхэр дэндүү урт юм. Жундэ үүнийг барьж явбал инээдтэй харагдана. Харин энэ дэндүү богинохон юм. Бас л нөгөө асуудал. Үгүй дэндүү хар байна. - Ёнхи сонгонгоо яриад л байлаа. - Олон өнгөтэйгөөс сонгох уу? Цэнхэр? Ногоон? Хөөх, ямар хөөрхөн юм бэ?

- Түүнд наадах чинь тохирохгүй байхаа.

- Тэр ямар хамаатай юм бэ, - бүсгүй эрс эсэргүүцнэ. - Өөртөө үргэлж иймийг авахыг хүсдэг байлаа!

- Хоёулаа яах гэж ирлээ? - түүнийг ягаан шүхрээ тэвэрчихсэн, хайр дүүрэн илээд байж байхад нь асуулаа.

- Тэр ямар буруу цагтаа төрчихсөн юм бэ... - Ёнхи гунигтай гэгч нь уруулаа унжуулах бол, би эсрэг талд нь түүнийг өхөөрдөөд л инээгээд байлаа. Инээснээсээ болж хацар минь хачирхалтай өвдөж байлаа. - За за, үүнийг авцгаая. - гарт нь таарсан анхныхыгаа авчихлаа. - Угаасаа тэр алга болгож л таарна. Дээрээс нь хамгийн гол бэлэг нь би шүү дээ!

Бид хоёр дахиад л чангаар инээд алдлаа.

- Харин чи юу авсан юм? - Ёнхи миний бараг л хоосон сагс руу тонгойлоо. - Ммм, шоколад, зайрмаг... Сэүнтэй романтик үдэш зохиох гэж байгаа юм уу? - нэг нүдээрээ ирмэнэ.

- Үгүй ээ... Энэ...

- За яахав дээ, охидуудын хооронд: та хоёр хэр их ийм үдэш зохиодог юм бэ дээ?

- Бид... бид ер нь л... Ер нь л ховор. - арай гэж хэлсээр улайчихлаа.

- Жундэ бид хоёр долоо хоногт заавал нэг удаа нэг юм зохиодог, - тэр жаргалтайгаар хэллээ. - Ийм үдшүүдийн дараа бие биерүүгээ арай л өөрөөр харцгаадаг.

Цээжинд минь нэг зүйл хатгана. Гашуун, хортой атаархал. Шууд л атаархлаа зогсоохыг хичээнэ. Үгүй ээ, би үнэхээр баяртай байна, тэр хоёр миний мэдэх хамгийн өхөөрдөм хос. Гэхдээ л... Би ер нь яагаад өөрийгөө л бодно вэ?

- Та хоёр ийм үдэш заавал зохиох хэрэгтэй! Тоглоом тоглоод л, нууцаа хуваалцах булан гээд л. Тэгээд амттай зүйл идчихээд, дараа нь... - өхөөрдөм уруулаа хазлав. - Ерөнхийдөө дэлгүүрт ярьж болох зүйл биш л дээ, ямар ч байсан тэр үнэхээр баярлана шүү, - Ёнхи яриагаа дуусгав.

Энэ жижигхэн, хөөрхөн охиноос ийм зүйл гарч болно гэж хэзээ ч бодсонгүй.

- Тусалсанд баярлалаа! Бид хоёр аав ээж дээрээ очно, дараа нь та хоёрыг заавал дуудна аа! Хамтын болзоонд явцгаая.

- Сэүн үнэхээр завгүй, бас би юу ч амлаж чадахгүй...

- Өө, Жундэ залгаж байна! Явлаа шүү. Уулзсандаа баяртай байна, Жимин! Баяртай! - тэр гараа даллаад, хурдан гэгч нь гарц рүү алхаад өглөө.

Харин би гэр лүүгээ зүглэсэн юм.

Лифтнээсээ дөнгөж гарахад л шатсан зүйлийн хурц үнэр үнэртэнэ. Чичирсэн гараараа гэрийнхээ хаалгыг онгойлгоод, хамаг хурдаараа гүйсээр орлоо.

Зүгээр л гайхалтай дүр зураг: Тао, Жунин хоёр хормогч өмсчихсөн, Сэүн хайруулын тавагтай бараг тэврэлдэх нь. Таазаар нэг цагаан утаа.

- Наанаа юу хийцгээгээд байгаа юм бэ? - гал тогоо руу орохоор зүглэв.

- Битгий ор! - Тао гал тогооны хаалгыг амжиж халхлав.

- Юм шатаачихсан байна шдээ!

- Тэгэх хэрэгтэй байсан юмаа, - дүү минь чухал царай гаргасаар хэлнэ.

- Алив ээ, би туслъя!

- Өөрсдөө учраа олчихно оо. Өрөөндөө ор.

- Гэхдээ...

- Чи саад болоод байна, - Таогийн араас Жунин дуугарах нь тэр.

- Битгий сатааруулаад бай л даа! - бүр цаанаас нөхрийн минь дуу гарна.

За тэгээд л өрөө лүүгээ мөлхөх хэрэг гарсан юм даа. Өрөөний минь хаалгыг хаасан нь сайн хэрэг ч, бага сага түлэгдсэн үнэр үнэртсэн хэвээр байлаа. Орон дээрээ суугаад савтай зайрмагаа онгойлгов. Ванил-карамелтэй зайрмагаа халбагаараа авахын даваан дээр, Тао өрөөнд минь гүйж орж ирээд, зайрмагийг минь булаачих нь тэр.

- Хоол идэх хүсэлгүй болох гэж байгаа юм. Хөөе, чи энд хэр их E орсныг хар даа. Чи иймийг идэж болохгүй. - намайг ганц халбагатай минь үлдээгээд, зайрмагийг минь аваад явчихлаа.

- Хөөе! - даварчихсан байдлыг нь гэнэт ухаарсан би хэтэрхий оройтож уурлав. - Тао! Зайрмагийг минь өг! - түгжсэн гал тогооны хаалганаас татлаа. - Наадах чинь минийх! Чамд ямар ч эрх байхгүй! Жижигхэн бацаан минь хаалгаа онгойлго доо!

- Арван минутын дараа хоол болно. - цаанаас Сэүний хоолой дуулдав.

- Зайрмагаа хүсч байна! Наад хортой зүйлийг чинь идэхгүй ээ! - хаалга өшиглөж үзлээ.

- Хор биш ээ, - хаалга онгойж Жунины гээгдсэн царайг харав. - Бид... бүх зүйл нь хүн идэж болохоор! Үнэн шүү! Жоохон л хүлээчих.

- Хольсон зуурмагийг чинь идмээргүй байна аа. Зайрмагаа буцаагаад авъя.

- Чамд хийж өгсөн зүйлийг идэхээс татгалзвал, зайрмаг чинь минийх шүү. - гартаа хайрыг минь барьчихсан Тао хэллээ.

- Сүрдүүлэг шүү наадах чинь.

- Би эсэргүүцэхгүй ээ. Өрөөндөө ороод, хүлээж бай.

- Би өөрийгөө тэ, ядаж нэг гоё юм идээд тэ, сэтгэл санаагаа хөхүүлэн дэмжье гэж байхад чинь. - хаалгыг нь хүчтэй хаалаа. Хэн нэгэн орилсныг бодоход, Таогийн хамар оногдчихсон юм шиг байна.

Эргэж хараад, чанга чанга алхаад өрөөнийхөө хаалгыг хаав.

10 гаруй минутын дараа хаалга онгойв.

- Би байхгүй ээ! Харь гаригийнхан ирээд авчихсан! Хэнд ч мэдэгдэхгүй өвчнөөс болж үхчихсэн шүү!

- Үхсэн гэхэд хоолой чинь арай л чанга байна. - Тао хаалга онгойлгож, Сэүн эхэлж ороод, араас нь Жунин орж ирэв. Хоолны тавиуруудтай.

- Би боль гэж хэлсэн шдээ. Идэхгүй ээ.

- Зайрмагаа санаарай, - Тао аяархан сануулна.

- Энэ юу вэ? - тавган доторх зүйлсийг харангаа үрчийлээ. - Энэ бас юу гээч нь вэ? - саарал өнгөтэй нус шиг юм руу заалаа.

- Овьёос, - Сэүн бахархалтайгаар хэлэв. - Яахав жаахан түлэгдчихсэн л дээ, гэхдээ бид нар чамд хамгийн гайгүй, дээрхийг нь л авчирсан.

- Гэгээлгээс нь. - Тао толгой дохив.

- Шатсан зүйлгүйгээс нь. - Жунин дуусгав.

- Овьёос оо? Харахад яг л нус шиг харагдаж байна.

- Чи өөрөө... - Тао уурлах гэж байсан ч, Сэүн тохойгоороо гэдэс рүү нь цохичихлоо.

- Энэ бас ямар гээчийн бор өнгийн бөөлжис вэ? - дараачийн тавгийг үнэрлэв.

- Энэ чинь ногоотой рагу, - Жунин уруулаа унжуулаад, гомдолтойгоор хоолоо өмөөрөх нь энэ.

- М-м-м... Харин энэ?

- Энэ өндөг, тахианы махтай будаа. - хүлээлт өндөртэй харцаар Сэүн над руу харлаа.

- За энэ ч яахав арай л адилхан дуу харагдаж байна, - хүлээн зөвшөөрөхөд, Сэүн уртаар амьсгаалаа гаргав. - Та нар гэнэт яагаад гал тогоо руу зүглэхээр шийдэв?

- Нөгөө яахав дээ... Нөгөө... - бие биерүүгээ харц шиднэ.

- Алив ээ, алив, анхааралтай сонсож байна, - хоёр гараа урдаа зөрүүлэв.

- Чи сайн хооллох хэрэгтэй, - Жунин хэлэв.

- Би дажгүй хооллож байгаа.

- Чи юу ч идэхгүй байгаа шд, - Тао намайг бариад өгчих нь тэр. - Цай уугаад л...

- Наддаа хангалттай.

- Хангалтгүй ээ, - Сэүн дургүйцэв. - Энэ, - хоолны тавиурууд руу заана. - тэжээлтэй хоол, нөгөө... тийм хүмүүст... нөгөө зориулсан...

- Би ойлгосоон, Сэүн битгий зов. - "жирэмсэн" гэж хэлж чадахгүй түүнийг өрөвдөв.

- Хаанаас энэ бүхнийг авсан юм бэ? Яагаад ийм их байгаа юм?

- Тэнд тусгай меню гэчихсэн байсан шд. - Тао хэлээд, энэ удаад Жунинаар цохиулж авлаа.

- Тусгай меню?

- Аанхаа. Энэ бүгд гэрийн аргаар хийсэн, шим тэжээлтэй. - Жунин тайлбарлана.

- Бүгдийг нь нэг доор идэх юм уу? Эсвэл нэг өдрийнх юм уу?

Залуус бие биерүүгээ дахиад харлаа.

- Яахав, овьёос нь өглөөний цайнд. Рагу өдрийн хоолондоо. Оройн хоолондоо будаа. - таамгаа дэвшүүллээ. - Эсвэл бүгдийг нь нэгэн зэрэг юм уу? Хаана ийм зүйл биччихсэн байсан юм бэ?

- Тэнд! - Тао гал тогоо руу гүйв.

- Тао! Хэрэггүй шүү! - залуус араас нь хамаг хурдаараа гүйнэ. - Авчирч болохгүй ээ, Тао! Энэ бацааныг ална аа! - коридорт есөн бүхий зүйл сонсогдож, тун удалгүй өрөөний минь үүдэнд аз жаргалтай ялагч инээчихсэн зогсож байлаа. Тао. Ном барьчихсан.

- Энд биччихсэн байна лээ, - тод хавтастай, нүүрэн дээрээ хүүхдийн зурагтай номыг гарт минь бариуллаа. - Google шал хэрэггүй олон юм гаргаж ирээд байна лээ, тэгэхээр нь бид энэ номыг авсан.

"Анхны хүүхэд. Хүлээлттэй аав. Аав нартаа зориулав" гэсэн ном байлаа.

Би тэсэлгүй инээчихлээ, тэдний гомдсон царайг хараад бүүр ч чангаар инээсэн юм. Бүр нулимс гарахнээ.

- Бурхан минь... Ха-ха-ха... Бурхан минь өршөө... Татаж уналаа... Та нарын хийсэн хоолнос үхэх байх гэсэн чинь... Ха-ха-ха... Бүр амсаж үзэхчгүй дээш халих нь! Инээснээсээ болж үхэх нь!

Тэгсэн чинь тэнд гурван насанд хүрчихсэн том залуус ичсэндээ доош харан, бие биедээ таг наалдчихсан зогсоно. Би энд нь солиотой юм шиг л татаж унатлаа инээж байлаа.

- Жимин, тайвшраа, тэгэхгүй бол санаа зовоод эхэлчихлээ. - Тао тэсэлгүй хэлэх нь тэр.

- Уйлж байснаас ингээд инээж байг, - түүнд Сэүн хариулав.

- Гурвуулаа инээх сайн гэж уншсан шдээ. - Жунин инээмсэглэнэ. - Инээгээд бай, бид гурав тэснэ ээ.

🦋 2020. 05. 24. -19:09PM 🦋

35 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!