34
Анир чимээгүй үзэгдэл - би бас тэд. Тэгээд л анир чимээгүй. Хана руугаа уусах ч биш, яг л цасан охин шиг хайлаад урсчихмаар байв. Үхмээр санагдаж байна. Ичих булчирхай минь хоёр гараараа хүзүүг минь боож, дээш үснээс минь татах мэт санагдана. Сэүн Тао хоёрын юу бодож байгааг ойлгох хэцүү, гэхдээ тэр хоёрт надтай нэг агаараар амьсгалахад ч муухай санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би толгойгоо доошлуулж ч чадахгүй нь, зүгээр л тэд нар луу хараад зогсоно.
- За, тэгэхээр "гэр бүл" маань бүхэлдээ мэдчихсэн тул, - анир чимээгүйг Жунин эвдэнэ. - суугаад ярилцацгаая. - залуусыг миний ор луу дуудав. - Орилоон чарлаагүй, өөрсдийгөө том хүмүүс гэж төсөөлөөд тайван ярилцъя.
- Би аль хэдийнээ том хүн болчихсон, - Тао хажууд нь үглэсээр сууна.
- Чи согтохоороо нойлын цаасаар цэцэг хийдэг юм байна лээ, - Жунин түүнийг бариад өгчихлөө.
- Хөөе! Шударга бус байна! Ийм зүйлийг хүмүүст ярьж болдоггүй юм! - дүү минь уурлав.
- Чи юундаа дуугаа хураагаад байгаа юм? - Жунин надруу гайхширсаар харах Сэүн рүү толгой дохино. Сэүн яг л намайг анх удаа харж байгаа юм шиг, яаж над шиг хүнтэй нэг сар нэг дээвэр доор амьдарснаа эргэцүүлэн бодож буй харагдана.
- Хэлэх зүйл алга. - хоёр мөрөө хавчив.
Тэр юу гэж хэлэх юм бэ? За яахав дээ, эхнэр чинь дүүгээс чинь хүүхэдтэй болсон л биз. Амьдралд юу эсэх нь тохиолдох билээ дээ. Бие биенийгээ хайрладаг хүмүүсийнх өөр байдаг байхдаа. Бидэнд ямар байдагийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Яагаад ч юм шууд бодлуудаа "бид" гэж авдаг болчхож. Уучлаарай, зулзага минь, хайраар дүүрсэн гэр бүл болж чадахгүй нь. Ер нь ямар ч гэр бүл болохгүй л дээ. Чи минь ч гэсэн санаандгүй болчихсон шүү дээ. Гэхдээ бас өөрөөр болдог биз дээ? Болдог биз дээ?
- Сэүн... би... бид... - өөрийгөө бага ч болов өмөөрөх хэрэгтэй байх . Гэхдээ... ийм зүйлийг өмөөрч болно гэж үү?
- Жунин бид хоёр... тэр... аав та хоёртой чинь таарахаас өмнө болчихсон юм.
-Түүнийг мэддэг гэдгээ яагаад хэлж болоогүй юм? - Жунин руу заав.
- Мэдээгүй юм чинь. Ганц л удаа харж байсан... - толгойгоо ичгүүртэйгээр доошлуулав, түүний нүд рүү харах зориг алга.
- Яахаараа? - Тао юу ч ойлгосонгүй. - Бүр үерхээчгүй байсан юм уу? - тэр орноос минь удаанаар босоод, - Чи миний эгчтэй, - тэр уурлаад Жунин руу зүглэв. - Би та хоёрыг үерхээд, дараа нь Сэүнтэй орооцолдоод больчихсон юм байх гэж бодсон. Тэгсэн чинь, ганцхан удаа л байх нь ээ!
Би Жунин Тао хоёрын дундуур сандран орлоо.
- Битгий хүүхэд шиг ааш гаргаад бай! Би том болчихсон! Ийм зүйл байдаг юмаа! Чи өөрөө нэг охиноос болж 20 саяын өрөнд ороо биз дээ? - хоёр гараа тэнийлгээд түүнийг зогсоолоо.
- Холдоо, Жимин, - Жунин намайг холдуулна. - Энэ бүхэн олигтой харагдахгүй байгааг мэдэж байгаа ч... Шалаар нэг бутарсан дүү хүний имиджээ засмаар байвал хэд гараа зөрүүлнэ л биз.
- Дүү хүний имиджээ? - Тао давтан хэлэв.
- Би өөрийгөө өмөөрөхгүй ээ, - Жунин эхэлнэ. - Гэхдээ хэрвээ түүнийг гэрт нь хайрладаг, халамжилдаг дүү нь хүлээдэг байсан бол, тэр клубүүдээр хэсч, хачирхалтай зүйлс уугаад, энэ бүхэн болохгүй байх байсан. - хатуухан хэллээ. - Тэр тайтгарал, халамж хайсан. Би замд нь тээглэчихсэн. Тэгээд л энэ бүхэн болчихлоо.
Тао шууд л бууж өгнө. Харцаа өөр тийш зүглүүлээд, байрандаа хэд алхаж байгаад, буцаад орон дээр суулаа.
Жунин уртаар санаа алдав. Дахиад л анир чимээгүй. Гал тогооноос дутуу хаагдсан краны ус дусалж байгаа нь хүртэл сонсогдоно.
- Юу ч битгий бодоцгоо, - дотроос минь алах энэ чимээгүйг нураана яриагаа эхэллээ. - Зүгээр л юу ч болоогүй юм шиг...
- Одоо хангалттай! - Сэүн гэнэт дуугаа өндөрсгөв. - Чамайг хэн ч аборт рүү түлхээгүй байна. Энэ гэрээт гэрлэлтийг зохицуулах хэрэгтэй байна... Энэ бүхнийг...
- Бид нар одоо гэрээг цуцалж чадахгүй. - Жунин толгой дохив. - Дөрвөн сарын дараа бүх зүйл дуусна. Гэдэс харайхан харагдахгүй биз дээ? - над руу эргэж харлаа. - Тэгээд дараа нь бид хоёр гэрлэнэ. Хүүхэд гэрлэлтэн дунд, аав ээжийнхээ дунд төрөх болно.
- Ю-юу? Жунин...
- Энэ дөрвөн сарыг нь хүлээхгүй байвал ямар вэ? - Сэүн үгийг минь тасаллаа. - Чөтгөр лүүгээ тонилно биз. Салаад л болчихно шдээ. Та хоёр гэрлэж чадна.
- Ноён У яах юм? - Тао гайхсаар асууна.
- Яаж ийж байгаад учрыг нь олчихно оо. Аав бид хоёрын асуудлаас болж та хэд зовох ёсгүй. - аль хэдийнээ шийдэгдчихсэн асуудал мэт Сэүн хэлэв.
- Сэүн... - хоолой минь улам л нарийсчхаж.
- 2 долоо хоногийн дараа номны чинь нээлт болно. Бүх зүйл амжилттай болж өнгөрвөл, тэр үед салцгаа. - Жунин санаа нэмнэ. - Чи хэрэгтэй хүнийхээ гэрээнд гарын үсгээ зурчихвал, аав хичээсэн ч чамайг хориглохгүй.
- Тийм ч байж болох юм... - Сэүн толгой дохилоо.
- Хүлээгээрэй. Хүлээгэрэй, та хоёр юу ярина вэ? - Жуниныг түлхэв. - Бүх зүйл шийдэгдчихсэн юм шиг яриад байх юм.
- Жимин, - Сэүн анхааруулга өгч буй мэт хоёр хөмсгөө өргөөд надад ойлгуулах гэж оролдоно.
- Үгүй, би хэлэх гэснээ хэлнэ! Энэ чинь миний амьдрал, би өөрөө шийдэх болно!
- Сонс доо, - Жунин бугуйнаас минь барилаа.
- Үгүй ээ! - гараа татаж авлаа. - Би өөрөө шийднэ. Дөрвөн сарын дараа Сэүн амласан ёсоороо эрх чөлөөгөө авах болно. Тэрнээс эрт авчихвал би баярлах л болно. Дараа нь та хоёр хоёулаа амьдралаас минь алга болно. Ноён У надад тусдаа байр амласан. Би тийшээгээ явчихна. Дуугуй бай, Жунин! - миний үгийг таслах гэсэн оролдлогийг нь анзаарлаа. - Би чамтай гэрлэхгүй. Үгүй ээ! Бүх зүйл ийм байх ёсгүй! Анхнаасаа л буруу байсан. Анхны удаа, анхны гэрлэлт... Бүх зүйл хайран дээр тулгуурлагдах ёсгүй гэж үү? Тэнэг, ямар ч ирээдүйгүй ч, хайран дээр?
Жунин ч, Сэүн ч тэр доош харав.
- Хүүхэд ч тэр... Хайраас үүсдэг биз дээ? Аав нь ээжид нь хайртай болохоор? Үгүй юм уу? Харин чи... надад хайртай гэж үү? Ингэж асуухад ч эвгүй юм.
- Жимин, - Сэүн буйдангаас бослоо.
- Өрөвдөлтэй харагдаж байна уу? Энд надад хэн ч хайргүй гээд гомдлоод л. Жоохон хүүхэд шиг... Намайг өрөвдөөд, үгүй юм шиг дүр битгий эсгээрэй. Хэрэггүй ээ. Тао, битгий чамд гэнэт төрсөн дүүгийн сэтгэл бий болчихсон юм шиг дүр эсгээд бай. Худлаа гэдгийг нь мэдэж байна. Сэүн ч гэсэн. Ямар ч ашиггүй сайхан сэтгэл гаргаад хэрэггүй ээ. Хэнд сайн байна гэж? Жунин...Чи аавын хувьд хамгийн муу хувилбар биш ч... Гэнэтийн хүүхдээс болж гэрэлсэн гэрлэлт аз жаргалгүй байдаг юм. Би зовмооргүй байна, чамайг ч бас зовоохгүй. Өөрийгөө л бодсон хэрэг болчихно.
- Чи мэдэхгүй шүү дээ! - Жунин тэссэнгүй. - Бүтэх ч юм бил үү?
- Бүтэхгүй ээ... Нэг л өдөр чи "Жимин, энэ хүүхэд чинь байгаагүй байсан бол, амьдрал минь шал өөр байх байлаа" гэж хэлнэ. Би тэр үед тэсч чадахгүй, ойлгож байна уу?
- Хоёулаа хэл яриагаа ойлгоцоод, сайхан харилцаатай байгаа гэж бодсон юмсан. Бас хүүхэд...
- Та нарыг яваасай гэж хүсч байна. Зүгээр л өрөөнөөс минь гар. - нэгэн рүү нь, дараа нөгөөтөх рүү нь, дараа нь гурав дахь руу нь харангаа хатуухан хэллээ.
- Жимин, энийг ярилцах хэрэгтэй. - Тао дургүйцэв. - Ганцхан чиний амьдрал биш, бидний ч амьдрал шүү дээ.
- Өө бүр ингэх байсан юм уу? - инээлээ. - Хайрт дүү минь, чи чинь бид хоёрыг хоёр тусдаа хүн гэж хэлж байгаагүй бил үү? Танихгүй хүмүүс. Надтай хамт 20 жил амьдарсан чи ингэж хэлж байгаа юм бол, тэр хоёр юу гэж хэлэх юм бэ? - ах дүүс рүү толгой дохив. - Чи өөрөө л миний асуудлууд - миний л асуудлууд гэж хэлсэн. Тийм болохоор энэ бодлоо хаяхгүй байгаасай гэж хүсэе. Ер нь л бүгдээрээ ингэж бодоорой.
- Чи хүүхдийг авхуулахгүй, - Жунин уруулаа жимийнэ.
- Чи миний хувьд хэн ч биш. Чи ямар ч эрхгүй.
- Эрхтэй! Энэ бол миний хүүхэд!
- Би тэгж хэлсэн болохоор уу? Чиний дараа хэдэн арван хүн байсан гэж хэлж чадна. Тэгээд цаашаагаа яана гэж? Ажил ажил руугаа явцгаа тэгэх үү? Та нарын наад чухал царайнуудыг чинь хармааргүй байна. Өөрсдөд чинь ч зөндөө асуудал байгаа шүү дээ, тэд нарыгаа шийд. Харин би өөрийнхийгөө... учрыг нь олно оо.
- Яагаад тусламж авах тийм хэцүү байгаа юм? - Сэүн дуугаа өндөрсгөнө.
- Жинхэнэ биш болохоор. Би итгэхгүй байна. Баатрууд болж жүжиглээд л, хэрэггүй ээ. Тийм ээ, би алдаа гаргачихсан. Тийм ээ, та нар луу харахаас ч ичиж байна. Туслах... үгүй ээ, би итгэхгүй байна. Хүмүүс ийм хурдан өөрчлөгддөггүй юм, Сэүн. Саяхан л чи намайг зам дээр биеэ үнэлэгчээр дуудаад, ажилд орох санал тавьсан. Харин одоо, би зүгээр л буруу цагтаа өрөө рүү чинь орчихсон болохоор, хувийн хэрэг дээрээ чи миний нөхөр болчихсон. Таван жил их сургуульд намайг ойлгоогүй байж, нэг сарын дотор ойлгочхож байгаа юм уу? Санал тавьсанд баярлалаа, Жунинаа. Санал тавьсан биз дээ? Миний анхны бас сүүлчийн гэрлэх санал байх. Хэн нэгэн өөрийн хүслээр надтай гэрлэх нь юу л бол. Тийм болохоор, яах юм бэ. Кинон дээр гардаг шиг ч биш... яахав дээ. Чи бүр хүүхдийг үлдээ гэсэн. Надад энэ үгс чинь таалагдсан. Чи мундаг шүү. Ирээдүйд сонгосон нэгэн чинь үнэхээр жаргалтай байх байх. Ирээдүйг чинь баллалмааргүй байна. Болсон уу? Бие биенийгээ сонсчихсон гэж бодож байна. Харин одоо өрөөг минь орхино уу, намайг ганц төрсөн биш дүү минь гэрээсээ шидчихээгүй байгаа цагт, өрөөний минь босгыг дахиж давахгүй байхыг хүсэе.
Энэ бүх хугацаанд би тэднийг үүд рүү түлхээд л байлаа.
- Гэнэт орж ирээд хувь тавиланг минь шийдэлцэж өгөх гэсэнд баярлалаа. Үнэхээр баярлаж байна.
Тэдний урдуур өрөөний минь хаалга хаагдав.
Би чичирж байсан юм. Уйлах гээд уу? Үгүй ээ. Ууралсандаа. Тэдний намайг өрөвдөж байгаад нь. Яагаад ч юм гэнэт миний дотор бардам зан хөдөлсөндөө. Миний оронд ямар ч охин Жунинаас зуурах байсан. Жунин шүү дээ. Ямар гээчийн аз вэ! Царайлаг, баян, өөртөө итгэлтэй, ухаантай, нүд булаам, өөрийн гэсэн ааш зантай. Тэр клуб орж эхнэрээ араар нь тавьсан ч хамаагүй. Өөрөө л сайхан амьдарч байвал. Гэхдээ... би чадахгүй. Өөрийгөө ийм өөр болохоор дургүй хүрч, уур хүрч байна. Хэн нэгэнтэй толгойгоо сольчихмоор. Их юм боддог, эргэлздэг энэ толгойгоо...
___________________________________
🦋 2020. 05. 24. - 14:05PM 🦋
Алга болсонд уучлаарай🙆🏻♀️ Тэр хугацаанд есөн бусын юм бодлоо, ийм туйлширсан хэсгүүдийг нь орчуулмааргүй санагдлаа, Жиминийхээ өмнөөс хэсэг хямарч ч үзлээ🤣 За гэхдээ, сарын дараа гэхэд л өгүүллэг маань дуусчихсан байх юм байна шт🙈
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)