33
Гэр доторх чимээг сонссоор 15 минут өнгөрлөө. Хэн нэгэн хоёр хөлөө зөөж ядан, угаалгийн өрөө орлоо. Хөргөчний хаалга дугарав. Аяганы чимээ гарч, крант гоожлоо. Хаалга хаагдана. Хэн нэгэн сөөсөн хоолойгоороо аярхан хараал хэлэх нь тэр.
Нойл орохыг хүсч байсан ч би айгаад л хэвтээд байсан юм. Яаж тэдний нүд рүү нь харна аа? Өчигдрийн мэдээ болон орилоон, чарлааныхаа дараа? Юу гэж шийдсэнийг нь сонсохоос ч айж байна. Тэд хамтдаа байсан, гурвуулаа. Хэзээ ч яриа нийлдэггүй, бие биеэнийгээ үзэж хардаггүй байсан улс гэнэт л нэг ширээний ард ганц шил юм задлаад сууцгаасан. Яг ганц болов уу даа? Юу ярьцгаасан бол? Юу гэж шийдсэн бол? Харин Жунин?.. Бурхан минь, биений шар үс хүртэл босчихлоо. Тэд миний ирээдүйг шийдэх хүмүүс биш. Би өөр газар луу яваад, тэндээ төрнө гэвэл тэд зогсоохгүй. Би бие биедээ танихгүй хүмүүс.
Тэгвэл яагаад тэдний юу гэж бодож байгаа нь надад ингэж их нөлөөлөөд байгаа юм бэ? Тэд миний хувьд хэн гэж? Намайг сарын өмнө л гэрээсээ авч шидэхчихгээд байсан хүн. Согтуу, ухаангүй байхад минь машин руу дагуулж яваад хүүхэдтэй болгосон хүн. Бас зүгээр л гэрээсээ салахыг хүсч байгаа залуу. Тэд бүгд өөр өөрсдийн замтай, надтай тааралдах ёсгүй замтай. Яахав дээ, бид тааралдсан нь азгүй хэрэг ч, холбоосоо улам л сунгах шаардлага тэдэнд байхгүй.
Тао, үрчилж авсан эгчийнхээ хүүхдийг гэртээ тэсээд байж болохгүй. Болохгүй шүү дээ. Намайг өсгөсөн хүмүүст үнэхээр муухай хандсан хэрэг болно. Би түүнд харин ч баярлах хэрэгтэй. Төрсөн биш хүнтэй нэг дээвэр доор хэдэн жил амьдарч байгаад нь, нэг тавганаас хоол идэж байгаад нь. Би ингэх ямар ч эрхгүй.
Сэүн буруу хүнээсээ тусламж хүссэн. Би ч тэр, хүний хүүхэд ч тэр түүнд хэрэггүй. Түүний амьдрал ялалт амжилтаар л дүүрэн. Хүүхэдгүй байсан ч, би түүнд тохирохгүй байсан. Би мэднэ ээ. Тэр надад гоёдоно...
Жунин... Тэр тааварлчихсан бол, гүн эмгэнэл илэрхийлье. Тэр зүгээр л цагаа зугаатай өнгөрүүлэхийг хүссэн ч, ийм зүйлд орооцолдчихсон байдаг. Аав ээжийг нь хайрладаг шиг хайраар тэр намайг хайрладаггүй. Би түүний хувьд яг л эгч шиг нь байх, яахав алдаагаар шөнө нь хамт унтчихсан л болохоос биш. Хүн чанар нь түүнийг зулгаах болно. Тэр Сэүнийг аав нь байх гэж бодоод, аавын дүрд тохирох шилдэг хувилбар биш гэж санаа зовж байсан шүү дээ. Би ч, хүүхэд ч тэр түүнд хэрэггүй. Түүнийг гэгээлэг, ямар ч зовлон шаналалгүй амьдрал хүлээж байгаа. Би түүний хүзүүн дээр хүсээгүй хүүхдийг нь тавьж, өөрт нь тэгж хэрцгий хандаж чадахгүй.
Болсон бүх зүйл миний л алдаа. Хэчнээн жил тойроод гарсан юмаа ууж, сул дорой байсан нь миний буруу. Авчихсан. Одоо яаж салахаа мэдэхгүй нь. Магадгүй өнгөрсөн амьдралдаа би улс орноосоо урваж, аль эсвэл муурнуудыг живүүлж байсан байх. Өөр юунаас болж зовохоо ч мэдэхгүй байна.
Коридорт хүмүүсийн шивнэлдээн сонсогдоно. "Бага уугаач ", "зайл" ,"унтаж байх шиг байна" ,"тэнэг" гэх маягийн үгнүүд.
Би тэднийг тус тусдаа явчих байх, хүссэнээр болдог бол бүр гэрээс бүгд явчих байх гэж найдсан. Тэгсэн чинь хаалганы доор цугларна, маргалдана, хөргөгч нээж хаагаад л, бас шүршүүрт орох нь сонсогдож байлаа. Ерөнхийдөө, хэн ч хаашаа явах төлөвлгөөгүй байв.
Тэд намайг хүлээж байсан юм.
Давсаг минь SOS дохио өгнө. Миний ойлгосноор залуус том өрөөнд сууж байсан. Тэдэнд баригдалгүйгээр чимээгүйхэн орох хэрэгтэй. Өлмий дээрээ хэд алхав. Жаал сонсож зогсов.
- Google-с хайж үзлээ, - Таогийн аяархан хоолой.
- Тэгээд?
- Хяналт гэнэ үү тийм юм руу орох ёстой гэнэ ээ.
- Дараа нь яах юм?
- Өөр бас бус зөндөө зүйл байна аа. Сайт болгон дээр өөр. Тэнд нэг нь, энд өөр нэг нь, цаана нь бүр шаал өөр юм байгаад байна. Энэ сайт, харж байна уу?
Тэсэлгүй нүднийхээ өнцгөөр том өрөө лүү шагайчихлаа. Гурвуул гурвуулаа анхааралтайгаар нөүтбүүкний дэлгэц рүү ширтээд сууж байв.
- Жимин? - Тао огцом толгойгоо өргөж, намайг газар дээр нь бариад авчихлаа.
- Жимин, - хоёр хөл нь орооцолдонгоо алдаж Жунин буйдангаас бослоо.
- Өглөөний мэнд, - Сэүн толгой дохино. - Ярилцаж болох уу?
- Үгүй ээ, - сандрангуй хэллээ.
- Жимин, өчигдөр... - Жунин эхэлсэн ч, би уруулаа хазаад, шууд л хажуугаар нь зөрөөд нойл орчихлоо.
- Жимин! - Жунин хаалга тогшино. - Би... бид өчигдөр... Сонсож байна уу?
- Би нойлд байна шдээ, Жунин! Хаалганы цаанаас битгий яриад бай! - хариуд нь ориллоо.
- За-за, би хүлээж байя. Бид... Бидэнд ярих зүйл байна.
Яг энэ мөчид би ойрын зуун жилдээ нойлоос цухуйхгүй гэж шийдсэн юм.
Гэхдээ гарах хэрэгтэй болсон юм. Өөрийн ажлаа хийчхээд, хоёр удаа нүүрээ угаагаад, шүдээ угаагаад гадаргуйг нь эвдэхээ шахсандаа ч биш. Зүгээр л Тао хаалга тогшсон юм.
- Хоол идмээр байна, - дүү минь өрөвдмөөр сонсогдож байлаа. - Гараад ирээ.
- За. - амандаа шүдний сойзтойгоо хэллээ.
Нуугдах орон баримжаа орхих хэрэгтэй болох нь дээ.
Чимээгүй өглөөний цайгаа ууцгаав. Залуус бие биеэрүүгээ соних хараад байсан ч, хэн ч надруу харж зүрхлэхгүй байв. Тавга луугаа юм уу, бие биеэлүүгээ харцгаана. Нэг хачирхалтай зүйлс болоод байв. Сэүн аяга тавгануудаа угаах гэх үед, Тао дуртайя түүнд туслана гээд аяга тавгийг нь хурааж өгсөнд миний ам шокноосоо болж томоор ангайна. Харин Жунин аярхан босоод, бугуйнаас минь бариад, миний өрөө лүү дагуулж орох нь тэр. Миний толгой дотор цааш үйл явц ямар болох талаар мянга бас нэг бодлууд орж ирнэ. Өчигдрийн талаар уучлалт гуйхаас аллага хүртэл. Та нар мэднэ дээ, эмэгтэй хүний уран сэтгэх мэдрэмж хязгааргүй шүү дээ.
Тэр хаалга хаагаад, гарыг минь тавилаа.
- Ерөнхийдөө, надад ганцхан л асуулт байна. - тэр ярих үедээ надруу харалгүй, хөл доороо байх хивс рүү хараад л байлаа.
- Ямар? - сөөсөн хоолойгоороо түүнээс асуув.
- Сэүн биш гэдгийг нь мэдэж байна... Тэр хүүхдийн аав биш. Би чамайг сайн мэдэхгүй байх гэхдээ... Үнэнээр нь хэлдээ, - нүд рүү минь эгц харна. - миний дараа чи хэн нэгэнтэй байсан уу?
Шүлсээ залгив.
- Тэгээд таарчихсан юм аа... - бараг л сонсогдохгүй хэлэв. - Би хэзээ ч... хэнтэй ч... чи мэднэ шдээ... Харин тэр үед: аав ээж, Тао, бүх юм зэрэгцээд л... Би бүгдэнтэй нь тэгдэг хүн биш ээ, нээрээ шүү! Чамтай л ийм зүйл тохиолдсонд үнэхээр уучлаарай, - гэмтэйгээр толгойгоо доошлууллаа.
- Тэгвэл... - урт амьсгаа аваад. - Хүүхэд минийх юм байна. - амьсгаагаа гаргав.
- Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Бүх хариуцлагийг би өөрөө үүрнэ! Хэзээ, яаж болохыг нь асуучихна аа... Тэгээд л гүйцээ...
- Миний хариуцлага бол - миний л хариуцлага. Зөвхөн би л тэрэнтэй юу хийхээ шийднэ. - Жунин нухацтай хэлэв. - Хэрвээ чи абортын талаар ярьж байвал, наадхыг чинь сонсохыг ч хүсэхгүй байна. Би чиний анхных. Наадах чинь миний хүүхэд. Тийм болохоор ирээдүйд яахыг нь би л шийдэх болно.
- Чинийх? - Сэүн цагаа олж ирэлгүй үүдэнд зогсож байх нь тэр.
- Чиний хүүхэд ээ? Хүүр, чөтгөр алгад гэж, яадаг Санта Барбара вэ... - Тао нөхрийн минь нурууны араас гарч ирлээ.
Тийм дээ...
____________________________________
🦋 2020. 05. 21. - 13:17PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)