32 страница29 апреля 2026, 07:40

32


Духанд минь хүйтэн зүйл мэдрэгдэх үед нүдээ нээсэн юм. Гартаа хөлдүү тахианы мах барьчихсан Тао надруу тонгойх нь тэр.

- Ирчихсэн үү? - тэр асуув. - Түргэн дуудах уу?

- Хэрэггүй ээ, - босож суугаад, хана наллаа.

Сэүн газарт, харин Жунин хажуугийн буйдан налаад мөн л газарт сууж байлаа.

- Гайгүй юу? - Жунин надруу толгойгоороо дохив.

- Уйлж, орилсонд уучлаарай. - аяархан хэллээ.

- Яахав дээ, бие давхар юм чинь, - Сэүн ярьж эхэлсэн ч, царай минь дахиад өнгө алдаж байгааг анзаараад, шууд л хоёр гараараа даллав, - Үгүй ээ, үгүй би юу ч ярих гээгүй байна аа! Хамгийн гол нь тайван! Амьсгалаарай! Би тийм зүйл ярих...

- Май, уучих, - Тао аягатай ус өгнө.

Нэг амьсгаагаар бүгдийг нь уучихлаа.

- Эмнэлэг явсан нь дээр биш үү? - Жунин миний байдлыг анхааралтай ажсаар хэлнэ.

- Үгүй ээ, бүх юм зүгээрээ.

- Яваад, амарчих, - Тао том өрөөнөөс гарах хаалга рүү намайг зөөлхөн түлхлээ. - Эрчүүд жаахан ярилцаадахъя, - залуус рүү эргэж харсаар хэлэх нь тэр.

Эрчүүд? Шалан дээр хэвтээд, савж унатлаа инээх байлаа. Гэвч толгой минь аймшигтай өвдөж, инээх байтугай ярихад ч хэцүү санагдана.

Эхлээд хүйтэн усаар нүүрээ угаачхаад, орондоо орлоо. Хана руу харж хэвтээд, хоёр хөлөө тэврээд унтахыг хичээв. Дэндүү олон зүйл болчихлоо... бүгдийг нь бодоод, учрыг нь олох хэрэгтэй...

Хэн нэгэн өрөөний хаалгаар шагайна. Унтаж буй дүр эсгэв. Үүдэнд хүмүүсийн сэмхэн яриа болон жижигхэн маргаанууд сонсогдоно. Үүдний хаалга хаагдаж, гэрт анир чимээгүй ноёрхлоо.

Надад ээж байсан бол би түүнээс "Ээжээ, одоо яах вэ?" гэж асуух байсан. Тэр намайг аргадаад, "Би ач, зээтэй болмоор байна. Хэний хүүхэд байх нь ээжид нь хамаагүй ээ. Түүнийг хайр халамжинд өсгөх болно" гэх байсан.

Гэвч надад ийм ээж байхгүй. Ер нь л надад "ээжээ" гэж дуудах хүн байхгүй.

Надад аав байсан бол би түүнээс "Ааваа, яах вэ" гэж асуух байсан. Тэр надааас "Хэн?" гэж асууна, тэгээд Жуниныг хэд сайн цохиж аваад, хачирт нь Сэүнийг хэд балбачих байсан, яахав дээ зодох хэрэгтэй ч байсан юм билүү гэж бодоод. Харин дараа нь "Тэнэг хүүрнүүд зайлцгаана л биз! Манай гэрт хүүхдийн ариун үнэр ямар их дутагдаж байсан гээч!" гэнэ.

Гэвч надад ийм аав байхгүй. Энд ч бас хоосон.

Сайн найзтай байсан бол, би түүнрүү очоод хажууд нь уйлж дуулах байсан, тэгээд түүнээс ч бас "Юу хийх вэ? Яах вэ?" гэж асууна. Харин тэр хөргөгчнөөс савтай зайрмаг гаргаж ирээд "Чи чинь бүр цаанаасаа төрчихсөн ээж хүн шүү дээ! Тийм болохоор олон долоон юм ярилгүй төрүүл! Учрыг нь хамтдаа олчихно!" гэнэ.

Гэвч өрөөн минь хоосон бас чимээгүй байна. Би ганцаараа шийдвэрээ гаргах хэрэгтэй. Надад сэтгэлийн дэм өгөх хүн байхгүй.

Кинонд ийм хэсгүүд дээр хаанаас ч юм сахиусан тэнгэр, эсвэл бурханы туслах, за бүүр болохгүй юмаа гэхэд тэнгэрээс нэг хоолой надад юу хийж өгөхийг минь хэлж өгдөгсөн. Даанч энд яг л оршуулгийн газар шиг чив чимээгүй байна. Би өөрийнхөө зүрхийг л сонсож байна. "Үүнд" зүрх харайхан байхгүй биз дээ?

12 цагт үүдний хаалганы тэнд түлхүүрнүүд дугарах чимээ гарлаа. Тэр талаас дөрөв дэх удаагаа нүхэнд нь түлхүүрээ оруулах оролдлого нь бүтэлгүйтсний дараа би өрөөнөөсөө гарсан юм.

- Тэнэг ч хаалга бол доо! - Тао коридор луу орж ирэнгээ, хаалгыг өшиглөөд амжлаа. Даанч түүний ханцуй нь бариулнаас зуурагдаж, тэр өөрөө арагшаагаа шидэгдчхэв. Арагшаагаа, Сэүн бараг л өөр дээрээ Жуниныг тэвэрч буй газар луу.

- Болгоомжлоорой, согтуу хүн! - Сэүн Таог коридор луу өшиглөж, Жуниныг хана налулаад суулгав.

Гэр даяар согтууруулах ундаа үнэртэж байлаа.

- Хөөх, Жимин! - таг согтсон Тао намайг өхөөрдөж эхэлнэ.

Тэр над руу алхам ойртоод, арай гэж хөлөн дээрээ тогтож буй юм гэдэс рүү минь тонгойгоод:

- Уучлаарай, чиний муу авга ах чинь... ик... яг л гахай гэсэн үг! Ерөсөө ач тус ямар ч а-а-ахгүй.

Би яагаад ч юм шууд л гэдсээ тэвэрчихлээ.

- Яг зөв! - Тао нэг газраа зогсож чадахгүй найгаж байх үедээ, над руу эрхий хуруугаа гозойлгоно. - Тэр намайг ийм байдалтай харж болохгүй шдээ! Би чинь тасархай амьтан! Тийм ээ! Би түүнийг ч гэсэн тасархай байдалд сургаж өгнө. - орооцолдсон хэлээрээ чанга хэлэх нь тэр.

- Олон юм ярилгүй, явж унт! - Сэүн нөгөө талаас нь орилно.

- Мэдээж, ахмадаа! - Тао түүнд хэлээд, өөрийн үдээсэндээ бүдэрч унаад, замаараа холбоостой утсыг салгачхав.

- Босоо, - дүүгээ гарнаас нь татаж үзлээ.

- Тавь аа! - Тао зөрүүдлэнэ. - Би аймар хүнд! Чи хүнд юм өргөж болохгүй.

- Тао, босоо! - бугуйнаас нь барив.

- Би ёстой... согтуу байна аа! - тэр үрчийгээд, чёлкоо хөдөлгөв. - Бөөлжих нь...

- Новш гэж! - Сэүн Жуниныг босгох оролдлогоо хаяад, Таог тэврээд авах нь холгүй барилаа. - Холдоорой. - намайг холдуулаад, - Архичин минь, босоорой! - хоёр суганаас нь аль болох өөрт нь эвтэйхэн бариад, - Нойл руу орцгооё.

- Нойл руу... - Тао түүний үгийг давтана. - Тийм-э-э-э... - Сэүнд өөрийг нь чирүүлэх зөвшөөрөл өгөж хайрлалаа.

Жунин газарт, хоёр хөлөө тэврээд доош харсаар сууна. Тэр нэг бол их юм бодоод, нэг бол зүгээр л унтаж буй мэт санагдана. Түүний хажууд эвтэйхэн суув.

- Жунин? - түүнийг дуудлаа. - Жуни-и-н?

- Нэмэргүй ээ, - бидэн дээр ирсэн Сэүн гомдолно. - Тэр бид гураваас хамгийн их уусан нь. Юугаараа тийм ихийг уудаг байна? Бараг юу ч ярилгүй, өөртөө хйигээд л уугаад байсан. Наадах чинь ер ууж чаддаггүй гээд л бод. Бие муутай, архины таг үнэрлээд л унаад өгчихнө. Тэгсэн чинь энд бүр нэг нэгээр нь... Таксинд тасарчихсан.

- Надаас болж уу? - түүн рүү доороос нь дээшээ харав.

- Бүх зүйлээс болж. - Сэүн хариулна.

- Гэхдээ чи... эрүүл байна шүү дээ. - газраас бослоо.

- Би архи сайн даадаг юм, аав шиг. Намайг уугаагүй гэж битгий бодоо. Намайг унтахаас өмнө, наадхаа нэг газар хэвтүүлээрэй.

Тэгээд л бид хоёр дөрөв гарлаад ямар ч сүнсгүй биеийг том өрөө лүү чирсэн юм даа.

- Байж бай, буйдан руу битгий чирээ! - Сэүн үглэнэ. - Би наана чинь унтдаг. Энэ шалан дээр унтаг.

- Шалан дээр үү? Гэхдээ буйдан 2 хүнийх, та хоёр хангалттай багтана.

- Жунинтай унтах л дутаж гэнэ дээ! - тэр үглэсэн хэвээр л. - Шийтгэл болог. - доор нь хэвтэх Жуниныг зөөлхөн өшиглөнө.

- Юуны?

- Хүссэн бүхнээ хийдэг болохоор нь. Юу ч хийсэн түүнийг хайрладаг. Харин би өөрийгөө хайрцган дотор байлгаж, тэдний хайрыг хүртэх ёстой байдаг. - доор нь унтах дүү рүүгээ харангаа аяархан өгүүлбэрээ дуусгав.

- Би... би түүнд дэр, хөнжил аваад ирье.

Намайг буцаж ирэхэд Жунин Сэүн хоёр хоёул унтаж байсан юм. Нэг нь буйдан, нөгөөдөх нь шалан дээр. Хоёулангийн хөнжлөөр бүтээгээд том өрөөнөөс гарлаа.

Таогийн өрөөгөөр шагайж үзлээ. Тэр хувцсаа ч тайлалгүй орон дээрээ шууд унтчихсан байна. Шөнө орноос нь унаагахгүй гэсэндээ хоёр хөлийг нь арай хийж цаашлууллаа. Тэр дургүйцээд, уруулаа хэд хэд шомбойлгочихоод, нүдээ нээлгүй аярхан ч, маш тодоор хэлсэн юм:

- Дүүтэй болж байгаагаа ээждээ хэлэх хэрэгтэй юм байна даа.

Яг энэ мөчид, би гэнэт л цээжиндээ тэсэлгүй их өвдөлтөөр, түүнийг аав, ээжийгээ надаас ч илүү санаж байгааг нь ухаарсан юм...

___________________________________

🦋 2020. 05. 19. - 13:08 PM 🦋

Тао энэ хэсэг дээр бүр хайр шүү❤️❤️❤️

32 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!