31
- Жунин... - сөөсөн хоолойгоороо түүнийг дуудлаа.
- Юу гэж байна? Наадах чинь бас юу юм? - ямар ч хүчгүй болсон хуруунуудаас минь хавтсыг булааж авна.
Тэр дотор нь бичсэн зүйлүүдийг нэг гүйлгэж уншаад, над руу дахин нэг удаа харав.
- Би... Жунин... - хоолой минь яг цагаа олж сөөж, ямар ч хүчгүй доош харлаа.
- Явцгаая, - тэр үүнээс өөр юу ч хэлээгүй юм.
Тэр замын турш чимээгүй явсан. Харин хажууд нь би сандарсандаа хавтасны үзүүрийг гарандаа нугалаад л яваад байлаа.
- Хаашаа явж байгаа юм? - түүнийг надтай цуг гэрийн шатаар явж байгааг нь анзаараад шатан дээр зогсоолоо.
- Сэүнтэй ярилцах хэрэгтэй байна. - Жунин уруулаа жимийнэ.
- Яах гэж? Юу ч ярих хэрэггүй ээ! Жунинаа!
Тэр хөмсгөө үрчийлгээд, намайг тойрч гараад лифт рүү зүглэх нь тэр.
- Жунин! Юу ч битгий хэлээ! Би... би л... - би чадаагүй, үнэнийг түүнд хэлж чадаагүй юм.
- Битгий санаа зов, би учрыг нь олчихно. - тэр лифтнээс гараад, хоёр алхаад л хаалганы өмнө ирчихлээ.
Тэр намайг түлхүүрээ гаргаж иртэл хүлээлгүй шууд л хонхон дээр дарна.
Хаалга Сэүн онгойлгож таарсан юм.
- Чи? - залуу гайхсаар асууна.
- Хэлээд юу гэхэв, - Жунин ахыгаа хажуу тийш түлхээд гэр лүү орох нь тэр. - Наанаа юу хийгээд байгаа юм, ороод ирээ. - надад хандана.
Хоёр хөл минь гэнэт л хөдлөхгүй болчихлоо. Үүдний цаана зогсох хоёр луу юу ч хэлж чадалгүй хараад л зогсоод байлаа.
- Жимин? - Сэүн дуудна.
Бид яг л өөр өөр ертөнцөд амьдарч буй мэт санагдаж байлаа. Би бас миний асуудлууд, нэг нь нөгөөтхөөсөө долоон доор, бас тэр хоёр, дэндүү гэгээлэг бас аз жаргалтай хүмүүс. Бид замаараа хальт таарах ч биш, зүгээр л тааралдаж үл болох хүмүүс. Энэ гайхалтай санаа толгойнд минь бууж ирэхээс өмнө бид тааралдчихсан нь харамсалтай.
"Ийм зүйл болохыг чи мэдэж байсан шүү дээ, Жимин". - надад бодогдоно. "Чи тэдний дургүйцэл, хатуу үгийг хүртэх ёстой. Тэднийг юу ч хэлсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдний зөв."
Би нэг алхам ойртов. Дахиад нэг. Дахиад...
- Ямар нэгэн зүйл болоо юу? Дахиад та хоёр нийлчхээ юу? - нөхөр минь хоёр гараа цээжиндээ зөрүүлэнгээ асууна. - Чи ч угаасаа ойлгомжтой, - Жунин руу дохино. - Гэхдээ Жимин, баригдаж болохгүйгээ мэдэж байгаа биз дээ?
- Ярих юм байна. Гэхдээ үүдэнд биш.
- Эхлээд хаана байснаа хэл. - Сэүн том өрөө лүү орох гарцыг биеэрээ хаасаар нухацтай асууна.
- Эмнэлэг. Өөр асуулт байна уу? - Жунин асуунгуй нэг хөмсгөө өргөлөө.
- Эмнэлэг ээ? - Сэүн над руу харцаа чиглүүлнэ. Газар доор орчихмоор л байлаа. Яг одоо.
- Эмнэлэг ээ? - Тао ч мөн өрөөнөөсөө гарч ирлээ. Тэр одоо хаалганы ард сонсоод зогсож байсан юм байх даа?
- Одоо харин нэг газар сууж болох уу? - Жунин дахиад нэг удаа заналхийлсэн маягтай асуулаа.
Сэүн шууд эргэж хараад том өрөө лүү орно. Араас нь Жунин, надруу санаа зовсон (санаа зовсон?намайг эгч нь гэсэн бил үү?) байртай харав, харин Тао Жунины араас чимээгүйхэн орох нь тэр. Хамгийн ард яг л аврах газраасаа зуурч байгаа мэт хана дагаж, бараг мөлхөхөө шахсаар би явж байлаа.
Сэүн Тао хоёр буйдан дээр суусан бол, Жунин эсрэг талд нь, би хаалганы хажууд байрлах жижигхэн сандал дээр байрлалаа.
- Яахав би чамайг өөрийнхөөрөө сэтгэдэг хүн гэж мэднэ л дээ, - Жунин яриаг эхлүүлнэ. - Урлагийн мэдрэмж, онгод өөр бас янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмтай. - үрчийв, - гэхдээ энэ бол...
- Яриа яг юуны талаар билээ? - Сэүн юу ч ойлгоогүй бололтой.
- Жунин... - бараг л сонсогдохгүй хоолой минь арай гэж гарав. - Жунинаа, хэрэггүй ээ...
- Гэрээт гэрлэл гэж тохиролцоогүй юм уу? Жимин, чамд ямар ашиг байгаа билээ? - түүнийг зогсооход хэтэрхий оройтсон байна.
- Би наад ярианд чинь нэг л орж өгдөггүй ээ, - Сэүн үрчийгээд л суугаад байлаа.
- Өө, яг адилхан. - Тао толгой дохисоор, над руу харлаө.
Хоёр гаран дээрээ толгойгоороо налаад доош харав. Атгасан гарны минь хумснууд нь арьс руу шигдэж байлаа. Хаана байх ёстойгоо мэдрээсэй гэсэндээ улам л хүчтэй шигдүүлмээр байв...
- Би ер нь ямар новшоо хийж тойруулаад байгаа юм бэ? - Жунин үглэнэ. - Тэр жирэмсэн. - над руу толгойгоо дохиод, Сэүн рүү харав.
- Ю-юу? - Сэүний хөмсөгнүүд хамгийн дээд цэгтээ хүрч, ам нь бүр ангайчхав.
- Жи-жи ямар юмаа? - Тао дахин нэг асуув.
- Эгч чинь жирэмсэн. - Жунин гоц ухаантнуудад дахин нэг удаа тайлбарлана. - Надад сонирхолтой байна л даа, хүүхэдтэй юу хийх гэж байна даа? Айн, Сэүнээ? Хэдхэн сарын дараа зугтах уу? Тэгээд л болоо юу?
- Хүүхэдтэй? - Сэүний хоолой сонссондоо итгээгүй мэт нэг л нарийхан болчхож.
- Тийм ээ, төсөөлөөд үздээ хө, эхнэртэйгээ унтахаар хүүхэдтэй болдог юм, Сэүн минь. - Жунин хөхрөнө.
- Унтах аа? Гэхдээ би... бид...
- Хэрэггүй ээ... - түүнээс аяархан гуйлаа.
- Чи бүр эсэргүүцэж байгаа юм уу? - Жунин уурласаар, байрнаасаа огцом босох нь тэр.
- Хэрэггүй ээ! - би дуугаа өндөрсгөв. - Хэрэггүй ээ! - сандалнаасаа бослоо. - Бүх зүйл... ийм биш ээ...
- Жимин... - Тао эхлэх гэтэл.
- Битгий ярь!- алгаараа хоёр чихээ дарлаа. - Мэднэ ээ! Би өөрөө мэдэж байна! Би өөрөө засчихна! Хэнд ч илүү асуудал үүсгэхгүй ээ! Бүгд урьдынх шигээ л байна!
- Хэний хүүхэд юм бэ, Жимин? - Сэүний асуултыг чихнийхээ хажуугаар сонслоо.
- Хэнийх ч биш! - өөрийгөө тэврэв. - Тэр хэнийх ч биш! - арай гэж дарж байсан сандрал минь намайг ахин нөмөрч эхэлнэ. - Хүүхэд байхгүй! Байхгүй байсаар байна! Юу ч битгий яриарай! - орилоон, чарлаан, нулимснаас минь болоод хоолой минь өвдөж байлаа. Нулимсууд минь, эртний анд шиг , аль хэдийнээ хацраар минь нэг урсана.
- Хэний хүүхэд гэж ямар утгаараа
вэ? - Жунин юу ч ойлгосонгүй.
- Шууд. - Сэүн хариулав. - Жимин бид хоёр... Яагаав дээ, хүүхэд бүтээгдэх хүртэл ойртож үзээгүй.
Залуус бие биерүүгээ будилсан харц шидэлцгээнэ.
- Тэгэхээр, хүүхэд чинийх биш юм уу? - Жунин бататгав.
- Үгүй гэж хэлээд байна шүү дээ! - Сэүн дуугаа өндөрсгөв.
- Хугацаа нь хэд юм? - Жунин аяархан асууна.
- Ямар ч хугацаа байхгүй ээ!
- Жимин, - Жунин надруу нэг алхам ойртов.
- Би... би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. - Тао удаан хугацааны дараа хэлнэ. - Ээж энд байсан бол...
- Хэрэггүй ээ, - уйлчихлаа, - ингэж л биш шүү... Түүнийг л биш, гуйя...
- Үгүй ээ, би өөр утгаар...
- Хэрэггүй ээ! - тэсэлгүй орилчихлоо. Бүх л бие минь чичирч, хоолой минь урагдах мэт санагдаж байлаа. - Чи...Чи гэр бүлийг чинь гутааж байна гэж хэлнэ. Би мэднэ ээ... Би ч гэсэн тэгж бодож байна. Санал нэг байна. Гэхдээ чи л биш шүү, битгий ингэж ярь л даа, гуйж байна... - алганыхаа нөгөө талаар нулимсаа арчив. Бүр харахад ч биш, бодоход хүртэл тэд саад болж байлаа. - Ийм зүйл болчихлоо... Надад хугацаа өгчих, би асуудлаа шийдэх болно оо... Би хийнэ... Жоохон л хугацаа, гуйж байна?
- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, - Сэүн яг л Жунин шиг хөмсгөө үрчийлгээд, толгойгоо аажим сэгсрэв.
- Чамайг баллахгүй ээ гэж байна, - амьсгаагаа хэвийн болгох гэж хичээлээ. - Хэн ч юу ч мэдэхгүй. Чи хүссэнээ авах болно оо.
- Би ямар хамаатай юм бэ? - тэр орилно. - Хүүхэд... эмэгтэй... эрэгтэй... тэр хүүхэд...
- Мартаа! Зүгээр л төсөөлөгдсөн гээд бодчих!
- Тэгээд 9 сарын дараа миний гэрт хүүхэд уйлаад байна гэж төсөөлөх юм уу? - Тао асуув. - Битгий солиотой юм яриад бай!
- Хэн ч... Хэн ч 9 сарын дараа уйлахгүй... - шивнэв. - Битгий ай.
- Яагаад? - Жунин толгойгоо жоохон доошлуулаад асууна. - Би чиний яриад байгаа бантанг чинь ойлгохгүй байгаа ч, надад чи үүнийг хийх гэж байгаа юм шиг эргэлзээ төрөөд байх юм...
- Би... Би үүнийг хийх болно...
- Ю-юу? - Тао ойлгосонгүй.
-Би түүнийг авхуулна, - арай хийж хэлэх үед, бүх зүйл харанхуйлаад эхлэх нь тэр.
Надруу гүйх Тао - миний сүүлчийн харсан зүйл байлаа.
🦋 2020. 05. 18. - 12:41 PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)