30
Жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш 15 цаг өнгөрч байна. Энийг одоо яах вэ? Үргэлжлүүлж амьдрахын тулд яах ёстой вэ? Зөв, энгийнээр амьдрахын тулд... Толгой дотор юу ч бодогдохгүй яг л вакумд байгаа юм шиг санагдана. Ганц зүйл л баттай байсан юм - би хэнд ч хэлэхгүй. Энэ бол зөвхөн миний л асуудал, би өөрөө шийдэх ёстой. Түүнд боломж өгч хүн болгох уу, аль эсвэл надад ч, түүнд ч ийм их зовлон шаналал хэрэггүй байх. Ямар ч шахалтгүйгээр өөрөө учраа олмоор байв. Би тэд нарын юу гэхийг мэдэж байна, тэр зүйлийг хийлгэнэ гэнэ...
Тао... Тэр шуудхан л бид хоёрын нэг долоо хоногийн ажлыг, ямар ч хэрүүл маргаангүй харьцаж байсныг мартана. Тэр даруй, ийм зүйл болохыг мэдэж байсан юм гэнэ... Яг л төрсөн ээж шигээ, ямар нэгэн гудамжны **хан байна гэж хэлнэ. Уруулаа жимийгээд, ууртайгаар "Өөр шигээ юу ч биш зүйлийг битгий төрүүл" гэх болно. Дүү минь мэдэх юм бол ингэж л хэлнэ.
Сэүн... Тэр яахав хэдэн минут шоконд ороод суух байх, харин дараа нь "Миний хэрэг биш. Чиний амьдрал, хүссэнээ хий. Аавд л баригдаж, хичээсэн бүхнийг минь нураав " гэнэ. Нөхөр минь ингэж хэлнэ.
Жунин... Би ч , хүүхэд ч, түүн шиг "салхинд" хэрэггүй. Тэр гайхна, хэсэг хугацаанд бодлогширно. Хэсэг амаа ангайгаад, дараа нь "Тоглож байгаа биз дээ? Наадхаа үлдээхгүй гэж хэлээч. Анхан шатан дээр нь шийдэх зөндөө гарц бий". Хүүхдийн минь эцэг ингэж хэлнэ.
Зүгээр л "хүүхэд" "минийх" гэдэг хоёр үг толгойнд минь багтаж өгөхгүй байна.
Харамсалтай юм, бяцхан үр минь, гэхдээ чи хэнд ч хэрэггүй юм... Буруу газраа, буруу цагтаа чи энэ дэлхийд ирчихжээ...
- Жунин? Чи яаж мэдсэн...
- Байрыг нь мэддэг бол, тоотыг нь мэдэх үнэхээр амархан, - мөрөө хавчина. - Оруулах юм уу? Сэүнийг явж байгааг харсан.
- Чи манай байрыг манаж байсан юм уу?
- Үгүй ээ, талбай чөлөөлөгдөх мөчийг хүлээж байсан гэх үү дээ, - тэр инээв.
- Адилхан утгатай юм биш үү?
- Миний хувилбар хамаагүй дээр сонсогдож байна. За тэгээд? Орж болох юм уу?
- Ор доо. - түүнийг гэртээ оруулаад хаалгаа хаалаа. - Яах гэж ирсэн юм? Ямар нэгэн зүйл болоо юу?
- Чамаас л тэгж асуумаар байна. Юу болсон юм?
- Юуны... тухай?
- Бие чинь яаж байна?
- Зүгээр.
- "Зүгээр" - тэнэг хариулт байна. Тодорхой гэвэл? Юу чинь өвдөж байна? Эмч юу гэсэн?
- Бид хоёр өчигдөр... эмнэлэг яваагүй.
- Яагаад? - хоёр гараа цээжнийхээ урдуур зөрүүлэв.
- Хэрэггүй байсан болохоор. Бие хамаагүй дээрдчихсэн. - түүнд итгүүлэхийг хичээлээ.
- Би чамд итгэхгүй байгаа ч гэсэн, чи арай л сульдчихсан юм шиг харагдаад байх юм. - тэр над руу үрчийгээд л хараад байлаа.
- Байгалиараа л.
- Худлаа яриад бай. Дээр клубд чи ийм байгаагүй дээ?
- Өнгөрсөн баларсан зүйл шүү дээ!
- Сэүн чиний хамаг хүчийг сорчихсон юм уу? - уруулаа жимийгээд, над руу хүндхэн харц шидэх нь тэр.
- Юу? Сэүн?
- Чи түүнтэй унтдаг юм уу?
- Яагаад... яагаад гэнэт ийм зүйл асуугаад байгаа юм? Ер нь чи байна шдээ...
- Жирэмсэн юм уу?
Хоолойг минь хүн базчихав уу л гэлтэй санагдана.
- Сэүнээс жирэмсэлчихсэн юм уу?
- А-айн?
- Би хаашаа юм буруу асуугаад байгаа юм уу? Сэүнээс жирэмсэн болчихсон юм уу? Тархийг чинь угаагаад, чамайг ч бас өөртөө дурлуулчихсан уу, - гэж хэлээд өөрийнхөө асуултанд өөрөө толгой дохиод хариулчихлаа. - Чамайг сул дорой, зовчихсон юм түүнд дуралчихна гэж айж байсан юм. Тэр ч яахав зайлаад өгнө, харин чи, ертөнцийн нөгөө зүгээс түүнийг хайх хэрэг гарна. Хараал ид, жинхнээсээ болчихсон юм уу? Надад хэл л дээ!
- Ү-үгүй ээ... Би жирэмсэн биш... Сэүнээс. - сүүлчийн үгийг амнаасаа арай гэж гаргасан юм.
- Битгий ай, чи надад яг л эгч шиг минь санагддаг гэж хэлээ биз дээ. Хэрвээ энэ бүхэн үнэн, бас тэр хөлдүү мах та хоёрыг хаяад явчихвал, би хүүхэд та хоёрт санхүүгээр чинь туслана аа. - зүрх минь чангаар цохилж, түүний үгс толгойнд минь тодоос тод сонсогдож байв.
- Шууд анхаарулъя, ноён У буюу бидний аав чамайг өрөвдөөд, зөөлрөөд гэр бүлийн бүртгэлд оруулна гэж найдаж байвал наадах чинь худлаа шүү. Тэр хүүгээсээ ч долоон доор нэгэн.
- Санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн шдээ! - арьсанд минь нарийхан хутгаар зүсэгдэх энэ үгнүүдийг нь зогсоохын тулд чангаар орилчихлоо.
- Хэрвээ... хэрвээ үгүй юм бол,- тэр хоёр гараа буулгаад над руу ойртлоо, - улам л эмчид хандах хэрэгтэй. Жирэмслэлт биш бол түүнээс ч долоон доор зүйл байж магадгүй.
Долоон доор... Сонсож байна уу, миний дотор орших бяцхан нус минь, чи аль хэдийнээ байж болох муу зүйлсүүдийн жагсаалтанд орчхож. Чамаас аймар гэвэл үхлийн өвчин л байх.
Аав чинь тэгж байна...
- Жимин... Миний аав, - тэр хэсэг зогсоод. - төрсөн аав минь эмчид оройтож хандсанаасаа болоод нас барчихсан. Чи ч яг адил замаар явна гэхгүй ч, эмнэлэг явцгаая тэгэх үү, гуйя? - нүд рүү минь эгц харлаа.
- Жунин...
- Ганцхан удаа. Цусны шинжилгээ. Тэгээд л гүйцээ. - хоёр гараа түүнд энэ байхад л хангалттай гэсэн мэт дээш өргөнө.
- Би явна аа, гэхдээ ганцаараа, - санал нийлээд, толгойгоо дохилоо.
Яаж ч бодсон эмчид хандах л ёстой болно.
- За, би машинд хүлээж байя.
- Үгүй ээ! Ганцаараа яваад...
- Хувцсаа өмсчих, машинд хүлээж байя. - хаалганы бариулаас татна.
- Жунин!
- Битгий Жуниндаад бай. - орц руу гараад өгөх нь тэр.
- Би цаг аваад, хүлээх хэрэг гарах байх. - жолооч-Жунин руу эргэж харсаар хэлэв. - Тийм болохоор гэртээ харьж бай. Юм болвол залгана аа, за юу?
Тэр намайг эмнэлэгт хүргээд ирчихсэн. Эгц хараад дуусах хүртэл минь хүлээхийг хүснэ.
- Би хүлээж байвал, - тэр нэг зүйл санал болгохыг хүссэн ч, би үгийг нь шууд л тасалчихлаа.
- Жунин. Би залгана аа.
- За. - тэр яагаад ч юм зөвшөөрчихлөө. - Залгахыг чинь хүлээж байя.
- Хүргэж өгсөнд баярлалаа. Цагаасаа түрүүлж битгий санаа зовоорой, - албаар инээмсэглээд машинаас буулаа.
- Дөрвөн долоо хоногтой. - эмэгтэй инээмсэглэнэ. - Баяр хүргэе!
Тийм дээ... Баярлах зүйл байсан бол... Шууд л хэрэгтэй эмч дээрээ цаг авсан юм. Хэрэггүй эмч нар дээрээ очоод яахав дээ, юу гэдэг нь тодорхой байхад.
- Би үүнийг үлдээмээргүй байна, - аяархан хэлэв, миний амнаас ийм үг гарсанд гар минь хүртэл чичирч байлаа.
- Уучлаарай, юу гэсэн бэ? - эмч сайн сонсоогүй бололтой.
- Би нөгөө...а...а... - энэ муухай, заваан үг амнаас ч гарахгүй байлаа.
- 6 сар гэхэд таны бяцхан хүүхэд хорвоод мэндлэх нь, - эмч хананд өлгөөстэй зураг руу заалаа.
- Би... би хүсэхгүй байна. - анхны дусал нулимс, дараа нь хоёр дахь нь...
- Та чинь ямар мэдрэмтгий охин бэ! Санал нийлж байна аа, 6 сард үнэхээр халуун байдаг ч, гадуур тэрэгтэйгээ зугаалахад дулаан байна шүү дээ.
- Хүсэхгүй байна... - уруулан дээр минь дуссан давсархаг нулимсаа долоонгоо хэлэв.
- Яахав хугацаанаа өмнө төрөх тохиолдол байдаг ч. Ер нь хэдэн сард байх нь хамаагүй шүү дээ, эрүүл л хүүхэд төрвөл.
Тэр бас өөр зүйлс яриад л , гаранд минь витамин болон янз бүрийн цаас өгөөд л байв. Доторх бодол минь толгойнд минь хэтэрхий чанга дуулдаад байсан юм. Би чадахгүй... Би тэсэхгүй...
Цагаан хаалга, гэрэлтэй коридор. Эмчийн өгсөн цаасыг цээжиндээ тэврээд гарч ирэв.
- Би зөв байж, - эсрэг талд байх сандал дээр сууж байсан Жунин гайхсаар босож ирнэ.
____________________________________
🦋2020. 05. 15. - 14:38PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)