29 страница29 апреля 2026, 07:40

29


Уйлаад л байв. Яг л галзуу солиотой хүн шиг, зогсож чадалгүй уйлаад л... Яагаад? Ганц, ганцхан удаа... Үр дүн нь ингээд гараад ирчихлээ.

Хүүхэд? Надад ямар хүүхэд байж болох юм бэ? Би өөрөө өнчин, энэ хэцүү хорвоод ганцаархнаа байгаа шүү дээ. Гүйж очоод бүх зүйлээ ярих хүн ч байхгүй. Би юу хийхээ мэдэхгүй нь... Мэдэхгүй ээ... Тэвчсэн нулимс, өвдөлтөөс минь болоод цээж минь хүртэл өвдөж байлаа.

Нөгөө дотор муухайрах, толгой эргэх, хар толбо үүсэх. Жи-жирэмсэн... Миний дотор... Новш гэж... Толгойгоор хатгаад байна.

Би чадахгүй ээ, үгүй ээ, чадахгүй... Үүнтэй нэг зүйл хийх хэрэгтэй. "Үүнтэй"... Хүн болж амжаагүй байгаа биз дээ? Хэмжээ нь хэд юм бэ? Сантиметр? Хэрэгтэй...

Толгойнд минь ийм бодол гэнэт орж ирсэн юм л даа... Ээжид минь ч гэсэн ийм зүйл тохиолдсон бол яах уу? Жинхэнэ, төрсөн ээжид минь. Тэр авхуулж чадахгүй, өсгөж ч чадахгүй, төрүүлчхээд асрамжийн газар өгсөн байх. Арай... Арай би түүний хувь тавиланг давтаад байна гэж үү? Хэрвээ? Тэр өөрийгөө над шиг л алуурчны дүрд бодож байсан бол уу? Үүнээс хурдан салах хэрэгтэй гэж? Яагаад?! Тэр үедээ яагаад алчихаагүй юм бэ?! Би яагаад ингэж зовох ёстой гэж? Нулимсны шинэ урсгал дахиад л хацраар минь урсав.

Ус гоожих кран миний уйлах чимээг арай л намсгаж байсан юм. Гэхдээ удахгүй хэн нэгэн заавал хаалга тогшино. Нүрээ угаагаад, гарахаасаа өмнө толь руу ганц харчхаад угаалгийн өрөөнөөс гарав. Гар минь хөнгөхөн ч гэсэн чичирж, нуруугаар минь шар үс боссон байлаа. Сайн ууж аваад үхмээр санагдана...

Унтаж чадахгүй байв. Том өрөөнөөс хэн нэгний компьютер дээр юм шивэх чимээ гарна. Хананы цаана Тао дахиад л тулаан зурагтаар үзнэ.

Би зүгээр л орон дээрээ хэвтээд байв. Эсвэл одоо "Бид" гэж ярих ёстой юм болов уу? Би бас тэр... Бид.

Би ганцаараа биш.

Тийм ээ.

Бид.

Тэгээд л нойр хүрсэн юм даа...

- Ярилцах хэрэгтэй байна, - өглөөгүүр Сэүн гал тогоонд орж ирсээр, миний хажууд суулаа.

Жигнэмэг барьж байсан гар минь сандарсандаа чичирч эхэлнэ.

- Юуны талаар?

- Өчигдрийн талаар.

Унагаачихгүй гэсэндээ жигнэмэгээ ширээн дээр тавилаа. Тэр арай...Үгүй биз дээ? Мэдчихээгүй биз дээ?

- Өчигдөр яасан гэж? - хамаг байдгаа цуглуулаад түүнээс юу ч болоогүй юм шиг асуулаа.

- Эмчид үзүүлсэн нь дээр байх, - Сэүн хэлээд, түрүүнээс хойш доош харж байсан толгойгоо өргөөд над руу харна. - Би энд бараг сар амьдарч байна. Тэр хугацаанд миний санаж байгаагаар бие чинь хэд хэдэн удаа өвдсөн. Ноцтой зүйл биш ч гэсэн, хэр удаан тэвчих гэсэн юм бэ? Эмчээс зөвөлгөө аваад, эмчилгээ хийлгээд дахиж нойлд хонохгүй байвал дээр биш үү?

- Чи надтай шөнөжингөө нойлд суудаг болохоор уу?

- Энэ ямар хамаатай юм? Яахав миний байгаа байдал ч , Жунин ч, миний гэр бүл бүхэлдээ надад нэмэх оноо өгөхгүй, бас би чамд жоохон... санагддаг...

- Хүйтэн?

- Үгүй, нөгөө...

- Өөртөө хэт хайртай?

- Үгүй ээ, нөгөө яагавдээ...

- Муухай ааштай?

- Чи намайг жинхэнээсээ ингэж боддог юм уу? - тэр гайхсандаа хоёр хөмсгөө өргөв. - Дээр дурьдсан бүхэн үү?

Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Яг үнэндээ, үгүй ээ, би тэгж боддоггүй. Тао ч тэр, Жунин ч тэр, надад Сэүн бид хоёрын угаалгийн өрөөнд шөнөжингөө хамт суух таалагддаг гэдгийг мэддэггүй. Тэд бид хоёрын жижигхэн ярилцлага, тэмдэглэлийн дэвтрээс ч харамлаж байсан нууцуудаа өөр өөрсөддөө ярьж өгдөгийг мэдэхгүй. Хэн ч намайг шөнө үхмээр санагдтал өвдөхөд Сэүн хажууд минь байж, тэр хүйтэн мөс шиг багаа тайлдагийн мэддэггүй. Тэр аяархан багад нь хамт байсан нохойныхоо тухай, тавдугаар ангид хоолой нь яаж өвдсөнийг, анхны бас ганц удаа авч үзсэн муу дүнгээ ярьж өгдөг.

Гэвч өдрийн гэрэлд түүний дотор мөсөн уул ороод суучих нь уу л гэлтэй. Шөнө нь надад тэс өөр хүн ус, жигнэмэг суултуурны хажууд авчирч өгдөг мэт санагдана.

- Юу ч гэсэн, - тэр доош хоёр гар луугаа харна. - Чи яг бусад шиг л боддог юм байна. Бас би нэг тийм муухай ааштай, хөлдүү, - өөрийнхөө хэлсэн үгийг сонсоод үрчийх нь тэр. - мөс шиг хүйтэн, би, чамайг эмнэлэг явж шинжилгээ өгөхийг шаардаж байна.

- Би дээрдчихсээн! Харж байна уу, би бүр юм идэж байгаа биз дээ! - жигнэмэгээ урдаа барилаа.

- Тэгээд шөнө нь дахиад нойлд сууцгаана.

- Үгүй ээ, зүгээрээ. Өчигдөр бүр дотор муухайраагүй!

- Наадах чинь өчигдөр, - тэр дургүйцэв. - Харин маргааш? Нөгөөдөр?

Ярианы сэдэв өөрчлөх гайхалтай санаа төрлөө.

- Чи зохиолч юм уу?

Тэр хэдэн секунд юу гэхээ мэдэхгүй чимээгүй болов.

- Би... би...

- Оны шилдэг зохиолч байх нь... Яагаад хэлээгүй юм бэ?

- Яахав дээ... - тэр мөрөө өргөөд ичэнгүйрээд харцаа салгана, - хобби маягийн л...

- Юу бичдэг юм бэ? Ямар төрлөөр?

- Би нөгөө... Хөөе! Чи сэдэв өөрчилчихлөө! - тэр таачихлаа. - Эхлээд эмнэлэг!

- Бодож үзнэ ээ, төрөл нь юу гэнэ ээ?

- Тийм үгүйгээ бодох юм уу, хэзээ явахаа шийдэх юм уу?

- Аль аль нь. Чиний номнуудаас уншиж болох уу?

- Чамд сонирхолтой байна гэж бодохгүй байна. - хоёр хацар нь ягаарна. - Уран зөгнөлийн төрөл.

- Хөөх... Яг л "хорвоо дэлхийг том хүлэг онгоцууд тойрч буй" талаар уу?

Сэүн толгойгоо дохиод, агаарт янз бүрийн дүрс хуруугаараа зурж эхлэв. Ийм их анхаарлаас болж тэр ичсэн, бас эгдүүтэй харагдаж байлаа.

- Уншмаар байна аа! Би жоохондоо Кира Булычёвын зохиолуудыг унших дуртай байсан!

- Яахав наад хүртэл чинь хол байгаа ч, хэдэн зүйл бий...

Сэдэв амжилттай солигдлоо.

- Би хэдэн цаг гадуур явах хэрэгтэй байна, - Сэүн өрөөнд минь орж ирээд миний гаранд байх өөрийнхөө номыг харчихаад ичив. - Уншаад эхэлчихсэн юм уу?

Шийдсэн - би түүнд юу ч хэлэхгүй. Яг энэ мөчид түүний үлдсэн дөрвөн сарыг нь нураахгүй гэж шийдсэн юм. Дараа нь тэр яваад өгнө, харин би... Дараа нь үүний талаар бодоцгооё, одоо бол бодох юм хангалттай их байна. Миний асуудал түүнд хамаагүй.

- Дараа нь сайн шүүмж сонсоно гэж найдаж байна шүү. - Сэүн инээнэ.

- Мэдээж. Алдаа болгоныг чинь бичнэ дээ!

Тэр хариуд нь над руу хараад зөөлхөн инээв.

Би хоёр бүлэг уншаад дуусгачихсан. Гол дүр нь надад Сэүнийг дэндүү их санагдуулж байлаа : өөртөө итгэлтэй, тайван, бүгдийг нь боддог ч, заримдаа буруу сонголт хийчихдэг, бас гэнэтийн зүйл хийж мэдэхээр. Номыг нь улам л ойлгохыг хичээв, түүнийг ойлгохын тулд.

Хаалганы хонх бодлуудаас минь салгав.

Үүдэнд дахиад нэг (өөртөө амласан шиг) юу ч мэдэх ёсгүй хүн зогсож байлаа.

- Жунин?

____________________________________

🦋 2020. 05. 16. - 15:25PM 🦋

Q: Жиминыг хэнтэй нь үлдээхийг хүсч байна? Жунин уу, Сэүн уу? 🧐

29 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!