28 страница29 апреля 2026, 07:40

28


- Ийм хуувцастай явах гэж байгаа юм уу? - толины өмнө эргэлдэх намайг харсан Тао мөрөөрөө хана налангаа хэлнэ.

- Тийм муухай байна уу? - толинд харагдах саарал даашинзтай сульдсан бүсгүй руу харлаа.

- Үстэй чинь зохицохгүй байна. Чөтгөр гэлэнмаагийн дүр эсгэж байгаа юм шиг л харагдаж байна.

Бага зэрэг ургасан тод улаан өнгийн үс минь нээрээ л хувцастай минь зохицохгүй харагдаж байлаа. Гэвч Сэүн намайг гоёмсог, эмх цэгцтэй даашинз өмсөөрэй гэсэн, бас тэнд зөндөө чухал хүмүүс цугларах болно. Сайн мэдэхгүй юм даа, гоёлын даашинз, ээмэг зүүлт зүүх хэрэгтэй юм болов уу? Хмм...

- Чи ямар тийшээ явах гэж байгаа биш, - атаархлаа нуусангүй, - Чамд ингэж ярих амархан байгаа л даа.

- Ядаж ганц зүйлд ч болов аз таарчихлаа, - Тао жумалзана.

- Бэлэн үү? - Таогийн мөрний араас нөхрийн минь гэгээн дүр харагдах нь тэр. - Тохирно оо. Явцгаая. - даашинзыг минь үнэлсэн харцаар харчхаад, толгойгоо дохино.

- Нөхөрт чинь яаж хувцаслах ямар ч хамаагүй. - Тао албаар араас нь чанга орилно. - Нүцгэн явсан ч болно шүү.

Сэүн юу ч сонсоогүй юм шиг гутлаа өмссөөр зогсох бол, Тао сэтгэл нь ханаагүй хэлээ гаргачхаад хаалганаас холдлоо.

- Цагаа сайхан өнгөрүүлээрэй, - түүний хоёр алаг нүд нь гэрэлтээд л явчихлаа. - Бас надад фуа-гра авчраарай.

- Тэнэг амьтан. -Сэүн нуруугаа тэгшлээд өндийв. - Нүднээс далд ор.

- Хэлсэн ёсоор чинь, эзэнтээн. - дүү минь тоглоомоор түүнд бөхийв.

Үдэш эхэллээ.

- Үргэлж хажууд яваарай. - Сэүний сүүлчийн зарлиг. - Хуримын асуултанд би өөрөө хариулчихна. Надад ч гэсэн энэ үдэш үнэхээр чухал, аавын хамтрагчдын дунд надад хэрэгтэй хүмүүс олон бий шүү.

- Хэн?

- Хэрэгтэй хүмүүс гэж байна, - тэр тодорхой зүйл хэлэлгүй яриагаа таслав.

- За...

- За, - гарыг нь барь гээд тохойгоо өргөлөө.

Би зөөлхөн, бараг л мэдрэгдэхгүй түүний гараас нь сугадлаа.

- Нээрээ бэлэг яах юм? - бидний урд талд харагдах томоохон пентхаусын өмнө зогслоо.

- Аль өглөө цэцэг бас эртний ваар явуулчихсан. - Сэүн намайг тайвшруулна.

Хоёул хоёулаа гүнзгий амьсгаа аваад гэр лүү итгэл дүүрэн алхан орлоо.

Хаа сайгүй алт, эрдэнэс гэрэлтэнэ. Хэдэн хором сохорчихсон юм шиг л санагдаж байлаа. Хаанаас ч юм хийлний ая, төгөлдөр хуур сонсогдонл. Удаан гэгч нь хос хосоороо чухал хүмүүс ( царайнаас нь шууд л харагдаж байна) заалыг тойрч алхацгаана.

- Эхлээд аав ээжид мэнд хүргэе.

Голд зогсох У ноён, У хатагтай нар зүүн баруугүй бүгдэн рүү нь хараад инээцгээж байлаа. Хажууд нь зогсох гомдсон, борооны  үүл шиг харагдах Жунин зогсож байв. Бид хоёр шууд л тэдэн рүү зүглэв. Энгийнээр ярилцахаас өмнө хэнд ч хэрэггүй ч , чухал мэндчилгээний үгнүүдийг урсгалаа.

- Сэүн, Жимин! - хатагтай У бид хоёрыг ойртоод очих үед баяр дүүрэн угтлаа. - Хамт харахад үнэхээр баяртай байна! Хамтдаа үнэхээр гоё харагдаж байна шүү!

Хоолойнд бужигначихсан шүлсээ залгилав.

- Бие нь гайгүй юу? - хатагтай  миний гарыг атгаад, санаа зовсон байр суурьтай асуув. - Бүр тураад, өнгө алдчихаж... Зүгээр л асууя, арай гүйлгээд байгаа юм биш биз дээ? - инээнгээ нүдээ ирмэх нь тэр.

Биений минь хамаг шар үс босчихлоо.

- Аав бид хоёрыгоо баярлуулмаар байгаа юм уу? - эмэгтэй хачирхалтай инээв.

Би ямар хариулт хэлэхээ мэдэхгүй, хоёр нүдээрээ ийш тийш хараад л зогсоод байлаа.

- Одоохондоо үгүй ээ, ээжээ, битгий юм бод. - Сэүн толгой сэгсрэнэ.

Би өөрөө ч мэдэлгүй Жунин руу харчихсан зогсож байлаа. Тэр нүүр лүү минь хараад нэг юм бодсон бололтой харцаа салгахгүй байв.

Бурхан минь... Хамгийн сүүлд хэзээ сарын тэмдэг ирсэн билээ? Түрүүчийн сард уу? Тэрний өмнө бил үү? Аав, ээж нас бараад, дараа нь У гэр бүлийн маргалдаанаас болж сайн анхаарахаа ч больчихсон байж. Гар минь, хөл минь мөс шиг л хүйтэн болчихлоо.

- Юу ч хамаагүй ууцгаах уу? - Сэүн санал болгоод, шампанск байрлах ширээ рүү дагуулав.

- Хүлээгээрэй, - бидний араас ирэх Жунин миний авах гэж байсан хундагийг шүүрэн авлаа. - Би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна уу? - тэр эхлээд над руу, дараа нь Сэүн рүү сэжигтэй харав.

- Ямар утгаар?

Жунин бид хоёр луу анхааралтай гэгч нь хараад л зогсоод байлаа.

- За үгүй ээ, байж боломгүй юм. - бодлуудаа хөөх мэт толгойгоо сэгсрэнэ. - Толгойнд хэрэггүй зүйлс орж ирэх юм...

Тэртээ тэргүй амьд үхсэн нь мэдэгдэхгүй зогсож байхад даа. Сэжигтэй бодлууд минь намайг хэдэн хэсэг болгож байлаа. Танихгүй хүмүүс рүү инээгээд л , Жунины тоглоом шоглоомнуудыг сонсохыг хүсэхгүй байна.

- Ноён Кимтэй мэндлэх хэрэгтэй байна. - Сэүн нөгөө талд зогсох хүмүүс рүү дохилоо.

- Явж бай, би эхнэрийг чинь манаж байя. - Жунин жуумалзана.

- Би чамд хагарсан дугуй ч даатгахгүй байсан. - Сэүн түүнд хэлсээр, бугуйнаас минь бариад тэр хүмүүс рүү дагуулан явлаа.

- У Сэүн! - нимгэн сахалтай эр бид хоёрыг өөрсдийн зогсож буй газар луу дуудав.

- Сайн байна уу, ноён Ким. - Сэүн бөхийв.

- Сонгосон нэгэнтэйгээ хурдан танилцуул л даа! Яг л чам шиг бүтээлч нэгэн гэдэгт эргэлзэхгүй байна! - гараа сунгана. - Ким Мунхо гэдэг.

- Таатай байна. Жимин гэдэг.

- Жимин...  Ирээдүйн номонд чинь тохирох гайхалтай нэр байна! - нэг гараараа надтай гар барилцах бол, нөгөөхөөрөө Сэүний мөрөн дээр зөөлхөн цохино.

Ном оо? Бас ямар гээчийн ном бэ?

- Номны чинь эхний хэдэн бүлгийг уншсан. Гайхалтай зүйлийн эхлэл! - эр ашгүй гэж нэг юм гарыг минь тавиад, хоёр гараагаа даллана.

- Хэнд ч хэрэггүй, уншигддаггүй зүйлээ ярьсаар л байна уу? - ард ноён Угийн хоолой гэнэт сонсогдлоо. - Чи ч бас энийг нь уншаад байгаа юм уу, Мунхо?

- "Энийг" ? Ноён У, түрүү жил "Оны шилдэг зохиолч" болсон хүүгээрээ бахархахгүй байна гэж битгий л хэлээрэй! Итгэхгүй нь ээ! Хүү минь ийм авьястай байсан бол...  - тэр гунигтай санаа алдаад, тэр дорноо өөр сэдэв хөндлөө. - Гэхдээ Сэүнийг хувиараа мэддэгт үнэхээр баяртай байна!

Оны шилдэг зохиолч оо? Хэн? Сэүн үү?! Хэнийг ч өөртөө хүргэдэггүй ангийн дарга уу? Нөхөр маань зохиолч байсан юм уу?! Би юу хийдгийг нь асууж үзсэн шүү дээ, тэр "нээх сүртэй зүйл биш" гээд л байсан. Коктейл, үнэтэй алькоголь, хүмүүсийн тансаг сүрчиг дээр нь, шаал танихгүй хүнтэй амьдарсан гэж бодсоноос болж гэнэт толгой минь өвдөж эхэлснийг мэдэрлээ. Хар хар толбонууд харагдаж, халуурч, хөл минь, эсрэгээрээ бүүр даарчихлаа, яг л бүх цус дээшилчихсэн мэт. Ухаанаа алдахын даваан дээр Сэүний пиджакнаас барьж амжсан юм.

- Түр зуур гарчихаад ирье. - тэр шууд л үйлдлийг минь ойлгож, бэлхүүсээр минь зөөлхөн тэвэрлээ. - Унаж болохгүй шүү. - чихэнд минь аяар шивнэнэ. - Жоохон л хүлээчих. Бараг л гарчихлаа...

- Яасан, болчихсон юм уу? - чихэнд дүнгэнэх чимээний хажуугаар Жунины хоолой сонсогдоно.

- Ийшээ, онгойлго, - халууцсан биенд минь хүйтэн, сэрүүн агаар мэдрэгдэж эхэллээ.

- Ийшээ суучих. - дахиад хэн нэгний гар бэлхүүсэн дээр минь байрлалаа.

Ингээд л би хаа нэгтээ, хаашаа ч юм толгойгоо налуулаад сууж байна.

- Гайгүй юу? - алганы минь нөгөө талд хэн нэгэн болгоомжтой хүрлээ.

- Би одоо... одоо буцаад орцгооё. - нүдээ нээж чадалгүй амлав.

- Эмнэлэг явцгаая. - аяархан ч, яг л тушаал мэт Жунин хэллээ.

- Хэрэггүй ээ! - нүдээ шууд л нээлээ.

Нүдний минь өмнө хорвоо дэлхий тод харагдаж байлаа. Толгой өвдөж, ходоод минь базалж байна, харин бусдаар бол хүмүүсийн дунд явчихаж чадна аа. Яахав намайг хааяаа хааяаа агаар салхинд гаргах бололзоотойгоор л доо.

- Энд би Жунинтай санал нийлж байна. - Сэүн толгой дохино. -  Энэ бүхэн арай л удчихлаа. Аль дээр эмчид хандах ёстой байсан юм.

- Зүгээрээ! Жаахан сандарчихлаа! Олон хүмүүс тэгээд...

- Ээжид явлаа гэж хэлчхээд ирье. - Сэүн сандалнаас босонгоо хэлнэ.

- Яах юм бэ! - гараас нь барьчихлаа. - Би чадна аа! Чамд энэ хүмүүс чухал гэдгийг би мэдэж байна. Энд жоохон суучхаад буцаад орцгооё, тэгэх үү?

Тэр санаа алдаж, надад урам хугарсан юм шиг санагдаж байлаа. Намайг ийм сул байгаад. Хэрэггүй цагтаа ухаан алдаж байгаад...

- Сонс доо, - тэр эргэж хараад намайг дээрээс доош ажив, - мэдээж хоёулаа төгс харилцаатай биш ч, би чамд санагддаг шиг өөртөө хайртай новш биш.

- Яг харагдаач. - Жунин түүний сайхан ярианы дундуур инээх нь тэр.

- Одоохон буцаад ирье. - Сэүн дүү рүүгээ харц шидэх ч үгүй байшин руу гүйсээр орлоо.

- Өөр ямар шинж тэмдэг байна? - Жунин шууд л надруу эргэж харав.

- А-айн?

- Ухаан алдах өөр юу болж байна? Дотор муухай оргиж байна уу? - бууж өгөлгүй асуугаад л байлаа.

- Байхгүй ээ! Өөр юу ч байхгүй! Зүгээр... зүгээр л цус багадалттай, даралт унаад тэгээд л болоо. - ямар ч хувиралгүй царай гаргахыг аль болох хичээсэн ч, нэг л бүтэхгүй байгаа бололтой.

- Хэр удаж байгаа юм?

- Хааяаа хааяаа л... - сайн мэдэхгүй хоёр мөрөө өргөлөө.

- Эмнэлэг яваад, шинжилгээ өгчих. -  тэр үрчийсээр хэлнэ.

- Хэрэггүй дээ, гэртээ хариад сайн амарчихвал зүгээр болчихно оо.

- Эмчид үзүүлчихэд юу нь тийм хэцүү байгаа юм бэ?! - Жунин хоолойгоо огцом өндөрсгөнө. - Чи насанд хүрсэн том хүн шүү дээ! Чиний л эрүүл мэнд!

- Би...

- Би зохицуулчихлаа. - Сэүн "цагтаа" гарч ирнэ. - Юу болсон юм? - бид хоёрыг хараад таг байрандаа зогсчихно.

- Эмчид үзүүлчих. - Жунин босоод баяртай ч гэж хэлэлгүй буцаад байшин руу ороод өглөө.

Сэүн түүний орж буйг хараад, эргэж хараад аяархан хэлсэн юм:

- Тэр...түүний аав эмчид дэндүү оройтож хандсан юм.

Түүний халамж, анхааралд нь гомдох гэж байсандаа ичив. Яагаад Жунин уурласан нь одоо л ойлгомжтой боллоо.

- Хатагтай У юу гэж байна?

- Намайг чамд сайн анхаарал тавь гэсэн. - Сэүн амандаа бувтнана.

- Харин ноён У?

- Намайг суга бас ойрын хугацаанд өөр лүү нь мөлхөөд л ирнэ гэсэн.

- Чи мөлхөхгүй ээ, дэндүү бардам.

- Тэгж бодож байна уу?

- Аанхаа.

Тэр машины хаалгийг онгойлж өглөө.

- Зүгээр л эмийн сан орцгооё.

- Итгэлтэй байна уу? Эмнэлэг явах уу? Ээлжтэй эмч одоо байгаа байх.

- Үгүй ээ, эмийн сан байхад хангалттай.


- Та хоёр эрт ирэх чинь... - Тао өрөөнөөсөө цухуйна.

- Жимины бие өвдөөд.

- Дахиад уу?

- Одоо зүгээрээ. Арай л их хүн байсан болохоор, толгой эргээд л.

- Ойлголоо. Миний ойлгосноор надад хэн ч фуа-гра авчраагүй хэрэг үү?

- Далд ор. - Сэүн хажуугаар нь зөрөхдөө өрөө рүү нь түлхэв

- Гэрийн эзэнд бүр ямар ч хүндлэл байдаггүй шүү. - Тао үглэсээр өрөөндөө орлоо.



Би суултуурны хажууд суугаад уйлаад л байлаа. Нулимс урссаар л байв. Үүнээс ч илүү муу зүйл амьдралд минь тохиолдохгүй гэж бодож байлаа. Гэхдээ... Хоёр зураас өөрийг хэлж байсан юм.

__________________________________
За одоо яацгаана? Яанаа? Яах вээ? Манай хүн жирэмсэн болж таарлаа даа.🤭

+ Bonus
-Тао золигийн захиад байсан Фуагра гэдэг хоол нь. Мань хоёр эмнэлэг явахаа шахсан юм ирсэн, юуун энд хоол зөөж явах.

759a5098354da54110c07dd6945f588f.jpg

🦋2020. 05. 15. - 20:47PM 🦋

28 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!