27 страница29 апреля 2026, 07:40

27


Сэүн үүдэнд, яг орцны доор биднийг хүлээж байлаа. Өндөр, уран баримал мэт биетэй, нугарашгүй хүн уруулаа жимийчихсэн, муухай харсаар Жунины машинаас гарч буй намайг угтав.

- Сайн уу, - Жунин түүн рүү дохино. - Гайгүй юу? - над дээр ирлээ.

- Тийм ээ, хүргэж өгсөнд баярлалаа.

- Хаана байсанг чинь сонирхож болох уу, хатагтай У?

- Байсан газраа одоо бид хоёр байхгүй. - Жунин инээд алдсаар хэлэх нь тэр.

- Чамтай яриагүй байна. - Ах нь хошигнолыг нь үнэлээгүй бололтой.

- Би чамд хариулчихлаа. Сэүн минь, ийм нөхрийн дүр эсгэх юм бол "Оскар" шагналын барааг нь ч харахгүй шүү. - Жунин зоригтойгоор нүд рүү нь эгц харсаар хэлнэ.

- Чамд хамаагүй. Орцгооё.

- Юу гээч, нөхрийн хувьд, чи яг л хоёр хөлтэй гамшиг л гэсэн үг, - Жунин үрчийнэ, - Гэхдээ одоо бол хардалтыг сайн жүжиглэж байх чинь. Чамайг юу ч мэдэрдэггүй мөсөн уул гэдгийг чинь мэддэггүй байсан бол, хүний мэдэрдэг зүйлийг мэдэрч чаддаг гэж бодох нь.

- Жунин, - ханцуйнаас нь зөөлхөн татлаа.

Сэүн бид хоёр луу нуруугаараа харсан чигээрээ ярьж эхлэв:
- Харин чи, баатар болж тогломоор байгаа юм уу? Би муу жүжиглэж байна уу, чинийх дээрдэх юм уу? Нөхөр нь болж тоголмоор байна уу? Инээд хүрчихлээ. Бүх сэтгэл чинь бүсэлхийнээс доош байдаг биз дээ?

- Чамд бүсэлхийнээс доош юм байдаг юм уу?- Жунин зальжин инээмсэглэнэ. - Эсвэл чи, хүйсгүй амьтан юм уу?

Сэүн шүдээ зуув.

- Эхнэр чинь клубт хайр энэрэл хайдаг юм биш үү?

- Жунин! - тохой руу нь цохив.

- Яасан гэнэ ээ? - Сэүн над руу хүйтэн харц шидэлсээр удаанаар эргэж харав.

- Тийм биш ээ! Надад ажил байсан болохоор...

Сэүн над руу яг л бүх дэлхийн шийтгэлийг дээрээс минь асгах гэж буй мэт харна.

- Үгүй ээ, би чамтай 100% санал нийлж байна. - Жунин мөрөнд минь хүрлээ. - Би ч гэсэн түүнээс зугтах байсан. Халуун цай уусан шигээ сайхан амраад ав. Бас нээх их зүйл битгий бодоорой, май миний дугаар. - Куртканы минь карман руу нэрийн хуудсаа шургуулна. - Би явлаа. Уйдаад байвал залгаарай. Ах минь харин, bye. - Сэүн рүү гараа даллаад, явахасаа өмнө ганц сигналдчихаад яваад өглөө. Явсан, хутгаж хаясан бүх зүйлийн учрыг намайг ол гээд. Явчихсан.

Өөрийгөө өмөөрөх ёстой байсан байх, хаана юу хийснээ, яаж явж байгаад Жунинтай таарснаа. Гэхдээ хүссэнгүй... Юу ч болсон хамаагүй гэх бодол орж ирсэн юм.

Сэүнийг тоолгүй шууд орц руугаа оров.

- Ярилцах хэрэгтэй гэж бодож байна. - өрөөнийхөө хаалгийг онгойлгохын даваан дээр, Сэүн арай гэж өөрөөсөө үг дугарав.

- Ядраад байна аа. Дараа нь ярилцъя, тэгэх үү?

- Гэхдээ...

Үгээ хэлж дуусахаас нь өмнө хаалгаа хаав.

- Тао, орчих уу? - өрөөнийх нь үүдний босгыг давлаа. Цаг орой болсон ч, тэр унталгүй ширээний ард бичиг баримттай ноцолдож байлаа.

- Аль хэдийнээ орчихсон байж. Юу хэрэгтэй юм? - сандлаа налсаар, надаас асууна. Тэр шархандаа эм түрхээд, наалт наачихсан байна.

- Пак ахтай ярилцсан. - аль холоос эхлэхийг хүслээ.

- Наад чалчааг чинь аль дээр халах ёстой байсан юм. - Тао үрчийнэ.

- Тэр надад бүгдийг нь ярьчихсан.

- Тэгээд? Би хүзүүнд чинь авираад, тусламж авахын тулд залбирах хэрэгтэй юу?

- Үгүй ээ, хамтдаа шийдэл олцгооё. - түүний орон дээр нь суулаа.

- Надад шийдэл байгаа.

- Ямар?

- Чи одоо босоод, өрөөнөөс минь гарна. Харин би эндээ үлдээд учраа олно. Гоё санаа байгаа биз?

- Онцгой биш юм. Чи яагаад надаа мөнгөө хүүхдийн заал, сургуульд зарцуулсаа хэлээгүй юм бэ?

- Миний мөнгө болохоор. Хүссэн юмаа хийх болно.

Би миний ч гэсэн мөнгө гэж хэлмээр байсан юм, гэхдээ... минийх гэж үү?

- Би... би эсэргүүцэхгүй байна аа. Зүгээр л чамайг иймэрхүү зүйл хийнэ гэж бодсонгүй. - үнэнээр нь л хэллээ.

- Тэгж ойлгосон.

- Би зөв ойлгосон бол, бүх зүйл охиноос болсон юм байна, тийм үү?

Тэр надаас шууд л харцаа бууруулаад, өөр тийш харлаа.

- Чиний хувийн хэрэг л дээ.

- Тийм болохоор битгий оролц.

- Зүгээр хэл дээ, тэр... тэр охин тийм их үнэ цэнэтэй байсан гэж үү?

Тэр хэдэн секунд чимээгүй байснаа, аярхан хэлсэн юм:

- Тийм ээ.

Энэ үгийг сонссоныхоо дараа, би түүнийг өхөөрдөхгүй байж чадсангүй. Миний дүү айлын охинд дурлаад, ааваас нь алганы амт хүртсэн гэж үү?

- Ойлголоо. - инээхгүй гэж хичээж байлаа. - Харин одоо хаанаас 20 мянган доллар олохоо бодоцгооё.

- Би бодоод эхэлчихсэн. - Тао овоолостой бичиг баримт руугаа заалаа. - Клубийн хэдэн юмыг зараад, хэрэглээгээ багасгачихвал...

- Зарим хэсэгт хэмнэлт хийж болох юм? - босоод ширээ рүү дөхөж очив.

- Хэдэн альколын төрлийн хэрэгцээг зогсоогоод, аан бас энэ, - хүснэгт рүү заана. - Энд ч гэсэн зарлагаа багасгая.

Бид хоёр хагас цаг гаруй хүснэгтийн далайд шумбасан юм.

Бид хоёр хэрэлдэхгүй, ярилцаж, санал нийлж байна гэж бодохоор, хэд хэдэн удаа нүд минь нулимсаар бүрхэж байв. Ийм зүйл байдаг гэж үү? Яг л бага байхад хоёулаа адилхан гэж боддог байсан үе шиг.

- Та хоёрт унтах төлөвлөгөө байна уу? - өрөөний үүдэнд нойрмог, жаахан ууртай Сэүн зогсож байлаа.

- Байна, - Тао толгойгоо дохив. - Яваа. - тэр надад хэлсэн ч, би ч эсэргүүцсэнгүй, тэр өнөөдөр хангалттай удаан хараал хэлэлгүй намайг тэвчсэн. Сайн бүхнийг бага багаар.

- Ямар нэгэн зүйл болоо юу? - Сэүн надаас асууна.

- Онц зүйл биш ээ. Учрыг нь олчихно.

- Чи Жунинтай хэр их уулздаг юм? - гэнэт санасан юм уу, яасан юм асуух нь тэр. - Та хоёр... Ямар харилцаатай юм?

Толгойгоо доошлуулаад бодлоо цэгцлээд, түүн рүү эргэж харлаа.

- Тэр надад тусалсан. Өөр асуулт байна уу?

- Яасан хайр энэрэлээр тусалсан юм уу? - Сэүн инээнэ.

Цус шууд л нүүрэнд минь цугларчихлаа.

- Чи... чи...

- Тийм хэцүү байгаа юм уу? - нэг алхам ойртлоо. - Тэсэхгүй байна уу? Надад хэлэхгүй. Би чамайг таван сараар эрэгтэй хүнээс тусгаарлаж байгаагаа мэдсэнгүй. - Сэүн нэг хөмсгөө өргөөд, зальжин инээмсэглэв.

- Тэнэг юм яриад бай. - би ч мөн тэссэнгүй.

- Тийм болохоор клуб хэсч байгаа юм уу? Гэрт чинь бэлэн нөхөр байхад уу? Бидний хамтын танил хэлсэн шиг, намайг хүйсгүй амьтан гэж бодоо юу?

- Тэр чиний дүү. Үгүй ээ, би тэгэж боддоггүй.

- Чи ямар эгч билээ, тэр надад тийм л дүү. "Сэүн, хамтдаа унтацгаая?" гэж хэлэх тийм хэцүү байсан юм уу? - над руу дахиад нэг алхам хийв. Би шууд л арагшаа хаалганы хананд нуруугаараа наалдана.

- Сэүн, би... Би... Тийм биш ээ... - урдаа хоёр гараа барилаа.

- Яасан? Харьцуулж үзэхгүй юм уу? Би эсвэл Жунин? - тэр дэндүү ойрхон байна.

- Юу ч хүсэхгүй байна. - чанга орилчихлоо. - Холд! Өөрсдөө учраа ол!

- Чи энд байхад би хаашаа явах хэрэгтэй гэж? Чи миний эхнэр, амраг хосуудын хуульд...

- Түүнд гар хүрвэл, - Сэүний хүзүүг Таогийн урт хуруунууд базна. - нурууг чинь хэдэн хэсэгт хугалчихна шүү. - түүний араас чимээгүйхэн гарч ирсэн Тао хэлнэ. - Би зөв ойлгуулсан уу?

- Чиний хэрэг биш! - Сэүн уурлав.

- Тийм бил үү, нээрээ л минийх биш шүү дээ, - Тао инээв. - Өрөөндөө ор. - над руу дохилоо.

- Яах юм бэ. Бүгдээрээ ядарчихсан болохоор бие биенийгээ буруу ойлгочихлоо!

- Би лав зөв ойлгосон. - Таогийн гараас бултах Сэүн хэлэв. - Ер нь би яагаад чамайг надад туслана гэж бодсон юм бэ? Чи явдлаараа улам л дордуулах юм байна.

- Амаа татаад, явж унт. - Тао түүнийг өрөө лүү нь түлхэв. - Илүү юм ярьвал гэрээс шидчихнэ шүү.

Бид хэд тарцгаасан ч , бидний дунд үүссэн эвгүй байдал өдрөөс өдөрт өссөөр л байлаа. Ганц ганц үгээр хариулах хариулт, муухай харах харцаар тэр улам л бэхчиж байлаа. Гурван өдрийн дараа Сэүн дахиад нэг үг хэлэхэд л, би аяга барьж аваад, дагз руу нь цохичих юм шиг санагдаж байлаа. Бүх зүйл нь дургуйг минь хүргэж байв: явж байгаа нь, сууж байгаа нь, ярих нь, чимээгүй байх нь, харж байгаа нь, намайг аньж байгаа нь хүртэл. Яагаад ч юм миний гол аврал Тао байлаа. Орой бүр тэр үзүүлэлт, хүснэгтүүд шинээр авчирч, бид хоёр цаг гаруй анир чимээгүй, тайван байдалд сууцгаадаг байлаа. Яахав цагаас хэтрэхээр, Тао тэсэхгүй жижигхэн зүйл болгонд уур нь хүрдэг л дээ.

Дэлбэрэлтийн үе шат нь ноён У, хатагтай У нарын хуримын ойн баярын урилга болсон юм.

_________________________________
🦋 2020. 05. 14 - 19:50PM 🦋

- Ямар нэгэн алдаа, засах зүйл байвал чөлөөтэй хэлээрэй. Үнэхээр их баярлана шүү.🙆🏻‍♀️🙆🏻‍♀️🙆🏻‍♀️

- - Ингэж бичдэгийн хувьд, яг эх хувилбар нь ийм форматтай бичигддэг болохоор засч чадахгүй нь ээ. Уншихад эвгүй санагдаж байна уу?

Бүгдээрээ 900 views-тэй болчихож🥺 Дэмжиж байгаад үнэхээр их баярлалаа❤️ [20.05.15 00:55]

27 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!