26 страница29 апреля 2026, 07:40

26


- Зодолдсон юм уу?

- Би ямар жоохон бацаан юм уу?

- Яг үнэнээр нь хэлчих үү?

- Юу бодож байгаа чинь надад хамаагүй.

- Яагаад? Юунаас болоод...

- Битгий оролц. Чамд хамаагүй! - тод хар нүд нь гэрэлтэж байлаа. - Би өөрөө учраа олчихож чадна.

- Яаж? Яаж тэр вэ?

- Чиний асуудал биш. - тэр хана түшсээр босно. - Өөрийнхөө ч амьдралын учрыг олж чадахгүй байж, минийхд бүү оролц. - Тао хаалга руу зүглэлээ.

- Чамайг... чамайг зодчихсон юм уу? - намайг асуухад тэр үүдэнд хэсэг зогсох нь тэр. - Юунаас болж? Ажил? Охин? Урт хэл чинь уу?

- Бүгд нэг зэрэг байвал яах юм? - тэр эргэж харалгүйгээр толгойгоо доош буулгана. - Намайг гэнэт санасан юм шиг дүр битгий эсгээд бай. Зүгээр л хая. Би өөрөө асуудлаа шийдчихнэ, үргэлж л тэгдэг байсан. Би учрыг нь олох ёстой болохоор л миний асуудал гэж байгаа юм.

- Ямар нэгэн зүйлээр туслах юм уу?

- Надад уу? Чи миний амьдралын талаар юу мэдэх юм бэ? - тэр ууртай сонсогдох ч, багахан дусал гомдол түүний хоолойноос мэдрэгдэж байлаа. - Дуугуй л байна уу? Тэгэх чинь дээр. -хаалга савагдаж, угаалгийн өрөөний хаалга хүчтэй хаагдах нь сонсогдлоо.

Хаалгыг нь аяархан онгойлоод:
- Тао, би энд эмийн сан үлдээчихье. - нөгөө талд юм дугарсангүй ч, түүнийг зогсоод сонсож байгааг мэдэж байсан юм. - Шархны тос, наалт байгаа. Би ажилтай болохоор явлаа, удахгүй ирнэ ээ.

- Надад хамаагүй.

- Мэднэ ээ.

Өөрийн амьдралаасаа болж, надад ойрхон хүний амьдрал яаж сүйрч байгааг ч мэдэлгүй өнгөрөөсөнд сэтгэл минь өвдөж байлаа. Би өөрөө хайр энэрэл өгч чадахгүй байж, бусдаас хүсч чадна гэж үү? Би анзаараагүй. Би мэдрээгүй. Түүний талаар юу ч мэддэггүй юм байна... Юугаараа амьдарч, өдөр бүр юу хийдэг юм бол? Тэр юу хүсч, мөрөөддөг бол? Ямар охин таалагддаг юм бол ? Юу ч мэдэхгүй нь. Би үнэхээр муу эгч юм.

Миний төлөвлөгөө үнэхээр энгийн байсан юм. Тэр ихэнх цагаа клубд өнгөрүүлдэг, тэнд юу болсныг хэн нэгэн мэдэж л таараа шүү дээ.

Гутлаа өмсөх гэж байхад үүдний хаалга нээгдэн, Сэүн орж ирлээ.

- Өө, Жимин... - тэр хэсэг юу хэлэхээ мэдэхгүй байрандаа зогсоор байлаа. - Би өчигдөр...

- Надад хамаагүй ээ. - гараа даллаад түүний яриаг зогсоолоо. - Гэрээт гэрлэл шүү дээ. Хэн ч, юу ч амлаагүй. Чи одоо том залуу болчихсон, хүссэнээ хий. Аавдаа л баригдаж болохгүй шүү. - аль хэдийнээ цээжлээд амжчихсан бэлэн яриагаа түүнд хүргэлээ.

- Харин чи...Чи хаачих гэж байгаа юм? - тэр гайхсан харцаар гутал руу минь дохилоо.

- Ажлаар.

- Орой болчихсон байна бас...

- Би болгоомжтой байна аа, битгий санаа зов. Аавд чинь баригдахгүй ээ. - эгц нүд рүү нь харсан ч, тэр надаас харцаа буурулах нь тэр. - Намайг гаргана уу, - түүний хааж буй гарц руу толгойгоороо дохив.

- Хэзээ ирэх юм?

- Яасан, өнөөдөр унтуулах хүн байхгүй юу? - инээсээр, хариуг нь хэлэгүй шууд л гараад өглөө.

***

Аавын клуб болох "Вендетта" нь хоёр давхар барилга юм. Эхнийх дээр нь бүжгийн талбай, баар байдаг. Харин хоёр давхарт VIP өрөөнүүд бас Таогийн өрөө байрладаг. Нэгэн цагт тэнд аав суудаг байсан юм. Бид энд ганц хоёр удаа л ирж үзсэн. Сүүлчийн удаа би үсээ тайруулчхаад, шивээс хийлгэсний дараа байсан. Ажлын өдөр хэдий ч, үүдэнд багагүй хүмүүс цугларчихсан нь хачирхалтай юм. Тэд тамхилаад л, инээлдээд л...

- Фейс-контроль. - үүдэнд зогсох хамгаалагч ах гарцыг хаалаа. - Чөлөөт хувцастай орж болохгүй. - пүүз рүү минь заасаар хэлнэ.

- Энэ чинь миний клуб. - дүүд минь гар хүрдэг новшнуудыг бодох тоолонд уур хүрч, өөртөө итгэлтэй болж эхэлж байв.

- Яасан гэнэ ээ?

- Би Хуан Жимин, Таогийн эгч. Итгэхгүй байвал ахлах Пакийг дууд.

Хамгаалагч ах намайг сэжигтэй харсан хэвээр. Нэг жижигхэн охин ирчихээд, би клубын эзэн гэвэл хэн л итгэв гэж дээ...

- Хурдалж болох уу?

Аврага биет карманаасаа утсаа гаргаад, бүдүүн хуруунуудаараа хэн нэгэн рүү залгана.

- Ноён Пак одоо хүрээд ирнэ. Хүлээгээрэй. - надаас бусдыг нь клуб рүү оруулах нь тэр.

Пак Мину ноён, 37 настай эр, энэ клубд аавыг байхаас л ажилж эхэлсэн. Хэзээ ч билээ манай гэрт ирж байсан юм. Алсын хараатай, тооцоололттой, ажилдаа үргэлж хариуцлагатай ханддаг нэгэн, аав түүнийг "Хурууныхаа үзүүр хүртэл бүхэлдээ мэргэжлийн хүн" гэж магтдаг байсан. Пак ахын санааг, зөвөлгөөнүүдийг үргэлж сонсдог. Таод юу тохиолдсоныг Пак ах мэдэж байгаа байх гэж найдаж байна.

- Жимин? - ноён Пак гайхшралаа нуулгүй, намайг хэдэн минут харж зогсов. - Чи үнэхээр... өөрчлөгдчихөж.

- Харин ээ, жоохон л...

- Юу байна? Хаагуур явна? Юу хийж байна даа? За алив ээ, суучих. - тэр буйдан руу заана.

- Пак ахаа, надад таниас асуух хэдэн асуулт байна, - буйданд суулгүйгээр, шууд л яриагаа эхэллээ.

- За, сонсож байна. - Пак ах ширээ түшив.

- Тао өнөөдөр гэртээ юутай... нөгөө... - нүүр лүүгээ заасаар, түүнийг ойлгоосой гэж дотроо хүслээ.

- Юу? - тэр сандрангуй асууна. - Тэд түүнийг арай зодчихсон юм биш биз дээ?

- Хэн? Хэн тэгсэн юм бол?

- Тэр ямаршуу байна? Хүчтэй цохиулчхаж уу? - Пак түүнд санаа зовсоор л байв.

- Яхав амьдрах ч, түүний бардам зан нь үхэхээс наагуур гэмтчихсэн.

- Чөтгөр ав... - тэр уртаар санаа алдаад, өрөөн дотроо ийш тийш алхана.

- Пак ахаа, та надад юу болсныг ярьж болох уу? Юунаас болж? Давтагдана гэж байх уу?

Тэр байгаа газартаа зогсоод, над руу яг л жаахан охинд хандаж байгаа мэт:

- Жимин, өөрсдөө учраа олчихно гэж бодож байна. Битгий оролц.

- Та шийдэх хүн нь биш, - гараа зангидлаа. - Би мэдэх эрхтэй. Тэр миний дүү. Хаа очиж новшийн ааштай ч, миний дүү.

- Жимин.

- Би таныг анхааралтай сонсож байна. - айсандаа буйдан дээр суулаа, миний сонсох мэдээ лав баяртай биш байх.

- Тэгэхээр... - санаа алдаад, - байдал иймэрхүү байгаа юм: хэрвээ бид сарын сүүлд хэрэгтэй хүмүүст 20 мянган доллар өгөхгүй бол, клуб нэг бол хаагдана, нэг бол түүнийг чөтгөр лүү нь тонилуулаад шатаачихна гэсэн.

- Хэнд? Яагаад ийм ихийг гэж?

- Чи аль хэдийнээ том охин болчихсон учир клубийн бизнесийг авж явахын тулд чухал хүмүүст мөнгө төлөх хэрэгтэйг ойлгож байгаа байх.

- Гэхдээ яаж 20 мянга? Арай их биш үү? Тэгээд бас яагаад түүнийг зодчихож байгаа юм бэ? Би их мөнгө гэдгийг нь ойлгож байнаа ч, манай дансанд байх ёстой биз дээ!

- Дансанд байсан мөнгийг Тао өөр газарт хөрөнгө оруулснаас яриагаа эхэлцгээе.

- Айн? Хаашаа? Би юу ч мэдээгүй шүү дээ...

Би ер нь яг хаана амьдрана вэ?

- Тэр хэлээгүй юм уу?

Толгойгоо сэгсрэв.

- Тао сүүлийн хэдэн жил нэг санаагаа төлөвлөж ирсэн , аав ээж чинь нас барсны дараа, гүн эмгэнэл илэрхийлье, санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн. Тэр хажуу талын барилгийн нэгдүгээр давхрыг тэр чигээр нь түрээслээд, хэрэгсэл тохижуулалтанд багагүй мөнгө зарсан.

- Тэнд нь юу байх юм бэ? Юу нээх гэж байгаа юм?

- Биеийн тамирын заал бас ушугийн хүүхдийн сургалт баригдаж байгаа.

Гайхсандаа ам минь томоор ангайв. Тао хаана, хүүхдүүд хаана байдаг билээ? Ертөнцийн хоёр өөр зүгт байгаа шүү дээ. Миний мэдэхээр Тао тэднийг ойроос ч харж үзээгүй байх. Тийм дээ... Хүнтэй хамт хичнээн жил амьдарч, нэг тавганаас холгүй хоолоо иддэг ч, түүний талаар юу ч мэдэхгүй. Бүр юуг ч шүү.

- Тэгэхээр мөнгө байхгүй юм байна. Яагаад тэд гэнэт ийм их хэмжээг нэхсэн юм бэ?

- Энэ чинь харин өөр түүх шүү. Би хувийн, өөрийн гэж хэлэхсэн. - Пак ах эргэлзэнэ.

- Ямар утгаар?

- Шууд утгаар. Таод хотын гол гэмт хэрэгтний охин дуралчихсан.

Нүдний минь өмнүүр хар толбонууд гарч ирэх шиг л боллоо.

- Жимин, зүгээр үү? Арай л их зүйл хэлчихэв үү... Жимин?

- Тийм ээ тийм, би... Агаар хэрэгтэй байна. Амьсгалчихвал...

Пак ах бэлхүүснээс минь бариад, намайг үүд рүү түшээд явав.

- Жимин, өвдчихсөн юм уу? Юу болсон юм? Бүр царай алдчихаж. Над руу залгахгүй, би хүрээд л ирнэ шүү дээ. - намайг гадагш гаргасаар хэлнэ.

- Жимин? - гайхсан хоолой холоос дугарлаа. - Чи энд юу... Та бас хэн гээч нь вэ? - Жунин Пак ах руу сэжигтэйгээр харангаа хэлэв.

- Жунин, танил хүн байгаа юм аа, - үл ойлгоцол гаргахгүйн тулд хурдан гэгч нь хариу өглөө. Үүдэнд байх хуучин сандалны үзүүрт нь сууж, дотор муухай оргилтоо арилгахын тулд нүдээ аниад, гүнзгий амьсгалав.

- Бие чинь өвдөөд байгаа юм уу? - Жунин санаа зовсон байртай асууна. - Жимин? Жимин! Намайг сонсож байна уу?! - хоолойнд нь сандралт мэдрэгдэж, доошоо суугаад хоёр мөрнөөс минь бариад, зөөлхөн сэгсрэнэ. - Жимин? Байна уу? Сүлжээгээ асаагаарай!

- Битгий орилоод бай, - арай гэж хэллээ.

- Айлгаад хаячих юм. Түргэн дуудах уу?

- Үгүй ээ, гэртээ харих хэрэгтэй байна.

- Би хүргээд өгье. - Хоёр хүн зэрэг хэлээд, бие биеэнрүүгээ муухай харна.

- Би сайн танил нь. - Пак ахыг доороос дээшээ ажаад, миний хажууд суусаар байх Жунин хэлэв. - Агаа, битгий санаа зов доо.

- Би аав, дүү хоёрынх нь найз нь. Хэрвээ...

- Би такси барьвал. - түүнийг гүйцэд хэлүүлсэнгүй. - Зүгээр болчихлоо. Пак ахаа, такси дуудаад өгөөч.

- Яг уу? Би хүргэж өгвөл дээр биш үү? Эмнэлэг явах уу?

- Такси.

- За, залгаад ирье. - буцаад клуб руу орчихлоо.

- Явцгаая, - Жунин гарнаас минь чангаар атгаад, сандалнаас татаж босгов.

- Хаачих юм бэ? - эсэргүүцэх ч хүчгүй, зүгээр л асуулаа.

- Гэр лүүгээ.

- Пак ах такси дуудаад...

- Сонин хүн байна аа. - Жунин үрчийгээд. - Би илүү найдвартай. Суучих. -машиныхаа урд талын суудлын хаалгыг нээж өгнө.

Би зүгээр л амьд үхдэл шиг юм байсан газартаа таг гацчихлаа.

- Яасан бэ? Дахиад өвдөөд байна уу? Тэнд өвс байна, тийшээ бөөлжчих!

- Үгүй ээ, би...

Би энэ машиныг нээх их санахгүй байгаа ч, 3 долоо хоногийн өмнө дотор нь юу болсныг тал хагас санаж байгаагаа хэлэлтэй нь биш. Ичиж үхэх нь. Би яаж чадав аа? Яаж?!

- Яасан? - Жунин тэсэлгүй инээд алдах нь тэр.

- Ер нь такси дуудья, тэгэх үү?

- Юу болсон юм? А-а-ан. Хуучин дурсамж сэргээ юу?

- Тэнэг амьтан.

- Битгий санаа зов. - Хүзүүнд минь ойртоод, дулаан амьсгалаа гаргасаар шивнэнэ. - Ухаан алдах гэж буй охидууд руу дайрдаггүй юм.

- Явцгаая. - шүдээ зуугаад, машинд нь суулаа.

- Машин дотор муухай оргичихгүй биз? Цонхоо нээчихье. - миний өмнүүр орж, гараараа цонхоо доош буулгана. Үүнийг зүгээр л суудлаасаа удирдаж болох байсан гэдэгт итгэлтэй байна. - Арай дээрдэв үү?

- Явъя. - бараг л залбирахаа шахаж байлаа.

Үхэх нь л гэж бодож байлаа: нүүр минь халуу шатаж, гар хөл минь мөс болчихсон, ходоод өвдөж, толгой минь хүчтэй өвдөж байлаа. Үхэх гэж ядаж байхад, энэ нэг юмны сайхан үнэр, хүзүүнд нь шигдээд урт амьсгаа аваад үнэрлмээр байлаа. Үнэхээр хүсч байсан тул, гараа зангидаад яваад л байв.

- Нүд чинь хачирхалтай гэрэлтээд байх юм. - Жунин аяархан хэлнэ. - Их л өвдөж байгаа юм байна даа. Хурдан харицгаая. - надаас холдоод машинаа асаав.

___________________________________
🦋 2020. 05. 13. - 20:06PM 🦋

Тун удахгүй гоё зүйл болохгээд л байна, хурдан орчуулаад та нартаа уншуулах юмсан🤩 Хэсэг алга болсонд уучлаарай, одооноос өдөрт заавал 1-2 хэсэг өдөр бүр орж байна аа💖

26 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!