25
Шөнийн 2 цаг хүртэл би түүнийг хүлээсэн. Одоохон гэрийн хаалга дугараад, тэр хүрээд ирчих юм шиг санагдана. Би түүний хажууд суугаад, унтах хүртэл нь тэнд байх байсан.
Магадгүй өнөөдөр өөр нэгэн түүнд зүүд харахад нь тусалж байгаа байх...
***
- Ойрд хараагүй хүн байна шүү. Яагаад гэнэт ирэв? - нөгөө л нэг танидаг ах гүүрний бариулнаас барьж, хажууд минь зогслоо.
- Таныг санаад, - түүн рүү инээмсэглэв.
- Худлаа яриад л. Гурван долоо хоног сураггүй байсан юм байж. Өөр гүүртэй болчихлоо л гэж бодсон шүү.
- Юу гэж дээ, энэ чинь миний дуртай гүүр. Үнэнээр нь хэл дээ, та намайг санасан уу?
- Санах аа? Мөрөөдөөрэй. - тэр намайг толгойноос хөл хүртэл ажина, - Юу ч идэхгүй байгаа юм уу? Яасан, дэглэм бариад байгаа юм уу, тэнэг охин минь?
- Айн?
- Бүр турчихсан байна гэж байна аа. Хувцас чинь яг л өлгүүр дээр тогтчихсон юм шиг харагдаж байна.
- Үгүй ээ, дэглэм биш ээ, зүгээр л... Идэх хүсэл ер алга.
Амьдралдаа хэдэн удаа л харсан энэ ах миний юу болохгүй байгааг хамгийн түрүүнд анзаарсан нь хачирхалтай юм.
- Эмчид үзүүл. Чиний насан дээр зай л гарч байвал юм иддэг байлаа.
- Гайгүй байх аа.
- За алив, гомдол. - хэсэг хугацааны дараа ах инээсээр хэлэх нь тэр.
- Үгүй ээ, бүх юм зүгээр.
- Бүх юм нь зүгээр байхад хэн ч хуучин гүүрэн дээр надтай хов жив ярих гэж ирдэггүй юм. Ер нь "зүгээр" гэдэг нь ямар балай ойлголт вэ. Сайн гэсэн үг юм уу, муу юм уу?
- Дундаж новшийн.
- Хэцүү байгаа байх нь ээ?
- Хүн жаргалтай байхдаа "Гайхалтай! Бүх зүйл сайхан!" гэдэг, харин муу байхдаа "Дахиж хүч тэнхээ байхгүй нь" гэдэг. Өдөр болгон хоолой руу чинь адил зүйл цутгаад л байх үед "Зүгээр" гэдэг. Дахиад наг дусал, тэгээд л болоо, тэвчээр чинь барагдана. Харин одоо бол зүгээр л байна.
- Чамайг их юм боддог гэж хэлсэн бил үү?
- Аанхаа.
- Тэгээд?
- Тэгээд яахав дээ? Бөндгөрт минь орж ирээд байгаа энэ бодлуудыг хорьж чадахгүй нь. Тэнд дандаа хачирхалтай бодлууд орж ирнэ. Миний танидаг хүн маань намайг хүн-зовлон гэж нэрлэсэн.
- Танидаг хүн чинь гоц ухаантан юм байна. Наадхантайгаа гэрлээрэй! - ах баяртай гэгч нь алгаа ташилаа.
- Оройтчихсөөн.
- Юу гэсэн үг юм? Тэр гэрэлчихсэн юм уу?
- Үгүй ээ, би нөхөрт гарчихсан.
- Юу?! - тэр гайхсандаа нүдээ бүлтийлгээд, амаа ангайчхав. - Чи чимээгүй л байгаад байсан юм уу? Түрүүчийн удаа ирэхэд чи ганцаараа байсан биз дээ?
- Яахав дээ... зөндөө зүйл тэр хугацаанд болж өнгөрсөн. - ярихыг хүсэхгүй байна. Түүнд, танихгүй хүндээ хүртэл нөхрийгөө гэр бүлээс нь аврах гэж, гэрээгээр гэрлэснээ хэлэхээс ичиж байна.
- Залуу хосууд байх нь ээ? Тэгвэл чи энд ямар новшоо хийж байгаа юм бэ? Хүмүүс гэрлэлтийнхээ эхний сар орноос юм идэх гэж л босдог доо, тэгсэн чи энд гомдлоод л!
- Бүх зүйл... жоохон хэцүү.
- Хэн чиний амьдралыг амархан байна гэж хэлсэн юм? Юу болсон юм?
- Яг үнэндээ танд хэлэх гэж байгаагүй л дээ.
- За битгий сунжраад бай!
- Ерөнхийдөө, бид хоёр гэрэлсэн ч, тэр нь зөвхөн бичиг баримтаар л...
- Наадах чинь өвчтэй юм уу? - ах миний үгийг тасаллаа.
- Юу? Яагаад өвчтэй гэж? Тэр өөр нэгнээр "өвчилчихсөн". - аяархан гүйцээв. - Тэгээд ч би... Түүнд хайргүй ээ, ийм зүйл болчихсон. Байдал ингээд таарчихлаа...
- За, тэгээд наад юм чинь хэр удаан үргэлжлэх юм дээ?
- Таван сар гэж тохиролцсон.
- Жоохон л тэсчих! Тэгээд дараа нь чамайг
хүн-зовлон гэж дуудсантайгаа гэрлэ!
Би тэсэлгүй чангаар инээчхэв.
- Та тэр хоёрыг мэдэхгүй болохоор л. Тэр хоёр хоёулаа... Би хажууд нь зогсоод, амьсгалах ч эрхгүй мэт л.
- Тэнэг. Би ерөөсөө ойлгохгүй юм, чи одоо жаргалтай баймаар байгаа юм уу, үгүй юм уу?
- Би? Би аз жаргалтай... Эвгүй сонсогдож байна. За, зүгээр дээ... Тийм аймар амьдрал хэцүү, аз жаргалгүй байна гээд тань дээр ирээд гомдлоод байсан юм байхгүй. Би жаргалтай байхын тулд уран сэтгэх хэрэгтэй байх. Жишээ нь: аав ээж минь надад үхтлээ хайртай байсан ч, завгүй байсан, Таогийн өсвөрийн шилжилтийн нас нь дуусч өгөхгүй, нэмэлт 5 жилээр үргэлжилж байгаа гэдэг ч юм уу, Сэүн багадаа шороо идэж өссөн найзындаа оччихоод, диван дээр нь санаандгүй унтчихсан. Харин Жунин ямар ч хариу нэхэлгүй сайн үйл үйлддэг шидэт дагина. Ингэж үү? Хамгийн гол нь - би! Тэдний ертөнц, хорвоо, дэлхий намайг тойрдог! Тэд надад хайртай, намайг халамжилдаг...
- Битгий уйл.
- Уйлаагүй байна!
- Энэ юу юм тэгвэл? - нүүрэнд минь хүрээд, норчихсон хуруугаа үзүүллээ.
- Өө, - дуудаагүй нулимсаа арчиж эхэллээ. - Яагаад уйлчихваа? Бүх зүйл зүгээр байгаа юмсан...
- Зүгээр ... Балай үг. Авах уу? - нөгөө л нэг танил шилтэй зүйлээ санал болгоно.
Ходоод минь шууд л базлаж, ганц амсах л юм бол буцаагаад ирсэн замаар нь гаргачихна шүү гэж сануулав. Алкоголийн үнэр авахаа ч байж.
- Тэгвэл чихэр ав. - кармаанаасаа иштэй чихэр гаргаж ирэх нь тэр. - Бүх зүйл сайхан болно оо, жоохон л хүлээчих.
- Би юу ч хүлээмээргүй байна. Хүлээх гэдэг чинь нэг зүйлд найдах гэсэн үг, миний хувьд, цаг л үрэх болно. Дахиад сонссонд баярлалаа.
- Удахгүй энэ голоор чиний нулимснууд урсах нь.
- Тэгвэл шинэ гол олно доо. - инээх маягийн зүйл хариуд нь гаргалаа.
***
- Тао, чи гэртээ байна уу? - хаалгыг нь цохив. -Тао?
Ширээ орон дундах хар толбыг анзаараагүй байсан бол хаалгыг нь хаах гэж байлаа. Тэр багадаа өөрт нь хэцүү, аль эсвэл гомдхоороо тэнд суучихдаг байсан юм.
- Тао?
Тэнд, харанхуйд, хаа сайгүй шидсэн зүйлийн дунд миний дүү доош өвдгөө налаад сууж байсан юм.
- Гар.
- Ямар нэг зүйл болоо юу?
- Зүгээр л гараа.
Дөхөж очоод, түүнээс хэдэн метрийн цаана зогсов, уураа над руу гаргачихвий гэхээс айж байлаа.
- Би тусалж чадах уу?
- Юугаар?
- Мэдэхгүй ээ, чамайг сонсох ч юм уу.
- Яаж наадах чинь туслах юм бэ? Яаж? - Тао толгойгоо өргөлөө.
Түүний хөмсөг нь сэтэрчихсэн, нүдрүүгээ цохиулсан, бас уруул нь хавдчихсан байх нь тэр.
- Ярианууд чинь надад туслах юм уу? Үгүй л байх, - тэр ийн хэлсээр, дахиад л толгойгоо доошлуулав...
🦋 2020. 05. 06. - 21:03PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)