24
- Дахин нэг удаа сайн уу, цагаан найз минь. - хүйтэн суултууртайгаа мэндлэв.
Өглөө хүртэл сайхан унтаад амарчихна гэж найдсан юмсан, үд хүртэл байвал бүр л сайн биз. Хэвтэх үед гүн харанхуй над руу удаанаар ирж буй мэт санагдана. Гүнзгий амьсгаа авч ч чадахгүй, хүнд хөнжлөөр бүтэж байгаа юм шиг л. Эцэст нь би суултуурны өмнө идсэн, уусан бүхнээ алаг хорвоод толилуулж байлаа.
- Дахиад уу? - ганц найзтайгаа тэврэлдэж байх үеэр Сэүн бид хоёрын дундуур ороод ирэх нь тэр.
Чимээгүй хоёр гараа наллаа.
- Чи алкогольдоо тийм муу юм уу?
- Амьдрахдаа муу. - доороо бувтнав.
- Ус авчрах уу? Юу хүсч байна?
- Үхмээр байна. - дахиад бөөлжих гэж байгаагаа мэдэрсээр, түүнд гомдоллоо.
- Үхэх эрт байна аа. Таван сар хүлээчих. - Сэүн инээлээ.
- Яваа, гуйя, яв! - дахиад л бөөлжинө.
- Май, - гарт минь алчуур бариуллаа. -Ус аваад ирье.
- Бурхан минь...
Дахиад нөгөө нэг л дүр зураг : би суултуурны хажууд, үүдэнд суух Сэүн.
- Чи яагаад унтаагүй юм? - нойрмоглож буй залуугаас асуулаа.
- Ажлаа хийгээд.
- Зүгээр надгүйгээр унтаж чадахгүй байсан байж, - үхэх гэж байж хажугаар нь инээд алдлаа.
- Чадах байсан ч, хүсээгүй юм.
- За за.
- Надад нэг гоё санаа төрөөд, түүнийгээ бичиж авсан юм. - нэг нүдээ нээсээр Сэүн хэллээ.
- Ямар санаа?
- Чухал биш ээ. - арай гэж нээсэн нүдээ буцаад аньчихлаа.
- Ингэхэд чи ер нь юу хийдэг юм бэ? Ямар нэгэн шалтгаанаар ааваасаа эрх чөлөө авах гэж байгаа биз дээ?
- Чи чимээгүй байж болох байсан, би унтах гэж байна. - Сэүн шивнээд, нүүрээрээ хоёр гараа түшээд унтчихлаа.
- Хэлэхгүй юм уу?
- Үгүй.
- Нойлд унтах гэж байгаа юм уу?
- Өөр яахав дээ? Чи энд байгаа шд.
- Явж унтаа. Би диван дээр чинь суучихъя.
- Бие чинь дахиад муудвал би дахиж босоод, ийшээ ирэх хэрэг гарна. Тийм болохоор зүгээр л эндээ үлдэцгээе. - толгойгоо өргөлгүй хэлнэ.
- Энд хүйтэн байна шдээ.
- Даарч байна уу? Би одоохон...
Нөхөр минь ирэхдээ гартаа хөнжилтэй ирлээ.
- Нөмөрчих, - надад хөнжлөө өгөөд, өөрөө үүдэнд дахиад л суулаа.
- Чамд ч гэсэн бага зэргийг. - жижигхэн хэсгээр нь түүнийг хучив.
Тэр бараг л толгой хүртлээ нөмөрчихдөг шүү.
- Хагас цаг сууя, дахиад өвдөхгүй бол чамайг сэрээгээд өрөө өрөөндөө орцгооё.
Тэр нэг зүйл бувтнасан ч би сонссонгүй. Би хана налаад, нөгөө гараа сэрүүцэх гэж султууран дээр тавиад тасарчихсан юм.
- Нүдээ нээхийг зөвшөөрч байна ! - коридороос дуу гарах үед, Сэүн бид хоёр бушуу түргэн нойрмог нүднүүдээ нээцгээв. - Өөрийнхөө гэрт бие засаж ч болохгүй юм байна л даа, юм л болвол энд хөглөрчих юм! Өөр газар байдаггүй юу? - Тао ууралсаар, үүдэнд суух Сэүнийг хөлөөрөө өшиглөнө.
- Битгий орилоод бай. - Сэүн өндийлөө. - Гайгүй юу? - эвшээсээр, надаас асууна.
- Гайгүй ээ.
- За тэгвэл одоо гараад султуурыг минь надад үлдээж болох уу? Эсвэл энэ газар аль хэдийнээ та хоёрын өмч болчихсон уу?
- За ороо, ор. - хөнжлөө нөмрөөд, хүйтэн шалнаас огцом бослоо.
- Өрөө лүүгээ ороо, би өөрөө унтчихъя, - Сэүн том өрөө лүү орохдоо хэлнэ.
- Чи одоо нойлд наадхаа унтуулж өгсөн юм уу? - дүү минь нойлоос орилох нь тэр.
- Сайхан амраарай!
***
Гэр бүл болоод 2 долоо хоног өнгөрчихсөн байна. Энэ багахан хугацаанд Сэүн бид хоёр хэдэн дүрэм зохиосон юм л даа. Жишээ нь: тэр юу ч юм компьютер дээрээ өдөр шөнөгүй шивж байхад нь саад болохгүй байх. Долоо хоногт хоёр удаа нөхөртэйгөө (дасч өгдөггүй ээ) дэлгүүр явж хүнсээ цуглуулах. Сэүнийг унтахад хагас цаг хажууд нь, яагаад том хүн ганцаараа унтаж чаддаггүй болсныг бодож суух. Дахиж клуб орохгүй. Жунинтай яаж ч явсан уулзахгүй. Зүгээр дурьдахад: Жунинтай тэр өдрөөс хойш тааралдаагүй. Сүүлийн 3 өдөр дотор муухай оргиогүй. Баярлах ёстой ч, муухай оргих зүйл ч байхгүйд учир байгаа юм. Хоол идэх хүсэл минь бүр буурчихсан. Өглөө арай гэж нэг аяга кааш иднэ. Өдөржингөө нимбэгэтэй ус уугаад л. Харин орой нь нөгөө хоёрт хоол хийнэ. Эмчид хандах хэрэгтэй гэж бодох ч, хоол идэхийг хүсэхгүй байгаагаас бусад зүйл минь хэвийн байгаа.
Тао намайг анидаг горимдоо орчихсон. Түүний хувьд би ч, Сэүн ч, энэ хорвоод оршдоггүй мэт л байгаа. Өөрийн гэсэн ертөнцдөө амьдарч байгаа. Хүссэн цагтаа яваад, өглөөгүүр ирнэ. Ихэнхидээ согтуу. Хэн нэгэнтэй дандаа утсаар хэрэлдэх ч, надад юу ч ярихгүй гэсэн.
Ерөнхийдөө, хүн бүр өөр өөрсдийн амьдралаараа амьдарч байгаа. Хүн бүр? Миний өдөр болгоны оршин тогтнолтыг амьдарч байгаа гэж хэлж болох болов уу?
- Нэг газар луу хамтдаа явах хэрэгтэй байна. - бүгд ширээний ард хооллож байхад Сэүн хэлэв.
- Ямар юмаа? - Тао өөрийгөө "Сэүнтэй болзохоос" хамгаалж байлаа.
- Чи ямар хамаатай юм бэ? Жимин бид хоёр.
- Өчигдөр хоёулаа дэлгүүр орсон шүү, - мартчихсан ч юм бил үү гэж бодоод, түүнд сануулах гэж үзлээ.
- Үгүй ээ, наадах чинь биш ээ. Мэдэхгүй ээ, кино үздэг ч юм уу, кафед суудаг ч юм уу... - над руу харалгүй, доошоо хараад, кетчуп майонез хоёрыг гоймонтойгоо хольсоор хэлнэ.
- Аав чинь залгасан юм уу?
- Ойлгомжтой шд! Чамтай л хамт хотоор зугаалав гэж дээ, - Тао үрчийсээр хэлнэ.
- Ойлгож байна аа. Хэрэгтэй бол болзоцгооё. - Сэүн рүү дохилоо. Сэүн рүү ч гэж дээ, тавга руу нь.
- Явцгаана, хувцсаа өмсөөд явцгаана. - Сэүн хэлэв.
- За.
Энэ бүх хугацаанд бид хоёрыг 2 эрэгтэй хүмүүс ажиглаж байлаа. Бид хоёртой хамт дэлгүүр хэссэн гээд л бод. Сэүн бид хоёр ажиглалтын хүмүүс гэж дүгнэлт гаргасан, тийм болохоор биеэ зөв авч явах хэрэгтэй.
Энэ үдэш би нээх их анзаарагдахгүй саарал даашинз өмсөөд, нүдээ бага зэрэг будав. Сэүнд ямар ч хамаагүй л дээ, гэхдээ аавд нь ядаж сүйт бүсгүй дажгүй юм байдагийг сануулах хэрэгтэй байх. Би Сэүнд бас... За за, юу ч биш ээ...
Сэүнийг бэлэн болж уу гээд том өрөөний хаалгаар шагайв. Даанч буруу цагаа сонгочихсон юм. Тэр хэн нэгнийг утсаар анхааралтай гэгч нь сонсож байлаа.
- Түрүү долоо хоногт уулзсан шдээ, - над руу нуруугаараа хараад, аяархан ярьж байлаа. - Тийм... Тийм ээ, би ч гэсэн чамайг санаж байна. - утасны цаана эмэгтэй хүний хоолой дугарна. - Өнөөдөр? Төлөвлөсөн зүйл байхгүй л дээ... Гэхдээ... За, өнөөдөр уулзацгаая. Удахгүй очлоо.
Тэр надруу эргэж харах үед, бид хоёрын харц тулгарав.
- Буцаад залгая, - над руу харсаар, утасаа таслав. - Жимин...
- Айх зүйл байхгүй ээ. Яваа. Би... би угаасаа юу ч хүлээхгүй байгаа.
- Би явах хэрэгтэй байна аа. Над руу залгасан... бас... - гартаа утсаа хөдөлгөнгөө чимээгүй болчихлоо.
- Ойлгож байна аа, нээрээ шүү. Яв яв. Дараа нь хамтдаа гарцгаая...
- Тийм ээ, дараа нь...
Тэр шөнө тэр ирээгүй.
🦋 2020. 05. 04 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)