23
Түүний зальжин инээмсэглэл надад нэг хүнийг санагдуулна. Үгүй байлгүй дээ! Үгүй ээ! Юу гэж дээ! Яаж явахаараа ийм адилхан байдаг байна аа?
Цагаан цамц нь хөрслөг бор арьсаар нь улам л доошилж байлаа. Хүмүүс янз бүрийн дуу авиа гаргана. Бүжигчний өмнөөс санаа зовов. Тэр уначихвал түүнийг зүгээр л дурсгалт зүйл мэт хэдэн хэсэгт ураад хаях нь.
Нэг эргэлт - цагаан цамц нь газарт унав.
Түүний царайг харах гэж хичээж байлаа.
Олон хүний дундуур орж, түүн рүү ойртоод л...
- Уучлаарай, үнэхээр уучлаарай, оруулчихгүй юу, - хүмүүсийг холдуулангаа тайз руу зүглэв.
Энэ тэр юм уу? Би түүнийг юу хийж амьдардгийг нь ч асууж үзээгүй юм байна шүү дээ. Бурхан минь! Сэүн энд байгаа! Миний нүдэн дээр дүү минь тайчиж байвал зүрх минь лав тэсэхгүй.
Нэг бодол толгойнд минь эргэлдэж байлаа: "Өмдөө тайлахаас нь өмнө, тайзнаас бушуу түргэн буулгах." Алкоголь хийх ёстой бүхнээ хийж байлаа, зам дахь саадыг давж, итгэлгүй байсан би уул өргөх нь үү л гэлтэй болчихлоо. Хэдхэн секунд - би тайзны доороос өгсөх шат хайгаад зогсож байна.
- Жунин! Жунин! - түүнийг буугаарай гээд гараараа даллав.
Гэвч залуу үзэгчиддээ хамаг сайхнаа дээрээс доош харуулаад завгүй байв.
- Жунин аа! Буу л даа! - гэвч над шиг жижигхэн амьтан тэр чанга хөгжмийн өмнө сонсогдсонгүй. - Буугаачээ! - түүний анхаарлыг татах гэж есөн бусын зүйл хийв.
Татчихсан юм даа.
Нэг секундэд тэр доошоо харж, намайг анзаарав. Дараа нь тэр заалыг тойруулж харав. Тэр Сэүн байгаа эсэхийг шалгаж байсан байх, гэхдээ ийм харанхуйд чи юм харж харагдаач.
Дараа нь тэр гараа сунгасан юм.
"Харанхуй байна, бууж байхдаа уначихна гэж айж байгаа байх." гэж бодоод дээш шатаар өгсөв. Түүний гар холдоод л байлаа.
Жунин гарыг минь татах нь тэр. Нэг, хоёр гэхэд би тайзан дээр зогсож байлаа. Нүд рүү минь хурц гэрэл тусна.
- Жунин, - надад итгээрэй, би үнэхээр өрөвдөлтэй сонсогдсон.
Тэр нурууг минь налаад, намайг тэвэрчхэв. Хүмүүсийн нүдэн дээр, хүзүүгээр минь амьсгалаа явуулж, уртаар амьсгаа авна.
- М-м-м алкоголь үнэртэж байна. - миний мэдэх хоолой чихэнд минь шивнэнэ. - Энэ шөнө алцгаая.
- Жунин...
Хоолой хатаж, хөл минь шууд утгаараа чичирч байлаа. Би гэнэт л хаана хэнтэй байгаагаа мэдрэв. Харин Жунин юу хийх гэж байгаа нь - байгалийн нууц л гэсэг үг.
- Чи ямар өнгийн дотуур хувцастай байгаа вэ? -гар нь бүсэлхийнээс доошилж байлаа.
- Жунин, хэрэггүй ээ! Жунин!
- Сэүн энд байгаа юм уу? - тэр хуруугаараа даашинзны захнаас барилаа.
- Тийм.
- Тэгвэл бүр сайн. - бахархалтайгаар инээв.
Даашинз минь дээшиллээ.
- Жунин! - гарыг нь цохив.
Даанч энэ үйлдэл ард түмнийг л баясгах нь тэр.
- Чи чинь бүжиглэх дуртай биз дээ?
Намайг өөр лүүгээ эргүүлж харууллаа.
- Жунин, гуйж байна, намайг явуулчих, тэгээд бууцгаая.
- Мэдээж, мэдээж.
Би түүний гарыг нуруун дээрээ мэдэрлээ.
Хөл минь, яг тайзанд наалдчихсан юм шиг хөдлөхгүй байв. Гар минь хүнд оргино. Алкоголь ингэж үйлчилдэг юм. Толгой хэвэндээ байх ч, бие чинь...
Тэр хүзүүг минь илээд:
- Сэүнтэй өнөөдөр гоё байсан уу? - гэчхээд үсийг минь арагш татаж, уруул нь арьсанд минь зөөлнөөр хүрлээ.
- Жунин... - юу ч хийж чадахгүй байгаагаасаа болоод уйлмаар байлаа.
Хөгжим гэнэт л зогсоно. Бие минь хүйтэн оргиод явчих нь тэр.
Сүүлийн аккорд дээр Ким Кай миний даашинзны цахилгааныг тайлж. үзэгч олонд миний нурууг бүхэлд нь дэлгэлээ.
- Жунин, муу новш минь! - доороос Сэүний ууртай хоолой сонсогдоно.
Би Жуниныг өөрөөсөө түлхэв. Түүний тайзнаас унах үгүй нь надад хамаагүй байлаа, азаар шатаар уналгүй бууж, хэрэгтэй хүнийхээ тэврэлтэнд оров.
- Сэүн... Сэүн...
- Гэрт ярилцъя! - богино хариу өгөв. - Эргэ дээ. - миний даашинзны цахилгааныг татаж өглөө. - Үүдэнд хүлээж бай.
- За.
- Яг хүлээж чадах юм уу? Дахиад асуудалд орж, би чамайг хайх ёстой юу? - ууртайгаар асууна.
- Хүлээнэ ээ.
- 5 минутын дараа очно. Энэ новшийг удаан зодохгүй ээ.
- Хэрэггүй ээ! Битгий зодоо, тэр зүгээр л... Дэндүү тэнэгхэн байгаа юм. - түүний цамцнаас зуурав.
- Чи түүнийг хамгаалаад байгаа юм уу? Та хоёр төлөвлчихсөн байсан юм уу? - юу ч болоогүй мэт үзэгчдэд бөхийх Жунин руу заав.
- Түүнийг ингэнэ гэж мэдээгүй... Би...
- Гадаа гараад хүлээж бай! - тэр намайг эргүүлж харуулаад үүд рүү түлхчихлээ.
Хүмүүс надад шууд л зай тавьж өгч байсан юм.
- Бас л... - Ёнхитэй үүдэнд хүлээж байсан Жундэ ч хэлэх үг байхгүй байлаа.
- Зүгээр үү? - бүсгүй аяархан асуулаа.
- Зүгээрээ. - ичсэндээ доош харсаар хариулсан юм.
Хэдхэн минутын дараа Жунин клубээс гарч ирлээ.
- Өө, энд байна уу? Чи зүгээр л гайхамшиг гэсэн үг! Чи ууж байх хэрэгтэй юм байна даа, уухаараа чи үнэхээр галзуу болчихдог. Чи миний үзүүлбэрт чимэг болсон шүү. Түүний оронд хүссэн цагтаа, хүссэн зүйлээ гуйгаарай. "Нөхөж ажилахад" хэзээд бэлэн. - ирмээд, Сэүн рүү хальт харчхаад, мөнгөн мотоцикл руугаа зүглэв. Секундын дараа л гэхэд өндөр барилгын цаагуур алга болоод өгчихлөө.
- Гэр лүүгээ. - над руу харалгүй Сэүн клубээс гарахдаа хэлэх нь тэр.
- Сонирхолтой үдэш вэ. Та хоёр битгий аймар хэрэлдээрэй, за? Жунины шоглоомнууд нь угаасаа тэнэг шүү дээ. Чамд дугаараа үлдээсэн шүү. Юм гарвал яриарай. Бид хоёр ч бас явлаа. - гэсээр Жундэ бид хоёрыг орхиод явлаа.
Такси дотор чимээгүй явцгаав. Лифтэнд ч бас. Зүгээр л вакум коридорт хувцсаа тайлцгаав.
- Сэүн, - чимээгүй байдлыг эвдэх гэж хичээв. - Жунин... Чи мэднэ шдээ... Тэр тэгэхийг хүсээгүй... Нөгөө...
- Нөгөө? - залуу над руу харлаа. - Болсон бүх зүйлийг маргааш аав өглөөний цайгаа ууж байхдаа мэдчихнэ, Жунин байсан ч түүнд хамаагүй.
Сэтгэлийн гүндээ би түүнийг хардсан гэж найдсан. Тэнэг ч бол доо.
- Энэ таван сар миний амьдралыг шийдэх болно!
- Уучлаарай.
- Явж унт. Чамтай ярьмаагүй байна. - тэр том өрөө лүү явав.
- Би хувцсаа солиод, нүүрээ угаачхаад чам дээр ирнэ ээ, - түүний өрөөгөөр шагайлаа.
- Хэрэггүй ээ. Өөрөө яаж ийж байгаад унтчихна.- Сэүн үглэсээр л.
- Гэхдээ...
- Яв тэгэх үү? Чи бүр явуулангийн зовлон юмаа!
Би гомдчихсон. Эргэж хараад өрөөндөө орлоо. Энэ өдөр үйл явдлаар дүүрэн байлаа. Хэтэрхий.
Нойр минь үнэхээр их хүрч байна. Арай гэж даашинзаа өлгөчхөөд, ороо зассаар хэвтэж авлаа.
Өөрөө унтаж чадах юм болов уу? Тэгвэл... коридор луу гарав. Нөүтбүүкийнх нь гэрэл асаалттай байна.
- Унтаж байна уу?
- Аанхаа. - хөнжил доороос түүний дургүйхэн хоолой сонсогдов.
- Сэүн надад үнэхээр харамсалтай байна.
- Унтаж чаддагүй ээ. - түүнд худал хэлэв. - Би энд жоохон суучихъя.
- Би өөрөө унтчихна.
- Тэгээд унтаач.
- Унтчих юм чинь!
- Тэгээд унтаач.
- Чиний үглээ надад саад болоод бай! Чимээгүй суу!
- Номны солио. - тэсэлгүй хэлчихлээ.
- Өө, яана аа, уучлаарай! - тэр шууд л босч ирээд, хөмсгөө зангидах нь тэр. - Ийм номны солио болоод төрчихсөнд уучлаарай! Бүгд ямар тасарчихсан бүжигчин болж төрөөд, эмэгтэйчүүдийг овоолж чадах биш. Энгийн хүмүүс ч байх ёстой. Яг тийм нь чамд олдчихсонд уучил! - Сэүн хамаг байдагаа хэлчхээд, хөнжлөө нөмрөөд, хана руу хараад хэвтчихлээ.
- Би гомдлоогүй.
- Хэдхэн сар тэсчих. Тэгээд хүссэн болгоныхоо өмнө тайчаарай.
- Сэүн, чи хязгаарыг даваад байна.
- Ямар? Хоёуланд нь ямар хязгаар байгаа гэж? Би чамайг клубээс согтуу авч гарсан уу? Зам дээр хар шөнө олж харсан уу? Тайчилтаас ч авч гарлаа. Чиний хязгаар хаана нь байгаа юм?
- Боль оо! - диванаас үсэрч босоод том өрөөнөөс гарлаа. - Чалчих дуртай юм бол ганцаараа унтахгүй юу!
- Унтчина!
- Гайхалтай!
- Гайхалтай!
Сүүлийн хачир гээд хаалгыг нь хамаг хүчээрээ хаачихлаа.
Энэ өдөр ч дээ...
🦋 2020. 05. 04. - 12:11AM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)