22 страница29 апреля 2026, 07:40

22


- Бид хоёр үнэхээр санаандгүй байдлаар учирсан. - Жундэ Ёнхиг тэврэнгээ ярьж эхлэв. - Тэр дэлгүүрт жигнэмэг авах гээд гараа сунгатал, түүний өндөр хүрэхгүй байсан юм.

- За одой минь, чи хүрсэн л гэж битгий хэлээрэй дээ. - Сэүн инээдээ барьж дийлсэнгүй.

- Хүрчихсэн юм чинь! Нээрээ, би хүрсээн! - гараа цээжиндээ цохив. - Ёнхи, намайг тэр гүзээлзгэнтэй жигнэмэгийг чамд авч өгсөн гэж хэл дээ.

- Өөр дээрээ бүгдийг нь унагаасан ч, онолын хувьд бол авч өгсөн. - бүсгүй инээсээр, хайртынхаа мөрийг дэрлэнэ.

- Авч өгөхөөсөө өмнө тал дэлгүүрийг бусниулсан гэдгийг чинь мэдээд байсан юм.

Бид хэд шилэн ханатай жижигхэн газар сууж байлаа. Хүмүүсийн бүжиглэж буйг харах ч, чанга хөгжмийг нь сонсолгүйгээр суух боломжтой өрөөнд. Залуус оюутан насаа дурсаж байсан бол, Ёнхи бид хоёр бие биенрүүгээ хараад даруухан инээмсэглэнэ. Тэр үнэхээр сайн охин, шууд л харагдаж байна. Бас секунд ч дуугаа хураалгүй ярих Жундэд хайртай нь харагдаж байлаа. Үе үе хүрэх хүрэлт, атгасан гар, тэдний харц - энэ бүхэн хайрын тухай өгүүлж байв, надад хэзээ ч байж боломгүй хайрын тухай. Харин Сэүн бид хоёр гурван алганы зайтай, дундаа бараг Ёнхиг чихчихмээр зайтай сууна. Бид хоёр дөнгөж танилцсан хүмүүс гэхээс гэрлэсэн хосууд шиг яавч харагдахгүй байх. Хэсэгхэн хугацаанд би хаана яваагаа ч мартсаар, өөрийн бодлууд дундаа төөрчихсөн суулаа.

- Жимин, явах уу? - Ёнхи надаас асууна.

- Хаашаа?

- Юм захиалцгаая, авчрах хүртэл нь бүжиглэе.

Би Сэүн рүү эргэж харав. Тэр хоёр мөрөө өргөөд, намайг хүссэн сонголтоо хийхийг минь хүлээв.

- Явцгаая.

Энэ хөгжим тархийг минь дэлбэлэх нь үү л гэлтэй. Хүмүүс орилолдох ч, би ганц мэддэг хүнээсээ холдохгүйн тулд юу ч сонссонгүй.

- Юу уумаар байна? - Сэүн надад үнэхээр ойр, бүр аймар ойртоод шүү, чихэнд минь шивнэлээ.

Би хэлэхээсээ өмнө амьсгаа авсан ч, буцаад гаргаж чадсангүй. Тэр үнэхээр амттай үнэртэж байна...

- Шийдэв үү? - дахиад л асууна.

- Зөөлхөн юм л.

Тэр толгой дохиод бармен руу эргэж харлаа.

Хүмүүс тус тусдаа мэт санагдсангүй. Бүгд аварга том усан далай үүсгэх бол, тэр далай өөрийн бурхандаа болох - хөгжимд мөргөнө.

Эхний коктейлийн дараа дулаахан болж эхлэв. Харин хүмүүс улам тодроод л... Би тийшээ яваад, хүмүүсийн дунд уусмаар байна.

- Хаачих гэж байгаа юм? - Сэүн бугуйнаас минь барьж амжлаа.

- Бүжиглэхээр. Би бүжиглэмээр байна.

- Би удахгүй хүрээд ирье. Хүлээж байх уу?

- Үгүй ээ, тэндээс олоорой. - бүжиглэж буй хүмүүс рүү заалаа.

- Битгий холдоорой!

- За!

Би бүхнийг орхиод явмаар байсан. Би тэдний ертөнцийн нэг хэсэг биш. Надад хуваалцах дурсамж байхгүй. Ёнхитэй сайн танилууд ч биш. Ярих зүйл олдохгүй шүү дээ. Харин тэд инээлдээд л, хундага өргөөд л...

Алкоголийн гайхамшигт үйлчилгээ чинь энэ байна: бодлууд удааширч, эрх чөлөөтэй дураараа мэт аашлана.

- Энд бага зай байна. - хэн нэгэн орилоод өөр тал руу чирэх гэж байлаа. - Уумаар байна уу?

- Үгүй ээ. - толгойгоо сэгсрээд, үргэлжлүүлэн бүжиглэв.

- Энэ арай сул. - нүдний минь өмнө ногоон хундагатай зүйл өргөв.

- Аваа, гар өвдөөд байна. - миний өмнө хундагаа сэгсрэнэ.

Миний өмнө зогсох залуу гэмгүй харагдаж байсан тул хундагийг аваад уучихлаа.

Хөгжим гэнэт зогсов. Заал ч чимээгүй болж, тэд нэг зүйлийг чанга гэгч нь орилж байлаа. Хоёр коктейлнээс болоод сайн ойлгоогүй ч:

- Ким Кай! Ким Кай!

Жигд дээгүүр асах гэрэлнүүд унтарч, гэрэл зөвхөн тайзны голд дугуй хэлбэрээр аслаа.

- Одоо яах юм? - хүмүүсийн бишрэлийг нь зогсоочихвий гэсэндээ чимээгүйхэн асуулаа.

- Чи хүмүүсийг энд хөгжимд залбирдаг гэж хэлж байсан. - танихгүй залуу инээнэ. - Үгүй дээ, тэд түүнд залбирдаг юм.

Хаанаас ч юм холоос бөмбөрийн дуу мэт хөгжим явж эхэллээ. Аялгуу биш зүрхний цохилт мэт чанга цохилтууд ч мөн.

Хүмүүсийн гайхшрал дунд, тайзан дээр нэг хүн гарч ирнэ. Царай нь харагдсангүй. Гэрэл түүний бие рүү л тусаж байв. Хар пиджактай, цагаан цамц, цэнхэр зангиа, төгс таарсан хар өмдтэй, лакан гуталтай хүн рүү. Сайн харвал дээрээ малгайтай. Тэгээд л болоо. Нүүр байхгүй.

Шоу эхэлж байна.

Хөгжим улам л чангарч , улам л догшин болж байлаа. Тайзан дээрх хүн яг л махчин амьтан мэт үзэгчид дундаас хохирогчоо хайна. Эхлээд пиджак нь, дараа нь малгай зал руу шидэгдэв. Хэзээ ч эрэгтэй хүнийг цагаан цамц, хар өмдтэй ийм... сэтгэл татам байдаг гэж мэдсэнгүй. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай бүхний анхаарал түүн дээр туссан байлаа. Яагаад хүмүүс "Ким Кай" гэдэг нэрэнд ийм дуртайг одоо л ойлголоо... Зүгээр л энд ирж, энэ хөдөлгөөнүүдийг мөнгөө төлж хардаг хүмүүсийг би шүүхгүй... Тэр яг л харь гаригаас гоо сайхан гэж ямар зүйл байдгийг харуулах гэж ирсэн мэт, хэтэрхий төгс.

Зангиа аль хэдийнээ заалны өмч болсон байв. Тал дутуу товчилсон цамц нь уурыг минь хүргэж, үсэрч гараад тайлчихмаар санагдана. Түүний хөгжмийн ид шид юм уу, миний уусан бүхнээс болоод энэ газарт бид хоёр л оршин тогтнох мэт. Тэр бас би.

Гэхдээ, түүний өмднөөс цухуйх цагаан дотоожнууд яагаад ийм танил харагдаад байна вэ?

____________________________________

Гоё мэдээ - өгүүллэгнийхээ 1/3-т орчихлоо😋
Муу мэдээ - цаашаагаа улам л урт урт хэсгүүд орох нь дээ😅

Q: Жиминийг хэнтэй ship-лэж байна даа? Кай уу, Сэүн үү?

🦋 2020. 05. 04. - 01:13AM 🦋

22 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!