21 страница29 апреля 2026, 07:40

21

Хүмүүсийн дуу хоолой байтугай, хөгжимчдийн тоглож байсан ая хүртэл Сэүн бид хоёрыг орж ирэхэд дуугаа намсгасан мэт санагдана. Би зүгээр л газар доор орохыг хүсч байлаа. Бүгд бидэн рүү харж байсан юм. Алга минь шууд л хөлөрч, хүссэн үедээ өнгөө сольдог хамелеонд атаархаж байлаа.

- Би... - арагш алхав.

Ам цангаад байна.

- Айхгүй байгаа биз дээ? - Сэүн чимээгүйхэн чихэнд шивнэлээ.

Айх аа? Би дөнгөж сая л энэ хүмүүсийг танихгүй гэдгээ ухаарлаа. 5 жил хамт сурсан ч, мэдэхгүй хүмүүс мэт. Тэд - гадны хүмүүс, яг л идээшээ хүлээж буй махчин амьтад шиг санагдаж байна.

Жунин энийг л ярьж байсан байх. Өөрийгөө зовоох дуртай, хохирогч гэж боддог бодол минь. Би мөн. Толгойгоороо тэд нарт зүгээр л сонирхолтой байгаагийн мэдэх ч, зүрх минь айсандаа галзуу мэт л цохилж байв. Буланд хөөгдсөн мангас яг л "Тэд чамайг доромжилж байна. Чи - тэдний нүдэнд хэн ч биш. Тэд чамайг шоолж байна." гэж мянган удаа хэлнэ.

- Жимин? - Сэүний хоолой намайг буцаад газарт минь авчрах шиг боллоо.

- Айн?

- Зүгээр үү?

- Тийм ээ, - толгой дохив. Зугтахад хэтэрхий оройтсон.

- Ангийн дарга уу? Сэүн? - бараг л адилхан шахуу улаан богино даашинзтай хоёр эмэгтэй түүн дээр ирэв. Нөгөө ангийх юм шиг байна, нэрийг нь мэдэхгүй юм байна. Намайг тоодоггүй байсан эцэг эхээ баярлуулах гээд дэндүү шаргуу сурчхаж.

- Чамайг ирнэ гэж бодсонгүй!

- Тэгсэн чинь ирчихлээ. - Сэүн бүгдийг нь хүйтэн харцаараа шагначхаад, зөөлхөн инээв.

- Юу байна даа? Хаана ажилж байгаа юм? Юу хийж байгаа юм? - бүгд л нэг нэгээр асууж эхлэнэ.

Түүн дээр ахиад 2-3 хүн ирсэн. Сэүн хариулах тийм дуртай биш байсан ч, яриагаа дэмжиж байлаа. Харин би... Миний агаарт хийсэн алга болох мөрөөдөл биелсэн мэт л, хэн ч намайг анзаарсангүй. Би инээхийг хичээж байв. Зарим нэгийг нь санаж байсан юм.

Зөвхөн Сэүн л байв. Хэн нэгнээс "Чи ямар их өөрчлөгдөө вэ, бүр л сайжирчхаж!" гэх үгсийг сонсмоор байсан нь дэндүү гэнэн юм. Гэхдээ л багахан итгэл найдвар тээж байлаа...

- Ноён Чо-той мэндлэхгүй юм уу? М?

Сэүн надад хэлээд байсныг нь сая л ухаарав.

- Айн?

- Ноён Чо.

- Аан, нээрээ!

- Чи бид нарт хосоо танилцуулахгүй байсан юм уу? - биднийг тойрч буй хүмүүсээс нэг нь асуулаа.

Сэүн над руу харахад би аль хэдийнээ толгойгоо доошлулчихсан байсан юм. Эвгүй юм. Үнэхээр эвгүй. Бас түүнийг өрөвдөөд байна. Зүгээр л надтай ирсэнд нь.

- Та хэд намайг яриулсаар байгаад амжсангүй ээ. Та хэд танихгүй байж магадгүй ч, энэ үзэсгэлэнтэй эмэгтэй нэгдүгээр группд бидэнтэй хамт сурч байсан. Бас саяхан... миний эхнэр болсон. У Жимин.

- Жимин? Хэн гэж? Тэр Жимин уу?! - хүмүүсийн гайхсан дуу шуу сонсогдож байлаа. - Гэрэлчихсэн гэж үү? Жиминтэй юу? Тэр мөн юм уу? Өөр байна даа. Галзуурах нь ээ!

- Ноён Чо руу явцгаая. - Сэүн шивнээд багш нар зогсож буй зүг рүү чиглэлээ.

Чо ноён бидэнд хэд хэдэн хичээлийг заадаг байсан юм л даа. Түүний мэдлэг хэмжээшгүй их мэт санагддаг байлаа. Ширүүн хэдий ч, үнэхээр шударга багш. Тэр уйтгартай сэдвийг харилцан яриа болгож бүх хүүхдийг сэдвээ ойлготол нь ярьж өгдөг хүн байсан юм.

- Хэн байгааг хараач ээ! Хуан Жимин! У Сэүн! Бүр хөтлөлцөөд шүү! Ийм юм харах хүртлээ амьдарч чадна гэж төсөөлсөнгүй!

Хажууд нь зогсох багш нар түүнтэй санал нийлэн, толгойгоо дохих нь тэр.

- Та намайг санаж байгаа юм уу? - яагаад ч юм асуучхав.

- Мэдээж! Чи үнэхээр өөрчлөгдөөд, бүр л хөөрхөн болчхож, гэхдээ би чамайг танисан шүү! Хараа минь арай ч муудаагүй байна. Та хоёр хамтдаа ирсэн, бүр хөтлөлцөөд шүү... Би дүгнэлт хийж болох уу?

Би энэ хүнд худлаа ярихыг хүсээгүй ч, Сэүн түрүүлчихлээ.

- Бид хоёр гэрлэсэн.

- Тийм үү? Баяр хүргэе! - багш минь Сэүнтэй гар барилцана.

Бусад багш нар ч мөн баяр хүргэж эхэллээ.

- Та хоёр миний хамгийн шилдэг сурагчид байсан. Харин одоо энд дүүрэн усан тэнэгүүд суралцахыг нь яана. Хэлэх үг ч алга! Харин та хоёрын... хүүхдүүд гоц ухаантнууд байх болно!

- Наадах чинь нөгөө... Бид хоёр яарахгүй байгаа. - Сэүн хэсэг гацах нь тэр.

- Зөв, ганц хоёр жил амьдрах хэрэгтэй, зугаацах хэрэгтэй. - Багш надруу зальтай гэгч нь инээсээр харсан юм.

- Өө, гүн сэтгэлийн минь тоосго гэж! -араас хэн нэгний орилох дуу гарлаа. - Хэний сайхан бөндгөр энэ бараан дэлхийг гэрэлтүүлнэ вэ?! Нөгөө алдарт Сэүн энэ жижигхэн газрыг анзаарсан гэж үү?

- Жундэ! - Сэүн баярласандаа Жундэг тэврээд авлаа.

- Чи хаашаа юм, дахиад л өсөөд байгаа юм уу?- Жундэ инээсээр найзынхаа толгойнд хүрэх гэж үзнэ.

- Чи яасан 15 настайгаасаа хойш өсөөгүй хэвээр л байна уу?

- Дэлхий шиг л хөгшин хошигнол байна.

- Чам шиг хөгшин хошигнол!

- Эр хүн! Хоёр жил хаагуураа алга болчихвоо? Ямар ч захиа, цахлай байдаггүй шүү! Амьд үгүйг чинь ч бодож үзлээ шд. Сар луу харь гаргийханд математик заах гээд явчихсан юм байх гэж бодлоо.

- Тоглоод бай! Ажил хийсэн юм.

Тэр үнэхээр жаргалтай байсан, ангийнхаа алиалагч болох Жундэгийн тоглоом шоглоомнуудад инээгээд л. Би тэр хоёрыг найзалж байсныг ч мэдээгүй юм байна. Зүгээр ч нэг харилцаа биш, жинхэнэ нөхөрлөл, хоёр жилийн дотор бие биенийгээ санаад амжчихсан байдаг. Тэр хоёрыг ажиглах сонирхолтой байлаа, бас эвгүй. Яг л шүршүүрний хаалгийг онгойлоод жинхэнэ сэтгэлийг нь харж байгаа юм шиг. Дотор нь юу нуугдаж байгааг...

Сургуулийн нойлд урьдынх шигээ л "Хямдхан бас хурдан тайлан шивж өгнө", саван байхгүй хэвээр л байна. Гэхдээ толинд урьдны урт үстэй даруухан охин биш, гоё биетэй яг л уран баримал шиг охин зогсож байлаа. Би бас би биш.

- Өө, чи энд байсан юм уу? - хоёр ангийн охин нойлд орж ирэв. Энэ хоёроос үргэлж хол явдаг байсан юм. Нэг нэгээрээ ялихгүй ч, хамтдаа бол...

- Жимин, Жимин минь... Үнэхээр чи байжээ. - Юра толгойгоо сэгсрэнэ. - Тийм дээ... - толгойноос хөл хүртэл минь шинжиж буйг би эд эсээрээ мэдэрч байлаа.

- За тэгээд, яаж Сэүнийг эргүүлсэн юм бэ дээ? - Инха асууна.

- Мөнгө. Гэрээт гэрлэлт. Хэдийг түүн рүү шилжүүлсэн юм? Та хоёрын агуу хайранд хэн ч итгээгүйг мэдэж байгаа биз дээ? Аавын чинь бизнесын нэг хэсэг уу?

- Эсвэл бүхэл бизнес нь түүн дээр тогтож байгаа юу? - Инха инээд алдана.

- Бүхэлдээ байх.

Тэд хоёр хоёулаа чангаар инээв.

- Явах хэрэгтэй байна. - тэр хоёрыг тойрч гарахыг хүслээ.

- Бид хоёр дуусаагүй байна. - намайг гэнэт угаалтуур луу түлхчих нь тэр.

- Охидоо, би...

- Охидоо? Юу гээч нь вэ? - Юра үрчийнэ.

- Чам шиг юм Сэүнтэй нэг оронд ордог гэж бодохоос ч... Балиар юм!

- Эсвэл чи хийх болгондоо төлдөг үү?

- Та хоёр хэрэггүй зүйл яриад байна. Би явах хэрэгтэй байна. - амаа жимийгээд, аль болох хүчтэй юм шиг харагдахыг хичээж байлаа.

- Хөөе, наад царайгаа. - Юра чанга биш ч, нүүрийг минь алгадаад авчихлаа.

- Чи Сэүнийг авсан нь шударга биш байна. Тэр чамд гоёдоно.

- Чамд мөнгө зарцуулсан нь шууд л харагдаж байна. - Юра эрүүг минь дээшлүүлэв.

- Гараа ав. - түүнээс мултрахыг хичээнэ.

- Яасан? Кинон дээр ийм хэсгүүд үргэлж таалагддаг байсан юм. Царайг чинь ингээд үлдээе, би галзуу хүн биш ч, даашинз чинь...
жаахан уур хүргээд байна.

Хаалга нээгдлээ.

- Яана аа, уучлаарай. - нэг охин чимээгүй уучлал гуйчхаад гараад өглөө

Хаалга хаагдав.

Би дахиад л энэ хоёртой үлдчихлээ шүү дээ.

- Тасалдуулчих юм!

- Чи царайг нь энэ чигээр нь үлдээнэ гэсэн. - Инха найздаа туслана.

Би яг л гацчихсан юм шиг, түүний хайч барьсан гар доошилж, даашинзны минь үзүүр хэсгээс эхэлж байгааг нь юу ч хийж чадалгүй хараад л зогсоод байлаа.

- Ямар чөтгөр нь вэ! - хаалга хүчтэй савагдаж, эмэгтэйчүүдийн нойлны үүдэнд уурласан Сэүн зогсож байлаа. - Солиорчихсон юм уу?! Жимин! - надаас Юраг хүчээр холдуулна. - Би ээжид эмэгтэй хүнд гар хүрэхгүй гэж амласан ч, бурхан намайг хардаг ч болоосой. Гар үнэхээр загатнаад байх юм. - тэр охидууд руу сүрдүүлсэн харцаар харна.

- Сэүн, бид хоёр яагаачгүй ээ! - Юра хөөрхөнөөр инээв. - Удаан уулзаагүй болохоор л ярилцахыг хүссэн юм.

- Ярих аа?! Наадхаараа юу?! - түүний гарт байх хайч руу заалаа.

- Утас нь унжчихсан байсан юм, тэгээд л...

- Галзуу юм байсан тэр чигээрээ л үлдэж.
Чамайг түүнтэй ойрхон дахиж харах ёсгүй шүү! Ойлгов уу? Сонсогдохгүй байна!

Нойлд баахан хүн цугларчихсан байна.

- Тийм ээ. - охидууд хэлээд нойлын гарцаар гараад явах нь тэр.

- Жимин, зүгээр үү? - Сэүн сандарсандаа нүд рүү минь эгцлэн харна.

- Би гэртээ харилаа. - арай гэж өөрөөсөө үг гаргав.

- Тийм ээ, явцгаая. Надад ч гэсэн ядаргаатай санагдаж байна.

- Үгүй ээ, чи үлдээ! Дахиад ресторан байгаа... Би зүгээр л жоохон ядраад байна, өндөр өсгийт гээд л...

- За алив, гарцгаа! Юугаа харсан юм! Нойлд хосуудыг харж байгаагүй юм уу? - Жундэ цугларсан ард иргэдийг хөөхөд тусалж байлаа.- Гараа! Гарцгаа!

- Хоёулаа эмэгтэй нойлд байна. - Сэүний чихэнд аяархан шивнэлээ.

- Тийм үү? - Сэүн эргэн тойрноо харлаа. - Манайхаас бараг л ялгаагүй юм байна.

- Та хоёр энд хэр удаан шөнийнхөө төлөвлгөөг гаргах юм бэ дээ? Үүдэнд хүлээж тэсэхгүй байгаа охидууд дарааллаа хүлээгээд байна. - Жундэ инээсээр хэлэв.

- Гэртээ харицгаая. - түүний хуурай бас дуулахан гар гарыг минь чангаар атгалаа. Зүрх минь галзуу мэт л цохилж эхэлнэ.

- Ресторан яах юм бэ?

- Дөрвүүлээ клуб орцгооё! Юу гэж бодож байна, Ёнхи? - Жундэ хажуудаа зогсох охинд хандаж хэлэв.

Сэүний мөрний цаанаас Жундэгийн хажууд зогсох охиныг харлаа. Тэр залуугаас бага зэрэг өндөр байсан ба тэр түүн рүү дурлалын харцаар ширтэж байсан юм.

- Энд ойрхон нэг бий. - тэр над руу дохив.

- Зөвшөөрөө, Жимин! Ёнхи та нарын "хөөрхөн" яриаг сонсчхоод Сэүнийг дуудсан юм. Би найзыгаа амьдралдаа ингэж их санаа зовж байхыг нь хараагүй! Энэ хаалгыг хөлөөрөө өшиглөөд, тэнэг охидуудыг нь нүцгэн гараараа урж тасдах нь л гэж бодсон. Клуб явцгаая аа, VIP-т суунгаа ярилцъя. Миний ангийн хүүхдүүд гэх нэршилтэй эднүүсийг хармаагүй байна. Сэүнээс бусдыг нь. Явцгаах уу?

- Чи явмаар байна уу? - Сэүн жоохон доош болоод надаас асуулаа.

- Харин чи?

Би явмааргүй байсан. Гэртээ очоод хувцсаа тайлаад, усанд ороод, амармаар байсан ч... Сэүн. Түүнд Жундэтэй ярих зөндөө зүйл байгаа байх даа?

- Явцгаая.

- Нээх удахгүй ээ. Цаг суучихаад л явцгаая, за юу? - Сэүн надад амлав.

- Тийм ээ.

- Ядраад байвал хэлээрэй, шууд л гэр лүүгээ явья.

- Зүгээрээ, дөрвүүлээ жоохон сууцгаая.

Сэүн над руу хараад л байв, яг л надаас арай өөр хариулт хүсэж байсан юм шиг.

- Клуб рүү явцгаана гэж ойлгох уу? Алив ээ, өнөөдөр амарсан шиг амарцгаая.

🦋 2020. 05. 03 🦋

21 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!