20 страница29 апреля 2026, 07:40

20


- Тоглож байна гэж хэлээч... - эрэгтэйчүүдийн дотуур хувцасны тасаг руу харангаа амандаа бувтналаа.

- Тийм ээ. За, арай гэгээлэг өнгөнүүдээс нь эхэлцгээх үү? Харин хатагтай минь, энд суучих. - буланд байрлах жижигхэн буйдан руу заав.

- Жунин! Хөөе, Жунин аа! Чи арай ганц... ганцхан банд... дотоожтой... Чи ганцхан эднүүсийг өмсөж гарч ирэхгүй биз дээ! - хар мянган сонголттой дотуур хувцас луу заав.

- Яагаад болохгүй гэж? Аль нь биед тухтайг сонгох хэрэгтэй байна. Хамгийн гол нь бусдыг татах гоо үзэсгэлэн. Чам дээр туршчихья, за юу. - Жунин над руу ирмээд, хувцас солих өрөө лүү зүглэх нь тэр.

Түүнийг өрөө лүү орох мөчид 6 худалдагч охид хамаг сайхныг нь харах гээд дарааллаад зогсчихсон байлаа. Харин би... Би хажуудаа барьсан уутнуудаа шууд аваад л босохын даваан дээр...

- Чиний даашинзнуудын зургийг авсан шүү, хэрвээ чи зугтах юм бол, тэр гайхалтай зургууд, ялангуяа улаан даашинзтай нь интернетд тавигдаад, утасны дугаарыг чинь доор нь үлдээчихнэ шүү. Захиалгуудаас болж утас чинь дэлбэрэх байх даа...

- Чадахгүй юм байж!

- Тийм үү? - хаалганы цаанаас зальтай гэгч нь инээх нь сонсогдлоо. - Хараад үз л дээ.

- Чамд миний дугаар байхгүй!

- Чи одоо ямар зуунд амьдраад байгаа юм бэ?

- Чи... чи намайг сүрдүүлж байна!

- Аанхаа.

- Найз залуу чинь намайг насаар минь сүрдүүлсэнд ч бэлэн байна. - нэг худалдагч охин тэнд бараг амиа тавих нь ээ.

- Тийм болохоор суугаад, гоё юм хар. - Жунин инээв.

- Таалагдахгүй л байна шүү...

- Чамд хаашаа юм, залуучууд таалагддагүй юм уу? Шинэхэн зүйл байх чинь ээ, гэхдээ тэр үед машины арын суудалд...

- За! Болно, болно! Хүлээж байна шүү! Суугаад, хүлээж байна! - хамаг хурдаараа амыг нь таглахыг хичээж, худалдагч охидууд бидний гайхалтай түүхийг сонсохоос өмнө буйдан дээр суулаа.

Амьд ч биш, үхсэн ч биш юм сууж байлаа. Миний царай яг л эвдэрсэн гэрлэн дохио шиг үе үе өнгөө солино.

Хажуу талд охидууд үхэх нь үү л гэлтэй зогсоно. Заримдаа Жунины гарч ирэлт, 77той эмээгийн өмнөөс санаа зовоход минь хүргэж байв. Түүний дуу авиа яг л үхэхээсээ өмнө орилж байгаа юм шиг сонсогдсон шүү.

Мань залуу ч гэсэн байдгаараа хичээж байлаа! Тэр зүгээр дотоожоо өмсчихгүй, гаж донтон чинь, дээрээс доошоо хамаг юмаа тайлаад шинэ загварыг гайхалтайгаар ертөнцөд толилуулж байх нь тэр.

- За, юу гэмээр байна даа? - бурхныг бодож, энэ удаад тэр хувцастайгаа гарч ирлээ.

- Тархи толгой чинь зүгээр биш гэж хэлье.

- Энэ ч ойлгомжтой л доо, дотуур хувцаснууд яасан бэ?

- Миний хувьд бүгд адилхан байсан.

- Адилхан аа? Дахиад өмсөх үү?

- Үгүй ээ! Эхнийх нь! Хамгийн эхнийх нь таалагдсан! - миний мэдрэлийн судас солиотой юм шиг л цохилж байхад, түүний дахин нэг удаагийн шоуг тэвчихгүй байх.

- Бусдыг нь хараагүй юм уу?

Бүх зүйл бүрхэг үүл шиг санагдаад, өнгө ялгах манатай байсан гэлтэй нь биш...

- Харсаан, эхнийх нь хамгийн догь!

- Эхний хар уу, цагаан уу?

- Чи намайг үхэхийг хармаар байгаа юм уу?

- Үгүй ээ, хариугаа хэлчхээд үх.

- Цагаан нь, яг гоё!

- Чиний мэдрэмж ч гэж дээ, би харыг авлаа. За яхав, тусгайлан чамдаа зориулж цагааныг нь ч бас.

- Зориулж мориулаад хэрэггүй ээ! Би угаасаа харах ч үгүй.

- Яах ч юм билээ...


- Суучих, хүргээд өгье. - үнэтэй машинуудын дунд зогсох мотоцикл руугаа заалаа.

- Өөрөө явчихъя.

- Аав та хоёрыг ажиглаад байгаа юм уу?

Би доош уут руугаа харав.

- Би дүү нь шдээ, төрсөн биш ч гэсэн... Юу ч бодохгүй байх өө.

- Би сайн худлаа ярьж чаддагүй л дээ. Хоёулаа яасан нь, миний царай нь дээр бичээстэй юм шиг санагдаад байна.

Жунин инээснээ:
- Давтмаар байгаа юм уу?

- Үгүй ээ, би хэлсэн шүү дээ...

- Ойлгосоон, - бууж өгч буй мэт хоёр гараа өргөв. - Би тоглож байна аа, өдмөөр санагдаад байна, чиний тал дээр төлөвлөсөн зүйл юу ч байхгүй.

- Үнэн үү?

- Тийм. Би ахынхаа тоглоомыг булаадаггүй. Ер нь л байна шдээ, чамайг өдрийн гэрэлд харсан чинь миний сонирхол биш байна. Клубд чи хэрцгий, зоригтой харагдаж байсан бол, амьдрал дэрээ хүн-зовлон. Үгүй - үгүй яав ч миний сонирхдог төрөл биш. Тийм болохоор надаас айхгүй байж болно оо. Чи яг л миний эмэгтэй дүү шиг. Хэдтэй билээ?

- 24. Харин чи?

- 23-тай. Чи чинь бүр эгч юм уу! Би эгч нарыг найраад яваад байсан хэрэг үү!

- Битгий хөөрөөд бай. Тэр үед би согтуу байсан, тэр үед чамаас өөр хэн ч байж болох л байсан. Хөөрхөн царайнаас чинь болж лав сонгоогүйдэг.

- Чи намайг царайлаг гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа юм уу?

- Чи гэр лүү хүргэж өгөх юм уу, яах юм?

- Байдгаараа л, сэдвээ сольж байх чинь!

- Нөгөөдхийг урж, тасдаад өг! - Жунин үүдэнд зогсонгоо зөвлөгөө өгөх нь тэр. - Чамайг хүмүүс хараад шоконд орно гэдэгт итгэлтэй байна. Дараачийн удаа бүр дэлгэрэнгүй ярьж өгөөрэй, ялангуяа Сэүний царайны талаар. Тохирсон уу?

- За, тусалсанд баярлалаа.

- Чи ч гэсэн тусласан. Өнөөдөр клубд шинэ дотоожтойгоо бут авна аа!

- Өмдөө өмсөхөө мартав даа.

- Тэгэхээр чинь хэн ч миний худалдан авалтыг үнэлэхгүй шдээ! - Жунин хошуугаа унжуулна.

- За за, би орлоо. Удахгүй Сэүн ирнэ, харин би хувцсаа ч өмсөөгүй байна.

- Хөгжилдөөрэй! Наад сайхан толгойноосоо зовлонгуудаа авч хая!


Толинд миний таньдаггүй эмэгтэй зогсож байлаа. Тод улаан өнгөтэй давалгаатай үс, тал нүүрийг минь хаах баруун тал руугаа унжсан чёлк. Үс минь мөр хүртэл хүрэхгүй байгаа ч, тансаг эмэгтэйлэг мэдрэмж төрүүлж байлаа. Би яг уран баримал мэт л санагдана. Зөөлхөн бас эмэгтэйлэг.

Хаалга дугарлаа.

- Бэлэн үү? - Сэүн өрөөнд орж ирээд, таг гөлрөөд зогсчих нь тэр.

- Зүгээр байна уу? Эсвэл...

- Үгүй ээ, бүх зүйл... төгс байна.

Тэр төөрөлдсөн бас жаахан сандарсан харагдана. Намайг гэж итгэхгүй байгаа юм шиг л цоо ширтэж байв.

- Би... би үнэхээр үзэсгэлэнтэй эхнэртэй юм. Бэлэн бол явцгаая. Үнэнээр нь хэлэхэд өнөөдрийн үдэшлэг нээх сонин биш байлаа. Гэхдэж одоо харахад бол энэ үдэш сонирхолтой байх бололтой. Явцгаая, У хатагтай. - тэр тохойноос нь барихыг санал болгов.

У хатагтай... Бодож ч үзээгүй юм байна. Нээрээ л би 5 сар ч гэсэн хатагтай У юм байна шүү дээ.

- Бүгдийг нь гайхшруулцгаая!

- Ийм зан чинь таалагдаж байна, У хатагтай.

- Та сэтгэл хангалуун байхад би ч гэсэн сэтгэл хангалуун байдаг, У ноёнтоон.

Бие биенээсээ сугадаад байрнаас гарлаа.

Энэ үдэш мартагдашгүй байх болно.

🦋 2020. 05. 03. - 15:37PM 🦋

20 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!