19
Унтаж чадсангүй. Хагас шөнө нь орондоо нааш цааш эргэлдэх бол, нөгөө хагасыг нь гал тогоо орж нимбэгтэй ус уухад зарцуулав. Дотор муухай оргиод, ходоод гэдэс байгаа бүхнээ ертөнцөд дэлгэх нь уу л гэлтэй өвдөж байлаа. Нэг бол халуу шатаад хоёр хөлөө ээлжлэнэ гаргана, нэг өол хөлдөж үхмээр хүйтэн санагдаад хоёр хөлөө буцаад хөнжилдөө хийнэ. Би хугацаа нь дууссан зүйл идээгүй дээ...
3 хагас хүртэл зовсны эцэст би нойлд, хайрт цагаан найзынхаа хажууд залрав. Бөлжмөөр байвч гүйж амжихгүй бол гэсэн дээ. Байдал муудвал туслах хүн байхгүй шүү дээ.
- Гайгүй юу? - угаалгын өрөөний хаалга онгойж, үүдэнд нь тал хагас нойрмог Сэүн үзэгдэв.
- Одоо гарлаа. - босох гэж дээшиллээ.
- Яах юм бэ, хэрэггүй, сууж бай. Дотор чинь муухай оргиод байна уу? Ус авчрах уу?
- Хоёр аягийг уучихсаан. - санаа алдлаа.
- Хүлээх л үлдэж дээ, - гэсээр үүдний дэвсгэр дээр суучих нь тэр.
- Явж унтаа.
- Сууж байя аа. - тэр хаалга налаад, хоёр хөлөө ойртуулаад, нүдээ анилаа.
- Яах юм бэ, явж унтаа. - хөлний үзүүрээрээ түүний өвдгийг зөөлхөн түлхэж үзлээ.
- Жоохон байхад миний бие дандаа өвддөг байсан юм. Бие муутай, болохгүй зүйл идчихвэл нойлд шөнийг өнгөрүүлдэг байсан. Ганцаараа тэнд суух үнэхээр уйтгартай. Гунигтай бас аймар. Тэндээ үхчихвэл хэн ч анзаарахгүй гэж айдаг байсан. Тэнэг байгаа биз? - Сэүн аяархан инээнгээ хэллээ.
- Үгүй ээ, би одоо ч тэгж бодож байна.
- Тийм үү? Жоохон хүүхдүүд л ингэдэг гэж бодсон шд.
- Та хоёр яг л хоёр жоохон хүүхдүүд шиг ядаргаатай юм. - Тао хаалганы цаанаас дээгүүрээ юм өмсөөгүй, доогуураа аавын хэдэн жилийн өмнө авчирч өгсөн хавай шорттой зогсож байлаа. Тэр энэ шорттойгоо хэдэн жил унтаж байна.
- Сэрээчихсэн үү? Уучлаарай...
- Май. Тэгээд дуугуй болцгоо, - гэсээр над руу хайрцагтай эм шиднэ.
- Уучлаарай.
- Дээрээс нь битгий хүйтэн шалан дээр суугаад бай! - дүү минь өрөөндөө орохоосоо өмнө орилно. - Чөтгөр алгад, ээж чамд охидуудыг хүйтэн газар сууж болохгүй гэж заагаагүй юм уу? Тэнэг ч бол доо. - гэсээр хаалга чангаар хаагдах чимээ гарлаа.
- Ус аваад ирье. - Сэүн ч мөн дагаад бослоо.
- Би өөрөө ч чадна аа.
- Сууж бай, араас чинь юу ч хураах хэрэг гарах юм билээ. - үрчийгээд, нөхөр минь гал тогоо рүү зүглэв.
- Яг юу идчихсэн юм бэ? - стакантай ус надад дамжуулангаа асууна.
- Нээх их юм идээгүй дээ. - усыг нь аваад, эмээ даруулав.
- Хэр их ингэдэг юм?
- Сүүлийн үед л ...
- Тэгэх байх өө. Сэтгэл зүйтэй ч холбоотой байж магадгүй.
- Тийм байх.
Бид дахиад 10 гаруй минут чимээгүй суув. Сэүнийг суугаагаараа унтаж байна л гэж бодов.
- Би унтаагүй шүү. - миний бодлыг уншсан юм шиг л хариуллаа.
- Унтацгаая аа, арай гайгүй болчихлоо.
- Чи намайг унтуулаад, харин би чамтай хамт нойлд хань болж болно шүү. - Сэүн таг нойрмог байх ч, инээсээр хэлнэ.
- Баярлалаа, Сэүн.
- Дүү шиг юмандаа баярласнаа хэлээ. Лаг эмний хайрцагтай бацаан байна.
Орондоо ороод шууд л унтчихав, юуны магад гээд баруун хөлөө ч мөн ил гаргалаа.
***
- Хаашаа? Хаачих аа? - Сэүн рүү итгэж өгөлгүй харлаа.
- Төгсөлттэйгөө уулзана.
- Өнөөдөр үү? Чи итгэлтэй байна уу? Хүсэхгүй байна.
- Хэрэгтэй. Би бүр мартчихаж, тэр үед ажил дээр хэрэг гараад. Ерөнхийдөө, өнөөдөр заавал явах ёстой. Эхлээд их сургууль дээр уулзаад, дараа нь ресторан явна.
- Би явахгүй ээ. Харин чи оч. Ангийн дарга хүн байна даа.
- Сүүлийн үед болсон гайхалтай зүйлүүдээс болж, би ганцаараа ийм газруудаар явж чадахгүй, хө.
- Өөр хүнтэй явчихаа.
- Чамтай явна аа.
- Яагаад би гэж вэ? Явна гэж бодоогүй шдээ. Намайг бүр уриачгүй. Намайг хэн ч санахгүй байгаа.
- Битгий маяглаад бай. Би чамайг санасан л биз дээ. Яагаад гэж бас ямар асуулт вэ? Яагаад гэвэл чи миний эхнэр. Хангалттай шалтаг биш үү?
Өчигдөрийн миний хажууд шөнөжин хамт байсан хөөрхөн, халамжтай Сэүнээс нэг ч
мөр үлдээгүй байдаг шүү. Ямар романтик сонсогдож байна аа! Миний өмнө чинь хөндий, хүйтэн бас жаахан хөлдүү ангийн дарга зогсож байгаа шүү дээ. Төгс "алтан" хүүхэд.
- Юу гэж дээ? Бусад нь чамайг яагаад надтай хамт байгааг асуух байх.
- Тэгээд?
- Чи арай тэгж хэлэхгүй...
- Хэлнэ ээ. Чангаас чанга хэлнэ. Аав гэрийн үүдэнд хоёр хүн ажиглалтанд тавьчихсан байгааг сануулъя. Тэр хоёр баттай төгсөлтийн үдэшлэг рүү явах болно. Хоёулаа алдвал юу болохыг хэлэх сануулах хэрэгтэй юу?
- Санаж байна...
- Долоо гэхэд их сургууль дээр байх ёстой шүү. Яг одоо өдрийн 11 болж байна. Би ажил дээр зохицуулах юм байна, 6 гээд ирж авъя.
- Ингэвэл яаж...
- Ингэвэл, тэгвэл гэсэн юм байхгүй ээ. Тохиролцсон шдээ, санаж байна уу? Эмэгтэйчүүд байгаалиасаа жүжигчид байдаг гэсэн. Чиний юу хийж чадахыг харъя.
Гарт тааралдсан бүхнээ шидмээр, хагалмаар аль эсвэл үхтлээ уйлмаар санагдаж байлаа. Яаж дээ? Яаж түүнтэй хамт төгсөлт рүүгээ явах юм бэ? Асуувал юу гэх юм? "Эхнэр нөхөр хоёр" гэж Сэүний хэлж байгааг төсөөлчихлөө. Бурхан минь! Над шиг юмтай зууралдсан түүнийг тэнэг гэж бодно шүү дээ. Түүнийг араар нь муулах болно... Түүнийг өрөвдсөндөө бүр нүд хорсчихлоо. Толгойнд бодож олох ганц ч санаа алга. Шкафанд минь өмсөх нэг ч даашинз алга. Сэүн болон миний... новш гэж, миний гэр бүлийн чанарт нийцэх даашинз.
Худалдааны төв ер амардаггүй бололтой. Эсвэл дотор нь явж байгаа хүмүүс нэг бол ажилгүй, нэг бол сургуульгүй байх. Эсвэл өнөөдөр бүгдэнгийх нь төгсөлтийн үдэшлэг юм уу?
Би энгийн, даруухан өнгөнүүдэд дуртай. Яг л миний бариад зогсож байгаа даашинз шиг. Өвдөг хүртэл урттай, саарал бордуу өнгөтэй, өргөн юбкатай даашинз.
- Санал нийлж байна, - чихэнд минь хэн нэгэн шивнэнэ. - Энэ алчуураар шал угаах хэрэгтэй.
- Жунин уу? - эргэж харахад түүний тэврэлтэнд "өртчих" нь тэр.
- Үгүй ээ, Жунин биш. Би шидэт дагина чинь байна. Юу хийгээд л яваад байна даа? Нөхрөө хаана төөрүүлчихсэн юм? Эсвэл тэр бурхныг бодож, 12 цагт хулуу болоод хувирчихсан уу?
- Ажилтай гэсэн.
- Тийм болохоор тэр үзэсгэлэнтэй эхнэрээ энэ хэрцгий, аймшигтай хүмүүстэй газар луу ганцааранг нь явуулчхаж байгаа хэрэг үү?
- Би чамтай таарна гэж бодоогүй.
- Бүр биечлэн уулзчихлаа шүү. - Жунин инээд алдав.
- Сайхан ааштай байгаа юм уу? - би түүнтэй сүүлд уулзсан мөчөө сайн санаад байгаа байхгүй юу, яаж 2 километр ганцаараа алхаж такси барьж гэртээ харьсан болохоо.
- Чи харин нээх гоё ааштай биш байх шиг байна. Алив бүх зүйлээ тооч, хатагтайг тайвшруулахад үргэлж бэлэн.
- Өө тийм үү? - түүнээс холдохыг хичээлээ, хувцасны тасагт тэр намайг налаад зогсох тун муу санаа байж.
- Чи намайг яаж тайвшруулдагийг... санаж байгаа биз дээ?
- Өнөөдөр Сэүн бид хоёр төгсөлтийн уулзалттай. Би даашинз сонгох гэж ирсэн юмаа. - сэдэв өөрчлөх хэрэгтэй байв.
- Ерөнхийдөө, би эмэгтэйчүүдийн хувцасны тал дээр мэргэжилтэн биш л дээ, хувцас өмсүүлэхээс илүү тайлахдаа сайн. Гэхдээ, надад чамд үнэтэй зөвөлгөөнөөсөө хайрлах алтан цаг байна.
- Хэрэггүй ээ!
- Надад итгэ, чамд хэрэгтэй. Хэрвээ чи "энийг" сонирхож байсан бол, - миний түрүүхэн барьж байсан даашинз руу заав, - чамд тусламж хамгийн их хэрэгтэй. Явцгаая. - гарыг минь атгаад үнэтэй дэлгүүрүүд рүү зүглэх нь тэр.
- Жунин!
- Битгий Жуниндаад бай! Надад бүр талархана гээд л бод.
- Ингэхэд чи яах гэж ирсэн юм?
- Эрэгтэйчүүд яах гэж дэлгүүр ордог вэ? Яг зөв. Хөөрхөн эмэгтэйг найрах гэж. Жишээ нь би л гэхэд чадчихлаа.
- Юу гэнэ ээ?
- Яг үнэндээ нэг юм авах гэж ирсэн юм. Эхлээд би чамд туслаад, харин дараа нь чи надад туслаарай. Болж байна уу?
- Би чамд итгэхгүй байна. - үнэнээр нь л хэлэв.
- Тэгээд хэнд итгэдэг юм? Чимээгүй л байна уу? Тэгвэл чи юу ч алдахгүй байна аа гэсэн үг. Ор.
- За, ёстой хувцас сольдог өрөөнөөс ч гарахгүй ээ! - диван дээр суух Жунин руу ориллоо.
- Би босч очоод өөрөө харах ёстой юу?
- Үгүй ээ, өөр даашинз өг!
- Би хармаар байна.
- Жунин!
- Босч байна шүү...
- За за! Гарлаа, - гэсээр хувцас солих өрөөнөөс уур дүүрэн гарав.
- Хөөх... - тэр гүнзгий амьсгаа авна. - Үгүй ээ, чамайг ийм юмтай, хамгаалагчгүй гадуур гаргаж болохгүй юм байна. Наадхаа соль.
- Муухай харагдаж байна гэж хэлсэн шд, - миний дасаагүй, богино даашинзныхаа захыг татах гэж хичээсээр түүнд гомдоллоо.
- Муухай гэж хэлээгүй ээ. Зүгээр л чи Сэүнд гоёдох нь, шулуухан хэлвэл.
Дахиад 10 хэдэн даашинз өмсөж үзэв. Нэг бол хэтэрхий богино, нэг бол хэтэрхий өргөн, эсвэл ардаа том зайтай.
- Чи муу гаж донтон ! - арьсан материалтай, час улаан даашинзыг харсаар хэллээ.
- Би энэ даалгавраас ядаж ямар нэгэн баяр баясал хүртэх эрхтэй биз дээ?
- Ядраад байна. - хувцас солих өрөөнөөс мянга дахь удаагаа гарлаа.
- Наадах чинь...
- Юу?
- Бидний хайж байсан зүйл мөн байна. Эргэ дээ. Эргэ ээ!
Одоо эргэдэг л байх даа.
- Энэ даашинзанд өсгийтэй гутал авчраад өгөөч. - тэр худалдагчид хэлэх бол, худалдагч шууд л хайхаар явав.
- Тохирно гэж бодож байна уу?
- Ахад өгч болох хамгийн үнэтэй бэлэг гэж бодож байна. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Би үүнийг клубд, шөнийн харанхуйд мэдчихсэн ч, Сэүн гэж тэнэг юм өдрийн наранд ч анзаарахгүй байх. Энийг сонгож өгсөндөө зуу дахин харамсах байх.
- Энэ өсгийтэй гуталнууд байна.
- Ийм даашинзанд үс чинь ер тохирохгүй нь.
- Чи намайг үзэсгэлэнтэй гэсэн шдээ.
- Наад толгойг чинь хэлээгүй юм. Жимин минь дээ. - Жунин санаа алдаад, дахиад л гарнаас минь атгаад, нэг газар луу хөдлөнө.
- Санаа алдаад байгаарай, ална шүү!
- Шидэт дагина чинь юм чинь, нэг мөсөн ажил хэргээ дуусгая.
Үүний дараа үсчин болон гоо сайханч байсан юм.
- За! Чи одоо бэлэн! Сэүний царайг хармаар байх чинь.
Би улаан урт чёлкондоо хүрэнгээ даруухан инээмсэглэв.
- Харин одоо чиний ээлж.
- Ямар ээлж?
- Би чамд тусласан, харин одоо чи надад туслана! Би өмсөж үзэх болно шүү!
- Юу өмсөнө гэж?
- Би дотуур хувцас авах гэж ирсэн.
____________________________________
🦋 2020. 05. 01. - 02:27AM 🦋
F: Орос хувилбар дээрээ " Жуниндаад бай" гэдэг нь "Чонинкай" гэж орчуулагддаг. Чонин-кай ойлгосон уу? За за, март март 😂
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)