18
Сэүн бид хоёр юу хийхээ мэдэлгүй бие биерүүгээ харсаар зогсоно. Таог ийм байхыг нь би ерөөсөө харж байгаагүй. Яхав багадаа ганц л удаа. Дөрөвтэй байхад нь аав түүнийг Япон авч яваагүй юм. Тао тэр үед Японд мөн түүнтэй холбоотой бүх зүйлсд дуртай байсан юм.
- Тао... Тао. Би... - юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байв.
Тэр огцом толгойгоо өргөөд над руу муухай харсаар, шалнаас өндийлөө.
- Битгий илүү юм бод, зүгээр л нүд рүү юм орчихлоо.
- Хоёр нүд рүү чинь зэрэг үү? - Сэүн тэсээгүй бололтой.
- Хоёр нүд рүү. Тэглээ ч би согтуу байна, юу ч гэсэн үг биш. Ойлгов уу?
- Тийм ээ. - зүгээр л зөвшөөрөв, түүнийг дахиад уурлуулмааргүй байна.
Тэр Сэүн рүү эргэж хараад "Харин чамд?" гэж асууна.
- Итгээрэй, надад ч гэсэн чиний бүх зүйл ойлгомжтой болчихлоо.
- Болж дээ, одоо харин очоод аавын пиджакийг газраас ав.
- Тэгнэ ээ.
- Харин чи инээгээд байх юм бол... - Тао Сэүнд ууртайтаар хэллээ.
- Би чинь ариун цэцэгхэн л гэсэн үг. - Сэүн инээгээд, том өрөө лүү алхлаа.
- Цэцэгхэн ч гэх шиг...
Гэрт анир чимээгүй дахиад л ноёрхов.
Аав, ээж хоёр хэзээ нэгэн цагт Тао бид хоёрыг тэдэнгүйгээр амьдрана гэж бодож байсан болов уу? Бид хоёр 3 жил бараг л ярилцаагүй. Би их сургуулиа төгсөөд, ажилд орсон бол, Тао клубд өдөр шөнийг өнгөрөөх болсон. Түүнд энэ ажил нь чухал ч... Би үнэхээр муу эгч юм. Түүний амьдралд юу болж байгааг ч сайн мэдэхгүй шүү дээ. Түүнд асуудал, эсвэл бүтэхгүй зүйл гарч ирж байгаа байх. Дээрээс нь би энд эргэлдээд л... Түүнд хэцүү байгаа даа.
- Тао, би гоймон буцалгаад дээрээс нь бяслаг нэмчихсэн, чиний дуртай...
- Зайл.
- Чи хоол ерөөсөө идээгүй шдээ, бас...
Чангаар дугарах хөгжмөөс болж хаалга чичирч байв.
- Тао! Тао! - түүнийг сонсох хүртэл нь орилох гэж байлаа.
- Новш ч юм даа. - ардаас Сэүн ирэх нь сонсогдов.
- Түүнд хэцүү байгаа...
- Чи энийг хамгаалаад байгаа юм уу?-гайхсандаа хоёр хөмсгөө өргөнө.
- Сүүлийн хэд хоног...
- Гоймон гэсэн үү?
- Бяслагтай шүү.
- Холдож бай, - Сэүн Таогийн өрөөний хаалгийг хүчтэй нээх нь тэр.
Хөгжимнөөс болж юу ч сонсогдохгүй шахуу байсан ч, Сэүн сонсоогүй мэт Таогийн өрөөнд орлоо.
- Гар! Гар гэж хэлсэн шүү! - дүү минь шууд л хариугаа хэлнэ.
Тао Сэүнийг хэт даварсан үйлдлээс гайхаж орхиход, Сэүн тайван гэгч нь нүдэн дээр нь хөгжмийг нь унтраачхав.
- Чи чинь бүр солиорчхоо юу?!
- Хоолоо ид.
- Зайл! Би гэрийн эзэн нь! Би юу хаана, хэзээ хийхээ өөрөө мэдчихнэ! - Тао гараа зангидсаар хэллээ.
- Чи яг л аав ээж нь үдэшлэгт явуулаагүйгээс болж гомдож байгаа өсвөр насны охин шиг хаарагдаж байна. Чи одоо эр хүн байна даа. Хэдтэй болчхоод ингээд байгаа юм? Хэн гэдгээ санах юм бол гал тогоонд ирж хоолоо идээрэй. - Сэүн үүнийг хэлчихээд өрөөнөөс гарах бол Тао хэлэх үгээ олохгүй ам нь газарт наалдах нь уу л гэлтэй зогсож байв.
- Юундаа зогсоод байгаа юм? Яваад ширээгээ зас, - Сэүн гарч ирээд Таогийн хаалгийг хүчтэй хаачхав.
- Харин чи? Чи хамт хооллох юм уу? - том өрөө лүү явж байхад нь ардаас нь аяархан асуулаа.
Тэр байрандаа зогсоод эргэж харалгүй:
- Чамд тийм чухал юм уу?
- Тийм ээ. - хэсэг чимээгүй байж байгаад хариулав.
- Тэгвэл иднэ ээ.
Сэүн бид хоёр чимээгүй урд байх хоолоо идэж байлаа. Тао уруулаа унжуулсаар өөрт тусгайлан зориулсан ширээнд суулгүй, тавгатай хоолоо шүүрч аваад өрөөндөө орчих нь тэр.
- Ашгүй дээ. - Сэүн инээнэ.
- Баярлалаа.
- Юунд? Чи хоол хийгээд, тэр идсэн болохоор уу? Зүгээр дээ.
- Муу хүн гэж битгий бодоорой, зүгээр л...
- Тийм ээ тийм , түүнд хэцүү байгаа. Би та хоёрт хэцүү байгааг мэдэж байна л даа. Гэхдээ энэ чинь новш шиг аашлаж болох шалтаг биш.
Би түүнтэй санал нийлж байсан юм. Гэсэн ч аав ээж хоёр байхад ч, Тао нээх сахиусан тэнгэрийн аашаараа ялгараад байдаггүй байсан шүү дээ.
- Баярлалаа, амттай байлаа. - Сэүн босоод угаалтуур луу зүглэв.
Өчигдөрийн мах яг гоё амттай байсан юмсан, өнөөдрийх хажууд нь оюутны хоол л гэсэн үг.
- Би шүршүүрт орлоо. - угаасан аягаа хатаагчинд тавихдаа хэлнэ.
- Заагаад өгье. Тэнд нэг систем байгаа...
- Би учраа олж чадахгүй гэж бодоод байгаа юм уу? - инээв.
- Наадах чинь жоохон зэвүүнээ...
6 удаа буцлам усаар, аль эсвэл хөлдөж үхэхийн даваан дээр ээжийн тавиулсан шинэ герман системыг ойлгосон гэж хэлэлтэй нь биш дээ.
- За, алчуураа аваад ирье.
- Ийшээ хөдөлгөвөл ус халуун болно, энд дарвал хүйтэн ус гоожно. Харин...
- Бүлээн ус хаана нь байдаг юм? - Сэүн намайг шоолсоор хэлнэ.
Түүнийг ийм сайхан ааштай байхыг энэ насандаа үзэж хараагүй би түүн рүү гайхсаар харав.
- Энд дараад, энийг явуулаад тэгээд энийг дээшлүүлнэ. Болох нь уу?
Усанд хүрэхийн тулд Сэүн араас налаад бараг л нуруун дээр минь заларчихлаа.
- Аанхаа. - чихэнд минь шивнэнэ.
- За тэгвэл, болох нь тэр дээ! - хурдхан шиг босоод угаалгийн өрөөнөөс үсрэнгээ алдаад гарлаа.
Бурхан минь, түүнд яаж шүршүүр болдогийг нь заахаа мартчихсан байна.
- Харин ус яг л бороо шиг оруулах нь энд... - онгорхой хаалганы тэнд бараг л гацчихав. Сэүн дээд талаараа нүцгэн байсан юм.
- Юу борогоор гэж?
- Ус... бороогоор...
- Алийг нь дарах юм? - Сэүн миний өөдөөс харангаа өмдөө тайлж эхлэнэ.
- Нөгөө... тэрийг... ох...
- "Ох" гэдгийг нь дарах юм уу? Нээрээ юу? Чи үнэхээр хөгжилтэй юм аа!
- Наадхаа дар! - цаана нь байх зүйл рүү заалаа.
- Яг алийг нь?
- Тэр яагаав доор нь байгаа! - харж болохгүй зүйл рүүгээ харчихгүйхэн шиг заав.
- Ямар гэнэ ээ? Ойлгохгүй байна. - Сэүн над руу эргэж харна. Би түүнд юу хэлэх гэж байгаагаа ч мартав.
- Доор чинь... Нөгөө... Энд.
- Үзүүлчихээ. Хурдлаарай, хөлдөж үхэх нь.
Гүнзгий амьсгаа аваад 3 алхаад хэрэгтэй товчлуурыг дарав.
- Аан, энэ л байсан юм байна шд. - Сэүн бүр өдөөд байгаа юм байх даа?
- Аанхаа, наадах чинь. - арай гэж амнаасаа үг унагаачхаад, нуруугаа тэгшиллээ.
Хэрэггүй л байсан юм даа. Тэр чигээрээ бөгтийгөөд, хаалга руу хамаг хурдаарэа зүглэх байсан юм. Даанч би тэгшилчихсэн! Тэгээд миний бараг л танихгүй царайлаг залуутай дэндүү ойр зогсчихсон, тэр юу болж байгааг мэдэж байсан, бас намайг шоолж байсан.
- З-за сайхан шүршүүрдээрэй! - үснийхээ өнгөтэй адилхан нүүрээ хоёр алгаараа дараад, хамаг хурдаараа гараад гүйчихлээ. Сэүн хальтраад тусламж гуйгаад залбирсан ч, тийшээ л очдоггүй юм шүү.
- Чи ирчихэж байгаа юм уу? - би яг 11 гээд том өрөө лүү ороход, Сэүн гайхсан янзаар хэлэв.
- Хэрэггүй байсан уу? Буцах уу? - юу хийхээ мэдэлгүй хэсэг байрандаа зогслоо.
Тэр надаас харцаа салгалгүй:
- Яг үнэндээ хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө ярих нэг юм байна.
- Нааш ирээ, суучих. Айх зүйл байхгүй. Нэг юмны учрыг олох хэрэгтэй байна.
- Юуны?
- Хоёулангийх нь дунд зүгээр л ашиг харсан хамтран ажмллагаа байгаа гэж найдъя.
- Угаасаа л тийм шд...
- Би ямар харагддагаа мэдэх ч, чамайг юм бодоосой гэж хүсэхгүй байна.
-Би юу ч! Би биш ээ...
- Хоёулангийх нь гэрлэлт гэрээт шүү. Надад чам шиг охидууд таалагддагүй, чамд ч гэсэн над шиг хүн таалагддаггүй. Гэрээ хийхэд төгс тохирох хүмүүс. Цаашид ийм байгаасай гэж хүсье.
- Тийм ээ! Угаасаа!
- Зүгээр л нэмж хэлэхэд, надад найз охин байгаа. Бас би түүнд хайртай.
- Болж дээ. - би яагаад ч юм үүнийг хэлчихлээ.
- Хэлэх гэсэн юм минь болчихлоо, гэрлээ унтраачих.
Би босоод гэрэл унтраагаад, хуучин сууж байсан диван дээрээ суув.
- Чи надад яагаад... яагаад...
- Үгүй ээ, хэлэхгүй. Дараа нь хэлж магадгүй, өнөөдөртөө миний хэлэх үгний хязгаар дуусчихлаа.
- Бүр үү?
- Бүр.
- Хүүхэд настай чинь холбоотой юу?
- Тийм бас үгүй.
- Тайлбарлавал?
- Сайхан амраарай.
- Аав уу? Ээж үү?
- Ээж... - аяархан шивнэв.
- Сайхан амраарай, Сэүн.
- Сайхан амраарай, Жимин.
🦋 2020. 04. 29. - 03:22AM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)