17 страница29 апреля 2026, 07:40

17


Нэг л мэдэхэд өглөө болчихсон байв. Босмооргүй байсан ч, өглөөний нар баяртай гэгч нь тусаж байлаа. Коридорт хэн нэгний алхах чимээ сонсогдоно.

- Далд ор! Хаана идмээр байна, тэндээ иднэ за юу! -Тао орилсоор, хажуу талын хаалга чангаар хаагдах нь сонсогдлоо.

Тэр хэзээ ирсэн юм бол? Дөнгөж сая уу? Өглөөний 9 цаг өнгөрч байлаа. Хэнтэй ярьж байгаа юм бол?

Коридорт дахиад л хэн нэгний алхах чимээ гарав, гэхдээ энэ удаад намайг сэрээчихгүй юмсан гэсэн шиг аярхан алхах нь сонсогдлоо.

Үнэхээр босохыг хүссэнгүй. Таван цагийн нойр миний хувьд үнэхээр хангалтгүй байлаа. Ер нь л бие өвдөөд, хэвтээд л баймаар санагдана. Намайг сэрснийг мэдэв үү л гэлтэй гэдэс минь базалж эхлэх нь тэр.

Сэүний "өрөө" төгс цэвэрхэн харагдана. Тао суралцах хэрэгтэй байгаа юм даа. Гал тогоо руу орж, нимбэгтэй уснаас балгалав. Энэ их ислэгээс болж гэдэс минь тэсэлгүй зүгээр болно гэж найдаж байсан юм. Шинэ өдөр. Өнөөдөр ямар хоол хийх вэ? Дахиад л хаягдах болов уу?

Ээжийн халатыг эвтэйхэн шкафнд нь өлгөв. Түүнийг бодох бүрт гар минь чичирч, уйлахгүй байхыг хичээнэ.

Ээж тийм хүн байсан... "Байсан" гэдэг үг... Тэр үргэлж гоо сайхандаа анхаардаг нэгэн байсан. Гоо үзэсгэлэн дэлхийг аврана гэж ярьдаг нэгэн. Тэр гоо үзэсгэлэнээ секунд бүр ертөнцөд бэлэглэдэг нэгэн байсан. 52тойдоо надаас хэдхэн насны зөрүүтэй юм шиг л харагддаг байв. Хэчнээн мөнгө гоо сайхны салон, фитнесс клубт үрэгдсэн бол?  Энэ их хайрцаг, тосонд би ганц ч удаа хүрч үзээгүй. Тоосыг нь арчих хэрэгтэй. Үгүй ээ, тэр хичээсэн! Намайг хайрлах гэж үнэхээр их хичээсэн! Гэхдээ чадаагүй... Намайг өөрийнхөө жижигхэн хувилбар болгох гэж хичээсэн. Ээж минь зөөлхөн, үнэхээр сайн хүн байсан. Байсан... Харин гэрийн эзэн үргэлжид аав байсан.

Аав... Бизнесмен: анхааралтай, үр дагаварыг боддог. Тэр ээж, Тао хоёрт үхтлээ хайртай нэгэн байсан. Хүүдээ амиа өгөхөөс ч буцахгүй аав минь. Би түүнээс багахан айдаг байсан юм. Тэр үнэхээр хатуу нэгэн шиг санагддаг байсан. Надтай бага ярьдаг байсан л даа. Ихэнхидээ мөнгө өгнө. Аав хэзээ ч намайг албаар гомдоодоггүй байсан, ээж ч бас... Зүгээр л нэг өдөр би гэрийн үнэгүй үйлчлэгч болчихсон.

- Юугаа хийгээд байгаа юм? - үүднээс бага зэрэг уурласан дуу сонсогдсонд ээжийн үнэртэй усыг золтой л унагаачихсангүй.

- Цэвэрлэж байна.

- Юунд ч битгий хүр. Юунд ч битгий.

- Нөгөө энд тоос...

- Яахав дээ. Битгий хүрээд бай! Энэ чигээрээ үлдэг! - үүднээс орилох ч, тэр... босго давж чадахгүй байна.

- Тао.

- Гар! Хурдан гар! Гар гэж хэлсэн шүү! - Тао улайраад, гараа зангидсан боловч өрөөнд орж ирэх зориг түүнд байхгүй хэвээр байлаа.

- Үлдээнэ ээ, тоосыг нь л соруулчихъя, за юу?

- Намайг сонсохгүй байгаа юм уу?! Гар л даа! Миний аав ээж! Би юу хийхийг нь өөрөө мэдэх болно! Ойлгосон уу?!

- Минийх ч бас! Минийх! Ээж... Тэр тоосонд дургүй! Би зүгээр л...

- Далд ор! - Тао тэсэхээ болино.

Би ч гэсэн.

Босоод аавын пиджакийг газарт унагааж, ээжийн үнэртэй усыг чанга гэгч нь тавьчихлаа. Тао-г түлхээд өрөө лүүгээ гүйн орлоо.

- Зогс! Зогсооч! Чи... чи унагаачихлаа. Би чамайг ...  - цамцнаас минь зулгаах үед, урагдах чимээ гарна.

- Түүнийг тавь, новш минь! - гэрийн үүдэнд Сэүн зогсож байх нь тэр.

- Битгий оролц! - цамцны минь захаас татах үед, агаар дутагдаж хоолой минь боогдож байлаа.

- Чөтгөр алгад! - Сэүн Таог цохьсон байх, учир нь амьсгалахад шууд л зүгээр болсон юм.

- Явуулаач, явуулаач намайг! Яасан, хамгаалагч гараад ирсэн үү? Эвлэрчихсэн юм уу? Бодвол аль хэдийнээ ороо хувааж байгаа байлгүй!

- Тэнэг амьтан! - би түүнийг алгадав.

- Баян нөхөр олчихсон болоо биз дээ? Одоо явах уу?!  Яваач! Одоо ч хамаагүй! - намайг гэрээсээ хөөхөд ч хүртэл түүний нүд ийм байгаагүй юм. Улаан бас дусаагүй нулимснуудаар бүрхсэн.

- Тао...

- Амаа тат! Сонсох хүсэл алга! Харах ч! Тэдний зүйлсд яагаад хүрч байгаа юм! Чи тэдэнд залбирах ёстой биз дээ?! Тэгсэн чинь... - Сэүн хоёр гарнаас нь тавилгүй улам л чанга барив.

- Би зүгээр арчихыг л хүссэн...

- Арчих аа? Удахгүй чи ч эндээс арчигдана шүү! Нөхөртэйгөө хамтдаа! Хоёулаа. Харин би үлдэнэ! Би үлдээд...

Сэүн гарыг нь суллана, би түүнээс айгаад арагш алхсан ч, Тао...

Шалан дээр суугаад хоёр гараараа нүүрээ хаасаар:

- Би үлдэнэ... Ганцаараа үлдэнэ...

Тэр уйлчихсан.

              🦋 2020. 04. 29. - 03:22AM 🦋

17 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!