16 страница29 апреля 2026, 07:40

16


Гэр лүүгээ орохын даваан дээр хаалганы нээгдэх сонсогдож, завсраар нь Тао харагдав. Намайг хоёр хөл дээрээ бүрэн бүтэн ирснийг минь шалгачхаад, хаалгаа чанга гэгч нь хаагаад өрөөндөө орж орхив.

Том өрөөнөөс Сэүн гарч ирлээ.

- Ирчихсэн үү? Талх хаана байгаа юм?

- Бас ямар талх вэ?

— Талханд явлаа гэсэн биз дээ? — тэр мөрөө өргөсөөр хэлэв.

— Тэр... миний дуртай нь дуусчихсан байсан.

— За за, — ингээд л бидний яриа өндөрлөсөн юм даа.

Хувцсаа солиод, нүүрээ угаачхаад, өнөөдөр болсон бүх зүйлийг мянга дахь удаагаа эргэцүүлэн бодов.

Шөнийн 3 цаг болоход 15 минут дутуу байна. Зуу дахь удаагаа баруунаас зүүн талруу эргэлээ. Нойр хүрэхгүй нь. Гашуун зүйл амтагдаж, гэдэс яагаад ч юм хүчтэй өвдөөд байв. Өнгөрсөн хэдэн өдөр жигнэмэгээс өөр юу ч идээгүйгээ саналаа. Эргэх ямар ч ашиггүй, мөн хөргөгч өөрөө над дээр гүйгээд ирэхгүйг ойлгоод босохоор шийдэв.

Хаалгаа зөөлхөн онгойлгоод, коридор луу харлаа.

Том өрөөнөөс бүдэгхэн цэнхэр туяа харагдана. Сэүн унтаагүй бололтой. Эсвэл нөүтбүүк нь ч юм уу?

Өлмий дээрээ чимээгүйхэн очоод, өрөөнийх нь хаалгийг онгойлгов.

— Унтаагүй юм уу? — компьютероо харж суух залууд хандаж хэллээ.

Тэр надаас цочсон бололтой бие нь чичрэх нь анзаарагдав.

— Битгий шивнэж яриад бай. Тао 12 цагт явчихсан. Юу хийж яваа юм?

— Юм идмээр санагдаад. Харин чи?

— Унтаж чадахгүй байна.

— М-м...

Өөр ярих зүйл байгаагүй тул гал тогоо руу зүглэлээ. Хөргөгчинд байх өнчин хиам руу шууд л дайрлаа. Араас нь помидор, тэгээд бяслаг... Эцэст нь урд минь аягатай цай байлаа.

— Хоолоо идэхгүй яасан юм. — Сэүн гал тогоонд орж ирэхдээ хэлнэ.

— Та хоёр муусайн юмнууд. Өөрсдөд чинь зориулж хийсэн юмаа ганцаараа идэж байснаас, өлсөж үхсэн нь дээр.

— Уучлаарай. — Сэүн эсрэг талд минь сууна.

— Цай уух уу? — дахиад л татгалзах байх гэж бодсон ч, санал болголоо.

— Тэгье.

Ингээд л, бид хоёр хар шөнө хоёулахнаа сууцгааж байгаа юм. Ярих юм байхгүй. Танихгүй хоёр хүмүүс бие биентэйгээ юу л ярив гэж?

— Би санаандгүй чамайг үрчилж авсан болохыг мэдчихсэн.— ёстой онцгүй сэдэв сонголоо доо, нөхөр минь.

— Хаанаас?

— Тао хэлсэн юм.

— Өөр хэн байхав дээ, аягүй бол намайг 5 сарын дараа нүүнэ гэж бодоод сэтгэлээ тайвшруулж байгаа байлгүй.

— Явахаасаа өмнө яг наадхыг чинь хэлсэн. Танай энд ч хэцүүхэн юм даа.

— Танайх ч нээх ялгаагүй юм байна лээ.

— Юу?

— Би бас санаандгүй нэг зүйл мэдчихсэн. Хоёулаа танихгүй хүмүүс ч... Би чамд тусалж байгаа болохоор, үнэнээсээ ярьж болох уу?

— Юу мэдмээр байна?

— Жунины ээж аавтай чинь гэрлэхэд чи хэдтэй байсан бэ?

— Жунинтай ярьсан юм уу? Хэрэггүй шүү. Түүнтэй ямар нэгэн холбоотой байх хэрэггүй.

— Надад итгээрэй, чиний тухай ч тэгж хэлж болно.

— Би яасан юм? Би өөрийгөө яг л толь шиг нэвт харагддаг гэж боддог. Чамайг сонгосонд чи баярлаж үхэх хэрэгтэй шүү.

— Хохирогчоороо сонгосонд. Тэглээ ч, баярлах аа? Чи миний царайнаас баяр баясал харж байна уу?

— За бас... нээх ч их биш ээ.

— Чи гайхаж магадгүй л дээ. Гэхдээ алтан хүүхэд минь, би баярлахгүй байна. Би чамайг мэдэхгүй, бас тааралдхаасаа өмнө гайхалтай амьдарч байсан.

— Ойлгож байна аа. Гэхдээ хоёулаа эвлэрэх хэрэгтэй. 5 сарын эв найрамдал зарлавал яаж байна?

— Эв найрамдал?

— Аанхаа. Энэтхэг шиг. Боддог бүхнээ хэлчихсэн юм чинь эв найрамдлаа зарлацгаая. — гараа сунгалаа. — Намайг У Сэүн гэдэг. 24 настай. Хонины ордтой. Их уншиж, бага унтдаг. Таван сарын төгс нөхөр болохоо амлаж байна. Чиний асуудалд орохгүй, хийсэн бүхнийг чинь идэж, дүүг чинь балбачихгүй байхыг хичээе. Гэрээ бид хоёрыг салгатал. Одоо чиний ээлж.

— Хуан Жимин гэдэг. 24 настай. Би жинлүүр. Их бодож, бага хийдэг. За яахав... Таван сарын төгс эхнэр болохоо амлаж байна. Аавыг чинь ялахад тусалж, аль болох хүн шиг хоол хийж, дүүгээ зодохгүй байхыг хичээе. Байж байгаарай, сүүлийнх дээр амлаж чадахгүй нь... Гэрээ бид хоёрыг салгатал. — бяцхан гар минь түүний аварга гарт живэх нь тэр.

— За ингээд л эвлэрчихлээ, харин гэр бүлийн асуултаа дараачийн удаа больё. — Сэүн тайлангаа гаргаад, ширээнээс бослоо.

— Би өөрөө угаачихна аа.

— Чи ямар үйлчлэгч биш дээ. Надад ч гэсэн хоёр гар байгаа. — угаалтуураас ус гоожиж эхлэв.

Хорин минут гаруй тааз ширтсээр хэвтлээ. Би энэ тэнэг таазны сантиметр бүрийг мэддэг болох нь.

— Унтаж байна уу? — хаалганы цаана чимээ гарах нь тэр.

— Үгүй ээ. Яасан юм?

— Чи нөгөө... нэг зүйл хийж чадах... — Сэүн коридорт хаалга ч нээх зориггүй зогсоод л байлаа.

— Нөгөө гэж юу?

— 3 цаг болж байна, маргааш би 9-өөс хуралтай. — тэр доош хараад амандаа бувтнаад л байв. — Ганцхан удаа л?

— Яг юу хүсээд байгааг чинь ойлгодоггүй ээ.

— Чи надтай хамт... том өрөөнд хэсэг сууж болох уу? — хүйтэн, хөндий ангийн дарга минь хэлнэ.

— Зүгээр л суух юм уу?

— Тийм ээ.

— Яах гэж?

— Галзуу гэж бодов оо. Зүгээр л... ганцаараа унтаж чаддаггүй юм.

— Яагаад вэ? Би ямар хамаатай юм? — буцах гэтэл.

— Үгүй ээ, өөр юм битгий бодоо, зүгээр л буйдан дээр жоохон л суучих, би хурдан унтана аа. Чадах уу? — Сэүн гараа өргөсөөр хэлнэ.

Бодлууд тэтгэвэртээ гарсан яст мэлхийн хурдаар толгойнд ирж байлаа.

— Чадахын хувьд ч чадна л даа. — би буйдан дээр нь суух бол, Сэүн хөнжлөө нөмөрсөөр унтах гэж хичээлээ.

— Хэр удаан? Яагаад вэ? Ганцаараа ер унтдаггүй юм уу?

— Дараа нь болъё, тэгэх үү?

— Ер нь яаж унтдаг байсан юм бэ? Өчигдөр, уржигдар?

— Ганцаараа унтаагүй удаж байна.

— Айн?

— Ямар нууц амрагаа гэрт чинь авчралтай нь биш дээ.

— Өө... баярлалаа.

— Яагаад?

— Нөгөө ну..нууцыгаа ийшээ авчраагүйд.

— Зүгээр дээ. Бас тэгээгүйдээ дахиад арван удаа харамсах юм шиг байна.

Түүнийг өөр охин авчраад аав ээжийн минь гэрт яаж байгаагаар төсөөлөхөд... Бурхан минь.

— Би өдөр бүр 11 цагт хагас цагаар энд сууж байя, тэгэх үү? — юм бодолгүй хэлчихлээ.

— Жинхэнэ эхнэр шиг л намайг унтуулж өгөх юм уу? — хөнжилний доороос инээх нь сонсогдлоо.

— Яг ч биш л дээ, зүгээр...

— Би ойлгосоон. Сайхан амраарай. Бас баярлалаа. Үнэхээр их.

🦋2020.04.26 - 19:43 PM🦋

16 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!