15 страница29 апреля 2026, 07:40

15



- Энэ мөн биз дээ? - Жунин малгайгаа тайлаад,  бидний ирсэн хоосон гүүрийг ажиглав.

- Тийм ээ.

- За тэгээд, энд хэр их ирдэг юм бэ дээ? - Жунин инээсээр хэлнэ.

- Амьдрах хүсэлгүй болох бүрдээ, - аяархан хэлээд, бариулын зүг алхлаа.

Их хотын гэрэлнүүд тэндээ үлдэж, энд сарны гэрэл л доогуур урсах бохир усыг гэрэлтүүлж байлаа.

- Хэр их амьдрах хүсэлгүй болдог юм ? - Жунин ч мөн хажууд минь ирж зогсов.

- Миний рнлсэн зүйлийг битгий тоогоорой, нээх сүртэй зүйл...

- Би амьдрах хүсэлгүй болохоороо уучихдаг.

- Хэр их уудаг юм бэ дээ? - инээсээр түүнээс ч мөн адил зүйл асуулаа.

- Хөөе, би л тэгж асуудаг юм! Чи минийхд ч хариулаагүй байж.

- Чи одоо тэгтлээ уйдаад байдаг юм уу?Өөр хийх юм олдохгүй нь уу?

- Дахиад л асуулт уу? Энэ ямар байцаалт биш дээ. - энгэртээ гараа зөрүүлсээр хэлнэ. - Би өмгөөлөгчөө дуудтал нэг ч үг амнаасаа унагаахгүй! -сүртэй хэлснээ, өөрөө ч тэсэлгүй тоглоомондоо инээх нь тэр.

- Алиалагч, - түүнийг шоолно.

- Ээж бас дандаа тэгж хэлдэг. Аан бас, "цирк нь явсан ч алиалагч нь энд үлдчихсэн", "театр чамаар л дутаж байна" бас хамгийн шилдэг нь болох "Явуулангийн цирк".

Бид хоёр дахиад л дуу нэгтэй инээлдэв.

- Ээж чинь чамд үнэхээр хайртай юм.

- Тийм шүү.

- Харин аав чинь?

Жунин шууд л инээхээ больж, хөгжилтэй "багаа" тайлах нь тэр.

- Аав намайг байхгүй юм шиг л дүр сайн эсгэдэг, би өөрийгөө Сэүнээс азтай гэж хэлэх хэрэгтэй байх, төрсөн хүүгээ тэр тоохгүй байж чадахгүй шүү дээ.

- Тэгвэл... хаана... төрсөн аав чинь?

- Нас барчихсан, яг л Сэүний ээж шиг. - өдөр болгон ярьдаг зүйл шиг л тайван хэлнэ.

- Юу гэсэн үг юм? У хатагтай Сэүний төрсөн ээж биш юм уу?

- Үгүй ээ, чи мэдээгүй байсан юм уу? Тэгчхээд манай гэр бүлтэй орооцолдсон хэрэг үү? Чи ч сохинрхолтой юм аа.

- Хэлчих л дээ.

- Гоё юм яръя. Жишээ нь, нөгөө дурсамж дүүрэн клуб рүүгээ дахиад хэзээ очих талаар ч юм уу?- баяр дүүрэн хөмсгөө хөдөлгөнө.

Дурсамж минь шууд л нүдэнд харагдав. Тэр клуб, хар хувцастай залуу, арьсан бүрээс, танихгүй хүний гар... бас түүний...

- Хөөе! Чи бүр мөрөөдөөд явчихсан уу? Клуб руу л дуудаж байна шүү дээ, чи бүр төсөөлөн бодчих юм. - Жунин намайг шоолсоор инээлээ.

- Үгүй ээ, би бараг юу ч санахгүй байна!

- Бараг гэдэг чинь бүхэлдээ гэсэн үг биш. - чихэнд минь ойртоод шивнэнэ.

- Жунинаа! Хүмүүс алдаа гаргадаг гэж хэлсэн шдээ, дахиж алдаагаа давтмааргүй байна.

- Дахиад алдаа гэх юм бол гэр лүү гээ алхаж хариарай. - жолооч минь сүрдүүлэх нь тэр.

- Алхчих юм чинь.

- За, тайвшир даа. Тоглоом ч хийж болохгүй юм уу?

- Тоглоом чинь таалагдахгүй байна.

- Би тоглохоо болино гэсэн үг биш. - Жунин гомдоод, бид хоёр хэсэг чимээгүй доор урсах гол руу харж зогсцгоов.

- Чи зовохын тулд амьдардаг хүмүүсийн нэг. - Богино паузын дараа Сэүний дүү бодлоосоо хуваалцаж буй нь энэ юм.

- Яагаад тэгж бодов? Би зовох дургүй.

- Гэхдээ чи яалтачгүй зовох дуртай хүн, хүн-зовлон л гэсэн үг.

- Хүн-зовлон? Чи өөрөө бодож олсон юм уу?

- Амьдралын туршлагаас. Чамд заавал гашуун гунигтай түүх, аав ээжийнхээ тухай бодож зовох хэрэгцээ байдаг. Үгүй юмаа гэхэд, чи өөрөө зовлон хайж эхэлдэг. Нэг талын хайр, гэр бүлийн асуудал гээд л юунаас ч хамаагүй зовлон олчихдог.

- Чи тэгээд үүнийгээ надтай хамт машинд өнгөрүүлсэн шөнөөс ойлгосон юм уу?

- Би ямар усан тэнэг байгаа биш дээ.

- Өө, тийм хэрэг үү?

- Битгий ухаантай царайлаад бай. Зохихгүй байна. Миний ойлгосноор чи дүүтэйгээ муу харилцаатай юм байна лээ. Гэхдээ тэр өөрийнхөөрөө чамд санаа тавьдаг. Аав ээж чинь байхгүй гэж сонссон. Гүн эмгэнэл илэрхийлье. Чи үнэхээр удаан шаналах болно. Нэг иймэрхүү л. Дээрээс нь чи Сэүнтэй ороцолдсон. Чамд хайргүй нь сохор хүнд ч харагддаг. Чи ч гэсэн нээх их ач холбогдол өгдөггүй бололтой. Хайргүй хүнтэйгээ амьдрах нь чиний хэв маяг. Нэг ёсондоо өдөр болгон зовлон хайгч юм.

- Дугуй бай, чи юу ярьж байгаагаа ойлгохгүй байна.

- Би буруу зүйл ярьсан юм уу? Алив ээ! Амьдралаас таашаал авж байгаагаа надад батла л даа! - Жунин над руу хараад, хариултыг минь сонсох гэсээр бариул налсаар зогсов.

- Зүгээр л... Бодсоноос чинь хамаагүй хэцүү...

- Хэн чамд амьдрал амархан гэж хэлсэн юм?

- Яагаад заавал энэ гүүрэн дээр бүгд надад амьдрал заах гээд байдаг юм бэ?! Гэр лүү минь хүргээд өг.

- Асуултаас зугтаж байна уу? Юу гээч, зугтаж байвал үнэн гэсэн үг.

- Үгүй ээ, чи буруу ярьж байна! Би ч гэсэн жаргалтай баймаар байна, эцэст нь юу болсныг хар л даа! Наад инээмсэглэлийн чинь ард надтай адилхан зүйл нуугдаж байгааг харахгүй байна гэж бодсон юм уу?

- Юу нуугдаж байгаа юм бэ дээ?

- Чамайг ч гэсэн хайрлаагүй.

Минут гаруй бид бие биенрүүгээ чимээгүй харж зогссон юм.

- Тоглоом чинь хэтэрчихлээ. Тийм л ухаантай юм бол гэр лүүгээ алхаарай.

- Зугтаж байгаа юм уу? Үнэн байх нь ээ?

- Чи хэтэрхий их чалчаад байна. Амьдралын талаар юу ч мэдэхгүй байж, чалчихыг нь хараад байгаарай.

- Яасан? Клуб орж уух гэж байна уу?

- Би тэнэгтээ илүү юм ярьчихаж, өөрийн төгс Сэүн рүүгээ оч. Би хүн гэдэгт нь хааяа эргэлздэг л дээ. Зүгээр л бодох ёстой машин юм шиг. Хэл дээ, орондоо тэр амьдрал дээрх шигээ ширүүн уу?

- Жунин!

- Хамаагүй ээ. Чи уйтгартай юм.

Мотор асаж, байгаа газраасаа хурдтай хөдлөх бол, би хаягдсан гүүрний сарны тусгал доор гав ганцаархнаа үлдсэн юм.

                    🦋 2020. 04. 26 - 17:33PM 🦋

15 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!