14
- Чи үнэхээр энд амьдрах гэж байгаа юм уу? - надад нэг л төсөөлөгдөж өгөхгүй байв.
- Тэгэхээс, миний хэрэг бүтвэл хоёулаа байр түрээслэнэ ээ.
- Хоёулаа?
- Тийм. Чи ойлгоогүй бол, саяхан чи 5 сарын хөл хорионд орчихлоо. Аав үргэлж хамт байгаарай гэж шаардсан.
- Гэхдээ амьдрах гэдэг чинь! Хамт амьдарна гэдэг чинь өдөр болгон уулзана гэсэн үг биш... Нэг агаараар амьсгалж, нэг ус ууж, адилхан хөргөгч ухна гэсэн үг! - зүгээр л бодож үзэхэд аймар санагдаж байна.
- Яг үнэндээ, чиний гаргаж байгаа царайны хувирал чинь намайг жаахан доромжлоод байх юм. Би өөрийгөө төгс гэж биширдэггүй ч, чи надаас шижиглээд байгаа юм шиг санагдчихлаа.
Би өөрөөсөө бага зэрэг ичив. Хүнийг ингэж доромжилж болохгүй шдээ. Тао л чаддаг юм байгаа биз.
- Үгүй ээ, үгүй... Зүгээр л би чамайг сайн танихгүй болохоор л. Сайн ч биш би чамайг ер танихгүй. Чи надад үлдсэн багахан орон зайг минь нураах гээд байна. Амар тайван байдлыг минь.
- Дундаа тохиролцоо хийцгээе. Өөрийнхөө талаас энэ гэрийн ханатай уусан шингэхээ амлаж байна. Чи ч гэсэн миний хувьд тэгээсэй гэж хүсч байна. За?
- Надад итгээрэй, насаараа тэгж амьдарч байна. - амандаа бувтнасан ч, Сэүн чимээгүйхэн инээхийг нь бодвол тэр сонссон бололтой.
- Гадуур хамтдаа гарч байх юм уу?
- Гарах өдрөө эртхэн хэлж байна аа. Хүмүүст харуулахын ганц, хоёр удаа гараа ойртуулах л байх.
- Нөгөө... тэврэлт, үн-үнсэлт байхгүй юу?
- Байхгүй, битгий санаа зов.
Бүр гүнд зүрхэнд минь эмэгтэй хүний эго минь өвдчихлөө.
- Өрөөг чинь ч гэсэн тайван орхино оо. Өөр нэг хаалга байсан байх аа?
- Үгүй ээ! Тийшээ болохгүй! - нөмөрч байсан хөнжилдөө тээглээд золтой л шилэн ширээгээ мөргөчихсөнгүй.
- Тэгвэл том өрөөнд унтъя. Буйдан чинь өргөн болдог биз дээ?
- Болно оо. Зарим тавилгууд агуулгад байгаа. Тэднийг тавьчихвал ч бараг болно доо.
- Би угаасаа хаантны өргөөнд амьдрана гэж найдвар тавиагүй. Би зарим ажлаа зохицуулаад, хувцасаа аваад ирье. Илүү түлхүүр байгаа юу?
- Байгаа. - Үүдний шкафнаас оосортой түлхүүр өгөв. Аав, ээжийнх. - Нээрээ Тао...
- Дүүгээсээ айгаад байгаа юм уу?
- Хэцүүхэндүү...
- Би өөрөө түүнтэй ярилцана аа.
Манай шинэ, хуурамч ч гэсэн, гэр бүлийн гишүүн маань энэ үгсийг хэлчхээд гэрээс гарлаа.
Би түүнийг гарсны дараа 10 гаруй минут хаалга ширтэж зогссон байх, юунд орооцолдсноо дөнгөж л ойлгож эхэлж байлаа.
Сэүн орой ирнэ гэсэн. Сүүлийн үед хийгээгүй их цэвэрлэгээгээ хийлээ. Гадны ч гэсэн энд хүн амьдрана шүү дээ. Миний талаар түүний бодсон зүйлүүд дээр бохир, заваан гэдэг хэсэг нэмэгдчихвэл яана.
Нэг жигнэмэг идчихээд, усаар балгуулав. Өнөө орой дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн, хүн идчихээр юм хийх хэрэгтэй байна. Бүгд хамт суугаад бүх зүйлийг тайвнаар, бие биенийгээ хараад төлөвлөх хэрэгтэй байх. Хоол идчихвэл бүх ертөнцийн хэцүү асуудлууд ч гайгүй санагддаг юм. Гэрт хоёр нас гүйцсэн эр байгаа юм чинь махтай хоолон дээр тогтоцгооё.
Хоол бэлтгэгдэж байх хооронд өөрийгөө хүн зүсэндээ оруулахаар шийдлээ. Би өмнө нь өөрийгөө үзэсгэлэнтэй байсан гэж хэлэхгүй ч, яг одоо толинд над руу хүн айж, нохой гасалмаар юм харж байлаа. Арьс гуньдчихсан, нүдэн доорх хөх толбууд, яг л улаан архичин шиг, уруул минь хатчихсан, улаан үс минь тал тал тийшээ гарчихсан, яг л... зараа биш ээ, тамхинд донтчихсон punk хүн шиг.
Шүршүүрт орсны дараа дээрдсэн ч биш л дээ, гэхдээ л эмэгтэй хүн байна даа.
Сэүн түрүүлж ирэв. Нөүтбүүк бас нэг аялалын том цүнхтэй.
- Бүх юмыг чинь бэлдчихсэн. Тийшээгээ компьютерээ, энд хувцсаа хийгээрэй. - Тэнд зогсох жижигхэн шкаф руу заалаа.
- Баярлалаа. - толгой дохив.
- Энэ хөнжил, чамд байхгүй байж магадгүй гээд даавуу...
- Байгаа, хэрэггүй.
Хамгийн гоё гэж бодсон даавуун хэрэглэлээ өрөвдөлтэй гэгч нь энгэртээ тэврэнгээ "Удахгүй Тао ирнэ шүү" гэв.
- Санаж байна аа, би зохицуулна аа, одоо явж болно.
- За, - би яг л хэрэггүй зарц шиг том өрөөнөөс холдов.
Дежавю... Сүүлийн хэдэн жил аав, ээж хоёр надтай ингэж ярьдаг байсан. Хэрэгтэй байхад дуудад, хэрэггүй болчихвол хурдан салахаа боддог.
Цагийн дараа хаалга дугарч, Тао ирэв.
- Тао, ерөнхийдөө... тэнд Сэүн ... - коридор луу гараад түүнд "сайхан" мэдээгээ дуулгав.
- Хамаагүй ээ, би чамд өчигдөр бодлоо хэлчихсэн.
- Манайд амьдрах гэж байгаа! - Сэүнийг ийшээ ирэхээс өмнө хэлэх хэрэгтэй байлаа.
- Гайхалтай, - миний төгс нөхөр лүү муухай харав. - Тэгээд, би хэдэн өдөр би ажил дээрээ хонох хэрэгтэй юм?
- 5 сар, - Сэүн миний өмнөөс дуусгав.
- Миний юм уу аав, ээжийн өрөө лүү орвол үхсэн гэж мэдээрэй. - Тао өөр юу ч хэлэлгүй өрөөндөө орлоо.
- Залуусаа, хоолоо... - ярьж эхлэх гэж байхад коридор аль хэдийнээ хоосон болчихсон байв.
Ширээгээ бэлдээд. Голд нь бяслагтай чанасан мах тавив. Хоол бол хүч! Аав тэгж ярьдаг байсан юм...
- Сэүн, хамтдаа хоол идэцгээе тэгэх үү? Би тэнд гоё...
- Өлсөхгүй байна, кафе орчихсон. - компьютерноосоо толгойгоо ч салгалгүй хэлэв.
- Жоохон шдээ. Зүгээр л хамт суугаад...
- Жимин, би завгүй байна.
- Тао, хоол болчихсон. Чиний дуртайг хийсэн.
- Идмээргүй байна, хаалгаа хаа.
- Хөргөгчинд хийчихье. Өлсвөл...
- Хаалгаа хаагаач! Хогийн сав руу ч хийж болно! Өлсвөл идэх юмаа би өөрөө олчихно.
Ээжийн жороор хийсэн, хоёр ч удаа халаасан хоол минь хэнд ч хэрэггүй байж. Миний хоол идэх хүсэл ч алга болчихов.
- Хаачих гэж байгаа юм?
- Д-Дэлгүүр, талх алга. - худал хэлэв.
- Аавын хүмүүс байж магадгүй шүү, хараарай.
- Ойлголоо.
Дахиад л шөнө.
Танил мотоциклийн дуу гарав.
- Амьдрал ямар байна даа, сүйт бүсгүй минь?- Жунин 32 шүдээ гаргачихсан инээсээр сууж байх нь тэр.
- Чи ааваасаа айхгүй байгаа юм уу?
- Тэр "миний" аав биш. Би ч азтай байгаа биз?
- Чинийх биш ээ? Яаж? Яагаад...
- Зугаалах уу? - Жунин шууд л сэдэв өөрчлөв.
- Хүссэн газарт чинь хүргээд өгье. Яахав хот дундаа л даа.
- Юу гээч? Хүргээд өг! - хамгаалалтын малгайг нь зүүв. - Тийшээ очих үнэхээр хэрэгтэй байна!
- Өнөөдөр сайхан ааштай байна. Тушаагаарай, хатагтай!
- Хотоос гараад жижигхэн гол байдаг даа. Дээрээ гүүртэй. - тайлбарлаж эхэллээ.
- Хаана гэдгийг нь мэднэ ээ. Явцгаая.
____________________________
🦋 2020. 04. 25 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)