13
Юунд л найдав гэж дээ? Намайг сонгоно гэдэгт нь үү? Би үнэхээр ийм гэнэн гэж үү? Ерөнхийдөө, төрсөн хүмүүс нь түүнд надаас илүү чухал. Дахиад л... хэнд ч хэрэггүй, хэнд ч хамаагүй гэсэн бодол минь намайг нөмөрчихлөө. Ходоод минь дахин өвдөж, дотор нь байгаа бүх зүйлийг гаргахыг шаардаж байлаа. Хацар хавдаж, агаар дутагдаж байлаа. Таогийн хажууд л уначихгүй юмсан.
Сайн уу, цагаан бас хүйтэн найз минь...
Би ямар ч хүчгүй тааз ширтэнгээ хэвтэж байлаа. Ходоод хоосон ч, базлаад л байв. Толгой хүнд санагдаж, шал руу жингээ дийлэхгүй уначихвий гэхээс айж байлаа.
Эргэн тойронд минь танихгүй, хүйтэн сэтгэлтэй хүмүүс амьдралаар минь дураараа наадаж байгаа мэт. Миний хэн болох, юу хүсэх тэдэнд хамаагүй. Намайг хүн гэж хүлээж авдаггүй юм шиг санагдана. Илт харагдах, нимгэн гадаргуйтай бөмбөлөг шиг. Ийм юманд хүсэл мөрөөдөлтэй байх эрх байгаа юм уу?
Зүүд... Аав, ээж бид гурав хамтдаа. Тао алга. Бас бид жаргалтай байна. Зүүдэндээ хүртэл энэ бүхэн худлаа гэдгийг ойлгох юм.
... Машин, мотоциклууд. Бүгд нурж унана. Чангаас чанга орилмоор санагдана. Зүгээр л хамаг уураа гаргамаар. Өөрийнхөө орилооноос болоод сэрчихэв.
Дараа нь ямар нэгэн байшингууд... Хэн нэгэн намайг хөтлөж байна. Би түүнд аав, ээжийнхээ талаар яриад л... Царай нь харагдахгүй байгаа ч... Түүнтэй хамт байхад тайван байна.
Хүйтэн шалан дээр хөнжлөө тэвэрчихсэн байдалтай сэрэв. Даарсан эсвэл шал хэт хатуу байсандаа ч биш. Зүгээр л хэн нэгэн зогсоо зайгүй хаалганы хонх дараад байсан юм.
- Хэн бэ?
- Сэүн, - нөгөө талаас дугарна.
"Зайл өө" гэчхээд эргэж хараад гал тогоо руугаа зүглэв.
Дахиад л хонх дугарна. Тэр гараа авалгүй хонхон дээр дараад л зогсоод байгаа бололтой.
- Яв л даа! Онгойлохгүй ээ! Ярих юм байхгүй. Тэр гэрчилгээгээ урж хаяарай. Ийм юм болохыг мэдсэн бол үхсэн ч машинд чинь суухгүй байсан юм. Дугуйн доор нь орохгүй юу!
- Нээчихээ, - Сэүн тайвнаар хэлэв, миний агсан тавилт түүнд нөлөөлөөгүй бололтой.
- Ямар нэгэн юм болоо юу? - сонирхсон хөрш эгчийн дуу хаалганы цаанаас гарав.
- Харин ээ, хайртайгаа хэрэлдчихлээ. - Сэүн ямар ч эргэлзээгүй хэлэв. Харин би энд нь ууралсандаа шатах гэж байлаа.
- Жиминаа, миний охин онгойлгочих. Ямар хөөрхөн залуу вэ, тэгсэн чи үүдэндээ байлгаад л байх юм.
- Тэр миний хайрт бишээ! Би түүнийг бараг л үзэн яддаг! - хаалга онгойлгоод хамаг чангаараа орилчихлоо.
- Бараг гэдэг чинь бүхэлдээ гэсэн үг биш, хө. - Сэүн жумалзаад, цүнхээрээ хаалга бариад гэр лүү ороод ирэв.
- Чамд тайлбарлах 5 секунд байна.
- Би энд амьдарна. 5 секунд хүрэв үү?
Минут гаруй бие биен рүүгээ гайхсан хэвээр харж зогслоо. Түүний нүдэнд тоглоомоор хэлсэн эсвэл эргэлзсэн зүйл огт алга. Тэр үүндээ итгэлтэй байна.
- Хаалга руу! Алив ээ! Чи одоо явна за юу. Хүний амьдралаар наадаж болно гэж бодож байвал, аав та хоёр чинь хоёулаа сэтгэлзүйн асуудалтай юмнууд байна.
- Тайвшраад, хаалгаа хаа. Сийгээд байна. Би өөрөө баярласандаа дэвхцээд, чемоданаа хурдхан шиг цуглуулаад ирсэн юм алга. Хаалгаа хаахгүй бол хоёулангийх нь амьдралыг орцоороо мэдэх нь байна.
- Хаалга хаачихвал чи явахгүй шд...
- Би угаасаа явахгүй ээ. Май, энийг уншаад үз. - гэсээр надад дахиад нэг хавтастай зүйл өгөв.
- Хүсэхгүй байна. Тэнд миний тархи хүрэхгүй баахан юм бичээстэй байгаа байлгүй. Юун дээр ч гарын үсэг зурахгүй шүү.
- Оройтсон, би, гэр бүлийнхээ төлөөлөх хүн гээд гарын үсгээ зурчихсан.
- Ю-Юу? - түрүүнээс хойш түүнийг гаргах гээд барьж байсан хаалганы бариул тавигдаж, чанга гэгч нь хаагдав.
- Чи... миний амьдралыг захирч болохгүй шдээ... - гайхсан чигтээ цаас руу нь хараад л байв.
- Би эвгүй байдалд оруулж байгаадаа... уучлал гуйх ёстой байх л даа. Гэхдээ гуйж байна, надад туслаач. - Сэүн над руу эгц харж байлаа.
- Яагаад би гэж? Танилууд тийм багатай юм уу? Охин олдохгүй байна уу? Итгэхгүй байна. Өөр хэн нэгнийг ол!
- Бичиг баримтаа бүрдүүлчихсэн.
- Баримт...
- Чамд ч гэсэн олзтой байх болно. Аавд харуулах жүжиглэлт. Хэрвээ хоёулаа ялвал тус тусдаа хүссэнээ авна. - Сэүн сандарсандаа хурдан ярьж эхлэх нь тэр.
- Энэ юу юм бэ? А, Б, А тал гээд л ?
- Сууцгаая.
Би нээрээ л бага зэрэг чичирч байсан юм.
- Энэ бичиг баримт албан ёсоор нотариатд батлуулагдсанд гол учир байгаа юм. Эсэргүүцвэл юу болохыг чи мэднэ. Надад итгэ, аав минь тоглох хүн биш. Одооны байгаа бүхнээ шударга замаар олж аваагүй.
- Гэхдээ л...
- Сонс доо, "А" тал-чи бид хоёр, бидний шинэ "У" гэр бүл, "Б" нь манай аав. Энд зааснаар бол би чамтай хамт амьдрах ёстой, хаана байх нь хамаагүй. Гэхдээ би мөнгөний бүрэн эрх чөлөөгүй болж байгаа. Таван сарын турш. Би өөрийгөө аваад явчихаж чадна гэдгээ батлах ёстой. Чиний талаас хийх зүйл үнэхээр амархан - миний эхнэр болж жүжиглэх. Аав бид хоёрыг ажиглана.
- Хэрвээ заалтыг зөрчвөл?
- 15, 16, 17 дахь заалтыг хардаа. Энгийнээр тайлбарлавал, аавын чинь хуучин хэргийг сөхнө. Эцэст нь тэр үйл ажиллагааг зогсоож, төлбөрийн нэхэмжлэлд байрыг чинь ч бас авах байх.
- Хүн яаж ийм зүйл хийж чаддаг юм бэ? - хүмүүс ийм харгис гэдэгт итгэж чадахгүй байлаа.
- Надад итгэ ээ, үнэхээр ойлгомжтой хэрэг. Олон хүн аавд минь амьдрал болон эрх чөлөөний өртэй.
- Бүх зүйл бүтвэл?
- А1-г хар. Тэр нь би, эрх чөлөө, байр, тал өв залгамжлал болон өөрийнхөө хүссэн зүйлээ хийх эрхийг авна. А2 нь чи. Хүссэн хотдоо дуртай байраа авах болно. Ажлын хувьд би чамд тусална.
- А3 нь тэгвэл хэн юм бэ?
- Дүү чинь. Тэр зууралдахгүй гэж найдъя.
- Чи нүүвэл, дүү чинь хүссэнээ авах болно. Тэгээд яаж байна даа?
Тийм ээ, Тао хүссэн шүү дээ. Бүтвэл, тэр өнчин хэнд ч хэрэггүй хүнээс салж, эрх чөлөөтэй болно. Харин би... Хэнд хамаатай гэж дээ. Эхнээс нь эхлэх болно.
5 сар У гэр бүлийг тэсчихвэл ч.
🦋2020. 04. 24🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)