10
- Би биш чи согтуу байгаа юм шиг санагдахгүй байна уу?
- Чамаас юу ч шаардагдахгүй ээ, миний өмнө ичих эсвэл хэт ухаантай царайлаад хэрэггүй.
- Тэр чамтай хамт хаашаа ч явахгүй! - Тао уурлах нь тэр.
- Би мөнгийг нь төлчихнө. Хэдийг авмаар байна даа? - "жолооч" дүүд минь санал болгоно.
- Надад хангалттай мөнгө байгаа, - Тао уурлана. Ямар нэг юм дутагдах нь түүний эмзэг сэдэв байсан юм.
- Тэгвэл ямар нэгэн зүйл хийж өгье. Юу хэрэгтэй юм?, - Сэүн дүү рүү минь эргэж харлаа.
- Юу болоод байгаа юм бэ? - би тэр энэ хоёрын дунд юу ч ойлголгүй явж байлаа.
- Чи жинхэнээсээ түүний нөхөр юм уу?
- Тийм, - Сэүн нүдээ ч анилгүй мэргэжлийнээр дүүд минь худал ярина.
- Үгүй ээ, үгүй, Тао! Наадах чинь манай ангийн дарга л байсан юм. Тэгээд л болоо!
- Хэрвээ чи нөхөр нь юм бол... Би ч гэсэн хамт явна. Тэр ямар айлд амьдрах гэж байгааг мэдмээр байна.
- Та хоёр хамт амьдардаг юм уу? - Сэүн дахин нэг удаа мэдэх бүхнээ бататгах мэт асуулаа.
- Тийм ээ...
- Чи түүнийг гэрээсээ явуулмаар байгаа биз дээ?
Дүү минь удаанаар толгойгоо дохих нь тэр.
Дүүдээ хэрэггүй, түүнд миний амьдрал ямар ч хамаагүй байсныг ойлгох ямар муухай гээч...
- Надад арай өөр санаа байсан юм. Гэхдээ та хоёр хамт ирвэл надад боломж хоёр дахин илүү гарч ирэх нь. Би та хоёрыг бие биеээс чинь салгаад өгнө өө. Зөвшөөрч байна уу? - Сэүн яриагаа үргэлжлүүлнэ.
- Зөвшөөрч байна. - дүү минь цонх руу харангаа энэ үгсийг аяархан хэлсэн юм.
Ингээд л багад нь баатартай үлгэр уншиж, асарч хамгаалж байсан дүү минь намайг бараг танихгүй шахуу хүнд зарчихлаа...
- Одоо ямар 16-р зуун байгаа биш дээ, өөрийгөө хааяа дүү минь гэж нэрлэдэг хүн миний ирээдүйг шийдэх ёсгүй. Наадах чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг сонсогдож байна. Сэүн хоёулаа азаар нэг л удаа тааралдсан хүмүүс. Гэр бүлийнхээ асуудлыг өөрөө шийд.
Машин гэрт ирмэгц би шууд л гэр лүүгээ, арагш харалгүй гүйхийг завдлаа.
- Ганцхан асуудал байна. - зугтах гэж байсан оролдлогийг минь Сэүн бугуйнаас минь барьсаар зогсоочихлоо.
- Дахиад бас юу вэ? - Сэүн руу эргэж харлаа.
- Үүнтэй танилцаарай. Маргааш 7 цагт ирж авна шүү, - Сэүн гарт минь хэдэн хуудас бичиг баримт бариулаад, гайхсан намайг үлдээгээд явчих нь тэр.
- Энэ юу юм бэ?, - Тао гайхсаар гаран дахь цаасыг минь эргүүлэн үзэж эхэлнэ.
- Мэдэхгүй ээ...
- Юу мэдэхгүй гэж, энд бичээстэй байна шд. Гэрлэлтийн баталгаа гэж байна.
***
Өчигдөр болсон бүх зүйл хар дарсан зүүд байгаасай гэж найдсан, үгүй ээ бүр мөрөөдөж байсан. Гэхдээ...
- Би цагийн дараа очно. - утасны цаанаас түүний ядаргаатай хоолой сонсогдоно.
- Үгүй ээ, би хаашаа ч явахгүй! Чи муу галзуу амьтан! Яаж хуурамч бичиг баримт хийж чаддаг байна аа?! Ер нь яаж утасны дугаарыг минь мэдсэн юм?
- Тэнэг асуултууд байна. Би ангийн чинь дарга байсан. Тийм болохоор дугаарыг чинь амархан олчихно. Хэн ч хуурамчийг хийгээгүй. Гэрлэх байгууллагын захирал Чан надад өртэй байсан хэрэг. Харин миний жил болгон очиж шалгуулдаг эмнэлгийн тэмдэглэл дээр намайг ямар ч мэдрэлийн гажиггүй гээд бичээстэй байгаа, - Сэүн санаа алдсаар, залхсан аятай хэлнэ.
- Солиотой амьтан...
- Хуулиар бол чи - миний эхнэр. Аавтайгаа учраа олохоороо шууд л салах өргөдөл өгчихнө. Яг юу нь тийм хэцүү байгаа юм бэ?
- Юу?! Юу?! Чи бүр асуугаад байгаа юм уу? Энэ бүхэн...Чи намайг удирдаад байна шдээ!
- За яахав дээ, юунд ч бай золиос хэрэгтэй байдаг юм. Юу нь болохгүй гэж? Сүүлд нь чи бүр миний овгийг өөртөө үлдээж болно гээд бод доо? Мөнгөнд асуудал байвал битгий санаа зовоо. Ажилд чинь тусална. Харин чи, 5 жил курстээ авч явсан ичимхий дүр төрхөө хаяад, өөрөөрөө байхад л болно.
- Би...
Түүнд тайлбарлах хэрэг байгаа гэж үү?
-Чи надтай хамт явахгүй юм бол, би аав ээжийгээ ийшээ авчирчихна шүү.
- Сэүн...Чи...Чи за юу...Муу хүн за...
- Чи тийм шинэ зүйл бодож олсонгүй. Ааваас наад үгийг чинь насаараа л сонслоо. Цагийн дараа очно шүү. Дүүгээ мартав. - утас тасарлаа.
Би орон дээрээ суусаар, юу ч хийж чадахгүй байгаадаа бухимдан уйлж эхэллээ. Тусламж ч гуйх хүн байхгүй шүү дээ. Ядаж зүгээр л зөвлөгөө өгөх хүн... Хэн ч байхгүй...
Тао бид хоёр үг солилцолгүй чимээгүйхэн коридорт явах бэлтгэлээ хийж байлаа. Ер нь тэр яах гэж явж байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй. Намайг жинхэнээсээ гэрээс нь нүүнэ гэж бодсон юм уу? Гэнэн бацаан. Эсвэл холын хараатай хүүр ч юм уу? Эсвэл...
Ерөнхийдөө Тао-г яаж янз бүрээр доромжлох тухайгаа бодож байхад Сэүн ирсэн юм.
- Ээжийг Нара, аавыг Жимён гэдэг. - машинд сууж амжаагүй байтал Сэүн ярьж эхлэх нь тэр.
Цэнхэр жийнс, урт цагаан футболк - оройны хувцас минь ингээд л болоо. Улаан үс минь хэдэн тийш хялбалзаж, хамрын минь тэнд бяцхан ээмэг гэрэлтэнэ. Төгс эхнэр биш гэж үү?
- Би чөлөөтэй болохын тулд тэдэнд юу гэж хэлэх ёстой вэ?
- Дугуй бай. - Тао тохойгоороо гэдэс рүү минь зөөлхөн цохилоо.
- Байдаг шигээ л бай. - Сэүн замд анхаарлаа хандуулаад дахиж миний асуултанд хариулаагүй юм.
- Сайн уу, ээжээ, - ангийн дарга маань эдлэнгээсээ гарч ирэх дундаж өндөртэй, дулаахан харцтай эмэгтэйтэй мэндлэв.
Би ч гэсэн мэндийг нь мэдээд, доош бөхийлөө.
Тао ч мөн юугаараа дутхав дээ, тэр толгойгоо дохино.
- Ирсэнд чинь баяртай байна аа. Бүгд хүлээж байгаа, - эмэгтэй дулаахан инээмсэглэн, биднийг гэртээ урилаа.
"Бүгд" гэдэг үг цаанаасаа л айдас төрүүлж байлаа.
- Ор, ор, ичих хэрэггүй дээ. - Нара хатагтай дулаанаар инээмсэглэнэ.
Сэүний аав надруу муухай харсан бол гар барих гээд гараа сунгасан дүү минь бүтнээр нь "сийндчихлээ".
Гэр нь үнэхээр гайхширмаар байсан юм. Манай гэр бүл ч тийм боломжгүй айл биш ч гэсэн, ийм гэрт анх удаагаа орж үзсэн минь энэ байлаа. Тэдэнд дээд зэрэглэлээс өөр сонголт байдаггүй юм шиг л санагдана.
- Дахиад нэг хүн одоо ирж байгаа, тэгээд амттай зоог идэцгээе. Бүсгүй, өөрийнхөө талаар яриач?- Сэүний ээж буйдан руу намайг урих үед яагаад ч юм Тао дагаад хажууд минь суучихлаа.
Ярих ёстой бүхнээ ярив. Яахав мэдээж зарим хэсгийн алгасаад шүү дээ.
- Сэүнийг мэдээд удаж байгаа байх нь ээ?
- Их сургуулиасаа л хойшоо.
- Хөөх, ийм удаан бие биенээ хайрлаад л, романтик юм!
Энэ үгсийг сонсоод тэдний үнэтэй цагаан хивс руу нь золтой л идсэн бүх юмаа гаргачихсангүй.
- Яагаад сууцгаана? Хэнийг хүлээнэ вэ? - үүднээс хэн нэгэн дуугаа өндөрсгөх нь тэр.
- Жунин ирчхэж! За ингээд гэр бүл бүрдчихлээ. Танилц, энэ манай Сэүний дүү, Жунин байгаа юм. Харин Жунин, тэр Сэүний эхнэр байгаа юм.
- Эхнэр ээ? - тэр амаа ангайна.
- Тийм, - Сэүн илүү зүйл хэлэлгүй зөвшөөрлөө.
Үгүй ээ. Би амьдралдаа түүнийг харж байгаагүй. Өндөр, бордуу өнгийн арьстай, цав цагаан ахыгаа бодвол гадаа их цагийг өнгөрүүлдэг юм шиг л, бас хав хар үстэй. Нүдээ аних ч үгүй намайг ширтээд л байлаа.
- За алив, сууцгаах уу? - Сэүний ээж бүгдэнг нь ширээнд урилаа.
- Энд юу болоод байгаа юм? - зөөгчид хоол авчрах хооронд Тао чимээгүйхэн чихэнд минь шивнэлээ.
- Мэдэхгүй ээ.
- Явмаар байна уу? - дүү минь гэнэт л асуух нь тэр.
- Тэгмээр байвч болохгүй шдээ...
Ширээний ард яриа нэг л наалдаж өгөхгүй байлаа. Ходоод минь өчигдрийн 2 коктейльнээс хойш өвдөж байсан юм. Тэгсэн чинь дээрээс нь улаан вино уухыг санал болгоно.
- Уучлаарай, У хатагтай, та хаана...?
- Би заагаад өгье.
Тэр шууд л ойлгов. Ийм зөөлхөн, үзэсгэлэнтэй эмэгтэй яаж энэ гуравтай хамт амьдардаг байна аа...
Бид хоёр ширээнээс босоход Сэүн над руу анхааруулсан харц шидэлсэн юм.
- Дараа нь нэг ярилцаж сууя, энэ эрэгтэйчүүдтэй бүр арай л... Ойлгож байна уу?
- Мэдээж. - амлангаа, дотроо өөрийгөө хэд хэд зэмлээд амжив.
Үнэнээр нь хэлье, нойлын өрөөнд нь би наснаасаа их хугацааг өнгөрөөсөн. Дахиад тэдэнтэй хамт эвгүй уур амьсгалтай газар суухыг хүсэхгүй байлаа. Сэүний аав нэг бол ээжтэй нь, нэг бол Жунинтай яриад л. Жунин хааяа хааяа хэрэгцээгүй наргиа хийнэ. Тэрнээс нь болж У хатагтай ичих бол, Сэүн чимээгүй алгаа атгана. Тао уур амьсгалыг засах гэж их л хичээж байлаа хөөрхий. Би чимээгүй, нэг үгээр хариулаад л, энэ эдлэнгийн дээврээс үсрэхийг хүсэж байлаа.
- Эхнэр ээ? - нуугдах газраасаа гарах үед хэн нэгнийг сонслоо.
Жунин хана налаад зогсож байх нь тэр.
- Тийм ээ.
- Хэр удаан?
- Нээх их биш ээ.
- Чи миний төгс ахын сонголт шиг харагдахгүй байна.
- За яахав дээ, амьдралд ийм зүйл тохиолдоно шд, - түүнийг тойрч гарах гэж үзсэн ч, нөхрийн минь дүү гараараа халхлав.
- Чи арай л тайван байгаад байна. - Жунин мөрнөөс минь хүчтэй барьсаар, өөр лүүгээ огцом татчихлаа.
- Юу яриад байгаа юм бэ?
- Санахгүй байгаа юм шиг аашлаад л байх уу? - Жунин зальжин инээлээ.
- Би юу ч ойлгохгүй...
- Нээрээ юу ч санахгүй байгаа юм уу? - энэ асуултанд нь хэчнээн аюул байсан гээч...
- Айн? Юу яриад байгаа юм?
- Би тэр үед өөрийгөө танилцуулаагүй бололтой.
- Ямар үед?
- Хоёулханаа машинд өнгөрүүлсэн халуухан шөнө.
____________________________________
Q: Ямар нэгэн алдаа, засах зүйлс, шүүмж байвал чөлөөтэй хэлээрэй🤗 Үнэхээр баярлана шүү!❤️
Одоо л яг гоё хэсгүүд ороод явна даа. Өдөрт 1,чадвал 2 хэсэг орчуулаад явна аа, хамт байгаарай🎈
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)