11
Хамгийн сүүлчийн удаа биеэ барьж байсан чадвар минь сүүлээ хавчаад, намайг орхиод яваад өгөх нь тэр.
- Ю-юу? Чи андуурсан бололтой. - айсандаа хэл минь орооцолдоно.
- Андуурсан аа? - Жунин инээдээ барьж ядан амаа алгаараа хаана. - Чи өөрийгөө толинд харсан уу? Чи ганцаархнаа ийм содон. Далан дээрх шивээс чинь... намайг татаж байна. - Жунин чихэнд минь шивнэв.
- Алдаа гарсан байх. - гарыг нь тавиад хажуугаар нь зөрөх гэж үзлээ.
- Би тийм ч их согтоогүй байсан. Анхных нь байсандаа баяртай байна. Ядаж нэг зүйлд ч болов ахыгаа түрүүлчхэж. Гэхдээ сонирхолтой л юм, миний хүйтэн хөндий ах халуухан эхнэртэйгээ хамт унтдаггүй гэж үү?
Шүдээ зуусаар, түүний үгийг тоолгүй том өрөө лүү орлоо.
Миний царай хэтэрхий цонхийчихсон байсан байх, учир нь том өрөө лүү орсон даруйд Тао сандраад шууд л босоод ирэв.
- Бид явах хэрэгтэй байна аа. Би нөгөө... Эгчийг нэг юманд туслаач гэж гуйсан юм. Амттай хоолоор дайлсанд баярлалаа.
Би түүнийг зүгээр л тэвэрч аваад үнсчихмээр байлаа.
Таван минут шахуу Сэүний ээжтэй хагацаж чадахгүй зогсоно, тэр бид хоёрыг дессерт идэж амжилгүй явлаа гэж үглэнэ. Жунин энэ бүх хугацаанд над руу ёжилсон харцаар хараад л зогсоод байв.
- Баярлалаа. Та хоёр сайн байлаа. Би энийг тооцоод зохих ёстой хэмжээгээр төлнө өө. - Сэүн тайвнаар дуулгана.
- Одоо намайг явуулах уу? - энэ асуулт л надад чухал байлаа.
- Цааш юу болохоос шалтгаална.
- Юу?! Ингэж тохиролцоогүй биздээ! Чи амласан шүү дээ...
- Аав намайг явуулах цагт чи чөлөөтэй болно гэж амласан.
- Гэхдээ...
- Гол зарчим нь энэ л байна. Маргааш явуулвал, маргааш салах болно. Жилийн дараа гэвэл...
- Яагаад би? Яагаад би зовох ёстой юм бэ?
- Юу нь болохгүй байгаа юм? Сайхан хооллоод, баян хүмүүсийн гэрийг харчихлаа.
- Бид хоёр ч гадаа амьдардаггүй юмсан. - цонх руу харж буй Тао хэлэв.
- Битгий ай. Эгч рүү чинь ойртох, найрах юм миний талаас байхгүй. Зүгээр л хэлэлцэл. Би өөрийнхөө хэсгийг удахгүй биелүүлнэ ээ.
- Ямар хэсэг?
- Хамаагүй ээ, дуугуй бай, толгой өвдөөд байна. - Тао буцаад чимээгүй болчихов.
Гэртээ бид чимээгүй харьцгаасан юм.
- Тао, юм асууж болох уу?
- Үгүй. - дүү минь чангаар хаалгаа хаагаад, яриаг минь сонсолгүй өрөөндөө орчих нь тэр.
- Гэхдээ л... Өнөөдөр чи надад тусалсан. - би ч мөн бууж өгөлгүй араас нь орлоо.
- Чи үхэх гэж байгаа юм шиг царайлаад байсан шд. Бодохоор л хар дармаар юм.
- Яасан ч бай, баярлалаа.
- Баярлах зүйл байхгүй.
- Байгаа шүү дээ...
- Надад итгэ, байхгүй. Чамайг надаас өөр... надаас өөр хэн ч гомдоох ёсгүй.
"Надаас өөр хэн ч гомдоох ёсгүй..." энэ үгнүүдийг би шөнийн турш бодсон юм. Би баярлах ёстой юу, эсвэл уйлах уу? Дээрээс нь Жунин, Сэүн хоёр бас... Амьдрал минь сайхан болно гэдэгт итгэдэг тэнэг ч юм даа би!
Дараачийн өдөр утас минь яагаад ч юм таг чимээгүй байлаа. Тао өглөө эрт явчихсан. Юу ч хиймээргүй санагдаж байна. Аав, ээжийн өрөө лүү орох гэсэн ч, яаж ч хичээсэн босгыг нь давж чадсангүй. Тэнд бүх зүйл хуучин хэвэндээ байгаа. Сандал дээр ээжийн улаан халат өлгөөстэй, тавиур дээр аавын тагийг нь онгойлчихсон үнэртэй ус байсаар л...
Яагаад ч юм сургуулийнхаа үеийг дурсмаар санагдав. Хичээлээ тэмдэглэж авсан дэвтрүүдээ гаргав. Тэгээд л болоо. Зөвхөн хичээл бас хичээл. Ямар ч найз, хайр дурлал, үзэн ядалт, дайснууд байхгүй.
Арван цагийн үед зурагт үзэж байхад надад дахин давтагдашгүй санаа орж ирсэн юм "Холын хол хаашаа ч юм яваад амьдралаа шинээр эхлэвэл яаж байна?". Аавын чемодан шууд л санаанд орж ирлээ. Юу авч явах билээ? Үнэндээ энэ гэрт минийх гэсэн юм байгаа юм уу? Ямар мөнгөөрөө явах юм бэ? Хаана амьдрах юм бэ? Аавын дансанд мөнгө байгаа ч... Таогийн энэ гэрээс зайл гэдэг үг нь санаанд орж ирнэ. Би тэр мөнгөний багахан хэсгийг нь ч эзэмших эрхтэй хүн гэж үү?
Гэхдээ би явмаар байна. Үнэхээр их. Дахиад энэ гэрт секунд л байх юм бол гүүрний хуучин бариулнаас дахин нэг удаа барих гээд байна.
Гадуур хувцасаа өмсөөд гутлаа өмсөхөө мартаад шууд л тавчиктайгаа орц руугаа гарчхав. Тэнд амьдрал бужигнаж байсан юм. Тэр хаа сайгүй байсан, гадуур явж байсан, хайртай хүмүүсийн тэврэлтэн дунд, агаар дээр хөвж байсан, хөршүүдийн кофеноос ч гарч байсан.
Нэг гудамжнаас нөгөөх рүү... Шөнөөр хот өөрчлөгддөг, нэг тийм тайван уужуу яг л гэр шиг санагдана.
Буянаараа болог ээ! Магадгүй яг одоо Сэүний аав түүнийг өөрийнхөө замаар яв гээд ивээж байгаа байх, харин тэр маргааш нь над дээр ирээд ямар ч гэрлэлт байхгүйг хэлэх байх. Одоо харин Таотай мянга дахь удаа эвлэрэх хэрэгтэй байна. Энэ том байрыг хотын захад байрлах хоёр жижигхэнээр сольж болох байх. Би энэ мөрөөдөлдөө хүссэн зүйлээ бага багаар нэмээд л байв, амьдрал минь нурж унаж байгаа юм шиг санагдахгүйн тулд.
Аварга том, мөнгөн мотоцикл намайг дайрахаа шахан миний өмнө зам хаагаад зогсчхов. Тойроод урагш алхах гэтэл, жолооч нь малгайгаа тайлсан юм.
- Зугаалаад л байна уу? - ганцхан өгүүлбэрт би мянга мянган нуугдмал санаанууд сонсож байсан юм.
- Үгүй.
- Хамт явах уу? - Сэүний дүү санал болгоно.
- Хэрэггүй ээ, баярлалаа.
- Битгий ай, ахынхаа эхнэр лүү хандрахгүй. Яхав өөрөө л хүсвэл...
- Жунин... Болсон бүх зүйл...
- Тэгэхээр баарны тавцан дээр чи бүжиглэсэн байх нь ээ! - над руу гайхсан байдалтай ширтээд, секундийн дараа л гэхэд чанга чанга инээд алдаж байв.
- Би уучихсан байсан юм аа...
- Мэдэжийн хэрэг, би хүртэл эрүүл байхдаа стриптиз үзүүлдэггүй юм.
- Анхны удаа л байсан юм. - нүүр минь ичсэндээ ув улаан болчихов уу л гэлтэй.
- Надад итгэ ээ, би ойлгочихсон... Машинд.
- Бас сүүлчийнх байсан... Сэүн бид хоёр...
- Битгий миний хажууд нэрийг нь хэлээд бай. Надад түүний хэрэг хамаагүй. Одоо хоёулаа яах учраа л олмоор байна.
- Юу ч хийхгүй! Юу ч хамт хийхгүй! Бүх юм алдаа байсан! Надад харамсалтай байна... Бас дахиж алдаагаа давтмааргүй байна.
- Харамсаж байна уу? Алдаа гэнэ ээ? - нэг хөмсгөө өргөнө.
Би түүний эр хүний бахархал дээр нь гишгэчихсэн үү?
- Чи Сэүнд хэлж болно оо. Угаасаа юу ч өөрчлөгдөхгүй.
- Чамд тэгж их итгэдэг юм уу? Хэдхэн өдрийн өмнө надтай унтчихаад, дараа нь миний гэрт ахын минь эхнэр гээд ирж байгаа юм уу? Сэүний төлөвлөгөө юу? Энэ удаад хохирогч нь - чи.
- Бид...
- Чамд юу амласан? Үнэнээр нь хэлээрэй, хоёулаа чинь бие биенийгээ хувцасгүй харчихсан хүмүүс шүү дээ. Нуух юм байхгүй.
- Чиний хэрэг биш.
- Миний таамаг зөв байж. Би чамайг авармаар байгаа ч...Чи өөрөө алдаа гэсэн. Дараа нь уулзъя даа, сүйт бүсгүй минь. - мотоциклоо асаагаад яваад өгөх нь тэр.
Би яг л газарт наалдчихсан юм шиг хэдэн минут байрандаа зогслоо. Би тэр шөнийг санаж байсан юм. Энэ залууг хараад, түүнтэй хамт шөнийг өнгрөөсөн гэхээр... Тэгсэн мөртлөө тэр миний бараг л танихгүй хүн шүү дээ.
Байрандаа зогссоор амьдралынхаа бүх алдааг тунгаан бодож байх үед, хамаг хурдаараа хөдөлсөн түүний мотоцикл буцаад байрандаа хүрээд ирэх нь тэр.
- Байдал үнэхээр муу байх шиг байна. Үнэнээр хэлэхэд, сэтгэлийн гүндээ чи намайг зогсоогоод, тусламж гуйлгахыг хүсч байлаа. Дотны хүмүүс байна даа. Юу хийж болох талаар бодно оо.
- Хоёуланд нь ямар ч хувийн харилцаа байхгүй шүү.
- Бурхан минь! Чи зүрхийг минь шархлуулчихлаа! Би угаасаа юу ч төлөвлөөгүй. Согтчихоогүй байна. Суучих, хүргээд өгье. Битгий айгаад бай, чамд хүрэх ч үгүй.
- Ойрхон шүү дээ, алхчихъя.
- Зөрүүдлээд байвал, хүчээр хүргээд өгчихнө шүү. - харцнаас нь тоглоогүй гэдэг нь мэдэгдэж байлаа.
- Гуравхан гудамжны цаана...
- Суу.
Гэрийн минь гадаа дахиад нэг зовлон хүлээж байлаа. Зовлон квадратад гэж хэлж болвол.
Мотоцикл бараг л орцны үүдэнд ирэв. Машин зогсох орц руу. Зүгээр л нэг машин биш, тийм амархан юм байхгүй шүү дээ.
Үүдэн дээр бүтэн салаа намайг хүлээж байсан юм: Тао, Сэүн бас... Сэүний аав.
Харин би эрхэмсэг нэг шөнийг өнгөрүүлсэн залуугийнхаа мотоциклоос буугаад, юу ч ойлгоогүй юм шиг инээмсэглэн хэллээ:
- Удаан хүлээж байна уу?
- 40 минут. - заналхийлсэн хоолойгоор Сэүний аав хариулна.
Бидний яриа ч сонирхолтой болох нь дээ...
____________________________________
🦋2020. 04. 20🦋
Засах зүйлс, алдаа гарсан байвал хэлээрэй🤗 Баярлана шүү❤️
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)