9
Өөрийнхөө "арвин" туршлагаас хуваалцахад: асуудал хэзээ ч ганцаараа ирдэггүй, тэд сүргээрээ ирж, чамайг нэг нэгээрээ дуусгавар болгодог. Бас тэнцвэрээ алдахгүй байх үнэхээр хэцүү...
- Ард түмээн, - хоёр талаас гараа татаж авахыг хичээсэн боловч, бүтэлгүйтсэн хэвээр. - Та хоёр яг буруу ойлгоод байна аа.
- Чи энийг таньдаг юм уу? - нөгөө танихгүй залуу Тао руу хуруугаараа заав.
- Танина.
- Энийг нь? - Сэүн рүү заав.
- Энийг нь ч бас.
- Залуусаа, сонсооч, би наад охиныг чинь угаасаа сонирхоогүй ээ, зодоон цохионд оролцмооргүй л байна шүү.
- Нүднээс далд ор! - Тао дуугаа өндөрсгөв.
Залуу шууд л гүйгээд, клуб руу буцаад орчих нь тэр.
- Чи хэн юм? - дүү минь Сэүнээс асууна.
- Харин чи? - өөдөөс нь экс-дарга минь ч мөн асуув.
- Тао, энэ нөгөө...
- Дуугуй бай, өөрсдөө учраа олчихно! - Тао орилчихов.
Өө тийм үү? Тэгээд би зүгээр л зогсоод хүлээх юм уу?
- За тэгээд, чамайг хэн гэдгийг дахиад нэг хэл дээ, чихний хажуугаар өнгөрчихөж, - Тао заналтайгаар хэлэв.
- Анхнаасаа чамд хэлээчгүй, - Сэүн нэг хөмсгөө өргөнө.
- Хэлсэн нь дээр шүү. - дүү минь ярианы өнгөө шууд л өөрчлөх нь тэр.
- Хэнтэй нэр төртэйгөөр танилцах боломж гарч ирж байгаа билээ? - адилхан аяасаар Сэүн дүүгээс минь асуулаа.
- Манай дүү байгаа юм аа! - энэ яриа өглөөнөөс нааш дуусахгүй шинжтэй.
- Дүү нь юм уу?
- Чи одоо хэн юм бэ? - Таогийн тэвчээр барагдаж эхлэж байлаа.
- Сэүн.
- Тэгээд л болоо юм уу?
- Чамд регистрийн дугаараа бас хэлж өгөх үү?
- Хүлээж байгаарай, баатартай тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж авья.
- За, дууссан уу? Намайг одоо тавьж болох уу? -энэ удаад гар минь суларч, улайсан бугуйгаа зөөлхөн иллээ.
- Энэ ямар гээчийн новш нь вэ? - клуб руу орсон танихгүй залуугийн талаар асууна.
- Мэдэхгүй ээ, - ичсэндээ дээш харж чадсангүй.
- Энэнтэй тэгээд гэр лүү нь явах гэж байсан юм уу?! - Тао дуугаа өндөрсгөв.
- Үгүй ээ! Явлаа гээд байхад л наалдаад байсан.
- Дутуу л хэлж дээ! Түүнийг хаа хол зайлуулах байсан юм тэгээд...
- Битгий орилоод бай, - Сэүн тайвнаар хэлнэ. -Тэр явах гэж оролдсон, би харсан.
- Чи дуугуй бай! Чамтай яриагүй байна.
- Чи ер нь яагаад гэнэт санаа тавиад байгаа юм? - дүү рүүгээ дээш харлаа. - Чамд ялгаа байгаа юм уу? Намайг хүчиндээ л биз, бүр холдвол чөтгөр лүү нь тонилуулах биз? Чамд л амар шүү дээ, Тао. Чиний юу бодож байгааг чинь мэдэх болохоор, битгий хүний өмнө халамжтай дүү болоод бай.
- Энд тэр ямар хамаатай... Сонин юм яриад бай бас...
- Явцгаая, - Сэүн бугуйнаас минь татаад, машин луугаа зүглэв.
- Хаашаа вэ? Таог битгий анхаараа, би өөрөө гэр лүүгээ харьчихна. Битгий баатар царайлаад бай. Аав та хоёрын чинь дундуур орсон болохоор надад өртэй гэсэн үг биш. Бас ажлаасаа гарч болно оо, би өөрийг олчихно. Тийм болохоор...
Миний клубд уусан 2 коктейль яг одоо л нөлөөлөөд байх шиг байна. Учир нь би гэгээн цагаан өдрөөр хэзээ ч ингэж хэлэхгүй байсан.
- Би та хоёрт хоёуланд чинь дургүй. Гэхдээ дундуур орсонд баярлалаа. Тэр залуу уурыг минь та хоёроос илүү хүргэж байсан юм. За, баяртай!- гараа өргөөд, баяртай гэгч нь даллав. - "Дахиад уулзахгүйн төлөө!" гэмээр байвч, би ямар "азтай" хүн болохоо мэдэх учраас итгэлтэй хэлж чадахгүй нь.
Эргэн тойрондоо такси хайгаад, шар өнгөтэй машиныг хараад баяр дүүрэн түүний зүг алхлаа.
- Чи үүр, би хаалга онгойлгоё. - Сэүн Таод хандаж аяархан хэлэв.
- Тэгье өө.
Би тэр хоёроос холдоод 5 хүрэхгүй метрд байхад Тао намайг өргөөд, мөрөн дээрээ үүрэх нь тэр.
- Тао? Тао! Намайг тавиач! Чи одоо юу вэ? Галзуурчихаа юу? Тао!
Нэг, хоёр... Ингээд л би Сэүний машины арын суучихсан байсан юм даа.
- Хөөе! Та хоёр чинь яачхаа вэ? Би айгаад байна. Намайг... алах гэж байгаа юм уу?
- Бага уулдаа, тэнэгээ! - Тао эргэж харна. Жолоочид хаягаа хэлэх үед, нөгөөх нь дасчихсан мэт шууд л газраас хөдөллөө.
- За, чи ч яахав, - Тао руу хуруугаараа заав. - Миний дүү. Ховор олддог царай муут. Гэхдээ л... Сэүн. Чамайг ингэнэ гэж ёстой бодсонгүй!
- Чи надад хэрэгтэй байна. - Төгс Сэүн ганц л хариулт өгсөн юм.
- Айн? Нэг л ойлгож өгдөггүй ээ.
- Би ажигласан.Чи надад хэрэгтэй байна. Аав залгасан.
- Тэгээд? Өөрийнхөө хамаатнуудтай өөрөө учраа ол! Би ганц дүүгээ барьж идчих гээд байхад. Чамд туслах хүн нь би биш.
- Маргааш гэр бүлийн зоогтой.
- Чамайг яг юу хэлэх гээд байгааг чинь сайн ойлгодоггүй ээ...
- Чи - надтай хамт явна.
- Яахлаараа? - Тао бид хоёр хоёул жолооч руу гайхсан харцаар харав.
- Аав ээж хоёр сүйт бүсгүйтэй танилцмаар байна гэсэн.
- Хөөх, тэр нь хэн юм? - дээр машинд нь хамт сууж байсан хөөрхөн эмэгтэйг саналаа.
- Чи ерөөсөө ууж болохгүй хүн юм байна, - Сэүн үрчийнэ. - Сүйт бүсгүй нь - Чи.
🦋 2020. 04. 20 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)