8
- Чи ер нь яах гэж дундуур орсон юм бэ? - Сэүн үглэсээр, надад спирттэй хөвөн дамжуулж өгнө.
Хөмсөг минь хорсож бас таталцаж байна...
- Мэдэхгүй ээ, - үнэнээр нь л хэллээ. - Зүгээр л...
- Намайг өрөвдөө юу? - Сэүн үрчийх нь тэр, - Наад бодлоо толгойноосоо авч хая. Чамд огт хамаагүй зүйл. - тэр буруу хараад , цонх ширтсээр зогсоно.
Түүний аав гэгч хүн нь уучлалт ч гуйхгүй, хэдхэн минутын өмнө хаалга саваад гараад явчихсан.
- Аавтайгаа эвлэрээ, - хөвөн дээр байх цусаа харсаар, түүнд зөвлөлөө. - Яаж ч бодсон төрсөн аав чинь шүү дээ.
- Ийм юм байснаас, байгаагүй нь хамаагүй дээр. - эргэж харалгүйгээр ширүүхэн хэлнэ.
- Тэнэг юм яриад бай! Чамайг өөрсдийн аргаар хайрладаг төрсөн эцэг эх байна шүү дээ , харин чи! Тэгж болдог юм уу?! Ингэж ярьж болохгүй...
- Чи яагаад гэнэт уурлаад байгаа юм бэ? - Сэүн над руу асуунгүй харцаар хараад зогсчхов.
- Яагаа ч үгүй ээ. Чи зүгээр л тэнэг юм байна. Доромжилсонд уучлаарай, дарга аа. Ажлаасаа гарах гэж байгаа юм уу? Тэгэхээр би ч гэсэн гарна гэсэн үг үү? Харамсалтай л юм, хүргэлтийн хүн болно гэдэгтэйгээ бараг л эвлэрчихсэн байсан юмсан.
- Битгий санаа зовоо, би гарчихвал чамайг өөр ажилд оруулчихна аа. Надад сайн танилууд бий.
- За яахав дээ, өөрөө учраа олчихно байгаа, - диванаас босоод, хаалга руу зүглэв.
- Хүлээж бай, ярих юм... - намайг зогсоох гэсэн ч, түүний яриаг утас нь тасалчихсан юм.
Тэр утсаараа ярих хооронд би чимээгүйхэн гараад, замдаа Минсок руу гараа даллаад, тэр том барилгаас гараад өглөө.
Тийм дээ... Толинд үнэхээр сонирхолтой дүр зураг харагдаж байлаа. Хөмсөг минь хавдаад, ногоон-цэнхэр өнгөтэй болчхож. Хүйтэн юм тавих хэрэгтэй юмсан. Хөргөгчид зөвхөн Таогийн л дуртай зайрмаг нь үлдчихсэн байв, тэр нь дархан цаазтай зүйл. Энгийн том халбага аваад явж байхдаа хайрт дүүтэйгээ тааралдав.
- Хэн чамайг ингэж гоёочихсонг мэдэхийг ч хүсэхгүй байна.
- Өөрөөсөө битгий төрсөн дүүгийн сэтгэл хай, угаасаа би чамд ямар ч хамаагүйг мэднэ, - түүнийг тойрч гараад өрөөндөө орлоо.
Муухай байлаа. Бүр үнэхээр муухай шүү. Урдуур минь саяхан л тод гэрэл дөнгөж асаж байтал, Сэүн гэж буян мэддэггүй юм! Бүх юм түүнээс болж байгаа юм! Аавтайгаа өнөөдөр хэрэлдээгүй байсан бол, маргааш гэхэд би шинэхэн ажилтай, тэгсэн чинь одоо... Тэнэг минь, одоо хийсэн бүхнээ бодоод халбага тэврээд хэвтэхгүй юу. Ингэх хэрэгтэй байсан юм! Яах гэж салгалж хүний хэрүүлд оролцдог байна аа!
Хаалга хагас онгойсоор, миний гэдсэн дээр хайрцагтай зайрмаг "газардах" нь тэр.
- Баярлалаа!
Миний гэр бүл маягийн зүйлд минь найдвар байгаа ч юм бил үү?
Гэрт удаан хугацааны туршид байх хэцүү байлаа. Юмс бүхэн аав ээжтэй холбоотой санагдана. Тэр зургийг ээж минь намайг 9-тэй байхад паркад авж өгч байсан. Тэр ширээний гэрлийг аав надад засаж өгч байсан. Зөндөө зүйл...
- Дахиад л ирээ юу? Ойрын үед хараагүй хүн байх чинь, - танил ах минь малгайгаа янзалсаар хэлнэ.
- Хэдхэн өдөр... - нөгөө л нэг гүүрний бариулаас барингаа, доор урсах бохир усыг ажиглаж, хэсэг зогслоо.
- Өдөр бүр яг л жижигхэн амьдрал шиг. Тийм болохоор хоёулаа өнгөрсөн амьдралдаа уулзсан гэж хэлж болно.
- Та ч азтай юм аа. Харин миний амьдрал урьдынх шигээ л новшийн байна.
- За юу гэж дээ? Юу ч өөрчлөгдөөгүй юм уу?
- Дүү надруу хайрцагтай зайрмагаа шидсэн, эвлэрсэн гэж үзэж болох уу?
- Тийм л юм шиг байна. Харин чи?
- Яагаа ч үгүй.
- Эвлэрнэ гэж бодож байна уу?
- Яах гэж? Дахиад "Миний гэрээс зайл" гэхийг нь сонсох гэж үү? Яах юм бэ, ганц удаа байхад хангалттай.
- Сайн зүйл болов уу? Ийм амьдрал байдаг гэж энэ насандаа ч итгэхгүй нь, сайн хүмүүс хамаагүй олон бий.
- Миний ойлгосноор, тэр хүмүүс нь сайн нуугддаг бололтой. Надтай таарсан ч, уулзсан гээд тодоос тод тэмдэг нүүрэн дээр минь үлдээдэг байх. - нэр хүндтэйгээр кремээр дарсан ч харагдах, хавдсан хөмсгөө түүнд харууллаа.
Бид хоёр доор урсах голыг хэсэг харж зогсов.
- Хар даа, - ах урсах ус руу гараараа заана. - Бохир харагдаж байна уу?
- Хаана вэ? Тэр чигтээ бохир байна шдээ.
- Тунгалаг ус харагдах нь уу?
- Тэнд уу? Бурхан минь, байвал нэг хоёр л дусал байгаа байх.
- Наадхийг чинь л яриад байна. Энэ хорвоод энэ гол шиг, бохир ч, тунгалаг ус ч хамт байдаг юм. Гэхдээ бодоод үз дээ, хэрвээ дан бохир байсан бол урсахгүй дүүрэн шалбааг байх байсан юм.
- Тэгвэл бохир хаанаас нь гараад ирсэн юм?
- Бохирыг бид өөрсдөө цутгачихсан. Гол санааг нь ойлгож байна уу?
- Үгүй ээ...
- Чи угаасаа гоц ухаантан шиг сэтгэгдэл төрүүлэхгүй байна, - ах инээх нь тэр. - Би явлаа, харин чи, алт эрдэнэс дунд битгий бохир хайгаад бай.
- Айн?
- Гэр лүүгээ харь гэж байна аа, - гэсээр цааш алхаад өгөв.
Орой хүртэл би түүний юуны талаар ярьсан болохыг бодож үзсэн юм.
Энэ шөнө миний өмнө шинэ, тохилог клуб үүдээ нээнэ. Тавилга нь кантри, ковбой стилийх, уур амьсгал дулаан, тайван газар. Хар жижигхэн шорт, ардаа нуруу харагдахаар цагаан цамц. Гэрийн толинд харахад догь харагдаж байсан ч, би юугаараа бодохоороо ингэж хувцасладаг байна аа! Үнэхээр эвгүй бас тухгүй байна. Гэхдээ эхний коктейль л хүртэл. Би бүрэн гүйцэд архичин болчхоогүй гэж найдъя. Эсвэл бүх юм дуусчихсан уу?
Надтай бүжиглэж байсан залуу 3дахь удаагаа хүрч болохгүй газрыг минь базав. Тэвчээрийн минь хязгаар хүрч түүнийг түлхээд гарах гэтэл:
- Чи яасан бэ? - өөртөө наалдуулаад чихэнд минь шивнэв: Амттай үнэртэж байна... М-м-м... Идчихмээр л байна шүү...
- Гараа тат... - түүнээс салах гэж хичээнэ.
- Гэнэн цайлган болж тогломоор байгаа юм уу? Алив ээ, тоглоцгооё, - намайг тавих нь тэр.
Би шууд л гарц руу хамаг хурдаараа гүйлээ.
Өнөөдөртөө хангалттай, явах хэрэгтэй...
- Зогс! - гараас минь ахин татах үед, золтой л хана мөргөчихсөнгүй. - Хаачих нь вэ? - тэр залуу гарыг минь тавилгүй татаад л байлаа.
- Бие... бие өвдөөд байна. Гэр лүүгээ явах хэрэгтэй байна.
- Миний гэр ойрхон шд, - үүд рүү татна..
- Би ч гэсэн хол амьдардаггүй! - салах гэж дахиад л оролдлоо.
- Өө, танайх руу явцгаая тэгвэл! - баярласаар нүд нь гэрэлтээд л явчих нь тэр.
- Үгүй ээ... Толгой өвдөөд, бөөлжмөөр санагдаад байна!
- Хэвтчих ээ, шууд л дээрдэнэ, - зальтайгаар инээнэ.
- Ганцаараа амьдардаггүй!
- Найзтайгаа юу? - найдвар дүүрэн асууна.
- Надтай, - танил дуу сонсогдоно, сүүдрээс Тао гарч ирлээ.
- Чамтай юу? Чи ганцаараа ирсэн гээ биз дээ?
- Өө, тэр сүйт залуутайгаа ирсэн гэдгээ бас хэлээгүй хэрэг үү? - машины хаалга хаагдаж, Сэүн дүрээрээ зогсож байх нь тэр.
- Сүйт залуу?!
- Сүйт залуу? - нөгөө залуу Тао хоёр зэрэг хэлнэ.
- Ганц сатаарсан биш чи минь шууд л алга болчих юм. - Сэүн тайван гэгч нь ирээд гарыг минь атгасаар зогсоод, чихэнд минь аяархан шивнэнэ. - Хэрэг байна.
- Наадах чинь чамтай хаашаа ч явахгүй! - нөгөө гараас минь Тао татлаа.
Юу л болоод байна аа?! Дэлхий галзуурчихсан юм уу? Би - хоёр дургүй хүнийхээ дунд юу хийх ёстойгоо мэдэхгүй зогсож байна. Алийг нь сонгосон ч бай, сайн зүйл болохгүйг мэдрээд байна.
🦋 2020. 04. 20. - 20:23PM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)