7 страница29 апреля 2026, 07:40

7


Төгс баригдсан өндөр шилэн барилга намайг энд юу гээснийг минь асууж буй мэт санагдана. Над шиг хүмүүс өөрийнхөө гутлын жижигхэн тоосыг ч энд үлдээх хориотой байх. Би азгүйтэхээ эд эсээрээ мэдэрч байлаа.

Биеэрхүү хамгаалагч ах намайг танхимд хүргэж өгнө. Яагаад над шиг мануухай 11 давхар луу гарах хэрэгтэй болсныг тэр ахад тайлбарлах хэрэг гарсан ч, шийдэгдэх дүрийг яагаад ч "У Сэүн" гэх нэр эзэлж байлаа. Хамгаалагч ахын нүүрний хувирал шууд л өөрчлөгдөөд, лифтэнд хүргэж өгөөд, өдрийг сайхан өнгөрүүлээрэй л гэсэн.

- Сайн байна уу, - хүлээн авах дээр суух эмэгтэйтэй мэндлэв, - Хоёр цагийн ярилцлаганд ирсэн юмаа.

- Ярилцлага аа? - бүсгүй гайхсаар над руу харна.

Яагаад ч юм миний үсний өнгө, энэ газарт тохирохгүй хувцас өмссөнөөсөө болж өөрөөсөө ичив.

- Тийм ээ, У Сэүн ийшээ ирээрэй гэсэн. - гээд Сэүний өгсөн нэрийн хуудсыг харууллаа. - Би тэнэгтчихсэн уу? Буруу тал руугаа эргэчихсэн байна уу? Үнэхээр том барилга байна аа, уучлаарай.

- Ирчихсэн үү, - ард минь танил хоолой дугарах нь тэр. Сэүн, дахиад л ард талд. - Намайг дагаад яв, жолооны үнэмлэх байгаа юу? - эргэж харалгүй асууна.

- Байгаа, - түүний том том алхалтуудын араас арай гэж л амжиж байлаа.

- Хотыг сайн мэдэх үү?

- Бас дажгүй шүү.

- Сайн мэдэх хэрэгтэй.

- Хэрэгтэй юм бол мэдчихнэ ээ! - түүнд итгүүлэхийг хичээлээ.

- Бичиг баримтууд, - Сэүн хайрцагтай захидлуудын тэнд зогсов. - Өдөр бүр тасаг бүрээс хурдан хүргэж өгөх ёстой бичиг баримтууд цуглардаг. Чадах юм уу?

- Юу? - шууд ойлгосонгүй.

- Надад хүргэлтийн хүн хэрэгтэй байна. - ухаан нь бишрэгдсэн хүмүүст зориулж Сэүн дахин нэг удаа тайлбарлалаа.

- Хүргэлт...

Үгүй ээ мөн, хангалттай амьдарч дээ. Онц сурч, улаан дипломтой төгсөх хэрэг байсан ч юм уу? Дараа нь хүргэлт хийх гэж үү? Тийм дээ...

- Цалин нээх их биш ээ, 300 орчим доллар. Чамд боловсрол байгаа болохоор, карьераа дээшлүүлж болно. За тэгээд юу гэмээр байна?

- Ярилцлага яах юм бэ?

- Чи тохирч байна. Өөр асуулт байна уу?

Цагийн дараа л гэхэд, бүх бичиг баримтаа бөглөсний дараа, Сэүн намайг том шилтэй Минсок гэх залууд даатгаад явчихсан юм. Тэр надад бүх зүйлийг харуулж, таниулах болно л гэсэн.

- Өглөө наймаас захидлуудаа аваад, үд хүртэл зөөнө, хоёр цагаас дахиад боодлоо авах гэж ирээд орой хүртэл зөөх хэрэгтэй.

- Хол зөөх хэрэгтэй юу?

- Заримдаа л, гэхдээ чамд машин өгнө өө.

Надад үнэхээр л машин өгсөн юм гээч - жижигхэн улаан скүтер.

- Үстэй чинь зохицож байна. - Минсок инээнэ, - Хамгийн гол нь яг цагтаа бичиг баримтаа хүргэж өгнө шүү. Бас бурхныг бодож, алга болгож л болдоггүй юм шүү.

- Ойлгочихлоо. Дахиад нэг асуулт байна.

- Асуу.

- Сэүн яг юу хийдэг юм бэ?

- Сэүн үү? Тэр хоёулангийх нь дарга шдээ. Дээшээ гэвэл аав нь л байна.

- Аан...

Скутерныхаа хамаг сайхныг нь гайхчихаад, Сэүн дээр очихоор боллоо. Шинэ ажилд оруулж өгсөн гээд ядаж талархах хэрэгтэй биз дээ? Бүр ямар гээч, оффист өдөржин суухгүй, шинэ хүмүүс, шинэ газартай танилцаад л. Их ажил, бага хэрэггүй бодлуудтай байх болно.

Би танил коридороор яваад, "Гүйцэтгэх захирал У Сэүн" гэсэн бичигтэй хаалгыг тогших гэтэл... Хүмүүсийн яриаг нууцаар сонсох дургүй л дээ, гэхдээ...

- Би юу гэсэн билээ?! - танил бус эрэгтэй хүн орилно. - Энэ бол хуулийн байгууллага. Бидэнд тусалж байсан хүмүүст туслах ёстой!

- Сүүлийн үйлчлэгч гэмт хэрэгтэн байсан, бид цагдаад түүнийг барьж өгсөн. Одоо тэр шоронд байгаа. - Сэүн чимээгүйхэн хэлнэ.

- Тэгээд ганц ч зоос хүртээгүй! - модон юмыг цохих нь сонсогдлоо. - Чи намайг сонсох хэрэгтэй!

- Сонсож байна, ааваа.

- Үгүй ээ, новш минь! Чи албаар босгож авсан ажлыг минь нураах гээд байна!

Төгс мэт санагддаг байсан гэр бүл тийм ч амар биш байсан бололтой.

- Худлаа! - Сэүн өөдөөс нь дуугаа өндөрсгөх нь тэр. - Би чадах бүхнээ хийж байна!

- Хангалтгүй байна!

- Би бараг л энд амьдарч байна шүү дээ! Багаасаа л энд хамаг цагаа өнгрөөсөн! Надаас өөр энэ бүхнийг сайн мэдэх хүн байхгүй, ааваа!

- Чи миний хүссэнээр өмгөөлөгч болоогүй!

- Миний боловсрол ч энд хэрэгтэй. Би хүсэхдээ...

- Юу хүсч байгаа чинь надад хамаагүй! Би чамайг өсгөсөн, бүхий л зүйлийг өгсөн. Үг бүрийг минь сонсох ёстой байж! Алуурчинг өмөөр гэвэл, чи уурлаж болох ч, миний хэлснээр хийх ёстой! Ойлгов уу?!

- Ааваа, би...

- Ойлгосон уу, гэж асууж байна.

- Ингэсэн нь дээр юм биш үү?

- Чамаас аль нь дээр болохыг асуугаагүй байна!

- Гэхдээ л...

Юм цохих чимээ дугарав.

Мэдэлгүй хаалгаа хүчтэй онгойлчихлоо.

Сэүн хацараа алгаараа дараад зогсож байв. Эсрэг талд нь - буурал үстэй өвгөн, уруулаа жимийгээд зогсож байх нь тэр.

- Түүнийг битгий цохь л доо!

- Энэ бас ямар гээчийн чөтгөр нь вэ? - захирал нь намайг шүүмжилсэн харцаар харна.

- Төрсөн хүүгээ зодож болдог юм уу? Цус нэгтэн шүү дээ, таны хувьд байгаа бүхэн чинь шдээ! - нэг л ойлгож өгөхгүй байв. Аав ээж хоёр Тао дээр унасан бяцхан тоосыг нь ч гөвж өгдөг байсан юмсан.

- Яв гэж хэлсэн шүү! - өвгөн хаалга руу заана.

- Би дахиж чадахгүй нь! - Сэүн дахиад л ярьж эхэлнэ.

- Юу чадахгүй гэж? Бүх юм чинь бэлэн байхад уу? Баян, тансаг амьдрахаас уу? Хэл л дээ! Юу чадахгүй байгаа юм?!

- Өнөөдөр өргөдлөө бичээд өгчихье. Дахиж тэсэхгүй нь. Би энэ ажлыг үзэн ядаж байна! Ингэж амьдармаагүй байна!

Нууцаар харах ёсгүйгээ харж байгаа юм шиг эвгүй санагдаж байлаа...

- Чи надгүйгээр хэн юм бэ? - заналтайгаар инээнэ. - Чи өөрөө юу хийж чадах юм?

- Би үргэлж хий гэснийг чинь хийдэг байсан, - Сэүн аяархан хэлэв. - Үргэлж... 7 хоногийн өмнө та намайг гэрлэ гэсэн. Танилц, - над руу харна. - сүйт бүсгүй минь энд зогсож байна.

Минут гаруй бүгд чимээгүй болчихлоо. Би ч, өвгөн ч тэр юу болсныг ойлгоогүй юм.

- Чи юу гэнэ ээ?! - аав нь дахиад л орилно. Сэүний пиджакнаас зуураад авчих нь тэр. - Аав, ээж хоёрыгоо ичиж үхүүлмээр байна уу?!

- Миний сонголтыг хүндэлнэ гэсэн биздээ? Намайг нэг бол явуул, эсвэл би эндээ үлдээд, түүнтэй гэрлэнэ. - яагаад ч юм над руу дохиод байх юм.

- Новш минь! Өөрийнхөө гараар алчихна шүү! - гараа өргөөд, Сэүний нүүр лүү цохьдогийн даваан дээр...

- За яах гэсэн юм бэ дээ! - би дундуур нь орчихлоо.

Ай хөөрхий хөмсөг минь...

🦋 2020. 04. 19. - 08:57AM 🦋

7 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!