6
Гэр хоосон, эзгүй бас чимээгүй. Толгой бага зэрэг өвдөж бас яагаад ч юм гэдэс өвдөөд байв. Хувцсаа ч тайлалгүй, шууд л орондоо ороод унтчихлаа.
Хаалга савах чимээгээр сэрэв. Хэсэг тааз дээш ширтэн хэвтлээ.
Өнөөдөр ямар өдөр билээ? Хэдэн билээ? Толгой бүр хоосорчихсон байна.
Утсаа асаав - гурав дахь өдөр. Шууд л үүнийг мэдсэн юм шиг ажлын дарга над руу залгана.
- Сайн байна уу. - сөөсөн хоолойгоороо мэнд хүргэв.
- Өвдсөн юм уу? Бүтэн 3 өдөр сураг ч байдаггүй шүү.
- Өнөөдөр дайраад гарна аа. - түүнд амлана.
- Дайрах аа? Эмнэлэгт хэвтчихсэн юм уу?
- Үгүй ээ.
- Маргааш тайлангаа хураалгах ёстой! Өөрийгөө хэн гээд бодчихсон юм?! Ажил чинь уул шиг л овоорчихсон байна!
- Очно оо, - утасаа унтраачихлаа. Бүр мөсөн.
Том өрөөнд Тао дуугарна. Миний өрөөгөөр өнгөрөхдөө түр зогсов. Тэр орох үгүйгээ шийдэж чадалгүй, хаалгаа хүчтэй хаагаад, өрөөндөө орчихлоо.
Ажил дээр хүмүүс нааш цаашаа гүйлдээд л, мониторын ард өдөржин сууцгана. Дахиад өдөржингөө саарал оффист суумааргүй байлаа. Би өөрийнхөө хувьд баттай шийдчихсэн шүү дээ.
- Юу? Яахлаараа халагдана гэж? - миний дарга гэгч хүн, 50 гарсан махлаг эмэгтэй, хар харандаагаар тод зурсан хөмсгөө өргөсөөр асууна.
- Юм хэлэлгүй, гарын үсгээ зураад өгөхгүй юу.
- Битгий хүндээр тусгаж аваа, хэцүү байгааг чинь ойлгож байна, - гэсээр байдаг л нэг яриагаа эхэлнэ.
- Хэрэггүй ээ, надад ямар байгаа танд ямар ч хамаагүй биз дээ? Зүгээр л, өмнө нь тасгаараа хийдэг байсан ажлыг би ганцаараа хийдэг байсан. Илүү цагаар ажиллаж, гэр лүүгээ сумтай юм шиг л баахан ажил авч явдаг байсан. Харин одоо явах болохоор санаа тань зовж байна уу, хаанаас дахиад нэг ийм тэнэгхэн охин олно доо гэж бодож байна уу?
- Жил дундаа орчихсон, чамайг хаашаа л авав гэж дээ. Эсвэл олчихсон юм уу?
- Тийм ээ, - худал хэлэв. - Тэнд намайг хүндэлдэг бас хүзүүн дээр минь өдөр шөнөгүй суудаггүй. Зураад өгөөч.
- Зүгээр л амралт авах юм уу? Амарчих, -минут бодсоны эцэст хэлэв.
- Хэрэггүй ээ.
- Өөрөө л мэд дээ, дахиад сайн бодоод үзээрэй. - гэсээр томоос том гарын үсгээ өргөдөл дээр минь зурлаа.
Баяр хүргэе! Одоо би бүр ажилгүй болчихлоо. Баяраа тэмдэглэх ёстой юу? Борооны үүлнээс багахан нарны элч тусав. Яг зөв, тэмдэглэх хэрэгтэй! Гэхдээ, гэгээн дарь эхийг бодож, дахиж алкоголь л уудаггүй юм шүү.
Өөртөө сүүн кремтэй кофе болон жигнэмэг аваад булангийн кофе шопд сууж байв. Жигнэмэгээ яг дүрэхийн даваан дээр кафед таньдаг машин ирээд, дотроос нь тасарчихсан эмэгтэй гарч ирэв, араас нь мэдээж жолооч нь - Сэүн. Өчигдрийн явдалд ичиж үхсэндээ гар салгалаад, барьж байсан жигнэмэгээ кофе руугаа унагаачихлаа. Кофе гарнаас хальтраад миний дуртай цагаан үдээснүүдийг минь норгоод амжчихав. Би нуугдахыг хичээсэн ч, хэн миний гал унтраах машин шиг үсийг танихгүй байх юм бэ?
Баруун нүдээ зөөлхөн нээлээ.
Яг Сэүн байна. Хаалганы тэнд зогсчихоод над руу хараад зогсож байна. Өөрийг нь таниагүй юм шиг царайлчихаад, хамаг хурдаараа кофегоо аваад нөгөө тал руу алхав. Шөнө таарвал бас яаая гэхсэн, өдрийн нартайд бие биеэнээ харна гэхээр. Буруугаар битгий ойлгоорой, ямар ч сэтгэл хайр дурлал байхгүй ээ. Энэ яг л төгсөлтийн уулзалт шиг. Ангийн чинь хүүхэд алдартай, амжилттай явж байхад, чи (үүнийг хэлж байгаад уучлаарай) амьдралдаа байх хамгийн новшийн үе дээрээ байж байдаг.
- Ажил олох хэрэгтэй, - мухлагийн урд зогсонгоо өөртөө хэллээ. - Зарын сонингоосоо нэгийг өгөөч.
Хэд алхаад, сонин дээр харцаа буулгав. Цэвэрлэгч, хүүхэд асрагч, зөөгч...
- Эцэст нь тархиа ажилуулахаар шийдээ юу? - чихэнд минь сонсогдоно.
- Надад ажлын байр байна. - Сэүн тайвнаар хэлнэ. - Хувийн зүйл байхгүй ээ, зүгээр л ангийн охиндоо... Энэ хаяг нь, - карманасаа нэрийн хуудсаа гаргаж ирэв. - 2 цагт ярилцлагатай. Хоцорвол хэн ч чамайг хүлээхгүй шүү. - Тэр юу ч болоогүй юм шиг цаашаа алхаад, машиндаа суучихлаа. Хажууд нь нөгөө хөөрхөн охин ч мөн сууна.
Гартаа тэр цаасыг хэд хэд эргүүлж үзлээ. Өнөөдөртөө ямар ч төлөвлөсөн зүйлгүй болохоор, төгс Сэүн намайг ямар ажилтнаар хардагийг олж мэдье даа. Биеэ ******* биш л гэж найдъя...
🦋 2020. 04. 19. - 02:00AM 🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)