5
Амжилтанд хүрэхийн тулд бүгд өөр өөрсдийн замаа сонгодог.
Хэн нэгэн хөдөлмөрийнхөө үр шимийг амтлахын тулд өдөр шөнөгүй хичээж ажилдаг бол, өөр нэгэн хүмүүсийг "тархидаж" өөрсдийн биш амжилтыг булаан авдаг. Харин хэн нэгнийг төрөхөд нь л бүх юм нь бэлэн байдаг, тэр ажиллаж, сурах ямар ч шаардлага байхгүй, бүх юм нь цаанаасаа бэлэн байдаг болохоор л тэр.
Аав нь хуулийн компанийн захирал, ээж нь их сургуулийн захирал, анхаарал татам гоо үзэсгэлэн, IQ нь дундаас дээш. Өөр юу хүсч болно гэж? Хайр, анхаарал халамж, амжилт, мөнгө гээд л... Зарим нь багаасаа л энэ амьдралаар амьдардаг. Харин би төсөөлж ч чадахгүй нь.
Ийм нэг "аз жаргалтай" хүн надтай нэг ангид сурдаг байсан юм л даа. Юу гэж хэлэх вэ? Энэ бүхэн хүнийг үнэхээр эвддэг. Түүнд сайхан сэтгэлтэй, тусархаг хүн болох боломж ч байгаагүй байх. Би түүнтэй нэг ч удаа харьцаж үзээгүй. Тэр ангийн дарга байсан, их зантай, хүрээлэл өргөнтэй. Бүгдэнд нь адилхан хүйтэн хөндий хандана. Их сургууль тэнэгүүдийн газар биш гэж хэлээд, чадахгүй бол хаалга тэнд байна гэж дуртайяа заадаг нэгэн байв. Би түүний талаар өөр зүйл сайн мэдэхгүй, надад хов жив сонсох цаг ч байгаагүй. Сонсох хэрэгтэй л байж дээ...
- Чи юу ?!
- Чи юу ?! - тэр над руу гайхсаар харна.
За ёстой буруу машиндаа суулаа даа...
- Үнэхээр уучлаарай, - хоолой нэг л гарч өгөхгүй байв, - намайг санаж байна уу? Нэг ангид сурч...
- Санаж байна, - Сэүн нөгөө л нэг хүйтэн нүүрний хувиралтайгаа хэлнэ, - Чи жаахан... өөр болчхож, - харц нь үсэн дээр минь тогтлоо.
Өөрийн мэдэлгүй хүзүүгээ илэв. Урьд нь энэ хэсэгт намирсан урт үс байсан шүү дээ...
- Харин ээ... Чи хаашаа явж байгаа юм бэ?Намайг... Нөгөө хүргээд өгөөч тэгэх үү, - доош харсаар, аяархан хэллээ.
Тэр эргэж хараад, юу ч хэлэлгүй машинаа асаана. Хажууханд өнгөрөх Таог хараад нуугдахыг хичээлээ. Дүүгээсээ айсандаа ч биш ээ... зүгээр л.
Яг үнэндээ үлийгээрээ ч зүгээр биш байна, энэ асуудалд миний тархи шийдэл өгөхгүй байна.
Машин зогсов. Автобусны буудал. Ямар ч үггүйгээр намайг хурдхан машинаас буух ёстойг минь ойлгуулах нь тэр.
- Баярлалаа.
Сэүн эргэж ч харалгүй шууд л машинаа асаасаар яваад өгнө. Ганцааранг минь шөнө, хүнгүй газар үлдээнэ... Энэ тал дээр ч бас баярлалаа.
Цусанд минь алкоголь мэдрэгдэж байсан юм. Гэртээ харьмааргүй байна бас клуб ч гэсэн явмааргүй байв. Тийм ч учраас, такси дуудсаар, нэг газар луу явахаар болсон юм...
Шөнийн 2 цаг. Хав харанхуй. Үүдэнд нэг хоёр гэрэл, тэгээд л гүйцээ. Би энд юу хийж байгаа юм бол? Цементээр бүрхсэн зам хоёр хуваагдаэа. Яг л миний амьдрал шиг. Баруун талд - загалмайнууд, дотны минь хүмүүсийн үхэл. Зүүн талд - дахиад л загалмай. Өргөж авсан ээж, аавын минь үхэл. Согтуу байхад хүнд сонин бодлууд орж ирдэг юм байна... Зөв чулуугаа олох гэж жоохон төөрөх нь тжр. Жоохон гэдэг нь 30 минут гаруй л даа. Та нар мэднэ дээ булшнууд чинь... Чив чимээгүй... Бас айдас хүргэм биш ээ, татахуйц. Сүнснүүд яг л гарах гэж хичээж буй мэт.
- Сайн байна уу? Юу байна даа? - тэднээс "асуув". - Ерөнхийдөө, юу л байв гэж дээ, уучлаарай. Минийх ч гэсэн муу байна өө. Сүүлийн хэдэн өдөр, хэрвээ та хоёр намайг үрчлээгүй бол ямар байх байсан бол гэж бодох юм. Надад үнэхээр хэцүү байсан! - тэсэлгүй орилчихлоо. - Тэгсэн чинь та хоёр бүр явчхаж байгаа юм уу? Өдөөд байгаа юм уу? - хоолой чичрээд байна. - Та хоёр ч яахав. Би одоо яаж амьдрах юм бэ? Үнэхээр их хайрласан шүү дээ... Зөндөө яарч ирсэн байтал, та хоёр...
- Эмэгтэй? - нас тогтсон эр намайг дуудсаар, нүүр лүү минь гэрэл тусгалаа. - Гэр лүүгээ яваач! Солиотой юм уу? Хар шөнө оршуулгаар зугаалаад л?!
- Миний аав ээж шүү дээ!
- Аан, - хөгшин улам л ойртож ирнэ. - Тайвшир даа. Ах нь цай аягалаад өгье. - гээд гарнаас минь огцом татах нь тэр.
Надад эсэргүүцэх ч хүч байсангүй. Дахиад нэг удаа чулуу руу харц шидлэв. Явцгаая, бушуу түргэн, эндээс л явцгаая.
- Хаачих нь уу? - өвөө араас минь сандарсаар дуудаж байв.
- Холын хол! - хариуд нь орилоод, хурдхан шиг гүйчихлээ.
Энэ амьдралаас зугтаж чадах юм шиг санагдаж байлаа. Хамаг хурдаараа гүйгээд л.
Нулимс урссаар л... Хаанаас ч юм гарч ирсэн машин л намайг зогсоож чадав. Бүрэн утгаараа. Би шууд л урагш шидэгдээд, өвдөг дээрээ хүчтэй газардаж, гараа цус гартал нь шалбалчихсан юм. Унаад л хүйтэн зам руу ширтээд суучихлаа. Бүх зүйл өвдөөд байна. Бие ч, сэтгэл ч тэр...
Машины хаалга хаагдах чимээ гарлаа.
- Босоо, - хэн нэгэн дуудна.
- Зүгээр үлдээчих, үлдээчих ээ! - хамаг байдгаараа чангаар орилов.
- Надад бол лай л байна, даанч чи зам хаагаад байна.
- Бослоо, - толгойгоо дээш өргөөд, гараа хартал, миний гарт жижигхэн чудуу шигдэгдэж, цус болчихсон байлаа. - Би явлаа...
Зүүн талын урагдсан өмднийхөө хэсгийг нь харчихаад, дүүрэн гуниг юм замаас холдов.
- За, та одоо явж бол... - залуу руу харсан чигээрээ гацчихлаа. Сэүн өөдөөс минь нөгөө л нэг харцаараа ширтээд зогсож байх нь тэр. Яагаав, намайг хүргэж өгдөг ангийн дарга. 5 жил хамт сурахдаа надад ганц ч үг хэлж хайрлаагүй хүйтэн сэтгэлт ангийн дарга...
Гар луу минь хараад хөмсгөө өргөнө. Яагаад ч юм ичээд байх юм.
Зүгээр л над шиг амьтан түүн шиг өндөр зэрэглэлийн хүнтэй хамт байгаадаа, замыг нь хааж байгаадаа...
Сэүн санаа алдаад, цагаан цамцны минь захаас татаад машин руугаа хөдлөв.
- Үгүй ээ... Нөгөө... Би өөрөө, - гараа татах гэж хичээв, - Дахиж тэгмээргүй байна. Дахиад... Машинд. Гуйж байна аа!
Гэнэт зогсчихлоо.
- Би чамайг яах ч үгүй. Тэнэгтээд бай. Би биеэ ү****** тоодоггүй.
Тэр намайг ингэж л хардаг юм байна. Сонин юм... Тэр намайг мэдэхгүй шүү дээ. За за, ялгаа байв л гэж. Танихгүй хүнтэй машинд нь хамт байсан болохоор өөрөөр ч нэрлэж болох байх.
- Тэгвэл яах гэж?
- Машинд эмийн хайрцаг байгаа.
Хариулт нь энэ л байж.
Сэүн урд талд суугаад хөлөө гадна тал руу харуул гэж тушаалаа. Спирт аваад, харамлалгүй, бараг бүгдэнг нь алган дээр минь цацчихав. Шархнууд минь хорсож эхэлэж. Сэүн шархны лент өглөө.
Бүгдэнг нь чимээгүй хийсэн ч, дургүй байгаа нь харцнаас нь илт мэдрэгдэж байв. Үнэтэй цагаас нь хумслаад байгаа юм шиг санагдаад, шууд л машинаас нь буучихсан юм.
- Суу, хүргээд өгье. - суудал руу заагаад, өөрөө жолоочийн суудал руу алхлаа.
- Яах юм бэ, өөрөө явчихъя.
- Бие даасан чадварыг чинь харчихсан, зүгээр суу. Шөнө чамаас болж хар дарах нь байна.
- Ойрхон буучихъя, - буцаад суулаа. - Метроны буудал дөхөөд л.
Шөнийн аврагч минь хэрэгтэй газар луу минь үг хэлэлгүй хүргэж өгнө.
- Баярлалаа, - энэ шөнө 2 дохоо түүнд баярласнаа хэлэв.
Харц, толгой дохилт, машин асна. Машин хэдхэн хормын дотор л алга болчихлоо.
Гэртээ харих хэрэгтэй. Өнөөдөртөө хангалттай их зүйл хийчихлээ.
🦋 2020. 04. 19. - 08:57 AM🦋
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)