2 страница29 апреля 2026, 07:40

2


- Хөөе! Намайг сонсож байна уу?! Солиорчхоо юу?! Май, уучих, - хэн нэгэн миний ам руу гашуун зүйл цутгана. Таг гашуун, яг л төмөр шиг зүйл хоолойгоор минь дамжиж, ходоодыг минь үгүй хийх гэж буй мэт л санагдана.

Би ярвайсаар нүдээ нээж, эргэн тойрноо харлаа.

- Ашгүй дээ! Түргэн дуудах нь л гэж бодлоо! - ахмад насны, халтар хувцастай ах, нүд рүү нь орох шахам малгайгаа янзалсаар хэлэв, - Май, дахиад ганц балгачих, - нөгөөх эргэлзээтэй шилтэй юмаа надад дахин өглөө.

Би шууд л даарч эхлэнэ. Яг л 9 сарын дундуур гэнэт өвөл ирчихсэн мэт хүйтэн санагдаж байлаа. Норсон хувцас биед минь наалдаж, хурдан хөрч байв. Ямар 5-р сар биш дээ, усанд «сэлэхэд» тун таагүй цаг агаар байна даа.

Чичирсэн гараараа нөгөө юмыг нь аваад дахиад нэг балгачихлаа. Амандаа хийсэн гэвэл арай дээр сонсогдох байх, учир нь тэр зүйлийг шууд балгах тийм ч сайхан санаа биш байсан юм.

- Битгий ярвайгаад бай! - тэр ах шилийг минь булааж авсаар үглэнэ. - Чамайг тэр гүүрнээс олж харсанд минь талархаарай.Чи бараг живж ч амжаагүй байх шүү, завьтай явсан минь аз болж. Яагаад юу ч дуугарахгүй байгаа юм? Алив ээ, нөгөө нэг гунигтай хайр, ганц талын хайр, өөр юу ч байдаг юм, есөн бусын юмаа ярь л даа.

- Хайр алга...

- Ертөнцөд үү, ганцхан чамд уу? - тэр ах толгойгоо ч өргөлгүй надаас асууна.

- Хаана ч тэр.

- Тэнэг л юм байна шд хариулт чинь энэ байна.

- Тэнэг... - хэлсэнтэй нь санаа нийлсээр толгойгоо дахин нэг удаа дохилоо.

- Эцэг эхийгээ боддоггүй юм уу?

- Тэр хоёрыг л бодсон...

- Тэгээд? Өрөвдөхгүй байгаа юм уу?

- Ахаа, дахиад нэг балгаж болох уу? - хөлнийх нь хажууд байх шил рүү заалаа.

- Бололгүй дээ, - мөрөө хавчсан ч, шилээ өгсөнгүй.

Өөрөө л босож авахаас.

- Амтанд нь орчхов. Чи ядаж насанд хүрсэн юм уу?

Дахиад нэгийг балгангаа толгойгоо дохив.

- За тэгээд, аав ээж яасан гэнэ ээ? - тэр ах бууж өгөхгүй байсан тул, би «философдхоо» больж зүгээр л асуултад нь хариулж эхлэв.

- Тэд байхгүй, - дусал нулимсаа арчингаа хэллээ.

- Ойлгомжтой, - тэр ер гэмших мэт сонсогдсонгүй, - Тэгээд тэнэг минь чи гашуудсандаа ийм зүйл хийсэн юм уу?

- Наадах чинь ч бас.

- Хэн нэгэн тэвчээрийг чинь бараад байсан юм уу?

- Наадах чинь ч бас...

- Тэр хүндээ сайн зүйл хийхийг хүсээ юу? - намайг шоолсон маягаар хэлнэ. - Тэр ямар ч толгойны өвчингүй болчихно шүү дээ! Тэнэг минь, чи хүнд буян үйлдэхээ шахаж!

- Айн? - би нэг л сайн ойлгож өгөхгүй байв.

- Бүгдэнгийх нь уур хүртэл амьдрах хэрэгтэй! Атаархтал нь амьдар л даа! За би ч яахав хөгшин дагз, харин чи? Залуухан үзэсгэлэнтэй охин. Тэнэг л гэж хэлье. Сүүлийн үед ийм хүмүүс олуулаа болчихсон болохоор зүгээр дээ. Ойлгож байна уу?

- Үгүй ээ.

- Бос, гэртээ харь, - надтай тун дажгүй найзалж байсан шилийг минь авсаар, бугуйгаас минь татлаа. - Алив ээ, яваад хүмүүст яаж амьдрах ёстойг нь үзүүлээд өг! Ойлгосон уу?

- Яасан гэнэ ээ? - яагаад ч юм толгой минь хэтэрхий хүнд санагдаж байна.

- Би юу гэж хэллээ?

- Яаж амьдрах ёстойг харуулаад өг... - амандаа чимээгүйхэн бувтнав.

- Харж байна уу? Бүр усан тэнэг биш л юм байна шд! - мөрийг минь аяархан алгадаад, - Гэртээ харих замаа мэднэ биз дээ? Хурдхан яваа, харанхуй боллоо, аягүй бол ханиад бас хүрчихнэ. Одооны энэ хүүхдүүдийг ээ!

- Баярлалаа...

- Чи надад өртэй шүү! Дахиад уулзахаараа ганц шил юм авч өгнө биз.

Гэрийн хаалга шууд л түлхүүрээр нээгдлээ. Тэр нусанхай цоожоо сольж амжаагүй нь яамай. Өрөөнөөс нь толгой өвтгөм чанга дуу сонсогдож байв.

Айдас, ичгүүр, гомдол... Юу ч болоогүй. Тэр ахад ямар ид шидийн шил байсан юм бэ!

Зоригтой гэгч нь очоод хаалгыг нь онголгойлоо.

- Наад дуугаа унтраахгүй юм бол толгой руу чинь аваад шидчихнэ шүү! - үүднээс нь чангаар орилчихлоо.

- Хөөе, хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? Гудамжны гуйлгачин шиг л үнэр үнэртээд байна.

- Чимээгүй байна шүү, гөлөгхөн минь! - хацрыг нь алгадлаа.

- Солиорчихсон юм уу?! Би чамайг...

Хэлэх хооронд нь би өрөөнөөс гараад амжлаа, яахав "санаандгүй" ширээн дээр байсан үнэтэй утсыг нь унагаачихсан болохоос биш, гайгүй шүү.

Халуун шүршүүр надад үнэхээр хэрэгтэй байж. Харин толгойд тэр ахын үг нэг нэгээрээ эргэлдэж байв, "Яаж амьдрах ёстойг нь үзүүлээд өг". Яг юуг хэлсэн юм бол? Бүү мэд. Би өөрийнхөөрөө ойлгосон юм.

- Ээж... - толь руугаа ширтсээр хэлэв, -
Ааваа, өөр охин хүссэн юм уу? Тэр охиныг чинь харуулъя л даа!

Миний дансанд ажлаасаа гарахад хангалттай мөнгө байсан юм. Дахиж тэр саарал оффис руу үхсэн ч явахгүй ээ!

- Та итгэлтэй байна уу? - үсчин эгч хуруугаараа заасан зураг болон намайг харьцуулж их л удаан ширтэнэ.

- Тийм ээ.

- Харамсахгүй юу? Үс чинь үнэхээр урт, үзэсгэлэнтэй юм.

- Үгүй ээ. Эхлэ дээ.

Хагас цагийн дараа л гэхэд миний өөдөөс толинд тайрмал үстэй үл таних эмэгтэй харж байлаа... бас улаан үстэй.

- Энэ үү? Итгэлтэй байна уу? - биерхүү, шар айрагны гүзээтэй ах миний нуруу луу итгэлгүйхэн харав.

- Үгүй ээ, би бодлоо өөрчиллөө! Мөрний далан дээр энэ араг ястайгаас нь!

- Уйлж болно шүү, - шивээсний ах эхлэхээсээ өмнө хэлнэ.

- Юугаараа ч уйлхав дээ, - гэсээр дахиад уруулаа хазлав.

- Уруул, хэл, хөмсөг, хамар?

- Хамран дээр байхад болно оо.

Хар арьсан өмд, нүд гялбам цагаан цамц - миний час улаан үстэй минь төгс зохицож байв. Би яг л би биш мэт. Тэр гэнэн тэнэгхэн охин хуучин гүүрний бохир голд живчихсэн.

Одоо бүх зүйл өөрчлөгдсөн.

Та хоёр дээрээс харж байна уу?! Таалагдаж байна уу? Ийм байвал илүү таалагдаж байна уу?!
Надад дахиад та хоёрыг баярлуулах зөндөө зүйл байна...

🦋2020. 04. 13. - 22:21PM🦋

2 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!