3 страница29 апреля 2026, 07:40

3


Клубд намайг шууд л оруулав. «Вендетта» гэх клуб нь манай гэр бүлийн эзэмшлийх ч, би энд ганц хоёр удаа л ирж байсан юм байна, бүр өдрийн цагаар шүү. Хамгаалагч ах намайг таних байтугай, шохоорхсон харц шидэлсээр оруулсан юм.

Олон хүний дундуур шахдалцан явахдаа, өөр дээрээ олон хүний харцыг мэдэрч байв. Тэд миний үс, нүд, далан дээрх шивээс, бариу өмд рүү минь харцгааж байсан юм. Бүх хүний анхаарлын төвд байх сонин, эвгүй... бас сэтгэл догдлом мэдрэмж төрүүлж байв. Нөгөө шилтэй шингэн юм биенээс минь бүрэн гараагүй мэт л хөнгөхөн, ямар нэгэн галзуу зүйл хиймээр санагдаж байсан юм. Таотой энд таарахаас ер айхгүй байна. Тааралдсан ч, намайг таних л болов уу даа...

Тавцан дээр зөндөө хүмүүс бужигналдчихсан харагдана. Бүгд л нэг юм ууж, эсрэг хүйстэнтэйгээ халуун яриа өрнүүлсэн харагдлаа. Би ч гэсэн уух хэрэгтэй байх. Гэхдээ яг юу вэ? Яг үнэндээ шар айраг, шампанск миний хамгийн захын хязгаар байв. Тэр тусмаа шар айргийг хагас дутуу ууж чаддаг хүн шүү дээ.

- Надад ч бас иймээс өгч болох уу? - миний хажууд улбар шар өнгөтэй зүйл уух эмэгтэйгийн ууж буй зүйл рүү нь заалаа.

Бармен толгойгоо дохиод, нэг юм хольж хутгаж эхэлнэ.

Уусан коктейл минь жүржний ликёртой, чихэрлэг хэрнээ гашуун амттай байв. Товчилбол, хүн уумааргүй новшийн амттай, гэхдээ л дуусгах хэрэгтэй шүү дээ. Араас нь "Арал дээрх с***" ; «Бора-Бора»; бас дахиад нэг юм... Сайн санахгүй байна.

Зүгээр л хөгжимд дэндүү татагдаад олны дунд бүжиглмээр санагдаж байлаа. Ард минь хэн нэгэн наалдаж эхлэхийг мэдэрсэн юм...

- Дайлах уу? - чихэнд минь шивнэсээр, хүзүүг минь зөөлнөөр үнсэнэ.

- Тэгье ээ! Түрүүн ууснаа дахиад уумаар байна.

- Гайхалтай, - гэсээр намайг хаашаа ч юм дагуулаад явчихлаа.

Би урдаа зогсох залууг хармаар байсан ч нүд минь бүрэлзээд, нэг байрандаа зогсож чадахгүй байв. Тэр хар хувцастай байсан, тэгээд л миний мэдэх зүйл энэ хүрээд дуусна.

- Гарч агаар амьсгалах юм уу?

- Үгүй ээ! Тийшээ явмаар байна. - бүжигчин охидууд ажлаа хийж буй газар луу заалаа.

- Барах юм уу?

- Мэдээж.

- За тоглосон юм даа!

- Харин би үгүй.

Хүмүүс яагаад согтууруулах ундаа ингэж их хэрэглэдэг болохыг одоо л ойлгож байна. Ийм байдалтай үүрд баймаар санагдана... Доор хүмүүс орилолдрж байв. Үнэхээр хөгжилтэй байгаа бололтой.

- Гарцгаая, цэвэр агаар амьсгал, - бүжиглэж байсан төмрөөс минь буулгачих нь тэр.

- Өө тэгье өө, алив урагш алхааад... тэгээд... тэгээд - хэн нэгнийг налж, зүгээр л хэвтээд, амрахыг хүслээ.

Тамхины утаа үнэртэнэ.

- Бие чинь муу байгаа юм уу?

- Юу гэж дээ... Гоё байна өө... - хүйтэн хана налангаа амандаа бувтнав.

- Намайг жаргалтай болгох уу?

- Тэгье.

- Алив явцгаая. - намайг хаашаа ч юм татах нь тэр.

- Хаашаа явж байгаа юм бэ?

- Холын хол.

- Алив ээ, урагшаа! - түрүүлж ард талын суудалд нь суучхав. Харин миний араас... тэр орж ирээд хаалгаа түгжчихлээ.

Халуун байна ... Үнэхээр халуун... Түүнийг түлхээд явмаар байна, бөөлжмөөр байна, орилоод, хамаг байдгаараа уйлах ёстой ч...

Толгойд ганцхан бодол эргэлдэнэ: "Ийм охин хүссэн юм уу?! Хар л даа! Битгий эргэж хараарай..."

🦋2020. 04. 13 - 03:43AM🦋

3 страница29 апреля 2026, 07:40

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!