1
"Өөрийнхөө хог новшийг аваад миний гэрээс зайл!" гэсээр Тао миний номыг тавиураас авч шиднэ.
- Тэд энд байхгүй, хэн ч чамайг энд үлдээгээгүй байна! Хурдан яв! Арил!
Энэ үгс миний толгойноос салж өгөлгүй, үргэлж бодогдсоор байсан юм.
"...Миний гэрээс зайл."
Гэхдээ миний ч гэсэн гэр шүү дээ! Аав ээж хоёр хоёуланд нь үлдээсэн гэр. Яагаад? Яагаад зөвхөн би явах ёстой гэж?
" Тэд энд байхгүй"...
Нулимс ч дахиж гарахгүй байна.
Долоо хоногийн өмнө Тао бид хоёр ээж ааваа холын хол үдэж өгсөн юм.
Шөнө. Харанхуй. Тормоз. Осол...
Миний ойлгосон зүйлс энэ л байв. Бүх зүйл гэнэтийн байсан. Бүх зүйл болохоос цагийн өмнө... Цагийн өмнө би ээжид хоол бэлэн болчихсон, хүлээж байгаагаа хэлсэн. Тэр аавыг замаараа аваад, хагас цагийн дараа гэхэд л оччихсон байх болно гэсэн... Гэвч түүний хагас цаг үүрд болж хувирсан юм.
20 жил гэдэг намайг энэ гэрт үлдэх хангалттай шалтгаан биш гэж үү?
Гэхдээ, би түүний юу ярьж байгааг ойлгож байсан юм...
Аав ээж хоёр гэрлэлтийн 4 дэх жил дээрээ хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ эмч нараас мэдсэн юм. Тэр үед л би гарч ирсэн юм даа.
Намайг 2 нас хүрэхэд өргөж авсан болохыг цэцэрлэгийн сэтгэл зүйчийн хичээл дээр санаандгүй сонсчихсон.
Тэр үед ээж минь бидний хайр жинхэнэ гэр бүлийн хайраас ч хүчтэй гээд л, тэр доороо намайг энэ бодлоос салгаж өгсөн. Би жоохон байсан бас үнэхээр гэнэн... Гэвч тэд намайг хэзээ ч жинхэнээсээ хайрлаж байгаагүй юм.
Зүгээр л энэ дэлхийд Тао мэндэлчихсэн. Эм тариа нөлөөлсөн үү эсвэл гариг дэлхий бидэнд гэнэтийн «бэлэг» барихаар болчихсон ч юм уу, нэг л өдөр ээж минь нарийхан гэдсэн дээрээ гараа тавиад, хүүхэдтэй болсноо бидэнд дуулгав. Би газар хүрэхгүй баярлаж байв! Эмэгтэй аль эсвэл эрэгтэй дүүтэйгээ бид хамтдаа байна! Бяцхан дүүтэйгээ тоглоод л, усанд оруулаад, хөлд оруулж, ярьж сурахад нь хүртэл. Бид хамт байна! Тэр хамгийн ухаантай, хамгийн царайлаг нэгэн болох болно.
Ярьсанчлан, Тао аав ээжийн хувьд хамгийн-хамгийн нь байв. Аав ажлаасаа эрт ирдэг болсон, харин ээж гоо салонуудад бага цаг зарцуулдаг болов. Би тэгэхэд нь л эцэг эхийн хайр ямар сайхан болохыг харсан юм.
Гэхдээ намайг биш түүнийг хайрлаж байгаа шүү дээ.
Хэзээ би өөрийгөө хаана байх ёстойгоо мэдсэн гэж үү? Заримдаа аав ээжтэй 4 хоног юу ч ярилгүй зөрөх ч үе бий. Би ярьмааргүй байсандаа биш ээ, оролдож үзсэн ч... Тэд үнэхээр завгүй байсан, надад зарцуулах цаг тэдэнд байгаа гэж үү? Би алт мэт анхаарлыг нь авах гэж зөндөө хичээсэн. Сайн сурлага, алтан медаль, улаан диплом. Гэртээ эрт харьж, өдрийг гал тогоонд л өнгөрөөдөг байв. Амттай бүхнээр дайлах гэж, цэвэрлээд л, угаагаад л...
Өөрсдийнх нь биш охин төрсөн хүүтэй нь хамт суугаад л, тэдэнд хэцүү байсан байх даа.
Таогийн хувьд, тэр гуравдугаар ангидаа намайг төрсөн эгч нь биш болохыг мэдсэн юм. Ангийнх нь нэг хүүхэд "асрамжийн газрын хүүхэдтэй амьдрах ямар вэ" гэж асуусан гэсэн. Тэгээд л гүйцээ. Тэр явдлаас хойш тэр намайг төрсөн эгч гэж харахаа больсон.
Харин одоо?
Тэр намайг долоо хоног шахуу гэрээс нь зайлахыг хүсч байна. Түүнийг сэтгэл гутралд орсон, ээж аавыгаа санаж байгаа гэж өмөөрч болох ч... Өнөөдөр түүний уур дэндүү ихээр хүрсэн бололтой. Миний өрөөнд хагараагүй бүтэн зүйл үлдсэн юм болов уу? Байзаарай, минийх гэж хэлж болох юм уу?
Би. Гүүр. Гол.
Аймар байна уу? Үгүй ээ, харин ч ямар байдаг болоо гэхээс догдолж байна. Доош нисэхэд.
Би амьдрах гэж үнэхээр их хичээсэн. Харин дөнгөж сая л, хуучны гүүрэн дээр гарчхаад бодогдлоо "Надад ер нь мөрөөдөл, хүсэл эрмэлзэл байсан гэж үү?". Бүхий л амьдралаа гэр бүлийн хайр, ядаж хэн нэгнээс хайр хүртэхэд зориулчхаж.
Энэ бүхэн миний л буруу, аав ээж минь буруу охин сонгочхож. Тэдэнд гэгээлэг, хөгжилтэй охин хэрэгтэй байсан байх даа?
Тао бол... Түүнд амьдрах амар болно. Аавын клубын ажлыг хариуцаад авчихна. Аав, ээжийн бахархал шүү дээ... Түүнийг юу ч хийсэн тэд баярлах болно. "Тао гэртээ хоносонгүй! Миний тэнэмэл хүү минь" - ээж үнсэнэ. "Шивээс хийлгэв! Эр хүн!" - толгойг нь илнэ. "Шалгалтандаа уначихлаа! Зүгээр дээ, хэрэгтэй бүхэнд аав нь сургачихна!" - аав ажилдаа авав.
Гол үнэхээр хол санагдана. Долоон метр гаруй гүнзгий. Зүрх минь очихоосоо өмнө зосчихоосой гэж найдъя.
Утсаа хажуудаа тавив. Хэн нэгний дуудлагыг хүлээсэндээ биш ээ. Хэн нэгэнд хэрэгтэй ч юм бил үү. Чихэвчээ ч гэсэн үлдээв. Дуу хөгжим-зүгээр л нэг 7 нотын хамтрал биш юм. Тэр ганцаардлаас минь авардаг ганц зүйл.
Тэнгэрт борооны үүл хөвнө, гол ч мөн адил шороотой, харанхуй харагдана. Яг л миний амьдрал шиг.
Хуруунууд минь төмрөн хаалтыг тавьж явуулав.
Цагаан үдээснүүд минь л гэхээс...
Нисэцгээе дээ...
_______________________________
🦋 2020.04.12 🦋
Happy birthday, Sehunnie & Eva Lovets (зохиолч)❤️
![Таслалын Учир [COMPLETED]](https://watt-pad.ru/media/stories-1/77a4/77a48f0668a2b6fab317cc42baed4848.avif)