3 страница22 июля 2016, 13:47

Part 7

Диваажингаас чамруу <일곱>

Жүри номын санд суун үзгээ ширээн дээр зөөлөн зөөлөн цохиход зүрх нь цээжнээс нь сугараад гарах гэж байгаа юм шиг л санагдана. Номын санд орж ирсэн зорилго нь аль хэдийн өөр бодлоор солигджээ..Сэхүн

Өглөө түүний гэрт болсон зүйлээс хойш Сэхүн нэг л сонин болчихсон. түүнийг ойртох болгонд янз бүрийн шалтаг хэлэн алга болчихоод байгаа юм. Жүри түүнийг хамт хичээлээ хийе гэсэн ч тэр өнөөдзөр хиймээргүй байна гээд яваад өгсөн.

Сэхүнээс өөр хүн Жүрид тэгэж хэлсэн бол тэр итгэх байсан юм. Сэхүн түүнээс хамаагүй дээр дүнтэй бас зав л гарвал хичээлээ хийх хэнээтэй нэгэн. гэтэд яагаад гэнэт хиймээргүй санагдана гэж? Яг одлоо тэр өрөөндөө хичээлээ хийж байгаа гэдэгт Жүри барьсан ч алзахгүй. 

..Маргааш түүний төрсөн өдөр..гэтэл Жүри түүнээс төрсөн өдрийнх нь талаар ганц үг сонсоогүй. Эсвэл үдэшлэгтээ Жүриг уриагүй юм болвуу?

Ингэж бодоход Жүригийн нүүрэнд үрчлээс үүсэж эхлэх нь тэр. Нээрээ намайг уриагүй юм байхдаа? Яагаад? Тэд хамтдаа зүгээр л байсан, яг л жинхэнэ найзууд шиг.. тэдний хооронд болсон жижигхэн "осол" энэ нөхөрлөлийг нураана гэж баймааргүй юм.

гэхдээ Жүри иймэрхүү зүйл бодож өвдөх нь хамгийн сонин. Энэ асуудлаас өөр зүйлийг бодож чадахгүй байгаа нь ямар учиртай юм бол?

ТЭр Сэхүнд татагдана гэж баймааргүй юм...Тэр Жундэд сайн. Тийм биздээ ?

 Хэдэн гудамжны цаана Сэхүн утасныхаа дэлгэцийг харан сууна.  Тэр Жүригийн явуулсан мэссэжэнд хариулалгүй бүтэн цаг болж байлаа.

"Надаас яагаад зугтаад байгаа юм?"    

шулуун бас шударга. 

Тэр Жүриг үнсэхийг эсвэл тэврэхийг хүсэхгүйгээр түүнтэй нүүр тулгарч чадахгүй..

хамгийн хэцүү нь , тэр зугтах тусам Жүриг улам хармаар санагдаад байлаа.

Сэхүн одоо л Чанёолын сэтгэлийг яс махандаа тултал ойлгов. Жүри яг л хор шиг байсан юм.

Тэр сүүлийн 3 цаг хийх гэж оролдсон ч чадаагүй хичээлээ хаан цүнхнээсээ Чанёолын тэмдэглэлийн дэвтэрийг гаргаж ирлээ. Би яагаад өөрийгөө зовоох гээд байгаа юм бэ?  ингэж бодсон ч тэр дэвтрийг нээлээ..

6р сарын 19

Өнөөдөр үнэхээр халуун байлаа--магадгүй энэ жилийн хамгийн халуун өдөр. Дөнгөж 6 сар ч гэсэн температур бараг 30 градус хүрчихсэн. Сэхүн бид 2 өнөөдөр хичээлээ таслаад далай орох байсан ч ээж намайг усны хувцасаа аваад гарж байхыг харчихсан. Сэхүн аймар том усны хувцас бас солих хувцас энэ тэрийг хийсэн цүнх чирж явсан болохоор ирээд их уурлдасан гэхдээ инээдтэй байсныг хэлэх хэрэгтэй байх. 

Бас сургуулийн агааржуулагч эвдрээд 7 хонож байна. Ангируу орох болгонд л яг хайлаад урсах гэж байгаа юм шиг санагдсан. 

Гэхдээ Жүри яг л цэвэр агаар шиг байсан..

Сэхүн санаа алдаад уншихаа болилоо. Яг л түүний бодсончлон, унших нь түүнийг улам л өвтгөж байв.

Тэр дэвтрийн хойно байх зургийг гаргаж ирэн харахад зурган дээрх охин түүний анх харснаас хамаагүй хөөрхөн харагдаж байлаа. Хүнийг нь авч чадахгүй юм чинь, ядаж зургийг нь хадгалчихье.

Маргааш түүний төрсөн өдөр ч түүнд тэмдэглэх ямар ч хүсэл байсангүй..

-

З/Т: not edited үг үсгийн алдаа зэргийг битгий тоогоорой

  

3 страница22 июля 2016, 13:47

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!