Part 6
Диваажингаас чамруу<여섯>
"Ирчихлээ"
"Би арай болоогүй байна, чи орж ирээд сууж байхуу?"
"Болох--"
"Зүгээрдээ ороод ир--" ийнхүү шугам тасран Сэхүний утсанд зөвхөн 'дүүд дүүд' гэх дуу сонсогдож байлаа. Гэрт нь ороод сууж байх хэцүү гэтэл Жүри бэлэн болоогүй байдаг. Сэхүн хэдий эмэгтэй хүүхдийн гэрт ороод сууж байх нь эвгүй байсан ч Жүригийн гэрийг сонирхохыг хүсэж байлаа.
Жүри шүршүүрийн дор зогсон шүдээ угаана. Өнөөдөр урьд өдрүүдийнхээсээ орой босчихсон учраас Сэхүнийг хүлээлгэхээс өөр аргагүй болсон юм. Гэхдээ машинд нь суулгаад байх хэцүү болохоор түүнийг дуудсан нь энэ байлаа. 1дхэд түүний төрсөн өдөр...яг шалгалтын өмнөх өдөр..
гэхдээ тэр түүний төрсөн өдрийг зүгээр тоохгүй орхичихож болохгүй..сургуульруу үнэгүй хүргэж өгч авч байсных нь дараа бол бүр ч болохгүй.
Түүнд энэ нөхөрлөлөөс өгөхөөсөө илүү авах нь их байгаа юм шиг санагдаж байв.
Сэхүнийг орж ирэхэд шүршүүрийн дуу сонсогдож байв, тэр цагаа харан санаа алдаад өрөөний голд байх буйдан дээр суун хойш налахад толгойнд нь Чанёолын царай харагдана.
Тэр тэнэг биш, өөрийгөө Жүрид татагдаад байгаа гэдгээ хэнээс ч илүү мэдэж байгаа гэхдээ Чанёол түүнийг Жүрид сайн болсон гэдгийг мэдээд хэр их уурлах бол? түүнийг үзэн ядах болов уу?
Сэхүн Чанёолыг яах бол гэж бодоход л хариулт нь аль хэдийнээ түүний чихэнд сонсогдож байв: худлаа инээгээд 'сайн байна андаа! баяр хүргэе' гэж хэлнэ.
Ингээд бодохнээ түүнийг үзэн ядах нь илүү дээр юм шиг санагдаж байв.
Жүри толгойгоо арчсаар угаалгын өрөөнөөс гарахад Сэхүн түүний буйдан дээр унтаж байх нь тэр. Түүнийг ирж авахын тулд эрт боссон байх. Хэдий хурдан хувцасаа өмсөөд бэлэн болох ёстой ч тэр өөрийгөө барьж дийлсэнгүй. Утсаа аван камерлуу ороод Сэхүний нүүрлүү ойртуулан зурагийг нь авч эхлэхэд өөрийн эрхгүй уруул дээр нь инээмсэглэл тодор нь. Дахин нэг зураг авах гэтэл түүний хойш шуугаад тогтоочихсон байсан нойтон үс нь унан Сэхүнийг сэрээчихэв.
Сэхүн түүний үснээс цочин үсрэхдээ Жүритэй мөргөлдөн тэд хойш хамтдаа уначих нь тэр.
"С-с-сэхүн" Жүригийн нүд бараг л аяганаасаа гарах нь холгүй байв. тэр яг Сэхүний дээр хэвтэх бөгөөд 2 гар нь цээжин дээр нь харин хөл нь бэлхүүснийх нь талд байх нь тэр. Сэхүн гэнэт ухаан орон доороос нь холдоод хувцасаа хагас дутуу янзлан "у-у-уучлаарай, би..би т-тэгье гэж бодоо-гүй шүү--"
Хурдан цохилох зүрх, улаасан хацар 2үү дарах гээд Жүрид түүний ярьж байгааг сонсох ч сөхөө байсангүй.
