Part 1-5
Диваажингаас чамруу <하나>
"Тэрнийг Пак Чанёол гэдэг. Тэр Хоёрдох өдөр авто машины ослоор нас барсан. Тэр чамд үнэхээр, үнэхээр их сайн. Тийм болохоор гуйя заавал ирээч"
Жүри өмнө нь сөхрөн суух залууг харан сандаран "Чи чинь юу хийгээд байна аа?? галзуу юмуу??!! хурдан бос!!" гэж хэлэн түүнийг босгохыг хичээж байлаа. Бүх хүмүүс хийж байсан зүйлсээ зогсоон хэрэгт дурлан тэр хоёрлуу харах нь Жүриг улам сандаргана.
"Гуйж байна, сэтгэлийг нь бодоочдээ" Сэхүн айж сандарсан эсвэл ичсэн ч шинжгүй байх бөгөөд доош тонгойн гараа өвдөг дээрээ авсан байлаа.
"З-за ойлголоо очье! Тийм болохоор бурханыг бодож хурдан босоодхооч дээ!!" Энэ залуу үнэхээр..Тэр Жүриг нэгэн танихгүй залуугын оршуулгын ёслол дээр очихыг гуйн өвдөг сөхөрсөн нь энэ билээ. Бүр танихгүй хүнийхээ өмнө өвдөг сөхөрч байхыг бодоход тэр нас барсан хүн нь түүнд их чухал хүн байсан бололтой.
"Би хаана гэдгийг нь мэдэхгүй болохоор намайг ирж аваарай, би тэнд 2 цагаас илүү хэтрэхгүй шүү! дараа нь намайг хүргэж өгөөрэй ойлгов уу?" Жүри жижигхэн цаасан дээр гэрийнхээ хаягыг бичин өгөхөд Сэхүн доошоо харсаар аван амандаа баярлалаа гэдэг үгийг бувтнаж байлаа.
Чанёол энэ охины юунд нь болж байсан байна аа? Ёс суртахуунгүй бүдүүлэг бас сэтгэлгүй..
Ням гариг буюу Чанёолын оршуулгын ёслолын өдөр Сэхүн машинаа барьсаар жижигхэн цаасан дээр бичсэн хаягийн дагуу явж байлаа. Өглөөний 9 цаг болж байсан бөгөөд түүний гэр Сэхүний гэртэй тун ойрхон байсан нь аз гэмээр байв. Сэхүн гэрийх нь гадаа ирэн хонхыг нь дарахад тэр удалгүй гарч ирэн хамтдаа Сэхүний машинд суун ёслол болж буй газарлуу хамт явгаав. Жүри энгийн хар даашинз өмссөн байсанд Сэхүн бага зэрэг санаа нь амран явж байтал Жүри гэнэт ам нээн
"Би 11 гээд явна". Тэр өөрийгөө бага зэрэг бүдүүлэг аашлаж байгааг мэдэж байгаа ч өөр яах билээдээ? Танихгүй хүнийхээ оршуулгын ёслолд оролцоно гэдэг нэг талаараа тэнэг нөгөө талаараа инээдтэй хэрэг юм. Сэхүн яагаад тэгж их сэтгэл гаргаж гуйсан юм бол? Чанёол Жүрид сайн байсан болохоор уу? зөвхөн тиймхэн шалтгаанаар бол үнэхээр инээдтэй хэрэг байлаа.
"Ямар ч гэсэн-очих гэж байгаад баярлалаа" Сэхүн урдахь замаасаа хараагаа салгалгүй ингэж хэлэхэд Жүри
"Намайг очихгүй худлаа ярина гэж бодоо юу? Би амласандаа хүрдэг хүн шүү"
"Үгүйдээ, н-нөгөө би зүгээр л..б-би чамд итгээгүй юм бишшүү..би зүгээр л чамайг явж байгаад жинхнээсээ баярласан учраас л.." Тэр бага зэрэг самгардан амандаа бувтасаар дуугүй болоход Жүри ч мөн адил чимээгүй болон тэд очин очитлоо юу ч дугарсангүй. Үнэндээ тэд ч гэсэн танихгүй хүмүүс шүү дээ.
Жүри чимээгүйхэн толгой гудайлгасаар ёслолд ороход их хүмүүс байлаа. Түүний цогцос хэвтэж байгаа газар зургыг нь өлгөн цэцэгсээр хүрээлүүлсэн байх бөгөөд урд нь зул асаасан харагдана. Харин Чанёолын ээж бололтой настайвтар эмэгтэй газар суун уйлж байлаа. Зочдын өрөөг харвал Жүригийн сургуулийнхан бололтой хэдэн банди байх бөгөөд зарим нь уйлан, зарим нь үйлчилгээнд туслаж байв. Гэхдээ Жүри тэдний нэгийг нь ч таньсангүй.
Тэр Чанёолын хэвтэж буй өрөөнд орон ёсолчихоод зургыг нь сайтар харвал бага зэрэг царайлаг гэхдээ тэрний хэзээ ч харж байгаагүй царайтай залуу байх нь тэр. Хичнээн хичээсэн ч түүний ой санамжинд огт байхгүй хүн байлаа.
"Явж ээжтэй нь мэндэлцгээе" Сэхүн Жүрид ингэж гарнаас нь бага зэрэг чирсээр өнөөх уйлж байсан эмэгтэй дээр ирэн
"эгчээ тантай уулзахаар хүн ирлээ" гэхэд эмэгтэй дээшээ харахад уул нь нүдэнд дулаахан сайхан хүн байх нь тэр. Уйлснаас болж нүд нь улайн, хавдсан байх бөгөөд нулимс нь өөрийн эрхгүй л урсаад байгаа бололтой Жүрирүү харахад нь зүүн нүднээс ньдоголон нулимс дусав. Тэр бушуухан алчуураараа арчаад босож зогсон Жүрирүү бага зэрэг инээмсэглэн хараад "Тэгэхээр чи манай хүүгийн дандаа ярьдаг байсан Жүри байх нь ээ" гэхэд Жүри бөхийн түүнд мэндчилэлээ. Эмэгтэй гэнэт Жүригийн гарнаас атган зөөлхнөөр илэн "Үнэхээр хөөрхөн охин байна. Ирсэнд чинь үнэхээр их баярлалаа. Манай хүү чамайг диваажингаас хараад үнэхээр их баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна"
Жүри зүгээр л толгойгоо дохьлоо. Түүний ээж нь түүнийг Жүритэй хэзээ ч уулзаж байгаагүй гэдгийг мэдэдгүй бололтой мөн түүний хэлсэн миний хүүгийн дандаа ярьдаг байсан гэдэг үг Жүрид бага зэрэг эвгүй мэдрэмж төрүүлж байлаа. Жүри түүнийг мэдэхгүй, харин Чанёол түүнийг ээждээ үргэлж ярьдаг байсан гэжүү?
"Н-надад чамд өгөх зүйл байна, хонгор минь" тэрний нүднээс дахин нулимс урсахад хурдхан шиг ханцуйгаараа арчаад инээмсэглэн "Би чамд үүнийг өгөж болох эсэхээ сайн мэдэхгүй байналдаа гэхдээ нэгэнт уулзасных өгчихье гэж бодлоо. намайг дагаад яв."
Жүри түүнийг дагаж яван нэг жижиг өрөөнд орцгоон Чанёолын ээж өрөөний буланд тавьсан цүнхээ ухсаар нэг дэвтэр гаргаж ирэн өгтөл зүгээр л бичиг хэргийн дэлгүүрүүдээр байдаг энгийн нэг дэвтэр байв.
"Энэ бол түүний тэмлэглэл, ер нь бол өдрийн тэмдэглэл гэхдээ өдрийн тэмдэглэл гэхээр охин шиг гээд уурлаад байдаг юм" Тэр дурсамжаа санасан болтой бага зэрэг инээн "Гуйя үүнийг аваач"
Жүрид мэдээж сайхан санагдсангүй. Танихгүй дээрээс нь үхсэн хүний тэмдэглэлийн дэвтэрийг авна гэдэг..аймар хэрэг. Хэдий нас барсан ч энэ чинь тэр хүний хувийн, нууц байх ёстой зүйл шүү дээ. Тэр түгдчин "Б-би энийг авч чадахгүйээ, уучлаарай"
Гэсэн хэдий ч түүний ээж гарт нь атгуулах гэж хичээн авчих гэж гуйсаар байлаа. "Б-би ч-чадахгүйээ....учир нь би таны хүүг ерөөсөө танихгүй.." Жүри бараг шивнэх шахуу хэлсэн ч хэлсэнийхээ дараа ээжид нь ингэж ам алдсандаа харамсав.
Гэтэл Чанёолын ээж ямар ч уурласан шинжгүй зүгээр л түүнрүү харан бага зэрэг инээмсэглэнгээ "тийм бол чамд бүр ч илүү их чухал. Гуйж байна" Жүри хэдий авмааргүй байсан ч авахгүй бол яг л муу хүн болох юм шиг санагдан мөн урд нь нулимстай нүдээр ширтэн зогсох эмэгтэйг өрөвдөж байлаа. Мэдэрмжүүд нь холилдон яахаа үл мэднэ. Аажуухан гаран дахь дэвтэрийг нь авахад өнөөх эмэгтэй нулимстай нүд гялалзах нь харагдаж өөрийгөө зөв зүйл хийсэн гэж бодсоор бөхийн ёслоод тэр өрөөнөөс гаран цаг харахад аль хэдийнээ үд өнгөрч байв. Тэр нүдээрээ Сэхүнийг хайн ширээ цэвэрлэж байхыг нь олон дагуулан гарцгаалаа.
Тэр хоёр машинд суун хөдөлж эхлэхэд Сэхүн нүднийхээ булангаар Жүриг харангаа "Ёолын ээж чамд юу өгсөн юм?"
"Ёол??" тэр Чанёолын товчилсон нэр гэдгийг анзааран "А-аан Чанёол?—-Тэрний тэмдэглэл, эсвэл өдрийн тэмдэглэл—нэг тиймэрхүү юм л.."
Сэхүн зүгээр л толгой дохив. Тэр Чанёол тэмдэглэл хөтөлдөг байсаныг мэдэх ч юу бичдэг байсан талаар нь ерөөсөө мэдэхгүй учир нь тэр түүнийг Сэхүнд хэлж чадахгүй сэтгэлийн үгсээ бичдэг гэдгийг мэддэг байсан болохоор.
"Наадахаа сайн хадгалаарай учир нь наадах чинь Чанёолын дурсамж байгаа юм.."
Диваажингаас чамруу<둘>
Жүри гэртээ орж ирэн хичээлийн ширээн дээрээ өнөөх тэмдэглэлийн дэвтэрийг нь шидчихээд шууд л орон дээрээ өнхрөөд өгөх нь тэр. Өмнөх шөнө нь бие даалтаа хийгээд орой унтсаныг ч хэлэхүү,бүтэнсайн өдөр эрт боссондоо ч тэрүү тэр үнэхээр их ядарч байв. Гэхдээ хичнээн их ядарж байсан ч түүний толгойноос Чанёолын тухай бодол салахгүй байлаа. Яаж надад сайн болсон юм бол? Хэр удаан?? Тэр Чанёол өөрийнх нь талаар юу гэж ярьдаг байсан хамгийн гол нь яагаад гэдгийг мэдэхийг үнэхээр их хүсч байв.
Тэр Чанёол өөрт нь хамаагүй гэвэл худлаа хэлсэн болох байх. Бас үнэнийг хэлэхэд түүнд нэг бодлын сайхан мэдрэмж төрж байв. Ямар нэгэн хүн чамд сайн, чамайг хөөрхөн гэж боддог гэж бодохоор мэдээж сайхан санагдана шүү дээ. Жундэ(Чэн)-д яг ийм мэдрэмж төрдөг болов уу? Жүри Жундэд удаан хугацаанд сайн байгаа билээ. Магадгүй Чанёол Жүриг хайрлах хайраас ч илүү байх. Гэхдээ Жундэгийн хувьд..тэр Жүриг өөрт нь сайн гэдгийг мэддэг. Тэр Жүритэй хааяа хэдэн үг ч сольдог, гэхдээ зүгээр л түүнийг буцааж хайрлаагүй юм.
Олон зүйл бодох тусам тэр Чанёолыг юу мэдэрдэг байсан талаар мэдэхийг хүсэж байлаа. Хэдий буруу зүйл ч..ээж нь түүнд зөвшөөрлийг нь өгсөн шүү дээ тиймээ? Тэр гараа алгуурхан явуулсаар Чанёолын өдрийн тэмдэглэлийг аван хамгийн эхний хуудасыг нээхэд одоогоос хоёр жилийн өмнөх тэмдэглэл байв. Оюутан болсоны анхны өдөр..
3-дугаар сарын 5
Өнөөдөр бол шинэ семестерийн анхны өдөр! Би үнэхээр их догдолж байсан учраас шөнө олигтой ч унтаж чадаагүй—-
Жүри шууд хэдэн хуудас эргүүлэн эхний тэмдэглэлийг алгасав.
12-р сарын 15
Удахгүй өвлийн амралт бас шинэ жил болохнээ. Аан бас манай сургуульд Хүнжүү гээд нэг хөөрхөн охин байналээ. Гэхдээ түүний нэр Сэхүнтэй адилхан Хүн гэдэг хэсэгтэй болохоор би түүнээс болзье гэж гуйгаагүй. Хэрвээ бид хоёр үрхчихвэл хүмүүс бидний нэрийг холбож дуудах болно. ЧанХүн ч гэх юмуу. Мэдэхгүй хүн сонсвол Сэхүн бид хоёрыг үерхэдэг гэж бодно шүү дээ...
Тэгэхээр тэр хичээлийн анхны жилдээ өөр охидуудыг хардаг байсан байх нь..Жүри дахин хуудсуудыг эргүүлэн 2-р курсад орсон үеийнх нь тэмдэглэлийг унштал
3р сарын 15
Энэ шалгалтууднаас болоод би удахгүй үхэх байхаа. Би математикын шалгалтаа сайн өгж чадаагүй ч баяртай байна. Яагаад гэжүү? Учир нь би Жүриг дахиад харж чадна.
Жүригийн нүд томрон яг хаанаас эхлэснийг уншхаар өмнөх хуудсуудыг эргүүлэн өөрийнхөө нэрийг хайж эхлэлээ. Хэсэг хугацаанд хайсаны эцэст 2р сарын 20 ны өдөр бичигдсэн тэмдэглэлийг олов.
2р сарын 20
Би чамд нэгэн хөөрхөн охин харсан тухайгаа бичиж байсаныг санаж байна уу? Өнөөдөр би түүний нэрийг олсон. Тэрнийг Сун Жүри гэдэг. Хөөрхөн байгаа биз? Сэүн найзуудаараа дамжуулж байгаад надад олж өгсөн юм.
Тэрэнд нэг хөөрхөн ягаан өнгөтэй цагаан толботой шүхэр байдаг юм билээ. Тэр бороонд шүхрээ дэлгээд зогсохдоо ямар хөөрхөн харагдаж байсан гээч. Гэхдээ би түүнийг шүхрээ мартчихсан байсан бол гэж бодсон учир нь тэгсэн бол би түүнд шүхрээ өгөөд танилцаж болох байсан юм ххэ.
Бас өнгөрсөн долоо хоногт тэр шар шүхэртэй байсан. Тэр нь ягаанаас нь илүү өхөөрдөм юм байна лээ. Гэхдээ тэр шүхэртэй шүхэргүй үргэлж хөөрхөн харагддаг, ялангуяа үс нь нойтон үедээ.
Жүри уншхаа болин шууд л хаачихав. Чанёол түүнийг үргэлж ажигладаг байсан байна. Тэрэнд яг л бүхэл бүтэн жил нууцаар мөрдүүлсэн юм шиг санагдаж байлаа.
Тэр дахиад унших хэрэгтэй юу? Танихгүй залуу өөрийг нь бараг л судлаад дагаж байсан гэж бодохоор тэрэнд аймар санагдаж байлаа. Гэхдээ тэр мэдэх ёстой.
10 сарын 7
Тэр үргэлж номын санд сууж хичээлээ хийдэг. Тэр үргэлж нэг ширээн дээр суудаг харин би түүнд өөрийгөө түүнийг харж байгааг мэдэгдүүлэхгүйн тулд түүнээс хол суудаг. Тэр их онц сурдаг бас их хичээдэг юм шиг санагдсан. Тийм болохоор би ч гэсэн хичээлээ сайн хийх хэрэгтэй. Жүри муу сурдаг залууд дургүй байх байх.
Буруу. Жүригийн хувьд хөвгүүдийн дүн тийм ч чухал биш байсан юм.
Тэр түүхийн хичээлээ давтаж байсан. Миний хамгийн муу хичээл. Тэр надад зааж өгдөг ч болоосой.
Дахиад л буруу. Жүри ч гэсэн түүхдээ муу байсан. Чанёол асуусан бол зааж өгч чадахгүй байсан байх.
Жундэ Жүритэй ярилцаж байсан. Жүри түүнрүү харж инээгээд л..Би тэдний юу ярьж байгааг сонсож чадаагүй гэхдээ Жүри ч гэсэн надруу хараад тэгэж инээдэг болоосой гэж би ямар их хүссэн гээч. Тэр Жундэрүү яг би түүнрүү хардаг шиг харж байсан...
Тэгэхээр тэр Жундэг мэддэг байх нь. 10 сар бол Жүри Жундэд татагдаж эхэлсэн сар ажээ.
2р сарын 10
Жүриг анх харснаас хойш яг нэг жил болж байна. Өнөөдөр тэр кафед ном уншиж байсан. Үсээ баруун чихнийхээ ард хийгээд жинсен өмд бас сул цагаан ноосон цамц өмссөн байсан. Ямар хөөрхөн харагдаж байсан гээч.
Түүний инээмсэглэл энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйл байхаа. Хэрвээ тэр надруу хараад ядаж ганц удаа инээмсэглэх юм бол би аз жаргалтай, гомдолгүй үхэж чадах байх.
Хангалттай. Жүрид айх, жигших, өрөвдөх гээд олон мэдрэмж мэдрэгдэж байлаа. Чанёолын бичсэн сүүлийн мөр — тэр заавал ингэж бичих хэрэг байсан юмуу?
Диваажингаас чамруу<셋>
Сэхүн оройны гүйлтэндээ гаран гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт гүйж байлаа. Сонирхолтой нь тэр гүйж яваад Жүриг олж харах нь тэр. Ойрхон амьдардаг байсан нь үнэнч өмнө хэзээч таарж байгаагүй юм. Жүриг юу хийж байгааг харахаар жаахан дөхтөл оройн бүрийд гарт нь гэрэл гялалзах нь түүнд харагдав. Асаагуур юм байхдаа? Тэр юу хийж байгаа юм бол??
Зүүн гартаа атгасан асаагуурных нь гэрэлд баруун гартаа барьсан зүйл нь тодхон харагдах нь тэр. Чанёолын өдрийн тэмдэглэл.
Сэхүний нүд томрон амьсгаа нь давчсаар Жүри дээр гүйж очин гар дахь дэвтэрийг нь шүүрч аван "Ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм???!!!!" гэж орилоход Жүри түүнийг харсандаа цочсон бололтой барьсан асаагуураа газар алдав. Дэвтэрийн нэг булан харлан шатсан байх бөгөөд азаар тийм ч их шатаагүй байв.
Сэхүн дэвтэрийг энгэртээ тэвэрсээр "Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?? яаж ийм хүний үнэргүй байж чаддаг байна аа???!!!". Сэхүний орилох басхүү хоолой нь зангирахыг сонсоод цочирдсон Жүри уур нь хүрэн "Чи намайг яагаад үүнийг хийж байна гэж бодоов?? чи энэ сэсаны өдрийн тэмдэглэлээ өөрөө уншаад ойлгоно мэдвүү!"
Сэхүн юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Чанёол сэсан шиг түүнийг аймар дагадаггүй байсан. Тэр Жүриг дагахын тулд хичээлээ таслаж мөн гэрлүү нь ч дагадаггүй байсан.
Нөгөөтэйгүүр тэр Жүриг харахын тулд ангируугаа тойруу замаар явж мөн түүний хичээлийн хуваарийг мэддэг байсан билээ. Гэхдээ хамгийн чухал нь тэр Жүриг харсан үедээ өөрийгөө азтайд тооцдог байсан юм.
Сэхүний харц өнөөх тэмдэглэлийн дэвтэр дээр унан гарднах хавцасыг нь ажиглалаа. Жүри ч айх нь аргагүй бизээ.
"Хашгирсанд уучлаарай энэ дэвтэрийг би аваад явье даа"
Жүри толгой дохин "Тэгдээ наадхаараа хүссэнээ хий"
Сэхүн санаа алдсаар мөн толгойгоо дохьлоо. Тэр үнэхээр хүйтэн юм. Чанёолаа чи энэ охиноос юу олж харсан юм бэ?
Дэвтэрийн хамгийн арын хуусанд байх, Чанёолын юунаас ч илүү нандигнадаг байсан Жүригийн зураг. Чанёолд байсан ганцхан нандин эрдэнэ. Одоо ч хэн ч хүрээгүй байсан байрандаа байхыг Сэхүн олж харлаа. Жүри үүнийг хараагүй байх, түүнд хэлээд ч хэрэггүй улам айлгахын нэмэр шүү дээ.
Тэр дахин Чанёолтой хамт сургуульруугаа явахын тулд эрт сэрэх хэрэггүй болжээ. Сэрүүлгээ унтраан хувцасаа аажуухан өмсөнө. Зүрх нь яг л хатаад хорчийчохсон цэцэг мэт анган өвдөнө. Чанёолыг нас барснаас хойш зургаан өдөр болж байгаач одоо хүртэл тийм зүйл болсон гэдэгт итгэхгүй байлаа.
Чи бол эр хүн. Эр хүн амьдралдаа гуравхан удаа л уйлах ёстой харин одоо цаг нь биш.
Сургуульруу очих зам хэтэрхий хол болжээ. 3хан үгч илүүчилж амжилгүй хурдан хүрдэг байсансан. харин одоо замыг нь сунгаад амыг нь хатаахаас өөр шидгүй болж. Хичээлдээ очиход ч хоосон оргино. Хэдий ангид дүүрэн хүүхдүүд байх ч зөвхөн Чанёол л байвал тэр бүх хүүхдүүдийг орлох шиг мэдрэмж төрнө. Чанёол Сэхүний хувьд тийм л найз байсан. Нар шиг гэрэл цацруулдаг, сар шиг гуниг татуулдаг, инээмсэглэл нь өдрийг гийгүүлдэг, гуниглал нь биеийг хоосолдог. Тэр яаж ийм найзаа хурдан мартаж чадна гэж?
"Хичээлийн дараа 5уулаа гадуур гарцгаая" Кёнсүү Сэхүнийг арай дээрдүүлэхийн тулд ингэж хэлсэн ч тус биш ус болсон бололтой. 5уулаа. 5 биш 6 байх ёстой байсан юм.
"дараа болье та нар явцгаадаа" Тэр ингэж хэлэн найзуудруугаа даллаад лекцийн танхимруугаа явлаа. хичээл орох танхимынхаа өмнө ирэхэд мөн өөдөөс нь Жүри ирж байхыг тэр олж харав.
"мм, сайн уу" Жүри нэг л эв хавгүйхэн инээмсэглэн ингэж хэлэхэд Сэхүн шивгэнэсээр "сайн сайн уу" гэв. Өчигдөр орой цэцэрлэгт хүрээлэнд болсон явдалаас болж тэр Жүритэй яаж харьцах учраа олохгүй байлаа.
"мм нөгөө юу би чамайг энд хичээлд ордог гэж мэдээгүй юм байна"
"би тэгдэглдээ гэхдээ чамайг миний хичээлийн хуваарыг бас мэдэдгүй байх гэж найдаж байна шүү"
"Ү-үгүйээ" тэр гараа савчуулсаар "Амлье нээрээ шүү"
Жүри түүнийг сандарсанд зүгээр л инээн "Заза тоглосон юмаа. Дараа уулзье" Түүнийг ингэж хэлэн хажуугаар нь зөрөөд явахад Сэхүний зүрх живчих шиг л болов. Жүригийн найзууд инээлдэх нь сонсогдоход чих нь ичсэнээсээ болон улааж байлаа. Үнэхээр тэнэг харагдсан байхдаа.
3 хоногын дотор түүнтэй ярьж үзэхэд саяных Сэхүнлүү инээсэн анхны тохиолдол байлаа. Магадгүй зүгээр л нэг амных нь хэсэг дээшлэсэн байж болох ч Сэхүн үүнийг харж чадсан юм.
Юу ч болсон инээж байдаг Чанёолын хажууд тэр үнэхээр тэс ондоо туйл байлаа.
Чи Жүригийн өмнөөс ч хангалттай инээж чадах байсан байхдаа Ёол.
"Та хоёр хэзээнээс найзууд болчихоо вэ?" Минхэг ингэж асуухад Хүнжүү хажуунаас нь нэмэрлэн "харин тийм, тэр чинь нөгөө өнгөрсөн долоо хоногт чиний өмнө өвдөг сөгдөөд байсан хачин залуу мөн биздээ?"
"Бид найзууд бишээ зүгээр л танилууд. Танилууд хоорондоо мэнд мэдэлцэж болно биздээ"
"чи бүтэнсайн тэр залуутай хамт байсан байхаа"
"Тиймээ оршуулганд хамт очсон юм...болзоо энэ тэр биш болохоор надруу ингэж харахаа больж үзээ"
багш орж ирэхэд тэд чимээгүй болцгоон цэх сууцгаалаа. Түүхийн хичээл. Чанёол түүнийг түүхдээ сайн гэж боддог байсан. Жүрид нэг бодлын инээдтэй санагдаж байлаа.
Сэхүн лекц нь дуусмагц комьпютерээ унтраан шалгалтантандаа бэлдэхээр номын сангын зүг явлаа. Дэвтэрээ гаргах гээд цүнхээ ухсаар нэг дэвтэр гаргатал Чанёолын өдрийн тэмдэглэл байх нь тэр. Буруу байх гэхдээ яагаад болохгүй гэж? Чанёолаа юм бодохгүй биздээ?
Эхний хэдэн хуудсуудыг эргүүлэн уншлаа. Анхны семестерт ч хөгжилтэй байждээ. Чанёол бас Хүнжүүг хөөрхөн гэж боддог байсансан. "Хүмүүс ЧанХүн гэж дуудаад намайг чамтай үерхэж байна гэж бодношдээ!" хэдий хөөрхөн гэж боддог байсанч энэ шалтгаанаар Хүнжүүтэй ойртохыг хүсдэггүй байсан нь одоо бодохнээ хөөрхөн санагдана. Чанёол бас дээд курсын нүүна-д сайн байсан. Нэр нь Юуна байх гэхдээ энэ дурлал нь хэдхэн долоо хоног л үргэлжилсэн юм. Учир нь тэр Жүриг харсан. Тэрний 3дахь бас сүүлийн дурлал.
Тэр Жүригийн муухай аашыг санан "чи тэрний юунд нь болдог байсан юмбэ?" гэж өөр өөртөө шивнэлээ.
2р сарын 17
Сэхүнд Жүриг хичнээн хөөрхөн болохыг үргэлж хэлэхийг оролддог ч тэр ерөөсөө тоодоггүй бас тийм ч хөөрхөн биш гэсэн. Яагаад тэр ингэж бодсоныг мэдэхгүйч би бусад залуусыг түүнтэй адилхан байгаасай гэж нууцхан хүсэж байна. тэгвэл би өрсөлдөгчгүй болно шүү дээ.
9р сарын 24
Өнөөдөр Жүри үнэхээр гоё хувцалчихсан байсан. Тэр нарыхан жийнс мөн өндөр өсгийт өмссөн нь хөлийг нь үнэхээр гоё харагдуулж байналээ. Сэхүн одоо түүнийг хөөрхөн харагддаг гэдэгт санал нийлсэн байхаа.
Сэхүний нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Тэр Чанёолд жийнс өмсдөг охидод дуртай гэж хэлж байсан юм.
10р сарын 8
Өнөөдөр тэр нэг залуутай мөргөлдөөд хамаг номоо унагаачихсан. Нүд нь яг л зайдас шиг том болоод л. Үнэхээр хөөрхөн!
Сэхүн хамгийн сүүлийн хуудасруу эргүүллээ.
4р сарын 3
Өнөөдөр би түүнийг Жундэтэй хамт байхыг ахиад л харсан. Тэр Жундэруу би яаж түүнрүү хардаг шиг хардаг..Би хардаагүй гэвэл худлаа болох байх. Жундэ миний харж чадахгүйг харж чаддаг. Бас Жүри үргэлж түүний дэргэд инээж байдаг. Би түүнийг намайг буцаагаад хайрла гэж гуйхгүйээ. Гэхдээ ядаж л түүнийг мэдээсэй гэж хүсэж байна. Намайг байдаг гэдгийг мэдээсэй гэж.
Тэгвэл би жаргалтай үхэж чадах байх.
Сэхүн доотлын уруулаа хазан дэвтэрийг хаагаад гараа атган суулаа. Би бол эр хүн, би бол эр хүн.
нулимсаа залгин гүн амьсгаа гаргана. Би үүнийг хийнэ. Магадгүй Жүри түүнийг мэдэхэд хэтэрхий оройтсон байх. Гэхдээ би түүнийг Ёолыг мэддэг болгоно. Өөрөөрөө дамжуулж.
Диваажингаас чамруу<넷>
"Та нар Жүриг харсан уу?"
"Жүри?? Чанёол хёны сайн байсан охин уу?" Бэкхёнийг ингэж асуухад Жунин өмнөө барьсан номоо эргүүлэнгээ
"Чанёол ах хаана харсан гэж ярьдаг байсан юм? ихэвчлэн хардаг байсан газруудаас нь хайгаад үзвэл олдох байх" гэлээ. Тэр үргэлж л ухаантай байх юмаа.
Сэхүн хаагуур эхэлж хайх тухайгаа бодлоо. Чанёол үргэлж Жүрийгийн талаар ярьдаг байсаныг нь аль болох чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хүсдэг байсандаа одоо харамсах шиг. Хүн юм чинь хаа сайгүй л явдаг гэхдээ ихэнхдээ байаг газар нь номын сан байсан юм. Сэхүн гэнэт санасандаа баярлан год үсрэн сургуулийн баруун жигүүрт байрлах номын санруу яаравчиллаа.
Сэхүний толгойд түүний зохиосон төлөвлөгөө яг л зурагдсан пянз шиг ахин дахин эргэлдэнэ. Эхлээд Жүритэй сайн найзууд болно. Түүнтэй ойртосныхаа дараа тэр санамсаргүйгээр Чанёолын тухай сэдэв өдөөж улмаар Жүри Чанёолтой уулзаж байгаагүй ч түүний тухай мэддэг болох юм.
Харж байна уу Чанёолаа? Найз нь чиний арыг даанаа. Тэр ийнхүү бодон харанхуйлж буй тэнгэрлүү гялалзсан мишээл цацруулахад толгойд нь мөн л Чанёолын өөдөөс нь инээх төрх төсөөлөгдөж байлаа.
Арай хийн номын сан дээр ирэхэд Жүри зүүн шатаар уруудаж байх нь тэр. "Х-хүлээгээрэй!" Сэхүн түүний араас гүйн ингэж орилход Жүри танил хоолой сонсон эргэж хархад Сэхүн түүний араас амьсгаадан гүйж байхыг хараад хөмсгөө зангидлаа. Тэр Сэхүнийг бодсноосоо их харж байгаадаа гайхаж байв.
"..сайн уу"
Сэхүн амьсгаадсаар "сайн сайнуу..би нөгөө—" тэр сандарсандаа гацхад Жүри түүний юу хэлэхийг сониучирхан харж байлаа. Сэхүн шүлсээ залгин "Би нөгөө хамт гэрлүүгээ явхуу гэх гэсэн юм. Хоёулаа ойрхон амьдардагшдээ" гэж хэлэн инээлээ. Сэхүн инээмсэглэлдээ итгэл дүүрэн байдаг билээ учир нь хүн болгон түүнийг инээхээрээ царайлаг харагддаг гэж хэлдэг байсан юм.
Харин..Жүригийн хувьд тэр яг л тэнэг амьтан шиг харагдаж байв. Чанёолын оршуулгын ёслолд явлаа гээд өөрийгөө түүнтэй найз болчихлоо гэж бодсон юм байхдаа?? Зүгээр л сайхан сэтгэлээр асууж байхад нь үгүй гэж хэлвэл муухай байх гэж бодон "Тэгье" гэж хэлэн тэд хамтдаа Сэхүний машинруу явлаа.
Тэд машинд суумагц эвгүй уур амвсгал угтаж авах нь тэр. Сэхүн юм ярьмаар байсан ч юу ярихаа мэдэхгүй эсвэл ярих гэсэн зүйл нь хоолой дээр нь тулаад дээш гарахгүй байв.
Гэтэл Жүри эхэлж ам нээн "Чи үргэлж ийм эвгүй байдагуу?" бага зэрэг инээмсэглэн "хамт явье гэчихээд миний хажууд их л тухгүй байх шиг байх юм" гэхэд Сэхүн гэнэт улаан гэрэл ассаныг анзааран тоормозлов. Тэр Жүрирүү харан "у-уучлаарай"
"Би чамайг хазахгүйдээ бурхан минь тайвширалдаа" жүри ингэж хэлэн цонхруу харан суулаа. Сэхүн замруу анхаарлаа хандуулан чимэгүй машинаа барьж байсан ч толинд Жүри тусгал тод харагдаж байв. Яг л Чанёолын өдрийн тэмдэглэл дээр байсан шиг тэр үсээ чихнийхээ араар хийхийг Сэхүн хараад яагаад Чанёол түүнийг хөөрхөн гээд байсаныг ойлгосонгүй.
"Би чамайг өглөө ч гэсэн сургуульруу хүргэж өгч байя" Сэхүнийг ингэж хэлхэд Жүри түүнрүү хөмсгөө өргөн харлаа. Түүний гайхсан царайг харсан Сэхүн бага зэрэг сандран
"Юу нөгөө би өмнө ч гэсэн Чанёолыг өглөө болгон авдаг байсан болохоор надад асуудалгүйээ.."
Жүрид түүний өдрийн тэмдэглэл санаанд орон бага зэрэг айсаар "Ююу?? яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? би зүгээр болохоор тэгэх хэрэггүй"
Сэхүн түүнрүү арга ядсан байртай харан "би тэгмээр байна.." хоолойгоо засан түүнрүү шийдэмгий гэгчин хараад 'Би чамтай дотно болмоор байна" гэхэд Жүри царайнд байсан айдас улам үн болох нь тэр.
Сэхүн түүнийг нь хараад санаа алдан "чи Чанёолыг харж байгаагүй ч–би чамд түүний талаар ярьж өгмөөр байна–гуйя.."
Жүри түүнрүү гайхширал, айдас дүүрэн харцаар том нүдлэн харан юм хэлэх гэж амаа нээсэн ч Сэхүний харцтай тулгаран буцаан хаах нь тэр. Гуйсан, шаналсан, сайн найзыгаа алдсандаа өвдсөн тэр харц. Жүри хурдхан шиг цүнхээ энгэртээ наан "Б-би бодож байгаад болье " гэж хэлэн түүний машинаас буун ганц ч удаа эргэж харалгүй гэрлүүгээ оров. Хэрвээ тэр эргэж харсан бол Сэхүний харцнаас болоод зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орно гэдгээ мэдэж байсан юм.
Жүри орон дээрээ хэвтэн Сэхүний өрөвдөлтэй царайг толгойноосоо гаргахыг хичээж байлаа. Тэр бусад сайхан сэтгэлтэй охид шиг хүн болгоны төлөө гүйж өөрийгөө золиослодог нэгэн биш байсан юм. Бараг л мэдэдгүй хүнтэйгээ цагыг өнгөрөөж, тэр тусмаа үхсэн найзынх нь тухай ярьна гэдэг чинь галзуурал.
Сэхүнд дургүйдээ ингээд байгаа юм биш харин ч тэр шинэ найзтай болохдоо баяртай байх ч.. 'Хоёулаа найзууд болоод миний үхсэн найзыг ярьцгаая' гэдэг тулгуур нь түүнд огтхон ч таалагдахгүй байв.
Сэхүн ширээн дээрээ суун хичээлээ хийж байлаа. Магадгүй Чанёолын өдрийн тэмдэглэлийг харахаасаа өмнө..Тэр хойшоо эргэж харан найзууд нь ойр хавьд байхгүй байгааг хараад сэмээрхэн дэлгэн уншиж эхэллээ.
5р сарын 12
Тэр өнөөдөр номын санд хичээлээ хийж байсан. Номруугаа том нүдлэн харах нь бяцхан гөлөг шиг хичнээн хөөрхөн гээч! Магадгүй би гөлөг авах хэрэгтэй байх тэгээд түүнийгээ Жүри гэж нэрлээд..тэгвэл манай найзууд бүгд намайг шоолох байхдаа. Заза саяны зүйлийг мартье!
Тэр Хүнжүүтэй сууж байсан. Одоо ингээд хархад Хүнжүүг би яагаад хөөрхөн гэж боддог байсанаа ойлгохгүй юм тэрний хажууд Жүри хамаагүй хөөрхөн бас бусдыг татах увидастай. Маргааш би түүнтэй арай илүү ойр суух гэж хичээх болноо.
5р сарын 13
Би өнөөдөр Жүригийн ширээнээс 2 ширээний зайтай л суусан! миний зүрх яг л дэлбэрэх гэж байгаа мэт цохилж байсан гээд боддоо. Би тоглоогүй шүү би үнэхээр их сандарж байсан. Тэр явдлаас хойш би ухаангүй юм шиг л өдрийг өнгөрөөсөн шүү.
6р сарын 22
Сэхүн хэсэг эргэлзсэн ч дэвтрийг эргүүлсээр Жүригийн зургийг гаргаж ирэн харлаа. Тийм ч нүд булаахаар зүйл байсангүй. Уруул нь бага зэрэг дээшилсэн нь инээж байгаа болтой байв.
"Юу хараад байгаа юм, Хён?!"
Сэхүн Жуниныг гэнэт гарч ирсэнд цочин суудал дээрээ бондгоносоор түүнрүү хархад "Хэний зураг юм? Та хүнд сайн болчихсон юмуу, Хён?!" Жунин гайхаж байгаа болтой дуугаа өндөрсгөсөөр асуухад бусад залуус ч гэсэн цугларан Сэхүний зургыг хархыг хичээж байв. Тэр зургаа өмднийхөө арын хармаанд нуун
"Би хүнд сайн болоогүй болохоор явцгаа юун хэрэгт дуртай юм" гэж хэлэн тэднийг өрөөнөөсөө түрсээр гаргалаа. Хамгийн сүүлд үлдсэн Жунин инээсээр "Би харчихсан юм чинь :P хөөрхөн охин байналээ,Хён" гэв.
Бүгд гарсаны дараа Сэхүн дахин өнөөх зургыг гарган харлаа. Жүриг хөөрхөн гэж бодохгүй байгаа ганц хүн нь Сэхүн бололтой тиймүү?
Диваажингаас чамруу<다섯>
Жүри сүүлийн удаа өөрийгөө толинд харчихаад машины сигналдах дуу гарах үед бушуухан гэрээсээ гарлаа. Жүри яг ч Сэхүнд зөвшөөрөөгүй ч үнэгүй унаанаас татгалзах чинь тэнэг хэрэг шүү дээ тиймээ?
Сэхүн гэрэлтсэн инээмэглэлээр инээсээр "Өглөөний мэнд" Жүрид жаахан эвгүй санагдсаар худлаа инээн "Сайн уу" гэж хэлээд машинд нь суун тэд хөдөллөө.
Сэхүн яриа өдөхийг хичээсээр урагшаа харан машинаа барингаа "Чи өнөөдөр ямар ямар хичээлтэй юм?" гэхэд Жүри
"Биологи, тоо, нийгмийн ухаан"
"Юу болох гэж байгаа юм?"
"Сэтгэл судлаач"
Сэхүн гайхсаар "тэгвэл яагаад түүх үздэг юм бэ?" гэхэд Жүри хэлэх үггүй болох нь тэр. Тэр яаж түүнийг түүхийн ангид байдгыг мэддэг юм бол? Яг Чанёолын тэмдэглэлийн дэвтэрийг уншсан байх эсвэл..Чанёол түүнд хэлсэн юм боловуу? аль нь ч байсан энэ түүнд аймар санагдаж байлаа.
"заавал сонгох ёстой гэсэн юмаа" шууд яриагаа ингээд дуусгах нь түүнд эвгүй санагдсан учраас Сэхүнтэй үргэлжлүүлэн ярихаар шийдэн "Тэгэхээр чи юугаар сурдаг юм бэ дээ?"
"Улс төр судлал, би допломатаар явнаа"
Жүри зүгээр л толгой дохьлоо. Сэхүнээс өөр нь түүнд мөрөөдөл байхгүй билээ. Тэр юу болохоо, юунд дуртайгаа мэдэдгүй учраас хамгийн аюулгүй замаар явахаар шийдсэн нь сэтгэл судлал юм.
Тэд сургууль дээрээ ирцгээн машинаасаа бууж байтал Сэхүн гэнэт "утсаа өгж бай" гэлээ. Жүри гайхсан ч нээх эргэлзэлгүй түүнд утсаа өгөхөд Сэхүн түүний утсан дээр өөрийн дугаараа хийн хадгалаад Жүрид өгөхдөө
"Тарчихаад залгаарай хамт явье " гэж хэлээд даллан яваад өгөв. Жүри утасныхаа дугааруудын листрүү орон харвал У Сэхүн гэсэн шинэ дугаар хадгалагдсан байлаа.Тэгэхээр тэрний овог нь У байхнээ.
Хичээлийнхээ танхимруу явж байгаад Сэхүнд миний дугаар байхгүйг саналаа. Тэр залгах хэрэг гарвал залгаг гэж бодон Сэхүнрүү мессеж бичихээр шийдэв.
Энэ миний дугаар шүү, Жүри.
Сэхүнд дугаараа өгмөөр байгаадаа биш зүгээр л түүнийг намайг хотхоноор нэг хайгаад яваасай гэж хүсээгүй юм. Удалгүй утас чичрэх нь мэдрэгдэн харвал Сэхүнээс зурвас ирсэн байлаа.
Хичээлээ сайн хийгээрэй~ Орой ангиас чинь авье!
Утасруугаа ширтэн хэсэг зогслоо. Түүний мессежийг аваад миний царай ямар болсоныг бурхан л мэдэх байх, тэр яагаад дандаа ийм гэгээлэг байдаг юм бол? Мессежнээс нь хүртэл мэдрэгдэх юм.
Би хариулах хэрэгтэй юу?
Хэрвээ найзуудын маань нэг энэ мессежийг уншсан бол Сэхүнийг миний найз залуу гэж бодох байсан байх даа. Гэхдээ би Жундэгээс бусдыг нь өөрийнхөө найз залуу гэж хэлүүлмээргүй байна.
Одоо бодохнээ ойрын үед миний амьрал илүү сонирхолтой болжээ. Анх Сэхүн надаас Чанёолын оршуулганд явахыг гуйсан тэр мөчөөс урьдын уйтгартай амьдрал минь бага зэрэг өөрчлөгдсөн. Үнэндээ надад энэ зүйлс сонирхолтой гэхээсээ илүү ядаргаатай санагдаж байна.
Хармаанд дахин утас чичрэх мэдрэгдлээ. Хэн байдаг билээ? Харвал У Сэхүн гэсэн дугаараас мессеж ирсэн байлаа. Тэр яагаад надруу юм бичээд байгаан бол?
Эвгүй байсан ч санаа алдаад юу бичсэнийг нь уншихаар шийдлээ. Эцсийн эцэст түүнтэй найз болно гэж хэлсэн учраас тоохгүй байх нь бүдүүлэг зүйл шүү дээ.
Би бүр үхэхнээ тт.тт Хичээлээ ойлгохгүй байна _-_
Түүний бичсэн эможинуудыг хараад өөрийн эрхгүй уруулд инээмсэглэл тодрон хариу бичлээ
Тэгвэл надруу мессеж бичихээ болиод хичээлдээ анхаараа! удахгүй ойлгоно байх ^_^
Үнэндээ би ерөөсөө эможи хэрэглэдэггүй. Жаахан хүүхэд шиг санагдаад байдаг юм гэхдээ сая Сэхүний эможинуудыг хараад өөрийн эрхгүй бичмээр санагдсан юм.
Дахин утас гаранд чичрэн харвал: Жүри муухай Т^Т
Сүүлийн мессежийг нь уншаад нүүрэнд байсан инээмсэглэл улам тодорлоо. Ер нь жаахан өөрчлөлт тийм ч буруудахгүй байх тиймээ?
"Машинтай болчихсон юмуу?"
Гэнэт ард ийн хүн дугарахад цочин эргэн харвал Жундэ зогсож байв. Ичингүйрэн доошоо хараад налж зогсож байсан машинруугаа заагаад "минийх биш л дээ.." гэж хэлэн үсээ чихнийхээ ардуур хийлээ. "Би найзыгаа хүлээж байгаа юм"
"мм, надтай хамт явах уу? миний мотоцикл тэнд байгаа хүргээд өгье"
Түүнийг ингэж хэлэхэд өөрийн эрхгүй Сэхүнийг орхиод Жундэтэй хамт явмаар байсан ч хүн чанараа бодон хүчлэн толгойгоо сэгсрээд "Баярлалаа, гэхдээ би өөр ажилтай"
Жундэ урьдын адил сэтгэлийг минь хөдөлгөдөг тэр төгс инээмсэглэлээрээ инээмсэглээд "Тэгвэл дараа больедоо, баяртай" гэж хэлэхдээ үсийг минь сэгсийлгэхээ мартсангүй..
Түүний цаас явах дүрсийг харангаа Сэхүний машиныг налан урт амьсгаа гаргалаа. Жундэ үнэхээр өөдгүй амьтан шүү..намайг түүнд сайн гэдгийг мэдсээр байж намайг өдөх юм..
Харин энэ үед Сэхүн холоос тэднийг харан зогсож байлаа. Жундэг явахад Жүригийн харцыг ч мөн харж амжив. Жундэгийн юу нь тйим гоё байдаг байна аа? би хүртэл тэрнээс хамаагүй дээр залуу байхад..
Тэр машин дээрээ очин Жүриг жаахан түлхэн холдуулаад "Битгий машин налаад бай, хонхойлгоод хаяих гэж байгаа юм" гэхэд Жүригийн нүд томорсоор "Чи намайг тарган болохоор машиныг чинь хонхойлгочихно гэж хэлэх гээд байна уу?" гэхэд Сэхүн нүдээ эргэлдүүлэн инээгээд
"Тиймээ, бас машинд багтаж байгаа чинь хүртэл ямар нэгэн ид шид байх" гэхэд Жүри машиндаа суунгаа инээн Сэхүний гарыг цохьлоо. Тэд хөдлсөөр явж эхэлхэд Жүри Сэхүнрүү харан
"Ингэхэд бид хаашаа явж байгаа юм?"
"Хүнсний дэлгүүрлүү!" Сэхүн аль болох хөгжилтэй сонсогдохыг хичээсэн ч Жүригийн царайнаас харвал тэгж сонсогдоогүй бололтой.
"Хамт дэлгүүр явж юм авье гэжүү?"
"Тиймээ гэхдээ удахгүйээ."
Хэзээнээс гэдгийг мэдэхгүй ч Сэхүн Жүригйин хажууд их тухтай аашилдаг болжээ, түүнтэй тоглоом наргиан хийн ийнхүү явах нь түүнд амар бас жаргалтай санагдана.
Тэд дэлгүүрт ороход Сэхүн Жүрид жирийлгэн бичсэн урт цаас өгөөд "Авах зүйлсийн жагсаалт! явцгаая" гэн авах ёстой зүйлсээ цуглуулж эхэллээ. Жагсаалтанд байсан хамгийн сүүлийн зүйл буюу өндөгийг сагсруугаа хийгээд Сэхүн жаахан хүүхэд шиг инээнгээ Жүрирүү хараад
"гоё юм авч идэхүү?" гэхэд Жүри ч мөн баяртай нь аргагүй толгой дохин тэд чипсний тасагт ирэв.
Жүрийгийн дуртай чипс тавиуруудын хамгийн дээр нь байх бөгөөд Жүри өлмийгөө өргөсөн ч хүрэхгүй байв. Гэтэл түүний хүзүүрүү хэн нэгний амьсгал мэдрэгдэн эргэж хартал яг Сэхүний чээжтэй тулгарах нь тэр. Гайхаж ч амжаагүй байтал нь тэр чипсийг нь аван түүнд өгөөд "хэтэрхий намхан юмаа" гэж хэлэн инээгээд толгойг зөөлхөн цохив.
"Хоёулаа эхэлж манайхаар орж авсан юмаа тавьчихаад дараа нь би чамайг хүргэж өгье" Сэхүн замаа харангаа ингэж хэлэхэд Жүри чипсээ идэнгээ толгой дохьлоо.
"Ааа~~" Сэхүн амаа ангайн "Надаа~~" гэхэд Жүри гайхан "өөрөө аваад идэлдээ" гэтэл Сэхүн хошуугаа унжуулан машинаа барьсаар "Би жолоо барьж байна шдээ T^T"
Жүрид эвгүй байсан ч амруу нь нэгийг хийж өглөө. Түүнд тэд бодсоныг бодоход хамаагүй хурдан нөхөрлөж байгаа мэт санагдаж байв. Гэхдээ найзтай болоход юу буруудах билээдээ тиймээ?
Тэд гэрт нь хүнсээ оруулж тавьчихаад Жүригийн гэрлүү явж байлаа. Улаан гэрэл асан түр зогсоход Сэхүн замаас харцаа салган Жүрирүү хартал Жүри хэн нэгэнтэй мессеж бичилцэж байх нь тэр. Өөрийн эрхгүй Сэхүний нүд түүний утсан дээр унан хэнрүү мессеж бичиж байгааг нь харчихав.
Дахиад л Жундэ юу?? пфф
Буцан Жүрирүү хартал тэр их л баяртай инээмсэглэж байв..
ТЭр хөөрхөн инээх юмаа..
Урд нь гэрэл асах шиг болж хартал ногоон гэрэл асчихсан байв. Гэтэл түүний мөрөнд Жүригийн гар мэдрэгдэн харвал Сэхүн сандран "Я-яасан?" гэхэд Жүри түүнрүү сонин харан мөрөн дээр нь тавьсан гараа аваад
"Ногоон гэрэл асчихлаа" гэхэд Сэхүний мөрөнд хүйтэн салхи мэдрэгдэх шиг болон бие нь жирэсхийн ухаан ороод хурдхан машинаа хөдөлгөнгөө тэнэг инээн "Өө, з-за" гэж хэлсэн даруйдаа хэлээ хазлаа.
Тэр чинь Чанёолын сайн охин, өөрийгөө барих хэрэгтэй..
