Part 8
Диваажингаас чамруу <여덟>
Жүри номын сангийн гадна гартаа бялуу баргин зогсоно. Утсаа бараг л 10 дахь удаагаа шалгахад урьдын л адил хариу байсангүй.
Гэтэл Хүнжүү номын сангаас ном тэвэрсээр гарч ирэн Жүриг хараад "Чи одоо хүртэл яваагүй байгаа юмуу? аль 20 минутын өмнө гарсан биздээ?" гэхэд Жүри түүний асуултыг тоолгүй түүнийг давуулан харсаар
"Дотор Сэхүн байсан уу?"
"Чи яагаад Сэхүнийг ингэж их хайгаад байгаа юм? хариу бичихгүй байвал орхичихлдоо"
хажуунаас Минхэ орж ирэн "харин тийн, би чиний оронд байсан бол намайг тоохгүй байгаад нь уурлах байсаан"
Жүри найзуудынхаа үгийг сонсоод хэр тэнэг харагдсанаа ойлгон санаа алдаад "Заза..." гэлээ. Үнэндээ тэр Сэхүнийг тоохгүй байх гэж их хичээсэн, гэхдээ үнэхээр чадахгүйгээ удахгүй ухаарсан юм. Өмнөх шигээ түүнтэй хамт хичээлээ хийж, хамт гэртээ харьж, түүний ээрхийг сонсож..зүгээр л түүнтэй хамт байхыг хүсэж байлаа. Магадгүй түүнийг..санаад байсан байх.
"Аливээ битгий хошуугаа унжуулаад бай," Хүнжүү түүний чихэнд шивнэхээр ойртон "чамайг Жундэ хайгаад байна гэж сонссон шүү" гэж хэлэн холдоод Жүрирүү ирмэхэд түүнд өмнөх шигээ догдлох мэдрэмж төрсөнгүй.
Тэднийг явцгаахад жүригийн толгойнд ганц л бодол орж ирэх нь тэр. Сэхүн хаана байгаан бол?
-
"Бурхан минь, би 100 дахь удаагаа хэлье! яг одоо гараад ир гэж байна шүү!!!" Жуниныг хаалга нүдэн ингэж орилоход дотроос ямар ч чимээ гарсангүй.
Харин Сэхүн хаалганы нөгөө талд толгойгоо гараараа тулан санаа алдлаа. Тэр хичээл тарвуу үгүй юу маргаашын шалгалтандаа бэлдэхийн тулд хоосон анги олон ороод түгжчихсэн юм. Харин тэрний найзууд нь тэрнийг олоод 'төрсөн өдрөө тэмдэглэх'-г шаардан бүгсэн газраас нь гаргах гээд байгаа юм.
Ангийн гадаа Бэкхён хана налан суугаад санаа алдан "Сэхүн ах тэмдэглэх хүсэлгүй байгааа бололтой"
Жүнмён хөмсөгөө зангидан "Шалгалнаас болоодуу?" гэхэд Кёнсүү доошоо харсаар "Үгүй байхаа...Чанёолоос болсон байх.."
Жунин ч хаалга нүдхээ болин найзуудруугаа хараад "Магадгүй тэр явдлаас хойш..нээх их удаагүй байгаа болохоор тэмдэглэмээргүй байгаа байх."
Кёнсүү уруулаа хазсаар "..тийм байх.. бас тэр ойрд Жүритэй их цагийг өнгөрүүлж байгаа, Чанёол тэрэнд их сайн байсан болохоор л тэр байх"
"Тэгвэл Жүриг энд авчираад Сэхүн хён-ийг гарч ир гэж ятгуулье! Ах ганц л удаа 22 хүрнэ шүү дээ" Жунин ингэж хэлээд шууд л коридор уруудан Жүриг хайхаар гүйлээ.
-
"Жүри санбэ!" Жунин Жүриг охидын угаалгын өрөөний тэнд зогсож байхыг хараад баяртай нь аргагүй түүн дээр гүйж очин гартаа барьсан тортыг нь хараад бараг л ам нь задрахнуу гэлтэй инээгээд "Энэ Сэхүн хёндуу?" гэж хэлэн бялууруу нь заахад Жүри санаа зовонгуй толгой дохьлоо.
Гэнэт Жунин Жүригийн бугуйг барин түүнийг үг хэлэх завдалгүй чирэн явсаар нэг ангийн гадна ирэхэд тэнд мөн Сэхүний найзууд зогсож байх нь тэр .
Жүри гайхсаар бөхийн "С-сайн уу" гэхэд бусад ч мөн түүнрүү толгой дохин мэндэлцгээлээ. Жунин өнөөх ангийн цонхыг тогшоод Жүрид хандан "Сэхүн энд байгаа, ерөөсөө гарч ирэхгүй байна" гэв.
Жүри ч Сэхүний нэрийг сонсоод шууд цонхоор нь шагайхад Сэхүний хичээлээ хийж байгаа төрх харагдав. "Хүүн.." тэрнийг ингэж хэлэн цонхыг тогшход тэр сонссон ч шинжгүй байх нь тэр
Жүри илүү чанга цохин "Сэхүн!" гэхэд ашгүй нэг юм тэр эргэн харав. Жүри инээн "Гараад ирээ" гэхэд Сэхүн толгойгоо сэгсрэн түүнд урдаа тавьсан номоо заан харуулаад 'Би хичээлээ хийх ёстой' гэж амаа хөдөлгөн хэлэхэд нь Жүри гартаа барьсан тортоо өргөн түүнд харуулаад "Ядаж бидэнтэй хамт торт идчихээд хичээлээ хий тэгхүү? гуйж байна"
Сэхүн юу хэлэхээ, яахаа ч мэдэхгүй болчих нь тэр. Уруулаа хазан хэдэн өдөр Жүриг тоохгүй байсанаа саналаа. Бичсэн хэдэн арван мессежийг нь албаар тоолгүй түүнээс зайгаа барьж байхад тэр төрсөн өдрөөр нь бялуу аваад ирсэн байдаг...Сэхүн яг тэр үед л өөрийгөө ямар тэнэг амьтан болохыг ойлгон Жүриг их гомдоосноо ойлгов.
"Гараад ир л дээ.." хоолойг нь сонсоход л ийм хэцүү байхад царайг нь харвал тэр шууд л бууж өгнө гэдгээ мэдэж байлаа
"..гуйж байна! миний төлөө тэхүү?.."
Сэхүн хаалга онгойлгохоор явах үедээ өөрийгөө хараана..
-
"Тэгхээр..та биднийг гуйхаар онгойлгохгүй хэрнээ..Жүри санбэд ийм хурдан буугаад өгчих байсан юмуу?" Жунин бялуунаас дахин нэг зүсмийг авангаа ингэж хэлэхэд Сэхүн чихнийхээ улааныг нууж чадсангүй.
Кёнсүү энийг нь харсан ч бодлоо хэлсэнгүй. Сонирхолтой юм болохнээ
Жүри инээсээр Сэхүнийг нудран "Би чамайг намайг тоохгүй байсныг чинь уучлаагүй л байгаа шүү" гэхэд Сэхүний уруул дээр өөрийг нь ч мэдэлгүй инээмсэглэл үүсэн буцаан Жүриг нудраад "Нээрээ юу? тийм юм шиг харагдахгүйл байна даа" гэхэд Жүри хэдий инээмсэглэж байсан ч уруулаа цорвойлгон гараа элгэндээ аваад "Одоо тэгвэл уурласан юм шиг харагдаж байна уу?" Үнэндээ Жүригийн хэдэн хоног хадгалсан гомдол нь Сэхүнийг шилний цаанаас харах үедл ууршчих шиг л болсон юм.
"Нээрээ би чамд бэлэг авч чадаагүй..тийм болохоор дараа надад юу хүсэж байгаагаа хэлээрэй"
Сэхүн амандаа хийх гэж байсан бялуугаа түр азнан бодлоо Би юу хүсэж байгаа гэж?
Магадгүй тэр энэ бүх драманаас хол--Чанёолтой өнгөрүүлсэн дурсамжууд, Жүригээс болж гарч байгаа стресс, их бодлоос салмаар байгаа байх.
Тэр эргэн Жүригийн инээж буй төрхийг харахад саяны бүх бодол нь замхарах нь тэр..Магадгүй би тэрнийг хүсэж байгаа байх..
---
