Part 9
Диваажингаас чамруу <아홉>
Жүри Сэхүний шалгалтаа өгөж буй ангийн гадна түгшингүй зогсоно.
"Сайн уу," хажуу талын ангиас гарч ирсэн Жундэ Жүриг хараад ингэж хэлэн түүнрүү ойртоход Жүри зогсоу байсан газраасаа хөдөлсөнчгүй. "Шалгалтаа хэр хийсэн?"
Жүри бараг шалгалтын цагаасаа 10 минутын өмнө материалаа хийгээд дуусчихсан ч хурдан хийсэндээ биш, заримыг нь мэдэхгүй байсан болохоор тэр. Гэхдээ яагаад ч юм тэр шалгалтандаа санаа зовох эсвэл Жундэд анхаарах тухай бодсонгүй.
Түүнийг хариу хэлсэнгүйд Жундэ гайхсан ч үргэлжлүүлэн "би чамайг өчигдөр зөндөө хайсан--2уулаа хамт хичээлээ хийж болох байсын" гэхэд Жүри итгэлгүйхэн толгойгоо дохиод
"аан--у-учлаарай би завгүй байсан юм..нөгөө..юу найзын төрсөн өдөр болоод,"
Жундэ ч ойлгосон бололтой толгой дохин "Заза 2уулаа нэгэнт эрт гараад ирчихсэн юм чинь хамт явж юм идхүү?" гэхэд нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй ханцуйгаа оролдсоор
"ммм...би..найзыгаа хүлээж байгаа юм л даа.." гэхэд Жундэ гайхаж орхих нь тэр. Сүүлд санахад Жүри түүний хэлсэн бүх зүйлийг хийдэг ганц охин байсан. Түүний найзууд заримдаа бүр Жүри Жундэтэй хамт явахын тулд хичээлээ тасалдаг байсан гэж ярьж байсан удаа бий гэтэл тэр одоо болзооноос татгалзаж байна гэжүү??
"Найзыгаа хүлээж байна гэж....арай найз залуугаа хүлээж байгаа юм биш биз?"
Жүри яг хариу хэлэх гэж байтал түүний хойноос танил хоолой өрсөн Жундэгийн асуултанд хариулчихав.
"тиймээ, найз залуугаа хүлээж байгаа юм"
Жүриг гайхан эргэж харахад Сэхүн гараа өмднийхөө хармаанд хийсээр тэдний зүг алхаж байв.
"Ю-юу---"
"Аан чи Сэхүнтэй үерхэж байгаа байхнээ" Жундэ ингэж хэлэн Сэхүнрүү харсаар "Уучлаарай хөгшөөн мэдсэнгүй. найз охиныг чинь болзоонд урих гээгүй юм шүү" гэхэд Сэхүн царайны хувиралгүй толгой дохин "зүгээрдээ" гэх нь тэр. Жүри бүр гайхсандаа юу хэлэхээ мэдсэнгүй, Жундэг эргэн явахад нь хойноос нь харсаар үлдэв. Гэхдээ түүн дээр гүйж очин үнэнийг тайлбарлахыг хүссэнгүй нь сонин.
Гэтэл Сэхүн юу ч болоогүй юм шиг ирж байсан замаараа Жүриг орхин үргэлжлүүлэн алхаж эхлэх нь тэр. Жүри итгэж ядсаар түүний араас дагасаар
"Я-яаж байгаа юм?!" гэж орилоход Сэхүн сургуулиас гаран алхсаар "мм, юу гэнээ?" гэхэд Жүри хариу дугарсангүйд санаа зовон түүнрүү эргэж хараад
"ууралчихсан уу? яагаад? чи тэрэнтэй болзоонд явмаар байгаа юмуу? т-тийм бол--би буцаж очоод тэрэнд тоголсымаа гээд хэлчхье..яг одоо очоод---"
"Сэхүн," тэр Сэхүний мөрөн дээр гараа тавин "зүгээрдээ угаасаа 2уулаа хамт явна гээд ярьчхсан байсан шдээ"
"гэхдээ чи---"
"зүгээр болохоор явцгаая" Жүри түүний гарыг атган чирсээр машинруу нь чирж эхлэхэд Сэхүн эхэндээ эрэлзсэн ч Жүригийн жижигхэн хуруунууд гараар нь чангарахыг мэдрэн юм бодоход ч хэцүү болох нь тэр.
Биеийх нь бүх ус уурших шиг л болж хатсан уруулаа долоогоод түүний гарыг аятайхан барьхыг хичээн будлиж байхад тэд аль хэдийн машин дээрээ ирцгээн Жүри түүний гарыг тавьхад сэтгэл нь тавгүйтэж байв.
Тэд суудлаа эзэлцгээн явж байхад Сэхүний толгойд түүнийг сандаргаж бас хэлэх үггүй болгосон нэг асуулт орж ирэв:
"Болзоо юм байхдаа?"
-
Кёнсүү сүүлд хичээл орсон ангируугаа ортол хойд талын ширээн дээр Сэхүний цүнх онгойлттой хэвтэж байв. Их яарч байсан бололтой.. тэр зөөлхөн инээн цүнхийг нь автал хүнд номнуудаас болон дотор нь байсан юмнууд асгаран шалаар нэг тарах нь тэр.
Амандаа үглэсээр доош тонгойн авах гэтэл нэг дэвтэр нүдэнд нь тусав.
Тэмдэглэлийн дэвтэр...
Сэхүнийг тэмдэглэл хөтөлдөг гэж мэдээгүй юм байна. Сонирхолыг нь хэтэрхий их татаад байсан болохоор яаж ч чадсангүй, байхгүй байгаа найздаа уучлалт гуйсаар тэмдэглэлийн дэвтэрийг эргүүлэн үзтэл бичгийн хэв нь түүнийг гайхахад хүргэв. Сэхүнийх биш..Чанёолых байж..
Чанёолын тэмдэглэл дээрхи өгүүлбэр болгонд түүний нямбайлан бичсэн Жүригийн нэр байхыг хараад Кёнсүү инээсээр нүүрээ 2 гараараа дарлаа. Амьдрал үнэхээр хэрцгий юм, чичирсэн амьсгалаа гаргахад түүний сэтгэлд Сэхүнийг өрөвдөх л мэдрэмж төрж байв. Тэр Сэхүнд ямар байгааг яагаад ч ойлгохгүй байх..
Жүри Чанёолын амьдралдаа хамгийн ихээр хайрлаж байсан ганц охин нь, тийм ч болохоор тэд найзуудаараа Жүриг Чанёолын охин гэж хочилдог байсан юм. тэр үедээ хэтэрхий энгийн бас хэтэрхий зөв мэт санагдаж байсансан..
Одоо Жүриг өөр хүний найз охин болчихсон байгааг харах эвгүй байх байхдаа..ялангуяа Чанёолын хамгийн сайн найзын..
Сэхүн энэ бүгдийг мэдэж байгаа..
"Хён, ирэх болж байна уу?" Жунин ангийн хаалгаар шагайсаар түүнийг дуудхад Кёнсүү цочин хурдхан шиг дэвтэрийг хаан "Т-тиймээ, одоохон" гэж хэлээд цүнхрүү хийсээр "Сэхүний юмнуудыг л хамж байна, энд орхичихож" гээд хүнд цүнхийг нуруун дээрээ үүрэн найз дээрээ очиход Жунин инээсээр "Сэхүн хён Жүри санбэтэй уулзах гэж яараад мартчихсан байх" гэх нь тэр.
Кёнсүү шүлсээ гүд хийтэл нь залгихад түүний инээмсэглэл Жунинийх шиг нүдэнд нь хүрсэнгүй. Тэр ганцаараа анзаарсан гэдэгтээ итгэж өгөхгүй байлаа.
Ганцаараа ийм нууцыг мэдэж байна гэдэг түүнд хэтэрхий стресстэй санагдаж, бүх дэлхийд сонсогдохоор чанга орилчихмоор санагдана..Сэхүн Чанёолын охинд сайн..
