7 страница29 апреля 2026, 00:31

❆마지막 기회❆

Сүүлчийн боломж

Навчис шарлаж хариугүй унах дөхсөн намрын улирал... нааш цааш холхилдон хаашаа ч юм яарах хүмүүс хотын гудамжаар сүлжилдэн нэгнээ ч анхаарах завгүй яаран алхацгаана. Энэ үед нэгэн охин цонхоор орж ирэх зөөлөн салхийг мэдрэн суухдаа огт харж байгаагүй ертөнцөө дотроо төсөөлөн зурна. Эмнэлгийн орон дээр суугаад удахгүй нүүр тулах гадаад ертөнцтэй зохицож гэж хичээж буй нь энэ билээ. Хэн ч харсан түүнийг хөөрхөн юмаа гэж дуу алдах ч хараагүй гэж мэдэх л юм бол тэрнээс зайгаа барин дөлж холддог нь одоо бараг л бичигдээгүй хууль болждээ.

***

Дахиж тэвчишгүй нь! Тэр дахиад л бодогдож түүний дулаахан тэврэлт, ялдам үнэр, ялгуун хоолой нь мэдрэгдэж яг л хажуугаас минь ажиглаад байх шиг санагдан байж сууж чадахгүй нь.. хажууд минь ирж суугаад Жунтэ~ гэж чихэнд минь шивнэх шиг болж өрөөний буланд өвдгөө тэвэрч суусан би салганах гараа нөгөө гараараа атган чичрэхгүйг хичээхдээ нүдээ чанга гэгч нь аньлаа.. Одоо дахиад нэг л алхам урагшилбал түүний нүд хальтрам төрх үзэгдэнэ.. хэзээ ч салахгүй мэт тэр аймшигт дурсамж намайг алхам тутамд отно..
Амьсгал улам л түргэсэж гаргах тоолонд яс янгинан өвдөж толгой хэдэн мянган дүрслэлд автаж эхэлхэд шигдэж чичирч байсан булангаасаа босон галзуу юм шиг хамаг юмаа шидэлж гарт тааралдсан бүгдийг хагалан хэмхчиж гарлаа. Урагшлах тусам намайг улам хүлэх өвдөлт, мартах гэж хичээх тусам бүдрүүлж унагаах шаналгаантай энэ сэтгэл дотроос минь хордуулсаар эцэст нь намайг араатан болгочихсон.. аль болох тайван байх гэж хичээн асгарах нулимсаа зөнд нь орхилоо.. амьсгалаа гүнзгий авч буцаагаад байгаа чинээгээр нь гаргах ч зүрхэн гүнд болж буй тэсрэлтийг намжаасангүй.. өөрийгөө эндээс цааш хянаж чадахгүйгээр мэдэн өөрийн эрхгүй тэр зүйлийг хайж эхэллээ.. Хэзээ ч арилахгүй муухай дурсамжаа мартахын тулд намайг тайвшируулж чадах тэр зүйлийг, ганцхан тэр зүйлийг эрж хайн салганан хамаг л байдаг шүүгээ шургуулгаа онгичино.

Би: хараал ид! Хараад идмэр гэж!! Хааччихав аа! Би тэсэхгүй нь би тэсэхгүй нь!

Нулимс нүдийг минь бүрхэж өвдөлт биеийг минь бүрхээд ирэхийн цагт ухаан мэдрэл орж гарч эхэллээ. Гагцхүү энэ бүгдийг мартахын тулд хэрэглэж болох бүгдийг хэрэглэсэн!! Тэр зүйл л үйлчилсэн. Тэр зүйл л намайг аварсан гэтэл гэтэл.. Тэд авчихаж. Намайг дахиад хэрэглэнэ гээд надаас нуучихаж. Бие чичирч амьсгал улам л хурдсан нулимс харах орчинг халхалж ухаан санаа орж гаран байсан ч тэр зүйлийг хайхаа зогсоосонгүй. Аз болж сүүлд нуусан газраа эцсийн хоромд санаж тэр зүг рүү яаран гүйсээр гаргаж аваад ширээн дээр асгаж соруулаар сорлоо. Одоо л амьсгал авахтайгаа боллоо.. диваанжин гэж л энэ байхдаа.. диваажин..
Хамар ялимгүй загатнаж байсан ч хүсэн хүлээсэн тайвшралыг надад өгмөгц би газар сулбайн уналаа.. харах орчин харанхуйлж өрөөний тавьлагууд дугуйран холилдож харагдана. Баяртай! Нахи! Хэсэг хором ч гэсэн намайг тайван орхиод өг! Бүхнийг мартах сайхан байна. Бүгдийг мартах....
Халуу дүүгэн ямар нэг зүйл намайг дулаанаар төөнөх үед би сэрлээ. Нүдээ нээх тэнхэл байхгүй байсан ч зураас шиг бяцхан зайгаар юу болоод байгааг ажиглан бүдэг бадагхан ойлгож эхэллээ. Ээж намайг энгэртээ тэврэн уйлж байна. Хацрыг нь даган унах нулимс нүүрэн дээр миньм унаж байгаа нь мэдрэгдэнэ.. Чанга орилж байгааг нь мэдэж байгаа ч нэг ч үг нь надад сонсогдохгүй байна. Магадгүй миний нэрийг хэлж байгаа байх Жунтэ~ гээд дуудаж байгаа байх. Бүх зүйлийг хэмнэлийг нь зорийуд удаашруулсан мэт хэтэрхий удаан бас уйтгартай харагдана. Эсвэл би үхэж байна уу? Тэрний тэврээс мултрахад хүйт дааж яагаад ч юм би даарсанаа мэдэрхэд хавтгай зүйл дээр намайг тосож авлаа. Хаашаа ч юм намайг тэд түрэн гүйсээр. Нүд өвдөж байна. Жирэлзэн өнгөрөх тэр гэрлүүд рүү харсаар нүд өвдөж байна. Тайван амгалан байсан юмсан.. тайвшрал намайг тосож авсан юмсан. Гэтэл одоо тийм биш байна!!

Дахин нүдээ нээхэд намайг нам гүм бөгөөд цав цагаан орчин угтлаа. Энэ диваанжин уу? Би үхчихсэн үү? Өндийж суугаад эргэн тойрноо ажиглахад хэн ч байхгүй хоосон тэр өрөөнд би ганцаараа бас эмнэлэгийн хувцастай хэвтэж байлаа. Би дахиад л тэр муухай зүйлээ хэрэглэжээ дээ.. тийм дээ над шиг муу хүн үхнэ гэж юу байхав.. үхсэн байлаа ч диванжинд очихгү шүү дээ..

Би: *санаа алдах* уучлаарай ээжээ. Би таньд амласан мөртлүү тэсээгүй бололтой. Тэнэг хүүгээ уучлаарай.

Хаалганы цаана өндөр өсгийтний тог тог хийх чимээ хадаж удалгүй бариулыг нь эргүүлж буй дуу сонсдон ээж орж ирлээ. Хар бүрх малгай өмсөж урдуур нь хар тор унжуулсан байна. Бүх хувцас нь л хар бараан юм яг л оршуулганд оролцоод ирсэн хүн шиг. Ганц цагаан зүйл олж харсан минь түүний сувдан зүүлт нь л байв. Нааш дөхөн алхсаар орны дэргэд ирээд

Ээж: чи надад амласан! Жунтэ! Дахиж тэр зүйлийг хэрэглэхгүй гэж.
Би: уучлаарай ээжээ. Би хүсээгүй. Гэхдээ л энэ бүгд болчихож. Гэж хэлэхдээ би хөнжилөө зуурч үргэлж бүтэхгүй зүйл хийдэг өөртөө уур хүрч байлаа..
Ээж: тэгвэл би ч бас хүсээгүй зүйлээ хийх хэрэгтэй болох нь. Би эндээс одоо гарч явахдаа дахиж эргэж ирэхгүйгээр явна. Чам дээр дахиж ирэхгүй гэсэн үг. Харин чи энд байж тэр зүйлийг мартсан цагтаа л араас минь очоорой. Тэрнээс чи миний өмнө зогсох эрхгүй! Ойлгов уу??
Би: ойлголоо.
Ээж: би энэ удаад чамаас амлалт авахгүй ээ. Ганцхан чамд л итгэж байгаа болохоор амлалт мэтийн сэтгэл хуурах зүйл хэрэггүй.. Дахиж энэ итгэлийг алдаж болохгүй шүү.
Би: за~
Ээж гарч явахдаа дахин над руу эргэж харсангүй. Өмнөх шигээ сайхнаар инээмсэглэсэн ч үгүй. Өндөр өсгийтнийх нь чимээ өрөөг дүүргэсээр хаалга хаагдахад тэр дуу сарнин алга боллоо. Үүнтэй зэрэгцэн түүний намайг гэх хайр ч алга болсон байж мэднэ.. үргэлж өчүүхэн зан гаргаж бочимгү үйлдэл хийдэг хүүгээ уучлаарай.. ээжээ
Энэ бүгд юунаас үүдэлтэй вэ?! Юу намайг ийм араатан болгож орхио вэ? Юу намайг мансууруулах бодисоор өөрийгөө тэжээж эхийнхээ нулимсаар ундаалдаг мангас болгож орхио вэ? Би өөрөө юм гэж үү?

-Миний талаас-

Би: Эмчээ би хэзээ хараа орох вэ? Нэг л зүг ширтэж байгаагаа мэдэх ч эмчийн байгаа зүгт харцаа тогтоох гэсэндээ толгойгоо үл ялиг хөдөлгөхөд эмч мөрөн дээр минь гараа тавин ярьж эхэлхэд толгойгоо эргүүлсэн зүгийн эсрэг талаас түүний хоолой сонстлоо.
Эмч: удахгүй ээ. Гэхдээ чи тэр болтол биеэ бодох хэрэгтэй шүү. За?
Би: за. Нар шар өнгөтэй. тэнгэр цэнхэр өнгөтэй. Тиймээ?
Эмч: сайн тогтоосон байна шүү~
Би: тиймээ. Гэхдээ би удахгүй тэднийг өөрөө харна. Төсөөлөх биш өөрийнхөө нүдээр харна. Тэгээд бүгдийг нь зурнаа!
Эмч: тиймээ чи удахгүй харна. За тэгвэл маргаашийн үзлэгээр орж ирье дээ..

Үргэлж төсөөлж боддог байсан ертөнцөө би удахгүй өөрийн нүдээр харна. Миний гэх ертөнц үргэлж л ганц л өнгөөр тодорхойлогдож ирсэн. Хав харанхуй дунд үргэлж л ганцаар төөрсөөр ирсэн. Гэхдээ удахгүй энэ бүгд өөрчлөглөнө. Хажууд тавьсан зургийн дэвтрээ аваад харандаагаа барин дахиад л төсөөлөлдөө умбалаа. Харахыг хүссэн зүйлсээ би үргэлж л төсөөлж зурдаг. Хэн ч хараагүй хүнийг зураг зурж чаддаг гэж итгэхгүй л байх. Гэхдээ би чадна. Ганц л чаддаг зүйл минь энэ. Бусдыг нь мэдэхгүй ч энийг л сайн чадна. Хүрж мэдэрсэн зүйлээ төсөөлөн зурна гэдэг тийм ч амар биш гэхдээ би үүндээ дуртай. Чаддаг болохоороо дуртай юм биш дуртай болхоороо чадаж байгаа юм..

-Жунтэгийн талаас-

Би: би чамайг харахыг ч хүсэхгүй байна!! Надаас хол бай!!
-: Жунтэ гуйя. Чи буруу бодоод байна би чамд тайлбарлая. Намайг сонс л доо.
Би: Юн Нахи!! Би чамайг өөрийнхөө хоёр нүдээр өөр хүнтэй хамт байхыг чинь харсан. Өөрийнхөө нүдэнд биш өөр юунд итгэнэ гэж!
Нахи: би тэгээгүй чи-
Би: сонсохыг хүсэхгүй байна! Одоо намайг тайван орхи! Тэр гарнаас минь чангаан зөрөх гэж байсан намайг зогсоон уйлан байж
Нахи: битгий. Намайг битгий орхиоч. Битгий яв. Би ганцхан чамд л хайртай. Хэнээс л илүүтэйгээр чамайг хайрладаг. *зүрхэн дээрээ дарах* энд ганц л хүн байдаг. Тэр нь чи. Жунтэ~ Бусдыг багтаах зай байхгүйг чи мэднэ шдээ
Би: би чамд итгэхгүй байна! Гэж итгэлтэй гэгч нь хэлээд түүний гарыг шидэлж орхиод гарцаар гарлаа. Өнгөрсөн өдрүүдээ бодох төдийд л хоёр нүдийг минь нулимс бүрхэн авах нь тэр.. бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр өдрүүдэд ийм цэг тавина гэдэг дэндүү харгис хэрэг.. Тэр намайг араас дуудан орилоно. Гэхдээ би эргэж харахгүй бүх зүйл болоод өнгөрсөн! Өнгөрсөн зүйлс өнгөрсөндөө л үлдэнэ!
Нахи: ЖУНТЭ!! БОЛГООМЖТОЙ!! Гэж хамаг чадлаараа орилсон түүн рүү эргээд хартал тэр над руу биш өөр зүг рүү харж байлаа. Түүний тэгтлээ хараад байгаа зүг рүү хартал хурц гэрэл гялс хийж нүдээ даран бөхийхөд намайг нэг зүйл хүчтэй түлхэн толгой газарт хүчтэй цохигдлоо. Толгойгоо барьсаар өндийж юу болоод байгааг хартал намайг чиглэж байсан тэр машины өмнө Нахи сулбайн унасан байх нь тэр. Цагаахан даашинз цусан улаан өнгөөр тэр чигтээ будагдаж над руу хараад инээмсэглэж байлаа.. түүнийхээ дэргэд гүйж очоод салгаж чичирсэн гараараа түүнийгээ арай хийн энгэртээ тэврээд
Би: Туслаарай!! Түргэн дуудаарай!! Гэж хамаг чадлаараа ориллоо.
Би:Тэнэг минь чи юу хийчихэв ээ!! Яаж байгаа юм!! Сандран орилох миний өөдөөс тэр урдийн адил инээмсэглээд гарнаас минь атган
Нахи: зүгээр л батлах гэсэн юм. Чамд өөрөөсөө ч илүү хайртай гэдгээ. Өөрөөсөө ч өмнө чамайг тавьдаг гэдгээ харуулах гэсэн юм.
Би: тэнэг! Тэнэг! Тэнэг! Чамайг хэн батла гэсэн юм? Чи байхгүй бол би яах юм!! Яах гэж урдуур орж байгаан бэ!! Гэж хэлэхдээ нулимсаа арчин цус гарч байгаа хэсгийг нь чанга дараад тусламж эрэн орилсоор.
"Бурхан минь гуйя. Би таньд итгэдэггүй ээ. Гэхдээ хэрвээ та байдаг л юм бол надад туслаач дээ! Тэрнийг минь надад үлдээчих. Намайг оронд нь ав. Түүний тэр их хайрыг нь дааж чадаагүй намайг оронд нь ав. Ганцхан тэр л биш."
Нулимс хацар даган урсаж түүнийг энгэртээ тас тэврэхдээ энэ үгсийг л дотроо хэдэн мянга хэдэн мянга дхин шивнэж байлаа.. Алдахгүй гэсэндээ өөрөөсөө явуулахгүй гэсэндээ энгэртээ тас тэвэрсэн минь энэ.. Бардам зан гаргаж чамд хатуу үг хэлсэндээ харамсаж байна. Хэдхэн минутын өмнөх рүү буцмаар байна!!
Нахи: би зүгээрээ. Би эргээд босоод л ирнэ. Гэж хэлээд над руу инээмсэглэж гараа аажуухан өргөсөөр хацарт наан нулимсыг минь арчаад
Нахи: чамд хайртай болохоор. гэж хэлэхэд нүд нь анигдаж гар нь доош уналаа.
Би: *сэрэх* ҮГҮЙ ЭЭ!! НАХИ!!

Дотор бачуурч амьсгал давхцаж эхэлхэд гар салганан хар хөлс цувна. Аль болох л санахгүй бодохгүй байхыг хичээсэн хичнээн холуур өнгөрөе гэсэн ч, хичнээн энэ дурсамжыг сэргээхгүй гэж зүтгэх тусам бурхан гэгч нь надаар тохуурхаж ой ухаанаа хэвийн хэмжээнд барьж чадах хугацаа минь өдөр өдрөөр богинож байлаа. Зүрх рүү хэдэн мянган зүүгээр нэгэн зэрэг шивэж шиг өвдөлт мэдрэгдэж яс янгинаж эхлэхэд би тэсгэл алдан орноосоо босоод дахин тэр зүйлийг хайж эхлэлээ. Хаана ч хайсан алга! Хаана нууснаа санахгүй байна!!

Би: аааа!!! Би мартмаар байна! Мартмаар байна!!

Гарт баригдсан бүгдийг шидлэн намайг тайвшруулж чадах ганц л зүйлийг хайсаар.. Олдохгүй байхад ч хайсаар... олно ч гэж итгэсээр байлаа.. Тэр муухай дурсамжнаас салахын тулд. Бүгдийг мартахын тулд. Энэ шаналалаас хэдхэн хором хэдхэн хором салахын тулд л тасралтгүй хайсаар байлаа..

***

Хаалга онгойх чимээ сонсдож нүдээ нээлээ. Дотроос нь хичнээн чангааж татсан бай ганц ч завсар үл гарах энэ хаалга гаднаасаа зүгээр л онгойчихдогт нь уур хүрч байна! Хэвтэж байсан газраасаа босон эргэн тойрноо харвал шалаар нэг хагарч хэмхэрсэн эд зүйлс хөглөрч, цонх хүртэл хагарсан байх төдийгүй урдуур нь унжуулдаг байсан хөшиг газарт унан урагдсан харагдлаа.
Би: *санаа алдах*
-: уучлаарай. Энд хүн байна уу??
Би: хэн бэ? Хаалгаар шагайн дотогш орж ирсэн тэр охин намайг харсан хэрнээ хүн байна уу? Гэж асуулаа. Сонин юм.
-: таниас юм гуйж болох уу?? Намайг өрөөнд минь хүргээд өгөөч би төөрчихлөө. Гэж хэлэхдээ тэр над руу биш хагарсан цонхны зүг ширтээд тэр цэгтээ хараа тогтоосон байлаа.
Би: уучлаарай. Би эндээс гарч болохгүй.
-: за~ төвөг удсанд уучлаарай гэж хэлээд бөхийснөө тэр гараа тэвтчин явуулсаар хаалганы бариулыг барьж аваад хана түшин алхсаар цааш гарч харагдлаа түүний араас хаалга хаагдах гэтэл би гүйж очин барьж аваад түүний араас харлаа. Хана түшин цааш алхах тэр охиныг харцаа салгахгүй араас нь харж зогсохдоо амандаа өөрийн мэдэлгүй шулганаж орхилоо..
Би: Хараагүй бололтой. Тэгээд л төөрсөн байх. Гэхдээ би эндээс гарч болохгүй. Гэж өөртөө хэлсэн боловч нэг л мэдэхэд өрөөнөөсөө гараад тэр охины араас гүйн очоод өрөөг нь асуучихсан зогсож байлаа. Яагаад энд зогсож байгаагаа ч мэдэхгүй юм. Өөрөө ч сайн мэдэхгүй эмнэлэгээр тойрч явсаар түүний өрөөг олж ирлээ. Тэгэж явахад тэр огтхон ч гарыг минь тавсангүй. Дулаахан гар миний гарыг атгасаар л байсан. Бас нүүрэнд нь зөөлөн инээмсэглэл тодорно.
Би: бид ирчихлээ.
-: баярлалаа. Гэж хэлэхдээ тэр дахиад л бөхийлөө. Хаалгаа онгойлгон дотогш орох гэхдээ нэг юманд тээглээд унах гэж байхад нь би түүнийг барьж аваад
Би: чи зүгээр үү?? Түүнийг эгц зогсоогоод хажуугаас нь түшин дотогш оруулж өгөхөд яг минийх шиг өрөө хэрнээ ханаар нь дүүрэн зураг наачихсан байв. Зөвхөн хар харандаагаар зурсан хар зураг. Сониуч зан хөдлөн тэрнээс хэн зурсаныг асуутал тэр БИ гэж хэлсэн.
Би: чи энэ бүгдийг зурсан гэж үү??
-: тэгсэн. Түүнийг орон дээр нь суулгаад өрөөн доторхыг хэсэг ажиглалаа. Хар харандаагаар л зурсан болохоос биш үнэхээр сайхан зурагнууд байх нь тэр..дараа нь тэр охин дээр харцаа тогтооход тэр намайг анзаарсангүй..
Өтгөн биш ч өөрт нь таарсан хөмсөг, том давхраа түүнийг нь чимсэн бор нүд, яв ягаахан уруул гээд бүх зүйл нь л өхөөрдөм юм. Яагаад ийм охин хараагүй болсон юм бол гэх бодол төрж сониуч зан хөдөлсөн ч асууж зүрхэлсэнгүй эргээд гарах гэтэл тэр гарнаас минь татаад урдаа суулгаж орхилоо. Яг л намайг харж байгаа юм шиг..
: чи итгэхгүй байгаа. Тийм биз?
Би: юунд?
-: энэ зурагнуудыг намайг зурсан гэдэгт.
Би: ер нь бол тийм ээ. Итгэхгүй байна.
-: тэгвэл надад миний зургийн дэвтрийг аваад өг. Бас харандаа. Би гайхсан хэдий ч түүний хэлснээр хийлээ. Тэр намайг өөр лүү нь ойртож суухыг хүсээд дэвтрээ өвөр дээрээ тавив. Түүний өмнө тулж суутал тэр гараа явуулсаар нүүрэнд минь хүрэхэд цочсондоо хойшиллоо.
Би: чи!
-: уучлаарай. Гэхдээ би ингэж байж л чамайг зурна. Чамайг ямар шууд хараад зурж чадах биш гэж хэлэхэд нь би буцаад түүн рүү ойртон суугаад: заза
Түүний нарийхан савх шиг хуруунууд нүүрэн дээгүүр гүйж гижиг хүргэнэ. Яагаад ч юм энэ охин надад дотно санагдаж, хэнтэй ч ингэж нээлттэй харилцдаггүй би түүнд бууж өглөө. Тэр дууссан бололтой харандаагаа аваад намайг битгий хараарай гэж хэлээд тэр зурагаа зурж эхэллээ. Би буруу харсан байсан ч хааяа нэг мөрөө давуулан харахад тэр зурж байгаа зураг руу гаа огт харахгүй байгаа хэрнээ гар нь хөдлөн зурагаа зурсаар байлаа. Гайхалтай би ийм авьяастай хүн хэзээ ч харж байсангүй..
Би: болчихсон уу?
-: мхан одоо харж болноо~
Түүний дэргэд очоод зургийн дэвтрийг нь авч харахад өдөр бүр толинд тусаж харагдах өөр нэгэн би өөдөөс минь эгцлэн харж байлаа. гэвч түүний андуурсан зүйл бас байсан.. миний гунигт дарагдсан харц түүний зураг дээр тийм биш байсан.. яг л урьдийн Жунтэ шиг байсан..
Би: Хачин юм! Яаж ингэж адилхан зурж чадав аа?! Гайхмаар юм. Надтай их адилхан болсон байна. Өмнө нь өөрийгөө ерөөсөө зуруулж байгаагүй юм.
-: тэгвэл энэ зургийг чамд өгье. Намайг хүргэж өгсөнд баярлалаа. Гэж өгч байгаам шүү..
Би: чи түрүүн хэлсэн ш дээ. Чамайг хэн гэдэг юм?
-: Чаёон. Мин Чаёон.
Би: байгаль. Гоё нэр байна. Намайг Жунтэ гэдэг.
Чаёон: *инээх*
Би: маргааш би энд ирж болох уу??
Чаёон: яах гэж? Чи чинь өрөөнөөсөө гарч болохгүй гээд байсан шүүдээ
Би: заавал шалтгаан хэрэгтэй бол би энэ зургаа чамд үлдээчихэе. Маргааш ирж авнаа. Баяртай!
Тэр өдрөөс л хойш би Чаёоны өрөөнд өдөр бүр очдог болсон. Хаалгандаа бяцхан цаас хавчуулж орхиход өрөөний минь хаалга дандаа дутуу хаагддаг байлаа. тэгээд л тэр дороо Чаёон руу гүйж ирдэг болсон хэрэг.. Яагаад ч юм тэрний инээмсэглэл миний дотор нуугдах тэр харанхуйг хөөн зайлуулах шиг санагдан түүнтэй улам бүр л ойр байхыг хичээсээр.. Үргэлж инээлгэхийг, хажууд нь байж хамгаалахыг хүсэж байлаа..

-Миний талаас-

Жунтэ: Чаёонаа би чамд дуу дуулж өгөх үү??
Би: хөөх нээрээ юу??
Жунтэ: *хоолойгоо засах* хммм за энийг түр зээлчихэе гээд манай өрөөнд байдаг гитарыг авч байгаа бололтой тэгснээ миний хажууд ирж суугаад гүнзгий амьсгаа авснаа дуулж эхэллээ.

Хуучин гитараа аваад илчилж амжаагүй сэтгэлээ
Дотогшоо чимээгүй залгисан үгсээ
Ганц дуу хийсэн болж түүгээрээ илчлэх гээд үзье
Түүнийг минь харин сонсоорой I'll sing for you
Чиний уйлах чинь бас инээх чинь
Надад ямар их утга учиртайг мэдэх үү?
Хэлэхийг хүссэн ч хэлж чадаагүй үгсээ
Одоо л хэлэх гэсэн юм
Чи минь сонсоорой
I'll sing for you
Sing for you
Сонсоод инээмсэглэх л юм бол надад тэр чинь хангалттай..

Түүний хоолой юунаас ч илүү уянгалаг юм. Гитар дарангаа дуу дуулж байгаа түүнийг би яг одоо үнэхээр харахыг хүсэж байна. Ямар хүн байдаг бол? Бор нүдтэй болов уу? Хар нүдтэй болов уу? Сормуус нь урт болов уу? Инээхээрээ ямар харагддаг бол? Ичихээрээ ямар харагддаг бол?
Тэр цаг үргэлж л миний дэргэд байж надад хань болдог байхад би түүнээс улам илүүг хүсэж харанхуй амьдрлаасаа хурдхан салахыг хүснэ. Түүний дэргэд байхад яагаад ч юм сайхан мэдрэмж төрдөг. Үргэлж ганцаардаж даардаг байсан намайг зүгээр л дэргэд минь сууж байхдаа сайхан сэтгэлээрээ намайг дулаацуулдаг тийм л хүн. Түүнийг харахыг хүсэж байна. Одоогийнхоосоо ч илүү дотно болмоор.. Түүний аялах дууг дахин сонсмоор байсан ч ядарсан болоод тэр юм уу зовхи хүндрэн зүүдэндээ умбалаа.

Нарны халуун элч намайг төөнөн босох боллоо гэсэн шиг халууцуулна. Орноосоо өндийв үү үгүй юу шууд л гитараа барин Жунтэгийн өрөө рүү явлаа. Хана түшин хаашаа явах аль зүг рүү эргэх ёстой билээ гэдгээ бодсоор нэг л мэдэхэд тэрний өрөөний гадна ирлээ. Буруу юу зөв гэдгийг шалгахаар хаалганых нь дугаар дээгүүр гараа гүйлгэж мэдэрлээ. 145 би олоод ирчихэж. Хаалга онгойлгоод бардам гэгч нь
Би: би өөрөө явж чадна гэж хэлээ биздээ. *инээх*
Гэтэл тэр намайг миний бодсон шиг хүлээж авсангүй. Харахгүй байгаа ч түүний ууртай байгаа нь илт байна. Энд тэнд эд зүйлс нь хагарч хэмхрэн унах сонсогдож түүнийг дуудаж орилсон ч тэр намайг тоосонгүй.
Би: Жунтэ! Битгий би айгаад байна.
Жунтэ: үгүй ээ!! мартмаар байна!! Хүсэхгүй байна!!! Хаана байна тэр хаана байнаа хараал ид! Новш гэж!! Тэр намайг үл тоож хамаг юмаа шидэж хагалан уурласаар л байлаа. Хаана байгааг нь сонсголоороо олж түүний дэргэд арай хийн очоод гараа тэмтчин явуулсаар түүний гарыг олон атгалаа.
Би: Жунтэ тайвшир.Миний буруу. Би ирэх хэрэггүй байж. Битгий уурла лдаа.
Юу ч харахгүй байгаадаа уур хүрч байна. Хэдий удахгүй хагалгаанд орох ч түүнийг ийм байхад тусалж чадахгүй байгаадаа өөртөө уур хүрч байна. Гэтэл гэнэт нэг зүйл намайг цээжэн дундуур буугаад би хойшоогоо хүчтэй уналаа. Ар нуруунд хурц иртэй зүйл мэдрэгдэн тэсэхийн аргагүй өвдөж байв.
Би: Жжжунтэ-
Жунтэ: Чаёонаа!! үгүй ээ!! Чаёонаа!!

-Жунтэгийн талаас-

Би яаж түүнд гар хүрж чадав аа! Яаж!! өөрийн ухаангүй байсан ч гэсэн тэрэнд ингэж хандаж чадав аа!!! Хичнээн их өвдөж байгаа бол.. хичнээн хэцүү байгаа бол... Хамгаалмаар байна гэж бодсон хэрнээ, өөрөө өөртөө амласан байтлаа! Тэр хамгаалах ёстой муу зүйлийг өөрийгөө байсныг мэдсэнгүй. Уучлаарай Чаёонаа ийм муу хүн байгаад уучлаарай~~ гэхдээ сэргэлдээ гуйя. Ийм надаас болоод чи ингээд хэвтэж болохгүй. Хагалгаандаа ороод хараатай болох хэрэгтэй. Тэгэж байж л би чамайг орхиж чадна. Түүнийг сэргэтэл тэрний хажуугаас огтхон ч холдсонгүй. Гараас нь чанга атган өөрийгөө дотроо хараан зүхсээр. Эмч нарыг хориглосон байлаа ч зөрж зүтгэн түүний дэргэд суусаар л байсан. Зүгээр л одоо ядаж дэргэд нь баймаар байна.. Тэртэй тэргүй би явна гэхдээ одоо биш. Чаёоны сормуус нь чичирхийлж хөмсгөө үл ялиг зангидсаар тэр нүдээ нээлээ.
Би: Чаёонаа!! Чи сэрчихлээ.
Чаёон: Жунтэ?
Би: тийм ээ би байна. Намайг уучлаарай.
Чаёон: зүгээрдээ. Одоо зүгээр за.
Би:...Чаёон: би хэзээ хагалгаанд орох вэ??
Би: нөгөөдөр.
Чаёон: *инээмсэглэх* чамайг харна гэхээр сайхан байна. Чи намайг орхихгүй биз дээ?
Би: тиймээ. Юу гэж чамайг орхихов дээ.
Чаёон: амлаж байна уу?
Би: амлаж байна.
Чаёон: гэхдээ би чамайг яаж таних юм? Би чамайг огтхон ч харж байгаагүй болохоор хараа орвол танихгүй шдээ.
Би: чиний дэргэд байгаа хамгийн царайлаг залуу л би байх болно. Тэгэж л ялга даа. *инээх*
Чаёон: за

-Миний талаас-


Түрдэг орон дээр хэвтэн хагалгааны өрөө рүү хүргэгдэж байх зуур Жунтэ гарныг минь огт тавьсангүй. Өчигдөр оройн тэр шидэт үгс зүрхэнд минь хадагдаж түүнд орохоосоо өмнө хариуг нь барин буцааж хэллээ.
Би: Би ч гэсэн чамд хайртай.

***

Эмч: за Чаёонаа. Намайг нүдээ нээ гэхээр нүдээ аажмаар удаан нээгээрэй ойлгов уу?
Би: за эмчээ~

Нүдийг минь чанга даран боосон боолт бага багаар сулрах нь мэдэгдэж "Одоо л нэг юм" гэх бодол төрөн нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Нүдээ аажмаар нээн урдаас тусах хурц гэрэлд дальдчисан ч тэр гэрэлд аяндаа даслаа. Эхэндээ бүрсгэр байсан бүх зүйл тод харагдаж эхлэхэд
Эмч: харж байна уу? Чамд харагдаж байна уу?
Би: тиймээ харагдаж байна. Нүднээс шингэн зүйл асгарч хацар нойтон оргилоо.
Би: миний нүднээс бороо асгарч байна *уйлах*
Эмч: ххэ хөөрхөн гэдэг нь.Тэр өрөөнд байсан хүмүүс дундаас түүнийг хайн ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЗАЛУУг харцаараа хайсаар над руу зөөлөн мишээх тэрнийг олж харлаа.
Би: Жунтэ?
Жунтэ: тиймээ би байна. Чи одоо хараа орчихлоо. Би маш их баяртай байна.
Би: чиний хэлдэг үнэн юм. Чи энэ дундах хамгийн царайлаг нь байна лээ. *инээх*
Жунтэ: айн?..... аан ххэ. Тийм байгаа биз?

Хачин юмаа тэр яагаад өөрөө хэлсэн зүйлээ санахгүй тээнэгэлзээд байгаа юм бол??

***

Би: би удахгүй эмнэлэгээс гарна. Чи хэзээ гарах юм?
Жунтэ: чамтай хамт гарнаа.
Би: Хөөе Жунтэ? Надад нөгөө дуугаа дуулаад өгөөч.
Жунтэ: ямар дуу?
Би: юу вэ? Боль лдоо. Бас л санахгүй байна уу?
Жунтэ: саналгүй яадаг юм. Ххэ.Тэр хоолойгоо зассан ч үгүй, өрөөний буланд байсан гитарыг авсан ч үгүй. Шууд л шийдэмгийгээр дуулж эхэлсэн ч миний хүлээсэн дуу биш байлаа.

***

Би: миний зурж өгсөн зургийг мартаагүй биз?
Жунтэ: юун зураг?.. аан тийм л дээ. Авсаан авсан.
Би: овоодоо
Жунтэ: ойрд эмний үйлчигээ ихдээд юм мартагнаад байдаг болчихжээ.
Би: аан тийм үү??
Жунтэ: юу билээ? Надад муур зурж өгсөн билүү??
Би: *би чамайг зурсан шдээ. Тэр өдөр намайг хүргэж ирсэнд байрлалаа гээд*
Жунтэгийн хийх үйлдэл бүр нь надад үнэхээр сонин санагдаж байлаа. Юм асуухаар санахгүй байгаа царай гаргана. Эсвэл хэт мэдэмхийрэнэ. Гэсэн ч бидний дунд үлдсэн дурсамжууд бүхнийг хэвэнд нь оруулна гэж би найдсан.. гэтэл тэр одоо юуг ч мэдэхгүй мэт аашилж байгаа.. Таньдаг хэрнээ огт таньдаггүй хүн шиг... хажууд минь яг л өмнөх шигээ сууж байгаа мөртлөө хэдэн сэтгэл нь хэдэн бээрийн цаана байгаа мэт тийм л хөндий санагдана.

Би: би маргааш эмнэлэгээс гарахаар болсон.
Жунтэ: би бас маргааш гарч болох байхаа. Угаасаа эдгэж байгаа. :))
Би: зза тэгвэл явж амардаа.
Жунтэ: за баяртай.Тэрнийг гарсны дараа унтах гэж байгаа юм шиг худлаа жүжиглэж хэвтсэн өөрийгөө гайхлаа тэр яг над руу эгц ширтээд инээж байсан ч энэ инээд нэг л худал санагдаж түүнийг гэсэн сэтгэл рүү ус цацсан мэт л улам л бөх зүйлсийг хэцүү болгож байлаа.. Өмнө нь тэр ийм байгаагүй. Огт өөр байсан. Нүдний буланд түүний орхисон ороолт нь харагдаж араас нь аваад гарлаа. Тэр алга.. Өрөөнд нь очсон ч тэр байгаагүй болохоор эмнэлэг дотор хайж яваад түүнийг өөр нэг хүнтэй уулзаад зогсож байгааг нь оллоо. Түүнийг дуудах гэтэл
Жунтэ: Би чадахгүй юм байна. Цаашид тэр эмэгтэйг хуурч чадахгүй. Намайг чамайг гэж бодож байгаа хүнтэй би яаж чин сэтгэлээсэй байх юм.
-: ахаа гуйя. Би тэрний өмнө зогсох эрхгүй хүн. Тэр надаас л болж тэгж шархадсан. Дахиж тийм байдалд оруулмааргүй байна. Түүнийг өөрөөсөө болж зовоомооргүй байна!
Жунтэ: хөөш Ким Жунтэ!! Ухаан орооч дээ! би дахиж чиний орлон тоглогч болохгүй шүү!! Ер нь чи ингэлээ гээд юу хожих юм. Чи ч тэр, тэр охин ч тэр шархалж хоцроно!
Би: сссая юу гэсэн бэ? Жунтэ энд юу болоод байгаа юм? асуулт дүүрэн нүүдээр одоог хүртэл Жунтэг гэж бодож бас итгэж ирсэн хүн лүү ширттэл тэр харцнаас минь дальдчин доошоо хараад ганц л үг хэллээ.
Тэр: уучлаарай~~
Би: наад үгний чинь хариуд би юу гэх ёстой юм!! "Аан чи биш байжээ. Зза тэгвэл яахав дээ. Зүгээрээ" гэх ёстой юу!! Чи ичихгүй байна уу? Сохор охины хайраар тоглох тийм сайхан байна уу? Хэр шархлах нь чамд огт хамаагүй юу?! Аан тийм л дээ. Чи Жунтэ болж жүжиглэж чадсан юм чинь. Энэ юу ч биш биз тийм үү?!
Тэр: тиймээ би Жунтэ биш. Уучлаарай гэхдээ энэ бүгд чамайг шархлуулахын тулд биш зүгээр л Жунтэ надаас гуйсан болохоор тэгсэн юм. Миний буруу би тэгэх ёсгүй байсан юм уучлаарай. Тэр миний хариу хэлэхийг сонссонгүй хажуугаар салхи татуулан зөрөн өнгөрлөө. Тэгээд л тэр надад хөндий санагдаад байж. Тэгээд л тэр бүгдийг мартчихсан юм шиг надад санагдсан байж. Хоёр нүдийг минь нулимс бүрхэж эхлэхэд би хөл алдан доош уналаа. Би одоо хэнд итгэж хэнд найдах ёстой юм? Хараатай байсан ч хараагүй байсан ч би адилхан л ганцаардаж орхигдсон юм шиг байдалд байна. Юу ч өөрчлөгдсөнгүй!!!!
Хэн нэгний дулаахан гар намайг тэврэн авч нуруун дээр зөөлөн цохин
Тэр хүн: уучлаарай энэ миний л буруу. Би айсан юм. Дахиад чамайг гэмтээх вий гэж. Өөрийгөө ч барьж тогтоож чадахгүй байж,, чамайг хамгаалж чадахгүй байх гэж.. Айсандаа дахиж чиний өмнө зогсож чадаагүй.
Би: би чамд зүгээр гэж хэлсэн шдээ. Өвдсөн байсан ч зүгээр чамайг харж байвал болоо гэж хэлсэн биздээ??? тийм болохоор дахиж намайг орхиж болохгүй шүү! Гэх хэлэхдээ түүний энгэрт улам л шигдэн Жунтэгээр чанга тэврүүлэхийг хүслээ.
Жунтэ ч намайг хариу тэврээд: гүйцэтгэе эрхэмээ гэж хэлэхэд нь нүднээс нь нулимс урсаж хацар дээр минь дуслаа.
Би: хажууд минь байгаа гэж итгэсэн ч гэсэн би чамайг мааш их санасан чиний дулаахан тэврэлтийг сайхан хоолойг чнь сонсохыг хүссэн..
Жунтэ: би үргэлж дэргэд чинь байсаан.. үргэлж хажууд чнь байсан..
Би: энэ миний чамд өгч байгаа сүүлчийн боломж шүү!
Жунтэ: баярлалаа Чаёонаа~~ хартай шүү
Би: -_- чи өөрөө хартай. хайртай гээч
Жунтэ: мэдэж байна аа тоглосон юм :3 ХАЙРТАЙ ШҮҮ *тэврэх*
Би: би ч гэсэн. Чамд маааш их хайртай~~
Жунтэ: баярлалаа~ Чаёонаа! Чи байгаагүй бол би өөрийнхөө бүтээсэн харанхуй ангалд унах байсан..
Би: үгүй дээ чи л байгаагүй бол миний удаан хүлээсэн энэ гэрэл дундах амьдрал ийм сайхан байхгүй байлаа.. баярлалаа~~
Жунтэ: адил нэг шүү *инээх*
Би: нөгөө байнаа? Жунтэ?
Жунтэ: ммм?
Би: надад дуу дуулаад өгөөч?
Жунтэ: хэзээд бэлхэн~~

7 страница29 апреля 2026, 00:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!