❆Take care of my girlfriend❆
❆Найз охиныг минь халамжлаарай❆
Цагаа байн байн харан "тэр дахиад л хоцорч байна" гэж амандаа үглэсээр хөлөө газар товшин тайван байдлаа хэвээр хадгалахыг хүссэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Гүнзгий амьсгаа аван энэ бүгдийг хэсэг ч атугай мартах гэсэн ч ингэх тусам нулимс урсчих шахаж байгаа нь намайг улам л арчаагүй харагдуулна.. Бараг цаг хүлээсний эцэст түүнээс "уучлаарай би очиж амжихгүй нь" гэх зурвас ирэхэд би уурласандаа бараг утасаа газарт савчихмаар санагдах нь тэр.
"энэ удаад тэсэх хэрэгтэй" гэж би амандаа шулганасаар гүнзгий амьсгаа аван тэндээс холдлоо.
Гэхдээ!!! Тэр амласан шдээ! Дахиж болзоондоо хоцрохгүй ээ гэж яах ч аргагүй хоёр гарнаас минь атгаж байгаад амласан. Тэгсэн байтлаа яаж ингэж чаддаг байнаа? Өөдгүй амьтан гэж чамайг л хэлэх байх тэнэг Чанёол!
Утсаа тас атган түүнийг дотроо буруутгасаар зам даган алхангаа гараа өргөн такси барих гэж хичээнэ.
Би: Өндөр өсгийтэй гутал дээр бүтэн цаг хором ч амралгүйгээр зогсох ямар байдгийг тэр мэдэхгүй шдээ! Тийм байж юу гэнэ вэ? Уучлаарай? Энэ үгээр нь би яах юм? Хоол авч идэх үү? Холоо хэвтэнэ биз! Гэж үглэсээр такси ирж байгаа эсэхийг шалгахаар эргэтэл хажуугаар өнгөрсөн машин замын ховилд тогтсон шалбаагийг над руу цацчихлаа. Тэгээд сэтгэл нь ханасан бололтой тас тас хөхрөн намайг шоолсоор холдох нь тэр.
Ууртай байсныг ч хэлэх үү хамаг мэддэг болохгүй үгээ амандаа бувтнаад тэдний зүг ууртайгаар огцом эргэж харахдаа хазгай гишгээд газар уначихлаа. ГАЙХАЛТАЙ!!! Бүхэл бүтэн долоо хоног бэлдэж бодож байж энэ өдрийн нүүрийг үзсэн байхад тэр хүсэн хүлээсэн өдөр нь ийм ч байх гэж! Бурхан минь!!
Нүдэнд нулимс цийлэгнэнэ. Хар өнгөөр будагдаж хоцорсон өөрийгөө хараад ийм байдалд хүргэсэн тэр өөдгүй амьтаны нэрийг дэмий л амандаа бувтнана!
Бараг харанхуй болж байхад би арай хийн хөлөө зөөсөөр гэрт орж ирлээ. Ах хаалга нээмэгцээ намайг шоолон хөхөрч эхэллээ.
Би: яасан! Тийм инээдтэй байна уу? *уурлах*
Ах: *амаа жимийгээд толгой сэгсрэх*
Би: тэр муу тэнэг найзаас чинь болоод ийм болчихсон юм мэдэв үү! Алив урдаас холдоодох! Намайг дотогш орох зуурттэр хаалга хаангаа
Ах: яасаан? Чанёол чамайг ийм болгосон гэнээ? Хха! өдөржин миний хажууд байсан хүн яаж чамайг- гэж хэлээд гэнэт зогьтусан над руу нүднийхээ булангаар харах нь тэр.
Би: юу!! Тэр бүхэл өдөржин таньтай хамт байсан байх нь ээ?
Би зүгээр л ахаас "үгүй" гэдэг үгийг л сонсохыг хүсэж хүлээж байсан ч түүний юу ч хэлэлгүй хуруугаа оролдож байгаагаас нь л "ТИЙМ" болох нь ойлгомжтой байлаа.
Уур хүрэн түүнийг хажуу хана луу түлхэж хаяад цааш алхан шатаар дээш гарах гэтэл Чанёол зочны өрөөний буйдан дээр сууж байх нь тэр! Тэр намайг хармагцаа буйдангаас босон над руу хүрч ирээд яасан эсэхийг асуун бие рүү цацраад хатчихсан шаврыг арчих гэтэл нь би гарыг нь түлхлээ.
Би: чи өнөөдөр хаана байсан юм?
Чанёол:...
Би: Ах та хоёрыг юу хийсэн бэ гэж асууж байна! Дугаралдаа!
Чанёол: юу болсон юм? Юнжи?
Би: аан юу болсон бэ гэж үү? Найз залуу маань дахиад л болзоондоо хоцорчихсон. Би мөрөө хавчлаа.
Би: Тэгээд бүр яасан гээч? Бүтэн цаг хүлээлгэчихээд би очиж чадахгүй нь ээ гэсэн! Тэгээд л болоо!
Чанёол: чи намайг юу гэх гэснийг мэдэж байгаа ш дээ
Би: даашинз чинь яагаад халтардчихаав? Гутлаа яагаад гартаа барьчихаав? Үс чинь яагаад сэгсийчихээв? Заа өөр юу гэж асуумаар байна? Чамд энэ бүхэн л сонин байна уу??
Чанёол: ....
Би: чамд би! би гэдэг хүн харагдахгүй байна уу? Би дандаа л чамайг хүлээж, хэзээ хаанаас гараад ирэх бол? Гэж ийш тийш өнгөлзхөөс залхаж байна!! Би юу юугүй уйлах гэж байсан ч хөмхийгөө зуун гүнзгий амьсгаа аваад: Одоо больё. Би үнэхээр ядарч байна. Чанёол~
Түүн рүү харж нулимс унаган байж хэлэхдээ би ганц л зүйлийг түүнээс хүссэн. Түүнийхээ дулаахан тэврэлтийг л хүссэн!
Гэтэл тэр над руу цоо ширтээд нүдээ ганц ч цавчилгүйгээр: ТЭГЬЕ. ХОЁУЛАА САЛЦГААЯ!
Нүд минь бүрэлзэж, чих шуугина. Бид яг л жингүүдэлд орсон мэт миний толгой эргэж түүний хэлсэн үг агаарт замхарч байлаа. Гэвч би олж сонссон! Зөв сонссон эсэхээ би мэдэхгүй нь.. түүнийг ингэж хэлсэн гэдэгт итгэж чадахгүй нь! Хэлсэн үгэнд нь цочирдоод би хэсэг хором чимээгүй зогслоо.
Түүний харцанд ч тэр, хоолойд нь ч тэр эргэлзэж тээнэгэлзсэн шинж байсангүй. Өрөөг гэнэт хүйтэн уур амьсгал дүүргэж бидний хэн хэн нь чимээгүй зогсоход үүдний өрөөнөөс ах дугарлаа.
Ах: Чанёол! Чи чинь юугаа яриад байгаа юм!
Чанёол: уучлаарай Шюга. Би чадахгүй нь.. намайг үнэхээр уучлаарай.. баяртай маргааш уулзаядаа гээд тэр ах руу харан хэлээд хажуугаар минь салхи татуулан зөрөөд цааш алхсаар гэрээс гарч одлоо. Түүнийг гарсны дараа хаалга тас хийн хаагдахад би сая нэг юм ухаан орж хацар даган урсах нулимсаа арчаад хөмхийгөө зуун: би таныг ч тэр, танай тэнэг найзыг чинь ч тэр үзэн ядаж байна!! Тэнэг СУГА! Гартаа өдийг хүртэл барьж ирсэн өсгийтөө гутлаа түүн рүү шидээд дээшээ өрөө рүү гээ гүйж эхэллээ.
Ах араас минь: ШЮГА!! Гээч!! Гэж орилоход би хэдийнээ өрөөндөө орж ирээд хаалгаа хамаг чадлаараа хаалаа. Хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрөн зогсолтгүй урсах нулимсаа зоргоор нь урсгана. Цээжинд тээглэх тэр хөгийн мэдрэмжийг мартахын тулд, ардаа орхихын тулд нулимсаараа угааж байгаа нь энэ.
Би: Муу өөдгүй амьтан! Яаж тэгэж хэлж чадав аа?? Өдийг хүртэл түүнээс болж урссан нулимс тийм бага байна уу? Тийм хангалтгүй байлаа гэж үү!!
Тийм болоод л би дахиад уйлж суугаа байх нь.. цөхөрч байна. Ингэж чимээгүй уйлж суусаар залхаж байна..
Удалгүй хаалга онгойх чимээ сонсогдож хяламхийн харах зуурт ах манайд байдаг хамгийн том бамбарууш барьсаар орж ирлээ.
Би: яах гээв? Наад бамбаруушаа байранд нь тавь тэртээ тэргүй уур хүрч ядаж байхад.
Ах: ххэ чамайг над руу юу авч шидэхийг мэдэхгүй болохоороо л хаалт болгосон юм.
Би: надаар тоглох гэж ирсэн хурдхан гарч үз. Надад тоглоомыг чинь даах тэнхэл алга!
Ах: тоглох гээгүй ээ. Зүгээр чамайг аргадах гэсэн юм. Чанёолын найз биш ахын чинь хувиар.. яг юу болсон юм?
Би: тэгэж яриад байхаар зүйл биш л юмсан. Би нусаа татан буруу харахад
Ах: би чамайг тайтгаруулах гэж ирж байхад чи ярихгүй гээд гүрийсээр л байх уу?
Би: Би ер нь яачихсан хүн бэ? Юу нь болохгүй байгаа юм? Юуг буруу хийчихсэн юм?
Ах чимээгүй суусан хэвээр байхад нь би гүнзгий амьсгаа аван нулимсаа арчлаа. Тэгээд дахиад нусаа татан: Чанёолыг ирэхгүйг нь мэдээд такси барихаар замын хажуугаар алхаж байсан чинь хэдэн онгироо юм над руу замын хажууд тогтсон шалбааг цацчихсан. *нусаа татах* Тэгээд тэд нар луу орилоод уураа гаргах гэж байгаад хазгай гишгээд өсгийгөө хугалчихсан. Бас болоогүй ээ халтар хувцастай гээд таксинд суулгаагүй. Автобусанд ч мөн адил.. Тэгээд хотын төвөөс нааш хөл нүцгэн алхаж ирсэн.
Ах: уучлаарай тэрийг чинь ч мэдэлгүй би чамайг шоолчихож. Гээд намайг тэврээд нуруун дээр зөөлөн цохин намайг тайтгаруулж эхэллээ. Ядаж намайг тайтгаруулах ах байгаа нь яамайдаа~~
Би: *гүнзгий амьсгаа авах* ёо! таньд бүгдийг нь ярьчихсан чинь бүр тайвширчихлаа.
Ах: болчихсон уу? Нээрээ тайвширчихсан уу? Нэг л амархан байх чинь.. гэж тэр нүдээ бүлтэгнүүлэн хэлээд толгойгоо маажлаа.
Ах: чи өмнө нь шөнөжин уйлаа биздээ? Одоо тэгэхгүй юмуу? Ядаж би унттал чинь хажууд чинь байх уу?
Би: муу арзагануур! Дахиад эхлэх шив. Алив өрөөнөөс гараа! *цохих*
Ах: заза болилоо доо. Хха энэ чинь л миний дүү байхгүй юу~~ цоглог бай за~ тэр чинь л чамд зохино! Хурдхан усанд ороод амардаа,, Маргааш гэхэд бүх зүйл хэвэндээ орчихно.
Тэр өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Өмнөх адармаатай амьдралын минь оронд нэг хэвийн өдөр бүр ижил өнгөөр үргэлжлэх уйтгарт амьдрал намайг угтаж авсан юм. Магадгүй, өрөөсөн хайр байх гэдэг бодол хором бүрт төрөхгүй байгаа нь нэг бодлын амар байсан ч, амьдралын минь нэг томоохон хэсэг болсон тэр хүнийг хажууд минь байхгүй болохоор би өдрөөс өдөрт хатаж гундаж байх шиг.. түүнийг хэзээ ирэх бол гэж хүлээж үгүйлж суусан үеэ үгүйлж байгаа бололтой... тэр хүний дулаахан тэврэлт л хэрэгтэй байна..
Гэхдээ.. одоо тэр хүнтэй нүүр тулах, өөдөөс нь хараад юу ч болоогүй мэт инээмсэглэх итгэл надад алга. Тиймээс л ганцхан хананы цаана ахын өрөөнд байгааг нь мэдсээр байж өрөөндөө шигдэн дэрээ тэвэрч суугаа минь энэ..
Түүний инээд ахын өрөөнөөс хадаж тэд миний өрөөний хажуугаар өнгөрөн дуу нь намсахад би сая л амьсгаа авахтайгаа боллоо. Удалгүй ах доод давхраас: бид гарлаа шүү~ гэж орилох сонсогдон үүдний хаалга тас хийн хаагдлаа.
Тэр хүн надаас салсандаа тэгтлээ баяртай байгаа хэрэг үү? Аль эсвэл энэ бүгдийг би л ганцаараа тэгтлээ хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу??
Энэ хоёрын аль нь байсан ч би эргээд өмнөх цоглог Юүнжи болмоор байна.. кпоп гэвэл л бүх зүйлийг умартаж орхидог BigBang-ийн улаан ногоон ягаан фэн галзуу Мин Юүнжи болж байж л энэ бүгдийг давах байх..
Гэсэн ч ардаа орхисон тэр бүх өдрүүдийг зүгээр нэг мартчих дэндүү хэцүү юм.. тэр бүгд л одоо миний амьсгалж буй шалтгаан болж байхад би яаж мартах билээ~~~
***
Би: ааа!! BigBang эргэн ирэлт хийх гэж байна!! Ахаа~~ нааш ирээ хурдал хурдал! Гэж би хамаг чангаараа орилон ахыг дуудаж байлаа.
Ах: яав даа бас чих дөжрөх нь байна шүү!! Гэж чихээ ухан өрөөнд минь орж ирээд комьпютерийн дэлгэц харангуутаа нүд нь томрон: BigBang!! Алив хурдан дууг нь чангал л даа!!
Жиди, Тэяан, ТОП, Дэсун, Синри гээд удаан хараагүй ах нарыгаа хараад шүлсээ гойжуулан хааяа бүр гүд гүд хийтэл залгиж амьсгаагаа даран байж шинэ клипийг нь үзэж дуусгалаа. Шокийн байдлаасаа гаралгүй би чив чимээгүй хэсэг суулаа. Аргагүй шүү дээ бүхэл бүтэн 3 жил хүлээж байж хийсэн эргэн ирэлт байхад шинэ клипийг нь хэд хэд давтаж үзээд сая л нэг юм санаа амран ах луу хартал миний зургийг авчихсан сууж байх нь тэр!!
Би: хөөе та!! юугаа хийгээд байгаа юм!!
Ах: чамайг гартаа оруулах зэвсгээ бэлдэж байна гэж хэлээд тэр тас тас хийтэл инээн: энийг Чанёолд ийм дэлбэрчихсэн байгааг чинь үзүүлбэл ч... Чиний бяцхан мөрөөдөл юу ч үгүй сүйрэнэ дээ мухахаха!!
Би: аа!! ахаа гуйяа~ битгий тэгэх үү ? та мэдсээр байж ямар муухай юм бээ?? Хоёр гараа хооронд нь үрэн бараг л нулимс дуслуулах шахам гуйхад тэр хоолойгоо засаад: тэгвэл чи намайг олон хүнтэй газар битгий Юүнги гээд дуудаад бай! Шюга гэж дууд. За??
Би: Суга гэнэ үү??
Ах: биш ээ~~ Шюгаа!! Шюга~~
Би: окок
Бидний яриа ийнхүү дуусаж ах саяхан авсан зургаа устгаж байтал гэнэт хонх дугарах нь тэр..
Би: нагац эгч ирж байгаа байх би тайлчихая
Шатаар доош яарана бууж очоод юу ч болоогүй мэт хаалгаа онгойлоход миний ийм байгаагаа тэгтлээ нуухыг хүссэн хүн өөдөөс минь хараад инээмсэглэчихсэн зогсож байлаа. Миний нүүр доороосоо эхлээд дээш улайгаад бүр сүүлдээ хөхөрч эхэлтэл Чанёол инээгээд: чи их хөөрхөн харагдаж байна. Гэж хэлэх нь тэр!
***
Би: за! намайг яах гэж дуудсан юм?
Ах: Яа! золиг минь би чамайг хамгийн гоё хувцасаа өмсөөрэй гэж хэлсэн биздээ?
Би: яасан бэ? Ямар ерөнхийлөгчтэй уулзах гэж байгаа биш. Гэж хэлээд өөрийнхөө хувцасыг харлаа
Би: юу нь муухай байгаа юм? Гэрийн л хувцас шд. Тэгээд ч бид зөвхөн гэрийнхээ гадна байна!
Ах: чи ч том алдлаадаа!тэрийг хардаа~ гэж гараараа нэг зүг рүү заалаа. Ахын хэлсэнд хариу болгож би нүдээ эргэлдүүлэн түүний заасан зүг рүү хальт харахад нэг хүн миний нэрийг дуудан орилсоор бидний зүг гүйж харагдав. Гартаа цэцэг барсан тэр хүнийг ойртох тусам царай нь тодорч Чанёол гэдгийг нь би сүүлд л танилаа.
Ах: хэлээ биздээ. Хэн чамайг гэрийнхээ хувцастай гараад ир гэсэн юм! заза би явлаа гээд Чанёол руу гараа даллачихаад яваад өглөө.
Би ер нь яагаад энэ хүний өмнө дандаа ийм байдалтайгаар харагддаг юм болоо! Түүнд хамгийн сайхнаараа харагдахыг л хүсдэг байхад яагаад үргэлж ийм байдалтай таардаг юм бол! гэж би дотроо уурлаж зогстол Чанёол хэдийнээ миний өмнө хүрч ирж зогсоод инээмсэглэн: сайн уу?
Би: ссайн.
Чанёол: энийг би чамд авсан юм гээд гартаа барьсан цэцгээ өгөөд: чи их хөөрхөн харагдаж байна гээд дахин инээмсэглэлээ.
Би: ба-баярлалаа
Чанёол: *хоолойгоо засах* юу гээч Юүнжи?? Би чамд нэг зүйлийг хэлэх гэж хичээгээд их удлаа л даа..
Би: юуг? Юм гуйх гэж байгаа юм уу?
Чанёол: үгүй дээ тэр инээн ярайгаа үргэлжлүүллээ.
Чанёол: тэр нөгөө би—
Би: за хэл хэл
Чанёол: ммм.. юу вэ гэхээр байна шдээ?
Тэр юу гэж хэлэх эвээ олохгүй байгаа бололтой над руу нэг л эвгүй хараад гэнэт: ерөөсөө ингэе! Юүнжи чи түр нүдээ аньж байгаа ч..
Би: айн? Яагаад?
Чанёол: зүгээр л нүдээ аньчих гуйя..
Би: з-за гэнэт хачин аашлаад эхэлсэн түүнийг гайхаж байсан ч би үгэнд нь ороод нүдээ аньлаа.
Чанёол:*гүнзгий амьсгаа авах* Юүнжи? Би чамд сай-.. үгүй ээ хайртай болчихжээ. Чамайг л харвал бүх зүйл сайхан болчихдог. Тэгээд харцаа салгаж чадахгүй чиний гүн гүнзгий харцанд уусчих шиг санагдах юм. Энэ бүгдийг би чамд хэлье гэсэн ч огт чаддаггүй байлаа. Чам руу хармагц л юу бодож, юу хийх гэж байгаагаа ор тас мартчихдаг болохоор тэр.. би одоо ч тэр чамд юу гэж хэлж байгаагаа мэдэхгүй байна.. Юнжи? чи.. миний найз охин болооч?
Тас харанхуйн дунд түүний намуухан хоолойг би дуулгавартай нь аргагүй сонсож байлаа. гэтэл гэнэт л хаанаас ч юм гэрэл асах шиг болсон! Түүний хэлсэн үгийбаттай сайн сонссон. Гэвч энэ бүгдийг зүүд биш байгаадаа гэж айж байлаа. Тэгээд би нүдээ нээсэн.
Тэр өөдөөс минь хараад өмнөх шигээ сайхнаар инээмсэглэж байлаа. Энэ үед л зүүд биш гэдгийг мэдэн хацар халуу дүүгэн зүгээр л толгой дохилоо..
Мэдээж шүү дээ~ тэгэлгүй яахав~ гэж би өөрөө өөртөө хэлсэн юм.
***
Тиймээ.. би одоо түүнийг мартах хэрэгтэй байх, намайг гэхээ больсон хүний араас харамсаад юу хийх билээ гэж бодон утсаа аваад нагац эгч рүүгээ залгалаа. Тэр их удаан хугацааны туршид надтай танилцуулах хүн байгаа шүү гэж шалсаар ирсэн юм.
Нагац эгч: Юүнжи юу даа? ямар хэрэг гараав?
Би: эгчээ би таны танилцуулья гээд байсан хүнтэй чинь уулзаад үзье гэж бодлоо.
Нагац эгч: нээрээ юу? Танай аав ээж хоёр энэ талаар сонсоод их л баярлах байхдаа..
Би: тэгэх байхаа.. би инээлээ.
Нагац эгч: за би тэр хүнтэй яриад хэзээ уулзахыг нь тохирчихоод чамд хэлье за?
Би: за. Баяртай.
Өглөө эрт босоод өнөөдөр гэж товлогдсон уулзалтандаа бэлдэж байтал хонх байн байн дугарсаар угаалгын өрөөнд үсээ угааж зогссон би үүд рүү яаран гүйсээр хаалгаа онгойллоо. Хаалганы гаднахараад би зүгээр л юу ч хийж чадсангүй. Ямар үг хэлээгүй, ямар ч үйлдэл хийгээгүй.. учир нь тэр Чанёол байсан юм.
Түүний царай цонхийж цайгаад бага зэрэг турчихаж..
Чанёол: Шюга байгаа юу?
Би: байгаа өрөөндөө унтаж байгаа. Сул дуугаар түүнд хариулан хэлээд түүнийг тэнд нь орхиод эргээд угаалгын өрөөнд орон хаалгаа зөөлөн хаалаа. Тэр хаалганы цаагуур өнгөрч буй нь мэдэгдэж би түүнийг цааш явахыг амьсгаа даран хүлээж байв. Ганц л харсны төлөө хурдан хурдан цохилох зүрхээ даран аль болох тайвшруулахыг хичээнэ. Тэгтлээ харахыг хүсэж байсан тэр төрхийг харсандаа би жаахан ч гэсэн баяртай байна.. гэхдээ.. яагаад тэгтлээ царай нь цонхийчихсон юм бол? гайхалзан хэсэг зогссоноо эргээд хийж байсан зүйлээ үргэлжлүүллээ. Түүнийг гэх бодлоо гээхийн тулд..
Гэрээс гаран уулзах газраа ирэхэд зөөгч намайг замчилж аваачлаа. Өндөр царайлаг залуу намайг хүлээнгээ кофеноосоо ганц хоёр балгасан шиг сууж байв. Түүн дээр очин мэндэлхэд тэр босоод найрсгаар инээмсэглэн нэрээ хэллээ.
.: сайн уу? Намайг Сэүн гэдэг.
Би: Юүнжи~ Мин Юнжи.. түүнийг гараа сунгахад би гар барин мэндллээ.
Сэүн: таатай байна.
Сэүн надад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж, өөрийнхөө талаар ярин хааяа хааяа инээд алдан яриагаа үргэлжлүүлнэ. Хийдэг ажил, сонирхдог спорт, гэр бүл гээд юуг ч алгасалгүй ярьж байхад нь түүний яриа зүгээр л чихний минь хажуугаар зөрж надад зөвхөн өглөөхөн харагдсан Чанёолын төрх л бодогдож байв.
Арай өвдчихсөн юм биш байгаа? гэж бодоход өөрийн эрхгүй айдас төрж бие тавгүйтээд эхэллээ. Удаан тэсэхгүйгээ мэдэн Сэүнийг дуудаад: уучлаарай би ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд тэндээс холдлоо.
Ариун цэврийн өрөөнд ороод цэв хүйтэн усыг нүүр лүүгээ цацаад замбараагүй хөврөх түүний тухай бодлуудыг таягдан хаях гэж хичээлээ. Тэр цэлгэр том толинд өөрийгөө харан толгойгоо сэгсрээд: түүнийг мартах хэрэгтэй! гэж өөртөө сануулаад эргээд ширээн дээрээ иртэл саяхан инээмсэглээд үлдсэн Сэүн хөмсгөө зангидаад сууж байх нь тэр.
Би: яанаа~ би их удчихсан уу? Намайг уучлаарай~
Сэүн: үгүй ээ~~ гэхдээ энэ хүртэл ирэхийг хүсээгүй юм бол анхнаасаа энэ уулзалтыг товлохгүй байх хэрэгтэй байсан юм! Тэр нэлээд дургүйцсэн янзтай хэлээд авлаа.
Би: тэр чинь юу гэсэн үг юм?
Сэүн: сая нэг залуу ирээд чиний тухай ярьж ярьж явлаа! Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна шүү!
Би: би юу ч ойлгосонгүй Сэүнши? Надад юу болсныг яриад өгөөч?
Сэүн саяхан танилцсан бүсгүйд нэлээд сэтгэл хангалуун байсан бөгөөд түүнийг угаалгын өрөө рүү явах зуур инээд алдан сууж байлаа. Түүний хажуугаас нэг хүн гэнэт ийн асуулаа.
.: уучлаарай чамайг Сэүн гэсэн байх аа? Сайн байна уу? Бүдүүлэг ч гэсэн би энд түр суучихая гээд эмнэлэгийн хувцас өмссөн нэг залуу Сэүнд хэлмэгцээ хариуг нь ч хүлээлгүй саяхан Юүнжигийн сууж байсан сандал дээр суучих н ь тэр. Сэүн юу гэхээ мэдсэнгүй. Тэр залууг зүгээр л эмнэлгээсээ оргосон сэтгэцийн өвчтөн эж ойлгож байв. Тийм дээ ч тэр хамгаалагч зөөгч нарын аль нэгийг дуудах гэтэл өнөөх залуу түүнийг болиулаад ам нээлээ.
Тэр: Намайг Чанёол гэдэг. Юүнжигийн өмнөх найз залуу. Магадгүй чи удахгүй түүний шинэ найз залуу нь болох байх. Би болоосой ч гэж хүсэж байна. Нээрээ шүү. Тэгээд л чамд түүнийг захих гэсэн юм.
Сэүн: юу? Сэүн юу болоод байгааг огтхон ч ойлгосонгүй.
Чанёол: Юүнжи маань харахад хэдий том болсон хүн ч гэлээ яг л жаахан охин шиг амархан гомддог шүү. Тийм болохоор түүнийг битгий гомдоох зүйл хийгээрэй~– Тэр удаан хүлээх дургүй, залхталаа хэн нэгнийг удаан хүлээж байсан болохоор тийм болсон байх лдаа.. тиймээс түүнийг хүлээлгэж болохгүй шүү.
Чанёол нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байсан ч энэ жаргалтай байна гэж хэлж болох тийм инээмсэглэл байгаагүй юм.. түүний яриаг үл тоож байсан Сэүн одоо л үүнд нухацтай хандаж эхэлхэд Чанёол яриагаа үргэлжлүүллээ.
Чанёол: Юүнжи өлсхөөрөө хэтэрхий түргэн ууртай болчихдог. Тэр үед нь хурдхан шиг чихэр өгөөрэй~ тэгээд удалгүй л уур нь гарчихна. Бас унтаж байхад нь гэнэт сэрээвэл их уурладагүгүйдээ толгой нь их өвддөг болохоор тэр лдээ. Өөрөө сэрэхээс нь нааш битгий дуудаарай. Түүний ярьж байгаа зүйлийг үгүйсгэхэд бас их уурладаг. Ямар ч үед бүр буруу зүйл ярьж байсан инээмсэглээд толгой дохиод л байх хэрэгтэй шүү
Чанёол энэ удаа тарианы зүүнээс болж хөхөрсөн бугуйгаа эмнэлгийн цамцны ханцуйг урагш татан хаагаад Сэүн лүү харан инээлээ. Тэгээд яриагаа үргэлжлүүлэн: Бас ямар ч үед хөөрхөн байна гэж хэлж байгаарай, тэр энэ үгэнд үнэхээр дуртай~ Сүүлд нь нэмж хэлэхэд.. түүнийг минь сайн халамжлаарай~~~ гэж хэлээд тэр гунигтай инээмсэглэн Сэүний гарнаас бариад бөхийн байж: бас чамаас гуйя. Түүнийг битгий уйлуулаарай. Надаас болж хангалттай их уйлсан хүн. Түүнийг минь хайрлаж яваарай~ гээд Сэүнд баяртай гэж хэлээд ширээнээс босон дахин дахин бөхийгөөд тэндээс холдлоо. Яг үүний дараа Юүнжи гарч ирсэн юм.
Сэүн: ийм л зүйл болсон.. ийм зүйл сонсчихоод би яаж та хоёрын дундуур орох юм бэ?
Би: уучлаарай.
Сэүн:...
Би: тэр хүн.. нэрээ Чанёол гэж хэлсэн үү?
Сэүн: тиймээ тэгсэн.
Би: төвөг удсанд уучлаарай~ би ширээнээс босоод түүнээс уучлал эрэн бөхийлөө.
Би: баяртай..
Сэүний үгийг сонсоод тэндээс гүйн гартал замын эсрэг талаас Чанёол хэдийнээ таксинд суугаад хөдөлж байгаа нь харагдлаа. Эмэнлгийн хувцас өмсчихсөн байгаа нь намайг багагүй цочирдуулсан юм.Түүний араас такси барин дотогш суугаад араас нь дагатал тэр явсаар явсаар "Хангүг" эмнэлэгийн гадна ирээд дотогш орчихлоо. Түүнээс харцаа салгалгүй харсаар машинаас буун араас нь яаран гүйж явсаар нэг хаалганы өмнө тулж ирлээ. Гаднаа эмчлүүлэгч: Пак Чанёол гэж бичсэн эмчлүүлэгчийн өрөө байв. Хаалганы бариулаас барин орох эсэхтэй эргэлзэн зогсоод хаалгыг нь татаад дотогш ортол ах ч бас тэнд байх нь тэр.
Ах: Юүнжи? Чи эндхийг яаж мэдэж ирсэн юм?
Би: Энд юу болоод байгаа юм? Та хоёр энд юу хийж байгаа юм? Чанёол! Би түүн рүү эгцлэн харлаа.
Би: Чи хүнд өвдчихсөн юмуу? Юу чинь өвдчихссөн юм?
Ах: а-а-ахх! тэр тийм бишээ! Юүнжи~ хүнд өвчин биш.. тийм биш шүү.
Би: хүнд өвчин биш гэсэн үү? Тийм юм бол тэр яагаад намайг хэн нэгэнд захиад явж байдаг билээ!!
Чанёол: чиний бодсон шиг зүйл бишээ. Юүнжи..
Ах: тийм шүү Юүнжи~
Би: та түр гарч байгаач.. ахаа? би түүнтэй ярилцах хэрэгтэй байна.
Ах: заза *гарах* битгий их уурлаарай~ за?
Би толгой дохилоо. Ах гадагш гаран хаалгаа хаахад би Чанёол руу хараад: надад хэлээч Чанёол? Үнэнийг хэлээд өгөөч дээ~ гэж асуухад хоолой зангираад ирлээ.
Чанёол: тиймээ үнэн би ходоодны хавдартай. Чамд мэдэгдэхийг хүсээгүй болохоор чамаас нууцаар эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгээд л үргэлж болзооноосоо хоцордог байсан.
Би: юу?
Чанёол: хэрвээ эдгэрэхгүй бол чамд дараа болох байх гэсэндээ.. тэгээд л чамаас салсан юм.
Түүний хэлсэн үгс намайг хэтэрхий цочирдуулсанаас юу ч хийж чадалгүй зогсохдоо нэг л зүйлийг ойлгосон юм. Тэр намайг зовоохгүйн тулд орхисон гэдгийг..надад хайргүйдээ биш, надаас залхсандаа биш!
Би: тэнэг амьтан! Чи намайг хэн гэж бодоов! Чамайг ийм байдалтай байхад би өөр хүнтэй болзоод явах уу? Чи миний хайрыг тийм зэрэгт үнэлж байгаа юм уу?!! Гэж хэлэхэд нүднээс нулимс урсаж эхлэх нь тэр..
Чанёол:...
Би нулимсаа арчин юу ч болоогүй мэт дүр эсгэн харцаа дээш өргөөд инээх аядаж: өнөөдрөөс эхлээд чи бидний дэмий өнгөрөөсөн өдрийн тоогоор надад цэцэг авч өгнө шүү! Ойлгов уу?!
Чанёол: юу?
Би: бас битгий салсан гэж яриад бай. Бид зүгээр л завсарлаж байсан юм..
Чанёол: Юүнжи~~
Би: *инээмсэглэх* санаа зоволтгүй ээ чи эдгэрэх болно. Одоо би чиний дэргэд байгаа болохоор~~
Намайг ингэж хэлмэгц түүний нүднээс нулимс урсан тэр намайг чанга гэгч нь тэвэрлээ. Энэ тэврэлтийг ямар их санав аа!! Дулаахан бас хайраар дүүрэн энэ тэврэлтийг.. энгэрт нь наалдан хэсэг зогсоод би түүн рүү өнгийн: би чамайг их санасан. Гэрт ирсэн гэдгийг мэдмэгцээ л өрөөнөөсөө гүйж гараад тэврээд авмаар болдог байсан..
Чанёол: би ч бас чамайг их санасан. Намайг уучлаарай чамайг орхисонд.. дахиж тэгэхгүй ээ! Тэр духан дээр минь үнслээ.
Би: би чамайг уучилнаа. Гэхдээ байна шдээ.. *ичингүйрэх* чи нөгөө Сэүнд хэлсэн тэр олон зүйлээ өнөөдрөөс эхлээд бүгдийг нь хэрэгжүүлэх ёстой шүү~~ хэмээхэд хацар халуу шатан ичсэндээ нүүрээ түүний энгэрт наачихлаа.
Чанёол: *мэдэн будилах* за байз би юу гэж хэлснээ санадаггүй ээ
Би: мангар амьтан! Би түүний цээжийг цохин хөмсгөө зангидахад тэр инээд алдаад: мэдээж би бүгдийг нь хэрэгжүүлнээ! баярлалаа.. Юүнжи.. ингээд миний дэргэд байгаад чинь. Бас хайртай шүү.
Би: би ч бас чамд хайртай~
Би түүнийхээ энгэрт дахиад наалдлаа.
