❆바람 꽃❆
❆Салхин цэцэг❆
Нар хэвийж хэдийнээ үүлсээр бүрхэгдсэн бүүдгэр тэнгэрийн дор асрамжын газрын гадна саглагар модны бараанд хоёр бяцхан охин элсээр цайз хийн тоглоно. Ялгах аргагүй усны дусал шиг тэднийг дүрлийсэн хар нүдээр нь ч ялгах арга байхгүй нь.. усны дусал шиг адилхан тэдэнд хоёр хүсэл, хоёр өөр сэтгэл, хоёр өөр хувь тавьлан оноогджээ.
❆❆❆
Сэи: Сэа! чи миний хувцасыг хаашаа хураачихсан юм бэ? сүүлд харахад хатаагч дээр л байсан юм. Гэж Сэи чадахаараа л чанга дугаран өрөөг тойруулан нүдээ хальт гүйлгэн цамцаа хайсаар хэлэхдээ чолкоо дээш үлээв.
Хариуд нь Сэа угаалгын өрөөнөөс: юу гэнээ?? Сонсогдохгүй байна. Эрч хүчтэй чанга хоолойгоороо ганц л хэлэхэд зочны өрөөг бараг л доргиож байх нь тэр.
Сэи: цамцаа! Миний ягаан цамц!!
Сэа: ёоо гэдэс.. гэдэс.. хоолоо ихдүүлчихсэн юм байхдаа.. гэж тэр амандаа үглэсээр угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ Сэигийн тэгтлээ хайгаад байсан хайртай яагаан цамцыг нь өмчихсөн зогсож байх нь тэр. Сэи түүнийг харж цочирдохдоо нүдээ байдгаараа бүлтийлгэсэн боловч Сэад юу ч хэлж чадсангүй. Юм хэлээд ч нэмэргүй гэдгийг тэр сайн мэдэж байв. Сэаг өөрөөс нь өөр хариуцлага гэж мэддэггүй дураараа гэдгийг тэр хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд нь батлаад өгнө. Ийм нөхцөл байдлыг мэдээгүй юм шиг өнгөрсөн нь Сэид хавь илүү дээр. Тиймээс тэр зүгээр л сул дуугаар явлаа гэх ганц үгээр энэ бүхэнд цэг тавиад гэрээсээ гарлаа.
Тэднийг хооронд нь ялгах аргагүй. Харц, инээмсэглэл, хоолой гээд тэднийг хувь хүн гэж тодорхойлж болох бүхэн нь яг л ижилхэн мэт санагдана. Гэвч, үүнд хэдхэн хором зарцуулаад зүгээр л ажиглавал нэг нэгнээсээ хичнээн өөр болохыг та мөдхөн ойлгоно. Эгч дүүс гэхэд байж боломгүй эрс тэрс араншин, тэс өөр хүсэл амьдралын хэв маяг тэднийг ихэр, ижил гэх үгсээс заагладаг юм... Судсаар гүйх цус, тэднийг бүрэлдүүлэх генийг бид үгүйсгэж чадахгүй ч, гэвч тэд бие бидтэйгээ огтоос адилгүй..
Сэа, тэр бол галзуу зоригтой нь дэндсэн гэхэд дэндүү ихэдсэн охин. Ямарч үед өөрөөсөө гал ноцоож чадах эрч хүчтэй, эрхэмсэг агаад галзуу нэгэн. Хэний ч нүд рүү цоо ширтэнгээ хэлэх гэснээ түс тас хийтэл хэлэхдээ тэр нүдээ ч чавчлахгүй.. Тэр хэзээ ч эмзэг даруу Сэи шиг байж чадахгүй. Бүхнийг буурь суурьтай бодож юу гэж хэлвэл бусдыг шархлуулахгүй байх вэ гэж тэр хэзээ ч бодохгүй, тийм бодол түүний толгойд орж ирэх ч үгүй!. Хэзээ ч шүү! Гэтэл Сэи. Тэр тийм биш. Тэр үргэлж л өөрөөсөө өмнө бусдыг боддог. Ихэнх цагийг ном уншиж суухад зарцуулдаг Сэа шиг спортод сайн биш, бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй тийм төрлийн хүн. Тэдэнд тохиолдох бэрхшээл гэж багагүи бий. Энэ бүхэнд тэд түүртэхээ нэгэнт больсон нь бие биенийхээ дутууг дэндүү сайн нөхдөгт л байдаг биз.
Ихрүүд ширээний ард суугаад өглөөнийхөө цайг уун тус тусынхаа зүйлсийг харсаар завгүй байлаа. Сэа кистээ зүүж дуусаад чихэртэй цайнаасаа нэг балгачихаад шууд л буцаагаад тургиж орхилоо.
Сэа: энэ чиний хандалсан цай байна шдээ Сэи!
Сэи: өө солигдчихож. Май энэ чинийх байх нь. Гэж тэр илтгэлийнхээ материалуудыг цэгцлэнгээ түүнд цайг нь өгнө.
Сэа: өө тийм! Сэи чи өчигдөр миний лекцэнд суусан уу??
Сэи: тэгсээн. Харин миний тамирын шалгалт юу болсон?
Сэа: тэр бол мэдээж,no problem гэсээр Сэа нүүр дүүрэн инээмсэглэв.
Сэи: заза. Ашгүй дээ. За би түрүүлээд гарлаа шүү. Дахиад битгий хичээлээсээ хожигдчихоорой~ өдөр нөгөө газраа уулзая за?
Сэа амандаа талх чихсээр толгой дохион хуруугаараа окэй гэж үзүүлсээр ширээндээ суун үлдлээ.
Үдийн цайны цаг болжээ. Тэдний тохирсон цагтаа уулзах цаг болсон байна. Сэй хэдийнээ ирчихээд Сэаг ирэхийг хүлээн түүнийг харцаараа ойр хавиас хайна.
Сэа: би ирлээ. Гэж орилсоор цүнхээ хальт үүрсэн Сэа гүйж ирээд Сэиг бараг л мөргөх шахав.
Сэи: болгоомжтой лдоо~ Сэа
Сэа: за за~ хаачих уу?
Сэи: ийшээ гэж тэр хуруугаараа нэг кафе руу загааад Сэаг дагуулан орлоо. Дотогш ормогцоо шууд л ариун цэврийн өрөө рүү зүглэсээр яг зэргэлдээ тасалгаа руу ормогц хаалгаа түгжицгээв.
Нэг.. хоёр.. гурав..
Нэг тасалгаанаас нөгөө рүү ээлж дарааллан хувцаснууд нь шидэгдэнэ. Ингэ тэг гэж нэг нэгэндээ үг хэлэх ч шаардлагагүйгээр тэд ойлголцож байв. Тун ч удалгүй тэдний хаалга нээгдэж гарч ирэхэд баруун луу орсон охин зүүнээс, зүүн лүү нь орсон охин баруунаас гарч ирэх нь тэр. Яг л ялгах аргагүй төрх нь тэдний давуу тал мэт ...
❆❆❆
Ахлах дэслэгч: Ким Сэа! Нааш хүрээд ирдээ.
Би: за ахлах дэслэгчээ, би ирлээ.
Ахлах дэслэгч: энэ мэдээлэлтэй танилцсан биздээ?
Би: тиймээ дэслэгчээ.
Ахлах дэслэгч: сайн байна. Яг энэ ажилд чамайг томилох гэж байсан юм..
Би: гүйцэтгэе дэслэгчээ
Ахлах дэслэгч: дунд сургуулийн сурагчид шөнийн цэнгээний газар орж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ хэргийг сайтар шалгаарай. Мэдээж аль сургууль хэн гэдэг сурагч вэ гэдэг нь чухал учраас оройн эргүүлд бас гарах хэрэгтэй болно.
Би: мэдлээ гүйцэтгэе! гэж түүнд ёслоод баримт бичгүүдээ авсаар эргээд суудалдаа ирэв..
Би: гэхдээ ахлах дэслэгчээ би ганцаараа эргүүлд гарах юм уу?
Ахлах дэслэгч: үгүй ээ~ нэг хүн ирэх ёстой.. яагаад удаад байнаа энэ хүн чинь. гэж ахлах дэсэгчийн хэлэхтэй зэрэгцэн хаалга дугарсаар нэг залуу орж ирлээ. Албаны хувцас өмссөн өндөр залуу байсан ч түүнд өнгөний мэдрэмж гэж байдаггүй бололтой.. хэдэн өнгө холиод өмсчихсөнийг нь тоолох ч арга алга.. ёстой л нэг өнгөний хурц шийдэл гэдэг нь энэ байхдаа..
Ахлах дэслэгч: өө за ашгүй хүлээж байсан хүн маань ч ирлээ. Танилц Сэа~ гээд над руу харахдаа тэр нүдээрээ өнөөх залуу руу дохиод: хамт эргүүлд гарах хүн чинь
Би: юу? Одоо энэ үү? гэж амаа хөдөлгөхдөө би нөгөө залууд сонсогдохгүй тал дээр анхаарч байв.
Тэр: аан хэхэ гээд тэр хоолойгоо засан бөхийгөөд: сайн байцгаана уу? Би "Сувон дунд сургууль"-ийн багш У Сэүн байна. Нөгөө эргүүлд гар гэсэн болохоор.. гэж тэр сулхан дуугаар хэллээ.
Түүний хэлснийг сонсоод ахлах дэслэгч суудлаасаа босон түүнтэй мэндэлж байх зуур би өөрийгөө ямар азгүй болохыг толгойдоо хэдэн мянга дахин сануулж байв.
Би: -_- энэ навсайсан юмтай яаж эргүүлд гарнаа!! Өмссөн хувцасыг нь ээ. гэж амандаа үглэн буруу харан ярвайж зогсонгоо нүдний булангаар түүний өмссөн хувцасыг дахин сонжин харлаа. Магадгүй буруу бодсон ч байж бол шүүдээ гэж өөрийгөө тайтгаруулхын хамтаар шүү дээ..
Түүний нэг л доожоогүй өөртөө итгэлгүй мөрөө хавчин зогссон байгаа нь яагаад ч юм миний сэтгэлийг тавгүйтүүлж байв. Дээгүүрээ томдож ханцуй нь унжсан хар пиджак өмссөн байх ба доторх гүн ногоон өнгийн сорочкин цамц, шав шар зангиа нь түүнийг яг л ёолкны мод шиг харагдуулна. Харцаа дахиад доошлуулхад өмссөн саарал брюкэн өмд нь харин хаа очиж түүнд дажгүй зохисон байв. Гэвч харамсалтай нь хэтэрхий өндөр түүнд өмднийх нь материал дутсан бололтой богинодчихож. Ингээд ч зогсохгүй богинохон болохоор цэцгэн хээтэй ягаан оймс нь өмднийх нь цаанаас үе үе цухуйна.
Түүнийг гайхан харах нүд зөвхөн минийхээр ч тогтсонгүй ямар гээчийн хачин хүн манай хэлтэсд ороод ирснийг бусад маань хүртэл гайхан харцгааж байв.
Би: ахлах дэслэгчээ, нөгөө тэр хүнд дүрэмт хувцас өмсгөж болохгүй юу? Энэ багшийн байгаа байдал нь нэг л..—
Ахлах дэслэгч: нэг л юу гэж?
Би: яахавдээ~ эргүүл хийж байх үед хүний анхаарал их татах юм шиг санагдахгүй байна уу?
Ахлах дэслэгх сая л нэг түүний хачин этгээд гэмээр хувцаслалтыг хараад хоолойгоо засан дүрэмт хувцас өмсгөх асуудлын маань хариуд толгой дохиод өөрийнхөө ширээнд суув.
Удалгүй тэр залуу цагдаагийн дүрэмт хувцас өмсөөд гарч ирэхэд би сая нэг юм түүний царайг бүхэлд нь харж чадахаар боллоо. Учир юу гэвэл нүүрийг бараг тэр чигт нь хаачихсан байсан том нүдний шил нь энэ удаад түүний хамар дээр байхгүй байсан юм.
Би: одоо л дээрдэж байна. Танилцая гээд түүн лүү гараа сунган: Дэслэгч Ким Сэа.
Тэр: аан таатай байна. У Сэүн.
Тэр сунгасан гарыг минь харж харж байснаа дөнгөж үзүүрээс нь барингаа бөхийх нь тэр. Ичимхий юм байхдаа? Үгүй л баймаар юм? Тэгээд ямар гээч их зориг нь түүнийг тэгэж хувцаслахад хүргэдэг байна аа? Гэж бодсоор би нууцхан мушилзлаа.
Харин тэр намайг хармагцаа: яасан? би тийм инээдтэй байна уу?
Би: үгүй дээ үгүй. Зүгээр л гээд асуухыг хүссэн асуултаа буцаагаад залгиж орхисон ч төд удалгүй би өөрийн мэдэлгүй түүнээс асуучихсан байв.
Би: Та ажил дээрээ үргэлж тэгэж хувцасладаг юмуу??
Сэүн: юу? Тий-мээ... яасан?
Юуг ч анзаараагүй гэнэ байдал нь улам ч инээдийг минь хүргэж түүнийг дахин дахин шогломоор санагдуулна.
Би: ммм тийм байх нь ээ~ Та их олон өнгөнд дуртай бололтой. Хэхэ За явцгаая.
Сэүн: юу? Юу гээд байгааг чинь би ерөөсөө ч ойлгосонгүй
Би: ойлгоод хэрэггүй ээ~ март март~
❆❆❆
Би: за Сэүнаа! Намайг сайн сонсоорой! одоо цаг 11:30 болж байна. Удахгүй бид дотогш нэвтрэх болно. Орсныхоо дараа сурагчидаа сайн хайгаарай.
Сэүн толгой дохилоо.
Би: олох л юм бол намайг шууд дуудаарай ойлгов уу?
Тэр дахиад л толгой дохилоо. Идэвхитэй нь аргагүй толгой дохиж байгаа нь хөөрхөн ч юм шиг..
Шөнө дунд дөхөж байхад бид ойр хавьдаа хамгийн алдартай, зөвхөн алдартайгаар ч үл барам хууль их зөрчдөг цэнгээний газрын гадна зогсоод ийнхүү ярилцаж байв.
Бид хуулийн дагуу ажилаа явуулж байгаа учир нүүр бардам урд хаалгаар нь орохоор очоод цагдаагийн үнэмлэхээ үзүүлэхэд хамгаалагч гэх булиа биетэй 2 залуу гэнэт л гарч ирснээ биднийг түлхэж гаргаад дуу нэгтэйгээр
Тэд : гишүүнчлэлийн үнэмлэхээр л орж болно гээд хаалгаа тас хийтэл хаачих нь тэр.
Би: энэ муунууд чинь яасан! Гээд босоод хаалга руу нь зүглэж байтал Сэүн намайг болиулаад толгойгоо сэгсрэн: ингээд бүтэхгүй бололтой..
Би: хм-мм хоолойгоо зассаар түүнээс гараа татан холдож эргүүлийн машин луугаа алхлаа.
Би: догь царайлж байх шив! Хнн!
Намайг одоо яах талаараа бодож толгойгоо гашилгаж байх зуурт саяхан күүл байсан өнөөх Сэүн цонхоор гадагш харан юу ч болоогүй мэт сууж байх нь тэр..
Би: ёстой нэг! Мөн ч хамтрагч болдоо! Гэж би дэмий л амандаа үглэсээр жолоогоо цохилоо.
Сэүн: яасан бэ? Бид хоёроос бусад нь VIP бололтой~ дотогш орох гэж буй хос руу заав.
Тэгээд Сэүний ачаар толгойд минь сайхан санаа орж ирсэн юмдаа..
Тэдний машин руу ойртох тусам дуу нь тодорч яриа нь бидэнд сонсогдож эхэллээ.
Эмэгтэй: хайраа дотор манай ажлынхан байгаа. Тэгээд орчихоод битгий дуугүй суугаад байгаарай за юу!
Эрэгтэй: заза ойлголоо доо. Дахиж хэлэх хэрэггүй ээ~
Эмэгтэй: гишүүнчлэлийн үнэмлэх авах гэж би үнэхээр их зүдэрсэн шүү. Хичнээн алдартай BAR ч гэсэн ийм үнэтэй байна гэж бодоогүй шүү~
Би: чи миний бодож байгааг бодож байна уу? Сэүнаа?
Сэүн: мхн. тэр толгойгоо дохин надад хариу хэлэхэд би машинаас гүйн гарахад Сэүн ч намайг дагав.
Саяхан бидний хажуугаар өнгөрсөн хосыг дуудаж буланд шахмагцаа цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд
Би: цагдаа байна! Хувцасаа тайл!
Тэд: ЮУ!!
Сэүн: ЮУ!!
Би: Юуны чинь ЮУ гэж! Намайг Сэүн рүү харахад тэр гайхсан царайлсаар шивнэн: би ингэж бодоогүй шдээ.
Би: тэгээд юу гэж бодсон юм?
Сэүн: нойл орьё гэж..
Би: чи ч үнэхээр!! заза дараа л болохоос!
Биднийг хоорондоо шивнэлдэн намайг Сэүнд дахин дахин урам хугарч байх зуурт өнөөх хос чимээгүйхэн алхсаар холдож байх нь тэр.
Би: Наанаа зогс! зогсохгүй бол буудлаа шүү! гэж тэднийг хоосон сумтай буугаар сөрдүүлээд Сэүнээр тэдний гишүүнчлэлийн үнэмлэхийг нь авхуулаад: одоо хувцасаа тайл!
Тэд: ЮУ!!
Би: би тоглоогүй байна! Алив хурдалаа!
Намайг тэдэн рүү итгэлтэй гэгч нь буу чиглүүлэн зогсоход тэд хувцасаа тайлж эхэллээ. Тэгэх зууртаа нэг нэгэндээ шивнэн хэлэх үгс нь чихний үзүүрт сонсдоно. Эрэгтэй амандаа үглэн: чамаас л боллоо. Гэртээ сайхан амрая гээд байхад ажлынхандаа намайг танилцуулна гээд маяглаад байсан.. одоо хар л даа!
Харин эмэг тэй нь уйлан дугарч: хэн мэддэг юм. хэн мэддэг юм! Цагдаад дээрэмдүүлнэ гэдгээ! одоо яах юм бэ~~
Бид тэр хосыг цагдаагын машинд суулгасныхаа дараа гаднаас нь түгжээд: чимээгүй байгаарай сайтар санууллаа. Харин дараа нь гэрэлтүүлэг байхгүй нэг буланд очиж, Сэүнийг хүн харж байх зуурт би, дараа нь Сэүн хувцаслаж дуусав. Байнга шахуу ажлынхаа дүрэмт хувцасыг өмсдөг болоод ч тэр юмуу тэр бариу богино даашинзыг өмсөхөд надад багагүй хүндрэл учирсныг эс тооцвол бүх юм дажгүй ээ.
Сэүн: болсон уу?
Хувцаслахдаа анхаарч байсан бид одоо л нэг нэгнийгээ анхаарахтайгаа болоход Сэүннүдээ нухсаар: чи Сэа мөн үү ??
Би: тэнэг байхаа! надаас өөр хэн байдгийн! Чи Сэүн мөн бол Би Сэа мөн за!
Бид хэзээний л хосууд юм шиг жүжиглэсээр түүнийг сугадан дотогш орох гэтэл Сэүн гэнэт зогсоод
Сэүн: байж байгаарай~ гэж хэлснийхээ дараа шууд л үсний маань боолтыг авчих нь тэр.
Би: чи чинь яаж байнаа!?
Сэүн: ингэвэл илүү сайхан харагдах юм шиг санагдаад л.
Гайхаж балдмагдсан миний өөдөөстэр цайлган гэгч нь инээсээр намайг улам ч цочирдуулж орхив. Саяхан хачин хувцасласан байсан, миний шоглож тохуурхаад байсан Сэүн хаачаа вэ? Тэр Сэүн мөн үү?
Малгай өмсөхдөө тохируулан доош шууж боогоод бөөрөнхийлсөн үсийг минь задлахад ар нурууг бүхэлд нь хаадаг үс тэр чигтээ сул унжив. Азаар үс минь албаар ороож янзалсан юм шиг л харагдаж байлаа.
Сэүн: за орцгооё
Гишүүнчлэлийн үнэмлэхээ үзүүлэн хосууд мэт жүжиглэх биднийг өнөөх хамгаалагчид саяхан ирсэн цагдаа нар гэж зүүдэлсэн ч үгүй шууд л оруулчихав. Дотогш ороод хоёр ч алхаагүй байтал чих дөжрөөж зүрх дэлбэлэх шахсан чанга хөгжим танхимыг тэр чигт нь доргион хүнд хүнд хэмнэл нь хамаг биеийг минь доргион нүргэлэж байв.
Энд тэндгүй ертөнцөөс тасрах шахсан хүмүүс хөгжмийн аянд хөдөлж яг л бүхнийг мартсан юм шиг бүжиглэнэ. Сэүн сурагчидаа хайхаар болж надаас холдон явахдаа олохгүй бол арван минутын дараа эргээд гарах хаалганы дэргэд уулзая гэж захиад танхим дүүргэх тэр олон хүмүүсийн дунд уусаад алга болчихлоо.
Харин би тэндээ хэсэг зогсож байн байн анивчих хурц тод гэрэлд дасаж гэж хичээнэ. Чихэн дээр аймшигтайгаар чихарсан мэт тэр дуу, хамар сэрдхийлгэм архи тамхины үнэрт дасна гэдэг бүтэхгүй зүйл бололтой. Тэд ийм газрын юунд дурладаг байнаа.. энэ байдалд дасч чадахгүйгээ мэдмэгцээ би текний хажууд очин түшиж зогсоод амьсгаа авах гэж оролдож байлаа. Ийм давчуу бүгчим газарт юуг ч ажралгүй бүжиглэж буй тэр хүмүүсийг би гайхаж бас нэг бодлын биширч байв.
.: танилцах уу? Бүсгүй?
Харанхуйн дундаас гэнэт дуулдсан тэр хоолой надад таатай санагдсангүй. Чихэнд минь уруулаа наах шахам хэлсэн нь уурыг минь хүргэж орхиход би хөмсгөө зангидан
Би: би танихгүй хүнтэй танилцдаггүй!
.: өөхөө!! их эд байх нь ээ~ тэр чанга чанга инээн гараа мөрөн дээр минь тавихад би түүнийг нь түлхээд
Би: бага эд байвал яах юм? Алив холд!
Жаахан л ойртоход амнаас нь архи сэнхийж толгой өвтгөж байгааг ч мэдэхгүй байгаа юм байж над руу ойртоно гэнээчи муу?!
Харцаараа Сэүнийг хайн ийш тийш харж зогсохдоо зогсолтгүй гараараа нүүрээ сэвж байлаа. Энэ газар үнэхээр бүгчим юмаа~
Текэн дээр тавьсан байсан жүржийн жүүс нүдний үзүүрт тусахад юм бодож саналгүй авч уусны дараа аманд исгэлэн амт амтагдаж эхлэх нь тэр. Эхэндээтэсэж болмоор байсан юм гэхдээ удах тусам ам заваарч гашуун амт мэдрэгдэхэд араас нь шилтээ ус аваад гулгуулж орхилоо.
Би: ааахх!!! би дахиад л андуурчихлаа.. ёоо ямал халуун нум бэ? Хүүеээ хэл бадайлаад байна одоо наанаа??
❆❆❆
Сэагаас би салмагцаа сурагчдаа хайн аль болох хүн багатай газарт цугларах байх гэж таамагласаар явж байтал хэргийн эзэд нүдэнд минь туслаа!
Би: хөөш! Ким Намжүн! И Гигван! Ким Жун ин!
Жун ин: та чинь хэн болчихоод биднийг бүтэн нэрээр маань дуудаад байдаг билээ?
Би: хэн юм шиг байна! гээд намайг хөмсгөө зангидаад түүн лүү харахад түүний нүд томрон
Жун ин: ээ хүүрээ тультраа байна зугтаарай манайхаан!!!!
Би: Ю-ю-юууу! Энэ муу золигнууд чинь!
Барьж авах завдалгүй балмагдаад зогсож байх хооронд өнөөх гурав гурван өөр тийш зүглэн олон хүмүүсийн дунд ороод зугтчихлаа.
Харин би альных нь араас явах вэ? Гэж бодон ангайж зогссоор байгаад тэднийг алдаад явуулчих нь тэр. Ёстой нэг!
Би: За яахав эргээд таарахгүй юм биш! Баригдвал та нарыг дээ нэг сайн хашраахаа мэдьяа!
Сэатай тохирсон цаг бараг дөхөж байсан тул гарах хаалга руу зүглэсээр явж очиход тэр байсангүй. Нэлээд хэдэн минут түүнийг хүлээсэн ч Сэа ирсэнгүй.
Би: тэр хааччихав аа? Хайх хэрэгтэй юм болов уу?
❆❆❆
Тогоо шанага л бололтой ямар нэг зүйлсийн харшилдах түчигнэх дуугаар би нүдээ нээлээ.
Юу вээ? Өглөө? Цаг хэд болж байнаа? Арай би ажлаасаа хоцорчихсон юм биш биз?
Би: үгүй ээ гэсээр сэкунтын дотор гялс хийн өндийхөд хамаг юм савлаад л явчих нь тэр. Дэлхий арай хурдан эргээд байна уу гэмээр толгой эргэж нүд харанхуйлж байв. Юу нь болсон юм бүү мэд, хага таших мэт толгойн өвдөлттэй хамтаар намайг шаналгахад би толгойгоо барин ёолох зуураа архи андуураад уучихсанаа саналаа.
Би: байзаарай? Ингэхэд би хаана байнаа??
Сэүн: манайд. Гэж тэр асуултанд минь хариулаад урд минь аягтай зутан тавьж харагдав.
Би: яагаад? өчигдөр юу болсон юм? Чамайг явснаас хойших бичлэг байдаггүй ээ
Сэүн: юу байдаггүй ээ?
Би: аан үгүй юм байна. нэг өмхий амтай юм ирээд танилцах уу? Гэхээр нь би танихгүй хүнтэй танилцдаггүй гээд, тэгсэн тэр өө их эд гээд, тэгэхээр нь би бага эд байна гээд
Сэүн: хөөе, хөөе. дундуур нь амьсгаа аваачээ.
Би түүнийг хэлэхэд л санасан юм шиг гүнзгий амьсгал аваад: би юу гээд зогслоо?
Сэүн: мэдэхгүй ээ эд бараа л ярьж байсан байх.
Би: юун эд бараа?
Сэүн: юу?
Би: айн?
Юу яриад байгаагаа ч ойлгохгүй бид нэг нэгэн рүү гээ сүрхий бүлтийж харснаа харснаа гэнэт л тас тас хөхөрлөө. Түүнтэй байх хөгжилтэй юм гээч!
❆❆❆
Эргүүлд гарахаар уулзсан бид цэцэрлэгийн модон сандал дээр цэрэгцэн суугаад ярилцаж байв. Цаг арай эрт байсан тул түр амсхийж байсан хэрэг л дээ. Сэүний найриулсан автомат машины кофе уунгаа би тэнгэр өөд харж байлаа.
Би: Сэүнаа
Сэүн: мм?
Би: чи салхин цэцэгний домгийг мэдэх үү?? Гэж асуугаад түүн рүү харахад тэр над руу харж байлаа.
Сэүн: с-салхин цэцэг ээ?
Би: тиймээ салхин цэцэг..
Сэүн: Тийм цэцэг байдаг юмуу? Өвчин л байдаг биздээ?
Би: үнэндээ бол багваахай цэцэг л дээ. Яагаав нөгөө үлээхээр хийсчихдэг цэцэг байдаг шүү дээ.
Сэүн: аан. Цэцгийг нь мэднэ л дээ, домгийг нь мэдэхгүй ээ.. юу юм?
Би: юу вэ гэхлээр.. гээд түүн лүү харахад тэр над руу анхааралтай гэгч нь харж байлаа. Хүүхэд шиг ч юм шиг.. хөөрхөн ш юм шиг..
Сэүн: тэгээд?
Би: аан нөгөө, багваахай цэцэг анх тийм дэлбээтэй байгаагүй гэдгийг мэдэх үү? Яг л бусадтайгаа адилхан тод өнгийн дэлбээтэй гоёмсог цэцэг байсан гэсэн.
Кофеноосоо нэг балгаад би яриагаа үргэлжлүүлэн: нэг өдөр тэр өөрөө ч мэдэлгүй тэнгэр дээрх наранд дурлачихсан юм гэдэг. Гэвч наранд түүнийг гэсэн сэтгэл байгаагүй, харин ч түүнд бусад цэцэгсээс илүү дургүй байжээ. Тэр өдөр бүр тэнгэрт манддаг боловч багваахай цэцгээс зугтаж холдон холдсоор оройдоо тэртээ цаана очоод жаргадаг байж. Тэгээд л салхин цэцэг гунигласандаа гоё сайхан төрхөө хаячихсан гэсэн. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг биш хайртай түүнтэйгээ хором боловч хамт байж үзэхийг хүссэндээ салхинд амархан хийсдэг хөнгөн дэлбээтэй болсон юм гэнэлээ. Тэгээд салхи сар хийтэл үлээхээр түүний бүх дэлбээ хийсээд нарны зүг тэмүүлдэг болон гэсэн.
Сэүн: өрөвдөлтэй юмаа.
Би: надад харин ч зоригтой санагддаг юм.
Сэүн: яагаад?
Би: хайртай хүндээ бүхнээ зориулж байгаа нь агуу биш гэж үү? Би түүн шиг байхыг хүсдэг..
Сэүн юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л кофенийхоо аягыг эмэрч харагдана.
Би: зүгээр дээ тийм царай гаргах хэрэггүй. Би хэдийнээ надаас холдоод явчихсан эгч дээрээ очихыг хүсдэг юм. Гэвч энэ бүхнийг орхих юм бол түүнийг баярлана гэж би бодохгүй байна..
Сэүн: ээе~ битгий тэгэж ярь аа . Чамд хайртай хүн байвал гомдох нь байна шүү.
Би: надад хэн л хайртай байв гэж дээ гээд намайг муухан инээмсэглэхэд тэр гарнаас минь бариуд
Сэүн: би.. би.. Хайртай.
Би: юю-юуу?
❆❆❆
Орой бүр Сэүн гэх тультраа залуутай эргүүлд гарч, өдөр нь хэлтэс дээр нойрмоглон суусаар өдөр хоног ээлх дараагаараа урсан өнгөрч байлаа. Хэргийн эзэд ар араасаа баригдсаар дахиж тэр газар орохооргүй болтлоо шийтгүүлсэн. Мэдээж биднээр биш эцэг эхээрээ...
Түүнтэй хамт байхад хөгжилтэй байж дээ гэж гуниглаж байсан ч тэр үүнийг мэдсэн юм шиг л бүхнийг төлөвлөсөн байсан. Магадгүй би түүнд дассан байх. Яг л Сэүн надад хайртай болсон шиг. Би түүнд хайртай болсон ч байж болох юм. Харин одоо би болзоот залуу руугаа явахгүй бол хоцрох нь..
Гэртээ ирээд дүрэмт хувцасаа тайлж тавиад өвдөгний дээгүүр татдаг ганц хайртай даашинзаа өмслөө. Үсээ сул тавиад Сэүний дуртайгаар сул ороож янзлаад өөрийгөө толинд харлаа. Сайхан харагдаж байна.магадгүй үзэсгэлэнтэй байж ч мэднэ. Харин энэ бүхний дараа толины өмнө надлуу инээмсэглэх Сэигийн зургийг олж харлаа.
Нүдэнд минь нулимс хурж би түүний өөдөөс инээмсэгллэх гэсэн ч олиггүйхэн мушилзаж байв. Чи дэргэд минь байсан бол хичнээн сайхан бэ?
Би: уучлаарай.. Сэи чамайг эзгүйд ингээд жаргалтай амьдарч байгаад минь.. намайг уучлаарай..
Болзсон газраа ирээд буруу харж зогссон Сэүний мөрөн дээр зөөлөн тогшиход тэр эргэж хараад инээмсэглэлээ.
Сэүн: Сайн уу?
Би: сайн~
Сэүн: чи үнэхээр хөөрхөн харагдаж байна шүү~
Би: баярлалаа гэж хэлээд ичсэн нүүрээ түүнээс нуухаар өөр тийшээ харлаа. Харин тэр нүүр дүүрэн инээмсэглэсээр л байв.
Сэүн: хоёулаа ямар кино үзэх вэ? Гэж тэр дэлгэц дүүрэн ярайсан киноны нэрсийг хараад эргэлзэн хэлнэ.
Би: аймшгийн кино!
Сэүн: эрэгтэйлэг Сэа ч мөн шүү!
Би: юу? Чи энэ эрэгтэйлэг надад хайртай биздээ! Гэж хэлчихээд ичсэндээ байж ядаж байтал Сэүн ашгүй сэдэв өөрчилж
Сэүн: инээдмийн эсвэл романтик кино үзье~
Би: үүүү-гүүй ээ! Аймшгийн кино!
Сэүн: ээ Сэа~
Би маш удаан цэц булаалдаж маргалдсаны эцэст юу үзэхээ шийдсэн нь хүүхэлдэйн кино байсан юм. "Тоглоомын түүх"-н шинэ гарсан ангийг үзэхээр болж Сэүн ундаа попкорндоо явсан байв.
Харин би энэ тэрүүгээр сонирхолтой зүйл юу байгааг харж явахдаа харж болохгүй зүйл олж харах нь тэр...
Би: тэр тэр.. тэр өдөр Сэиг дагаж явсан хүн байна...
яг л тэр өдрийнх шиг Сэиг дагаж явсан шигээ тэр хүн энэ удаад өөр охин дагачихсан явж байгааг би олж харсан хэрэг..
Сэа: би ирлээ. Гэж орилсоор цүнхээ хальт үүрсэн Сэа гүйж ирээд Сэиг бараг л мөргөх шахав.
Сэи: болгоомжтой лдоо~ Сэа
Сэа: за за~ хаачих уу?
Сэи: ийшээ гэж тэр хуруугаараа нэг кафе руу заагаад Сэаг дагуулан орлоо. Дотогш ормогцоо тэд шууд л ариун цэврийн өрөө рүү зүглэсээр яг зэргэлдээ тасалгаа руу ормогц хаалгаа түгжицгээв.
Нэг.. хоёр.. гурав..
Нэг тасалгаанаас нөгөө рүү ээлж дарааллан хувцаснууд нь шидэгдэнэ. Ингэ тэг гэж нэг нэгэндээ үг хэлэх ч шаардлагагүйгээр тэд ойлголцож байв. Тун ч удалгүй тэдний хаалга нээгдэж гарч ирэхэд баруун луу орсон охин зүүнээс, зүүн лүү нь орсон охин баруунаас гарч ирэх нь тэр. Яг л ялгах аргагүй төрх нь тэдний давуу тал мэт ...
Сэи: тэгээд чи одоо сургууль руугаа явах юм уу?
Би: тиймээ~ багштай уулзах ёстой.. чи энэ удаад ганцаараа л явах нь дээ.. гээд Сэи рүү харахгүйг хичээн худлаа инээв.
Сэи: асрамжын газар очихгүй юмуу? Өнөөдөр чи бид хоёрын очиж тусалдаг өдөр шүү дээ.
Би: дараа.. дараа л болохоо. Өнөөдөр амжихгүй нь
Үнэндээ Сэа тэр өдөр сургууль орох хэрэггүй байсан. Тэгэх шаардлага ч байгаагүй.. Зүгээр л тэнд очиж хүүхдүүдэд хоол хийж, хувцсыг нь угаахаас залхуурсандаа Сэид худлаа хэлчихсэн байж..
Тэднийг хоёр тийш салан явахад Сэагийн хажуугаар хачин харцтай хүн өнгөрч эсрэг зүг л буюу Сэигийн зүг алхлаа. Сэа энэ бүхнийг анзаараагүй. Мэдээгүй.. тэр хүнийг Сэиг дагаж буйг нь, түүнийг удаан хүлээсний гайгаар саж донтоны хараанд өртчихсөн гэдгийг тэр яаж ч мэдхэвдээ... Мэдсэн бол түүнийг Сэа хэзээ ч ганцааранг явуулахгүй байсан юм!!
Тэр аймшигтай амьтаныг харснаас хойш хамаг бие минь салганаж харц минь түүнээс салсангүй. Хайртай эгчийг минь надаас салгасан болохоор.. надад байсан ганцхан дотны хүнийг минь тэнгэр лүү явуулсанд нь би түүнийг хэзээч өршөөхгүй.. түүнийг хаашаа явахыг нь харж араас нь дагасаар нэг буланд тулж ирэхэд тэр хаалга онгойлон дотогш орчихов. Хаалгыг нь аажуухан нээгээд дотогш орохдоо цахилгаан цохиулдаг багажаа би гартаа тас атгасан байлаа.
Шинээр засаж тохижуулж байгаа өрөө бололтой таазанд нь ганц хоёр том гэрэл зоож ханыг нь дутуу шохойдсон байв. Уг нь бол тэр эрэгтэй даган орж ирсэн ч тэр энд байсангүй, огт харагдсангүй. Эргэн тойрноо харан түүнийг хаашаа орчихсныг хайж байтал нурууг минь ямар нэг зүйл хүчтэйгээр бууж цохих шиг болход би өвдөлтөөсөө болон сөхрөн уналаа.
Сэүн: СЭА! Та чинь яаж байнаа!! Гэж Сэүний орилох ард сонсогдоно. Түүний хоолойг сонсож байсан ч харж чадсангүй.. арай хийн эргэж харахад Сэүн тэр хүнтэй тэмцэлдэж байгаа нь харагдана. Миний нэрийг тасралтгүй дуудсаар байсан.. надад босоод очих тэнхэл даанч байсангүй.
❆❆❆
Нүдээ нээхэд өөдөөс нарны гэрэл тусаж би гараараа тэр гэрлийг хаах гэж оролдов. Удалгүй хэн нэгэн надад тусалж хөшиг хаахад энэ бүхэн хамаагүй дээрдлээ.. би эмнэлэгт хүргэгдсэн бололтой. Өрөөг тойруулан харахдаа би ажлынханыгаа ирснийг мэдлээ. Тэгээд хамгийн сүүлд олж харсан хүн минь тэр байсан юм... Сэүн.. тэр хажуу орон дээр минь хэвтэж байна. Унтаж байгаа бололтой.. гэхдээ яагаад.. түүнд амьсгалын аппарат зүүсэн байгаа юм бэ? ТСэүн яасан юм бол? Толгойг нь бас боочихож.
Би: Сэүн.. тэр яасан юм бээ!
Намайг бачимдан асуухад тэдний хэн нь ч дугарсангүй.
Нүднээс минь нулимс урсаж би түүн рүү очих гэсэн ч тэд намайг болиулчихав. Тийм байж би ч бас түүн тээ адил гэмтсэн байх нь ...
Дэслэгчийн хэлснээр тэр хэрэгтэн намайг унагасныхаа дараа араас минь ирсэн Сэүнийг гэмтээсэн байж.. Сэүн хүнд хагалгаанд орсон учир түр зуур л амьсгалын аппарат зүүсэн байгаа гэсэн. Гэхдээ би айгаад байна. Ямар нэг муу зүйл дахиад болох вий гэхээс.. энэ бүхэн миний тэнэгээс болсон гэж бодохоос нүд харанхуйлаад байж суух арга алга..
Уучлаарай Сэүн-аа.. миний буруу.. надаас болж үргэлж хүмүүс бэртэж байдаг би үүнийг бараг л мартах шахаж...
Хоёр өдөр өнгөрсөн боловч тэр одоог хүртэл ухаан оролгүй хэвтсэн хэвээр .. Яагаад ингэтлээ унтаад байгаа юм болоо?
Би яах вэ?? Сэи? Түүнийг ийм байдалтай байгаа нь зөвхөн миний буруу. Надад туслаачдээ Сэи. Цээжин давчдаад амьсгалж чадахгүй байна. Энэ юу юм бэ? Түүнийг минь сэрээгээд өгөөч дээ.. Гуйж байна.
Унтаж ч чадахгүй түүний дэргэд суусаар.. гарнаас нь атган тэнгэр бурханаас гуйн залбирсаар байлаа.. Хэрвээ унтчих юм бол түүнийг алдчих юм шиг санагдаад сэтгэл зүрх тайвширч өгөхгүй болохоор л тэр. Түүнийг ухаангүй байх өдрүүдэд би түүнд хэр их хайртай гэдгээ мэдсэн юм.
Хайртай хүнээ алдах тэр мэдрэмжийг би дахиж мэдэрмээргүй байна. Сэигийн араас шаналж байгаа нь хангалттай. Өөрөөсөө болж бас дахиад нэг хүнийг алдмааргүй байна.Тэр гараа хөдөлгөж надаас гараа татлаа.
Би: Сэүнаа? Бурхан минь гэж чи сэрчихлээ. Эмчээ!! Эмчээ!!
Эмч дуудахаар өрөөнөөс гарч гүйхдээ ямар их баяртай байсан гээч! Тэр сэргэчихлээ шүү дээ. Эргээд над рүү хүрээд ирлээ.. баярлалаа Сэи~~
❆❆❆
Сэүн: уучлаарай эмчээ. Ингэхэд тэр хэн бэ? Яагаад түрүүнээс хойш энд байгаад байгаа юм? Гэж хэлээд тэр над руу заах мөчид би мөс болоод л хөлдчих шиг боллоо.
Эмч: тэр бол~ энэ хажуу орны хүн байгаа юмаа~ хатагтай Ким ор луугаа явдаа~
Би: ю-юу? Би би-
Сэүн: ор луугаа явахгүй юмуу?! Гэж тэр хэлэхдээ нэлээд ундууцсан байдалтай харагдав.
Би: Сэүн-аа
Сэүн: яваачээ!
Эмч сувилагч нар намайг цааш явахыг гуйж байсан учир би түүнээс холдлоо. Сэүн яачихаа вэ? Яагаад намайг танихгүй байна гэж? Бас эмч яагаад тэгэж хэлсэн юм бол?
Би одоо л ойлгож байна. Сэүнийг хариуцаж эмчилж буй эмчийн яриа намайг амтат зүүднээс минь сэрээх шиг л болсон юм..
Би мэдсээн.. Тэр намайг санахгүй байгаа. Ким Сэа гэх хүн түүний амьдралд огтоос байгаагүй мэт, түүний ой санамжнаас ор мөргүй алга болчихсон.. би одоо түүний хувьд хэн ч биш.. үүгээр ч үл барам өөрийгөө сануулах гэж оролдох оролдлого бүр түүний аминд халтай гэдгийг ч бас би тэгэхэд мэдсэн..
Сэиг алдсаныхаа дараа би бүх л зүйлийг Сэигийн төлөө хийсэн. Түүний элсэхийг мөрөөдөж байсан сургуульд орж, түүний хүсдэг байснаар цагдаа болсон. Тэрний хийдэг байсан бүх зүйлийг үргэлжлүүлж ирсэн. Тэгээд энэ урт удаан хугацааны дараа анх удаа л өөрийнхөө төлөө хийсэн сонголт минь чи байсан У Сэүн! Би чамд хайртай. Тэнэг минь! Бусдыг бүгдийг нь санаж байгаа хэрнээ ганцхан намайг яагаад мартаж байгаа юм! Чамайг гэж догдлох энэ сэтгэлийг яа гээвээ!
Чи л байхгүй бол амьдарч чадахгүй тэнэг болгож хувургасныхаа дараа намайг ингээд хаях байсан юмуу?
Сэүн.. түүнийг л амьдралаасаа хасаад хаячих юм бол бүх зүйл хэвэндээ орох байлаа.. тэгээд би түүний хүссэнээр амьдралд нь байхгүй гэж итгэсэн шиг алга болохыг хүссэн юм.
Эцэст нь би буцаад энгийн амьдралдаа орж нэг хэлтэс дээрээ хэрэг байцааж, нэг гарч эргүүл хийсээр өдөр хоногийг өнгөрөөж эхэллээ. Яг л өмнөх шигээ.. түүнийг амьдралд минь орж ирэхээс өмнө би ямар байсан яг тэр хэвээр байх гэж хичээж байв. Үгүйдээ тэгэх гэж хүчээр зүтгэж байна гэвэл үнэнд илүү дөхнө байх. Гэхдээ миний гэх том ертөнцөөс зөвхөн Сэүн л алга болсон байхад бүх зүйл тэр чигтээ утгагүй болчихож.
Хаалга онгойн дунд сургуулийн порм өмссөн сурагч над дээр ирээд: сайн байна уу? Ким мөрдөгчөө~
Тэр надад дугтуйтай зүйл өгөөд эргээд гарах гэхэд нь би амжиж асуулаа.
Би: энэ юу юм?
Сурагч: урилга.
Би: тэрийг ч харж л байна л даа~ юуны урилга юм бэ дээ?
Сурагч: аан. манай сургуулийн төгсөлтийн үдэшлэг байгаа юм. Би "Сувон дунд сургууль"-н сурагчдын зөвлөлийн дарга байнаа.. Тэгээд таныг бидэнд маш их тус хүргэж ахлах ангийн сурагчдад хүмүүжлийн арга хэмжээ авсан болохоор талархсанаа илэрхийлээд энэ үдэшлэгт урьж байгаа юм.
Би: аан за. Баярлалаа.
Сурагч: та заавал ирээрэй. Баяртай..
❆❆❆
Үдэшлэгт очих эсэхдээ эргэлзэн суухдаа ширээний буланд тавьсан урилга руу байн байн харж байв. Нэг бол шургуулгандаа хийж орхиод ам бардам явахгүй гэж өөртөө хэлэх ч удалгүй дахиад л гаргаж ширээн дээр тавиад эргэлзэж эхэлнэ. Хэзээнээс би ийм хулчгар болчихсон юм болдоо...
Эцэст нь би шийдвэртээ баттай зогсохыг хичээсэндээ тэр урилгыг гартаа атгасаар хэлтэсээсээ гарч явлаа. Өөрийнхөө хийсэн тэнэг үйлдэлд дахиж харамсаж суухгүйн тулд, хайртай хүмүүсээ дахин алдахгүйн тулд..
Үдэшлэг болж буй газар ирэхэд хувийн эдлэнд болж байгаа гэсэн шиг үдэшлэг гадна дотор гээд томоохон талбайг эзэлсэн байв. Орж ирмэгц харцаараа түүнийг хайж эхэлсэн ч тэр алга... Дүрэмт хувцас өмссөн хэвээрээ тэнд очсон учир хүмүүс гайхах балмагдах зэрэгцэж харагдана. Гэвч надад огтхон ч хамаатай байсангүй.. магадгүй тэр эндээс явчихсан ч байж мэдэх юм. Энд ирсэн зорилго минь тэднээс өөр болохоор!! Түүнийг хаана ч хайсан олдохгүй байлаа. Намайг хулчийж түүнээс нуугдах зуур тэр бүхнийг хаяад явчихсан байж ч мэднэ..
Түүнийг хайж гүйсээр арын хаалгаар нь гарч ирэхэд тэр усан сангийн дэргэд зогсоод хундага дарс гартаа атгасаар нэг эмэгтэйтэй инээлдэн ярилцаж харагдана.
Би: Сэүнаа!!
Тэр над руу инээмсэглэн эргэж харсан боловч инээмсэглэл нь хормын дотор л алга болчих нь тэр.. намайг харсан тэр мөчдөө л сайхан инээмсэглэл нь замхраад алга болчихсон..
Түүний дэргэд очиход Сэүн: энд юу хийж яваа юм? Аан нээрэн эргүүл хийж тус болсон гээд уригдсан байх л даа~ гэж хэлээд тэр дарснаасаа балгалаа.
Одоо хийх гэж байгаа зүйлдээ итгэж чадахгүй байгаа ч түүнд итгээд, зөвхөн түүнийг гээд л.. Хийгээд үзье гэж зориглолоо. Усан сангаас хэдхэн алхамын зайтай зогсоод түүн лүү эргэж харлаа.
Сэүн: чи чинь бас яах гээд байнаа!!
Би: намайг чи гэдэггүй. Сэүнаа~
Сэүн: С- хэн гэлээ дээ. Ямартай ч миний цагийг үрэхээ больж үз!
Би: чи дууддаг байсаан миний нэрийг. Гэж хэлээд би усан сан руу нэг алхмаар ойртлоо.
Сэүн: юу?
Би: Салхин цэцэгний домог.. Сэүнаа~ чи миний хувьд нар. наргүй бол салхин цэцэг амьдрахгүй мэнэ биздээ? Түүн рүү эргээд харахад нүднээс минь нулимс урсаж байлаа. Гэхдээ би түүн лүү инээмсэглээд дахиад нэг алхам усан сан руу ойртоно.
Сэүн: ямар тэнэг юмаа яриад байгаа юм бэ! Наанаасаа холд л доо. Наана чинь аюултай!
Би: тэгээд би нартай хамт ганц хором ч болов хамт байхын хүссэндээ бүх зүйлээ хаяад салхинд хийсэх гэж байна.
Дахиад нэг алхам..
Сэүн: Чи....
Би: чи санах хэрэгтэй Сэүнаа салхин цэцэгний домгийг, бас намайг. Тэгээд чи ойлгох болно.. энэ бүгд ямар учиртайг..
Дахин нэг алхахад би усан сангийн ирмэгт хэдийнээ ирсэн байлаа. Тэгээд түүн рүү эргэж хараад нулимсаа арчихдаа яахаа мэдэхгүй тээнэгэлзсэн байгаа Сэүнийг олж харлаа. Харц нь тогтохгүйгээр сандарсан эсвэл догдолсон харагдана.
Сэүн: ........
Би: бидний анхны уулзалтыг, дуусгаж чадаагүй боловч анхны болзоогоо.. надад хайртай гэдгээ.. намайг чамд хайртай чи тэгэхэд л ойлгоно..
Хамгийн сүүлд түүнийг харахад түүний харц тогтохгүйгээр сандарсан эсвэл догдолсон харагдана. Нүдээ анихад нулимс хацар даган уруудаж би ард минь байх хүйтэн ус руу бүх биеэрээ унаж орхилоо.. хүйтэн ус арьсыг минь алгадаж хорсгосон ч би огт хөдөлсөнгүй.. усан сангийн ёроол руу удаанаар живж байлаа.
Сэүн чи санах хэрэгтэй.. намайг, бас бидний дурсамжуудыг.. уснаас ухтлээ айдаг намайг аврах ёстой гэдгээ санах хэрэгтэй..
Би даар ч байна.. бас айж байна.. чамайг санахгүй байх вий гэдгээс.. үүрд намайг мартах вий гэдгээс.. Гэрэл бага багаар бүдгэрч нүд минь анилдад байлаа..
Баяртай Сэүн-аа. Би чамд хайртай...
Ус хүчтэй долгилох шиг мэдрэгдэж байсан ч би нүдээ нээж чадсангүй. Бүх л бие минь хөрснөөс болоод надад нүдээ нээх ч тэнхэл үлдээгүй бололтой. Баттай мэдэж байгаа зүйл гэвэл хэн нэгэн намайг тэврээд уснаас гарч байгаа л байв..
-:СЭА! СЭА! Сонсож байна уу СЭА! Сэргээч дээ чамаас гуйя~ СЭА!! Миний буруу уучлаарай СЭА~
Дулаахан гар хацарт минь хүрч байна.. түүний минь хоолой сонсдож байна..
Нүдээ аажуухан нээхэд тэр минь л байгаасай гэсэн хүсэл минь биелж Сэүн намайг энгэртээ тас тэвэрсэн байлаа. Түүний өөдөөс харан инээмсэглэхэд нүднээс нь урсах нулимс хацар дээр минь дуслаа..
Сэүн: тэнэг!! хэн чамайг ус руу үсэр гэсэн юм. Сэлж ч чаддаггүй юм байж. Би энэ бүхнийг санаагүй бол яах байсан юм!!
Би: гэхдээ л чи санасан шүү дээ~ гээд түүний энгэрт наалдахад тэр: ямар их айсных мэдэж байна уу? Мангар минь. Чамайг алдчихлаа л гэж бодлоо..
Би: би ч бас чамайг алдчихлаа гэж бодсон.. намайг санасанд баярлалаа Сэүнаа би чамд хайртай. Энэ үгийг чамд хэлэх гэж ямар их хүлээв ээ.
Сэүн хацрыг минь чимхээд инээснээ: баярлалаа би ч гэсэн өөртөө хайртай.
Би: юу вэ! Боль мэдэв үү! би үгээ буцаалаа. Гээд намайг хөмсгөө зангидахад тэр инээд алдаад
Сэүн: би чамд бүр маш их маа~ааш их хайртай.
Би: хэр их хайртай юм?
Сэүн: нар шиг ийм их бас халуун.
Би: тэгсэн чинь дээр дээ
Сэүн: Сэа~ надад дахиад хэлээд өгөөч
Би: юуг? Гээд босоод суухад минь түүний хацар ягаан туяа татаж тэр буруу харангаа: нөгөө хайртай гээд
Би: ганц байсан дуусчихсаан. Тэгээд л өөрөө чи өөртөө хайртай гээд байсан биздээ.
Сэүн: ээ Сэа~~~
Би: за заза би У Сэүнд хайртай гэж инээд алдсаар хэлэхэд түүний уруул минийх дээр буулаа.
❆ Windstruck ❆
