6 страница29 апреля 2026, 00:31

❆편지❆


Захидал

Нас тогтсон нэгэн бүсгүй гартаа хайрцаг дүүрэн захиа барисаар орж ирэн ширээн дээр тавьлаа. Дугтуй нь захаасаа шарлаж багагүй тоос дарсныг бодоход нэлээн эртний эд бололтой. Тэр эмэгтэй дугтуйн дээрх тоосыг гараараа арчин арилгаад илгээсэн хүний нь нэрийг харан нэг мишээгээд доторх захиануудыг нь гарган уншиж эхлэхэд хацрыг нь нулимс урсах нь тэр..

***

Хонх дугарах дуу гэнэт хадаж нойрмоглон суух намайг сандаргаж орхилоо. Аавыг томилолтоос ирж байгаа байх гэж бодон хамаг хурдаараа өрөөнийхөө хөглөрсөн юмнуудыг янзлан хувцасаа эвхэлгүй бөөрөнхийлөөд шүүгээ лүүгээ шидэж хаячихаад доошоо буулаа. Хэрвээ аав өчигдөр энд үдэшлэг болсон гэж мэдэх юм бол би хөлгүй болох биз.
Хаалгаа онгойлхоос өмнө нэг сайхан гүнзгий амьсгаа аваад инээмсэглэн хаалга онгойлгоход
Чуа: хөөх чи чинь ингэж инээдэг билүү? Аавыгаа гэж бодсон уу намайг? Хха
Би: тэнэг амьтан ч болдоо! орооч тэгээд. -.-
Чуа: зссс яв гэсэн ч орно хөөе
Би: чи угийн тийм л хүн. Чамайгаа би мэдэлгүй яахав
Тэр урд минь орон алхаж явсаар буйдан дээр суун тухлаж авахад би хажууд нь нойрмоглон нүдээ анилдуулан хажууд нь суулаа.
Чуа: яа өчигдөр ч бут авсаан тэ?
Би: миний хувьд тийм байгаагүй. Сав л хийвэл Кай ирээд бvжиглэе гэж чирч гүйгээд тэр нэг юмнаас зугтах гэж аймшгийн кинонд тоглох шахлаа.
Чуа: би лав чиний оронд байсан бол Кай-с зугтахгүйдэг.
Би: чи болохоороо л тэр. Хамт байхаар зүгээр яриад байгаа нь мэдэгдэхгүй бардамнаад байгаа нь мэдэгдэхгүй ядаргаатай байдаг юм.
Чуа:ер нь чамд шил зүүлгэдэг юм билүү? Хараа чинь их муу болжээ~
Би: болж үз. Тэгээд ч тэр чинь миний стилл биш.
Чуа: тэгээд ямар нь чиний стилл гэж?
Би: ммм нэг тийм даруухан дөлгөөхөн инээхээрээ царайлаг харагд-
Чуа: боль доо найз минь. Шал ноомой хүн гарч ирэх нь байна. Наад яриаг чинь сонсоход. Бараг л манай ангийн бvлтгэр байна шд.
Би: мэднээ. Гэхдээ тийм байх чинь өөртөө хэт бардсан байснаас л дээр. Нээрэн тийм. Чуа! Чи дахиж дураараа манайд Үдэшлэг зохионо гэж цуурхал тараав даа. Би энэ олон үдэшлэгээс чинь залхаж байна. Тэгээд ч аав мэдвэл би үхнэ.
Чуа: ойлголоо доо. Дахиж тэгэхгүй ээ амлая..
Би: тэгвэл гэрээ цэвэрлэцгээе.
Чуа: ээ Хёнжи чи цэвэрлэгч дуудаад цэвэрлүүлчих л дээ. Хоёулаа гарьяаа
Би: Чуа! Манай гэр чамаас болж ийм болсныг санаарай!
Чуа:*санаа алдах* заза
Амралтын хоёр өдрөөр сайхан амрана гэж төлөвлөсөн боловч нэг өдөр нь гэрээ цэвэрлэсээр нөгөө өдөр нь Чуа дагаж хөлөө эргэтэл дэлгүүр хэсээд амрах биш ядарсаар байж дууслаа. Хөлөө арай хийн чирсээр гэртээ орж ирээд ор хүртлээ яж явнаа гэж гуниглаж байтал хаалга хаагдав уу үгүй юу яг араас нь хонх дугарлаа. Хэн байдаг байнаа гэж үгэлсээр онгойлоход урд минь улаан сарнай болон энгэртээ зүрх тэвэрсэн бяцхан бамбарууш газар тавьсан байлаа. Бас л Кайн хийж байгаа ажил биз гэж бодон тоомжиргүй автал доор нь дугтуй байх юм? Кай хэзээ ийм мэдрэмжтэй болчихов? Чуа туслаад байгаа болохоор ингэж аашлаад байна уу?? Тэр захиаг аваад хаалгаа хаан буйдан дээрээ суугаад нөгөө захиаг задлалаа.
Сайн уу? Энэ үгийг уншаад үргэлж инээдэг шигээ нүүрэндээ баясал тодруулаасай гэж хүсэж байна. Тэр үедээ л чи хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Би бол хэн гэдгээ чамд мэдэгдэхээс ичсэн жирийн нэг бусдад анзаарагддаггүй тийм л хүн. Гэхдээ энэ захиаг минь уншаад намайг хайрлахгүй ч гэлээ ийм хүн байдаг юм байна гэдгийг мэдээсэй гэсэндээ үүнийг чамд зориулан бичсэн юм. Магадгүй би чиний аз жаргалтайгаар инээмсэглэх төрхийг хараад л чамд дурласан байх. Цаг тутамд чам дээр харц минь тогтож тайлбарлаж чадамгүй тийм сайхан мэдрэмж надад мэдрэгддэг болоод их удаж байнаа.. чамд энэ захиаг өгөх эсэхтэй хичнээн дахин эргэлзсэн би ийм л даруу хүн. Хэтэрхий хуучинсаг санагдаж болох ч гэлээ энэ чинээ зориг надаас гарсанд өөртөө ч итгэхгүй нь.. энэ захианы төгсгөлд чамд хэлье гэж зүрхнээ нандигнасан хэдхэн үгээ хэлье Би чамд хайртай..

Чамайг хүндэтгэсэн Каспер

Энэ захиаг уншиж эхэлмэгц л би захианы жинхэнэ эзэн Кай биш гэдгийг мэдлээ. Мэдээж түүний толгойноос ийм уран яруу үгс гарахгүй байсан. Яагаад ч юм үл таних хүнээс ирсэн энэ захиа надад юунаас ч илүү нандин санагдаж байна. Царайг нь хараад нүүр тулан ярилцмаар бодогдож өөрийн эрхгүй түүний төрхийг дотроо төсөөлөм зурна.. Хэнээс ч мэдрэгдээгүй догдлол зүрхэнд минь бvжиглэж эхэлхэд цээжин тушаа гараа наан гүнээс мэдрэгдэх тэр хэмнэлийг цээжлэх гэж зүтгэнэ.. Түүний өгсөн сарнайг усанд хийгээд бамбаруушаа захиатайгаа хамт аваад дээш өрөө рүүгээ явлаа. Чамтай уулзана гэж найдья.. Каспер минь 

***

Сэтгэл догдлуулам нууц захианы эзэнтэй хамтаар өдөр шөнийн нандигнан үдсээр аль хэдийнээ гурван долоо хоног ард минь дурсамж дурлал хадгалсаар хоцорчээ. Түүний тэр сайхан үгсийг бараг л цээжлэх шахатлаа захиануудыг нь уншин хурдхан шиг л уулзахыг хүсэх хүсэл дотроос минь оргилон байлаа. Магадгүй би тэр хүнийг сэтгэл дотроо нууцхан хайрлаад эхэлчихсэн байх. Яг тэр хүн намайг нууцаар хайрласан шиг би бас тэгэж байгаа байх гэж зурсхан бодох хэдий ч, хэнд ч тэр тусмаа өөртөө ч хүртэл энэ бодлыг мэдэгдэхгүйг хичээн анхаарлаа өөр тийш хандуулдаг болжээ. Өдөр бүрийг огтхон ч алхсахгүйгээр яг л нэг цаг нэг хоромд би захиагаа хүлээн авдаг байлаа. Хааяа нэг хонх дугарахгүй надад мөдхөн ирэх захиа минь хоцрох үед хаалганыхаа хажууд суун хурдхан шиг уншихад бэлтгэлтэй байдаг байв. Ихэнхдээ хонх дугарангуут л хурдхан хаалгаа нээж түүнийг холдож амжаагүй байгаа байх гээд эргэн тойрондоо хайн ийш тийш өнгөлзөнө. Ингэхдээ хэд хэдэн удаа аавыг хаалгаар цохиод унагаж билээ... Гэсэн ч түүнийг би огт хараагүй. Үгүй ээ нэг удаа л ардаас нь хальтхан харсан юм байна. Даан ч тэр гүйгээд явчихсан. Түүний өгсөн захиануудыг нямбайлан нугалаад яг задлаагүй шинэхэн захиа шиг болгоод хайрцаганд хийж хадгалж эхэллээ...энэ бүхний тухай биднээс өөрхэн ч мэдэхгүй.. зөвхөн тэр хүн бидний дундах нандин нууц болж үлдсээр байлаа. Яг л дуун дээр гардаг шиг хэнд ч мэдэгдэлгүйгээр нэг нэгнийгээ нууцаар хайрлана.
Пормоо өмсөн цүнхээ үүрээд өрөөнөөсөө гаран шатаар доош бууж очоод буйдан дээр сонин уншиж суугаа аавынхаа хацар дээр нэг үнсчихээд аягатай кофеноос нь нэг балгаад гэрээс гарлаа. Нар хэдийнээ мандаж дулаанаар ээх нь нэг л тааламжтай. Өглөө сэрэхээс л сэтгэл санаа тэнгэрт тулам сайхан байсан нь Каспертай уулзаж байна гэж зүүдэлснийх байлаа.
Ангид орж ирээд дэвтрүүдээ гарган хичээл эхлэхэд бэлдээд сууж байтал миний амьдралын садаа гэж хэлж болох ганц хүн ирээд яриа өдөж эхэллээ. Хичээл эхэлэхэд дахиад нэлээн хэдэн минут дутуу байлаа. Ер нь бол их эрт байна лдаа.
Кай: сайн уу?
Би: муу!
Кай: яагаад вэ?! Хонгор минь.
Би: Нэгдүгээрт! Чи энд байгаа болохоор би муу байгаа юм. Хоёрдугаарт! Би чиний хонгор биш! Гуравдугаарт! Намайг эргээд ирэхэд эндээс холдсон байгаарай! гэж хэлээд ширээнээсээ босон түүний хажуугаар зөрөх гэтэл тэр гарнаас минь татаад буцаагаад суулгачихлаа.
Би: тавь! Тавь гэж байна шүү!
Кай: битгий ийм ааш муутай байлдаа~
Би: ааш муутай байх гол шалтгаан нь чи шдээ! Мэдэхгүй юу! түүнтэй ийн хэрүүл хийж гараа татан авах гэж зүтгэж байтал хойно юм унах шиг болж сүр сар хийх сонсогдлоо. Кайн гарнаас сая л нэг мултран юу болсныг шалгахаар эргээд хартал Чанёол доош тонгойн газраас нэг утас авснаа тас тас хөхрөн
Ёол: хөөе! Ду Кёнсүү чи Хёнжид сайн юмуу? Гэж ангиар цуурайттал ориллоо.
Би: О.о
Кёнсүү түүн лүү муухай харан босоод утасаа авах гэтэл тэр гараа дээш өргөн Кёнсүүгээс холдууллаа. Кёнсүүгийн нуруу нь хүрэхгүй байсан ч тэр дээш үсрэн утсаа авах гэж хичээсээр байхад
Ёол: Кай андаа бариад аваарай! *шидэх*
Кай Кёнсүүгийн утасыг аваад гэрлийг нь асаахад дэлгэцэн дээрээ нээрэн миний зургийг тавьсан байлаа.
Кай: юу гээч Кёнсүү ? Тэр ганцхан минийх. Тэгээд ч Хёнжи чамайг тоохгүй за!! гэж хэлмэгцээ тэрний утасыг газар луу савж орхиход дэлгэц нь хагаран үл ойлгогдох хачин дүрс гарч үлдэв.
Би: Хөөе!! Ким Жун ин!! Чи яаж байгаа юм!!
Кёнсүү үүний хариуд юу ч хийлгүй тэндээ дэмий зогсож над руу гэмшсэн аятай харахад хойно нь Тау түүний цүнхийг ухаж эхэллээ. Би Кай руу харахад түүний бах ханасан бололтой тэр зүг ширтэн инээмсэглэж байх нь тэр.. эд анги нь шалаар нэг тарсан Кёнсүүгийн утсыг би түүж аваад түүний зүг нэг алхахдаа эргэж хараад
Би: хүний юм та нарт тийм илүү байна уу! Кай би чамайг арай ч ийм хүүхэд гэж бодоогүй! Тау наадахаа тавиач гэж орилход тэр тоосон шинжгүй цүнхнээс нь цагаан дугтуйтай зүйл гаргаж ирээд Кёнсүүгийн янзыг үзэн
Тау: хаах энэ арай хайрын захиа биш биз?
Саяхан юу ч хийхгүй зогсож байсан Кёнсүү түүнийг харангуутаа өнөөх дугтуйг авах гэж гараа сарвалзууллаа.
Кёнсүү: өгөөдөх! Надад буцаагаад өгөөч!! Гэж хэлэхэд хариуд нь тэр хэлээ гаргаад
Тау: харин ч сонирхол татчихлаа..
Ангийн хүүхдүүд "Унш! Унш!" Гэж орилолдоно.
Хүний даруу занг ашиглаж ингэж дээрлэхэж болохгүй шдээ!! Хөгийн амьтад! Гараа атган түүнд утсыг нь хүргэж өгөх гэж байтал Тао нөгөө дугтуйг нээн бүгдэд сонсогдохоор чанга дуугаар уншиж эхлэх нь тэр..
Тау: Сайн уу? Энэ үгийг уншаад сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимээрэй....
Энэ хэдхэн үгийг сонсоод би яг тэр газраа царцчих шиг л боллоо. Тохиолдол байж болох ч үг үсэг бүр нь Касперийнхтэй таарч байгаа нь бүр ч гайхширмаар хэрэг байв..
Кёнсүү хичнээн түүнээс авахаар зүтгэсэн ч Тау гараа өндөрт өргөн юу ч болоогүй мэт царайлж харин ч улам тод дуугаар үргэлжлүүлэн уншсаар...
Тау: чиний инээмсэглэл чамайг юунаас ч илүү чимдэг гэдгийг чи мэдэх байх...
Кёнсүү энэ бүхний эцэст өөр юу ч хийлгүй зогсон над руу харахад би хэтэрхий цочирдсоноосоо болоод тэр чигтээ гацсан байлаа.. ингэж их балмагдаж буй минь урт удаан хугацаанд түүнийг хайж хэн гэдгийг нь мэдэхийг хүссэн ч тэр хүнийг дэргэд минь ийм ойр байна гэж сануугүйдээ л тэр..
Надаас харцаа салгамагцаа тэр цүнхээ шүүрч аваад ангиас гүйн гарахдаа хажуугаар минь салхи татуулах шахам хурдтай зөрлөө. Харин Тау захиаг нь уншсаар л байх нь тэр! Ангийн хүүхдүүд тэрний улам өөхшүүлэн дэмжиж Кёнсүүг шоолсоор байв
Тау: чамайг хүндэтгэсэ-.
Би: БОЛИОЧ!!
Огт юу ч хийхгүй байсан намайг гэнэт ингэж орилсонд бүгд гайхаж чив чимээгүй болоход би хойш Тау дээр очоод захиаг нь булааж аваад түүнийг тас хийтэл алгадлаа! Ингэсэн ч уур гарсангүй!
Би: чи сая юу хийснээ мэдэж байна уу?! Өөдгүй амьтан минь!
Тау: би яасан гэж? Чи юундаа уурласан юм! Ямар чиний захиа биш гэж хээвнэг хэлэхэд нь
Би: минийх гэж байна!! Чам шиг тэнэг юугаа мэддэг юм!!
Дахиж тэр тэнэгт хэлэх үг олдсонгүй. Нэг гартаа түүний утсыг нөгөө гартаа захиагаа барьсаар би түүний араас гүйн гарлаа. Хурдхан шиг л сургуулиас гараад түүнийг хайсан ч тэр алга байна. Холдоогүй байгаа гэж өөртөө хэлээд хичнээн ийш тийш гүйн хайсан ч тэр байхгүй байна. Яг л гэрийн минь үүдэнд захиа тавьчихаад гэнэ алга болдог шигээ. Тэр... Алга болчихлоо.
Гартаа чанга атгасанаас үрчийчихсэн захиагаа дэлгээд унштал Таугийн уншиж чадаагүй хэсэг тэнд үлдсэн байлаа..
ХЁНЖИ-АА БИ ЧАМД ХАЙРТАЙ. ЧИ МИНИЙ ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭХ ОД...
Нүднээс нулимс урсан сүүлийн хэдэн үг нь тодорхой ч харагдсангүй.. зогсолтгүй урсах нулимсаа арчих ч тэнхэл байсангүй дэмий л цурхиран уйлж байлаа.. түүнийг над руу санаа зовьнон харах тэр мөчид би хариу инээмсэглэсэн бол.. тэгсэн бол тэр намайг буруугаар ойлгохгүй байх байсан.. гэтэл би яг өөдөөс нь харж зогссон ч үхэлтэй нүүр туллсан аятай л царайлсан шүүдээ.. түүнд хичнээн муухай санагдсан бол.. зөвхөн намайг л гэж тэр өдөр бүр над руу ирж байсан байтал би ийм хариуд нь ингэх ч гэж дээ.. УУЧЛААРАЙ КЁНСҮҮ~ БИ Ч БАС ЧАМД ХАЙРТАЙ~~

***

Бүх зүйл болж өнгөрсөн тэр муухай өдрөөс хойш нэлээд өдөр өнгөрлөө.. тэр өдрөөс хойш Кёнсүү огт хичээлдээ ирээгүйгээс гадна түүнтэй хамт өдөр бүр хаалганы гадна намайг хүлээж байдаг байсан захианууд ч бас дахин ирээгүй.. Кёнсүүд миний хүсэн хүлээж байсан тэр хүн чамайг байсанд баярлаж байна.. гэж хэлээгүй дээ харамсан түүнийг эргээд ирэхийг хүлээж хаалганыхаа дэргэдээс ч холдохоо байлаа. Байн байн хаалга онгойлж шалгасан ч нэмэр болсонгүй.. тэр хүнийг миний амьдралд огт байгаагүй мэт ингэж алга болсонд гомдож цээжний гүнд лугших зүрхээ сугалуулсан мэт санагдаж байсан боловч энэ бүхний буруутан нь эцэстээ би учир яах ч арга байсангүй.. эргээд гараад ирээч дээ.. гуйя чамаас.. энэ бүхэн миний буруу боловч чамайг л гэж цохилох энэ зүрх чамайг надаас нэхээд байна.. Кёнсүү-яа ~
Үүдний хүйтэн шалан дээр түүнийг хүлээн өдөржин сууж заримдаа бүр тэндээ уначихдагаас болсон уу эсвэл сэтгэл дагаад ч юм уу би халуураад орноосоо ч босохоо больлоо.
Чуа: Хёнжи чи зүгээр үү? Бие нь яаж байна? Эм уусан уу?
Би: *инээмсэглэх* ирчихсэн үү? Би зүгээрээ. Кёнсүү хичээлдээ очсон уу?
Чуа: үгүйээ өнөөдөр ангийн багш орж ирээд Кёнсүүг шилжихээр болсон гэсэн.
Би: юу?!
Чуа: юу гээч! Хёнжи! Чи тэр тэнэг ноомой бандиар яах гээд байгаа юм! Тэнэг юм шиг нэг муу захиа хүлээж сууснаасаа болоод чи ингээд өвдчихсөн байгаа биз дээ!! Гээд ширээн дээр байсан захиануудаас нэгийг авч голоор нь ураад шидчихлээ.
Би: Чуа!! Чи яаж байгаа юм бэ! Түүний зүг муухай хараад орноосоо босон газарт хоёр хэсэг болж тасран унасан захиагаа автал дугтуйн дотор нь жижиг бичиг харагдах нь тэр.
Тэнд *орой* гэж бичсэн байлаа. Үүнийг уншаад гайхсандаа ширээн дээр байсан захиануудаа авч дугтуйн доторхыг унших гэж яарна. Галзуу мэт яаран сандрах намайг хараад Чуа болиоч гэж орилсон ч түүнийг тоолгүй захиануудаа задлан нөгөө үгсээ хайсаар.
*Дөрөвдүгээр сарын тавны орой долоон цагт гэрийн чинь дэргэд байдаг тоглоомын талбайд чамайг хүлээж байя. Намайг гэх сэтгэл чамд төрсөн л бол ирээрэй*
Бүх захиануудын дугтуйн дотор нэг нэг үг байсныг надад ирсэн дарааллаар байрлуулахад ийм өгүүлбэр намайг хүлээж байна гэж огт төсөөлсөнгүй.. энэ бүгдэд түүний надад хэлэх гэсэн үг байсан байж. Яг 22 захиа. 22 үг. Дахиж захиа ирээгүй нь ийм учиртай байсан байна..
Би: Чуа өнөөдөр хэдэн билээ?
Чуа: Хёнжи?
Би: хэдэн юм бэ!! Хэлээдэх л дээ !
Чуа: дөрвөн сарын таван
Би: цаг цаг?
Чуа: 7 өнгөрч байна.
Түүний үгийг сонсоод нүдээ бүлтийлгэн: ийм хурдан уу!! Гэж хэлээд гартаа таарсан хувцасаа нөмрөөд ухаангүй юм шиг л гэрээс гарч гүйлээ. Гадна бороо орж байсныг ч би мэдээгүй байж.. шаагин орох бороо намайг хүчтэй нүдэж урагш тэмүүлэх хурдыг минь сааруулна. Гэсэн ч үүнийг ажралгүй түүнийг яваагүй байгаасай гэж дотроо залбирсаар тэр талбайд гүйн ирлээ. Гэхдээ тэр алга байна! Би оройтчихож! Тэр дахиад л байхгүй байна. Хичнээн хайсан ч тэр.. энэ бүхэн тэр өдөр түүнийг тийм хэцүү байдалд ороход юу ч хийж чадалгүй гаргаад явуулснаас болсон байх.. Тэр хүн надтай дахиж хэзээ ч уулзахгүй бололтой... Гэх бодол толгойд эргэлдэж дотор ямар нэг зүйл болж намайг хурдхан шиг уйл гэж ятгана.. зүрхэнд хатгуулж буй мэт өвдөж би доош суун уйж эхэллээ. Би одоо яах вэ?! Нүднээс нулимс улам л ихээр урсаж бороо ч улам ширүүс эж эхэллээ. Тэр байхгүй. Тэр эргэж ирэхгүй!
Хэн нэгэн: чи хоцорлоо.
Би доош харан уйлж суусан байсан ч сүүлийн удаа горьдлого тээн нулимсаа арчиад дээш харлаа.
Би: Кёнсүү?
Кёнсүү: тийм ээ би байна гээд намайг татаж босгоод шүхрэн доороо оруулж зогсоогоод: уйлаа юу?
Би толгой дохин: чамайг байхгүй байхаар..
Одоо л түүнийг ямаршуу харагдах байгаад анхаарах ухаантай болж байх шиг байна. Тэр миний мэдэх Кёнсүүгээс огт өөр нэгэн болсон байлаа.. Байнга л ангийн хойд буланд суудаг байсан тэр том шилтэй томдсон пормтой Кёнсүү огтоосоо биш байна. Яаж ч харсан хачин дэгжин хувцасласан догь залуу өөдөөс минь ширтэн зогсож байлаа..
Кёнсүү: гайхаж байна уу? Гэхэд би түүнд рүү харлаа
Кёнсүү: Би зүгээр л чамайг миний ийм төрхөнд биш тэр сэтгэлд минь дурлаасай гэж хүссэн юм.
Би: тиймээ! би чиний сэтгэлд чинь дурласан. Гэхдээ чиний ийм байгааг чинь эхлээд харсан бол тийм зүйл хэзээ ч болохгүй байсан юм. Учир нь би даруухан хөвгүүдэд дуртай. *инээх*
Кёнсүү: *инээх*
Би: намайг уучлаарай., тэр өдөр би чамд хэлэх ёстой байсан юм.. чамайг Касоер гэдгийг мэдсэндээ баяртай байнаа гэж хэлэх ёстой байсан юм..
Кёнсүү: үгүй ээ битгий уучлалт гуй.. би мэдэж байсаан.. чамайг надад дасаж байгааг.. тэгээд л өнөөдөр энд ирсэн юм.. тийм болхоор өөртөө битгий буруу өгөөд бай.. за юу?
Би толгой дохиод түүн рүү харлаа.Кёнсүү инээмсэглээд: Би чамд хайртай. Чи миний зүрхэнд гэрэлтэх од.
Би: би ч бас чамд хайртай.
Тэр мөрнөөс минь бариад духан дээр минь зөөлхөн үнслээ.
Кёнсүү: хөөх чи чинь шалба норчихсон байна шдээ~ Чи наашаа бороон дунд гүйгээ юу?
Би: *толгой дохих* тэгэхгүй бол чи явчих гээд байсан. Би чамайг дахиж харахгүй болчих гээд байсан юм.
Кёнсүү: тэнэгхэн минь дээ би юу гэж энд зүрхээ үлдээчихээд явдаг юм. гэж хэлээд надад хүрмээ нөмөргөлөө. Тэгээд намайг чангаас чанга тэвэрлээ..
Би энэ өдрийг ямар их хүлээсэн гээч. Түүний захиаг догдлон уншиж дараагийн захиа ирэх хүртэл цаг тоолон хүлээхдээ энэ өдрийг хэзээ нэгэн цагт ирнээ гэж мэдэж байсан ч ийм сайхан үлгэрийн юм шиг байна гэж огтхон ч төсөөлөөгүй. Зүрх цээжин дотроос гарах шахам хүчтэй цохилож нүүрэнд инээмсэглэл тодорсон хэвээр байлаа. БИ ЧАМД ХАЙРТАЙ КЁНСҮҮ~~~

***

Нас тогтсон нэгэн бүсгүй гартаа хайрцаг дүүрэн захиа барисаар орж ирэн ширээн дээр тавьлаа. Дугтуй нь захаасаа шарлаж багагүй тоос дарсныг бодоход нэлээн эртний эд бололтой. Тэр эмэгтэй дугтуйн дээрх тоосыг гараараа арчин арилгаад илгээсэн хүний нь нэрийг харан нэг мишээгээд доторх захиануудыг нь гарган уншиж эхлэхэд хацрыг нь нулимс урсах нь тэр..
Энэ нулимс гунигийн биш баярын нулимс байсан юм.
..: ханиа чи юу хийж байгаан бэ?
Хёнжи: чиний өгсөн захиануудыг уншаад тэр үед ч сайхан байж дээ. тээ?
Кёнсүү: тийм шүү~
Хёнжи: ингээд бодоход тэр үед чамаас яаж тийм гоё үгнүүд гарсан байнаа?? одоо бодохоор гайхдаг юм.
Кёнсүү: юу ярина вэ? *инээх* тэр захиаг бичих гэж би хичнээн цаг суудаг байлаа даа. Тэр ч аргагүй биз.дээ *инээх* зза ханиа унтацгаая. Чи минь ядарлаа.
Хёнжи: за ханиа~~

6 страница29 апреля 2026, 00:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!