❆추글 만큼 아파서❆
❆Үхэхийн дайтай шаналсан болохоор❆
Би: байна уу?.. мм хайраа би яг гарах гэж байна... Мхн мартаагүй ээ.. Зза удахгүй ээ үнсий.
Утасаа мөрөндөө хавчуулан гадуур хувцасаа буйдан дээрээс аван үүдний өрөө рүү явах замдаа түүнтэй ийнхүү яриад гэрээсээ яаран гарлаа. Яагаад ч юм сэтгэл догдлоод байх юм? Ямар нэг баяртай зүйл болох гээд байгаан болов уу? Зүрх түргэн түргэн цохилж би арваннаймт шиг л сандрана. Гэнэтхэн л толгойд арваннайман настай байх үе минь санагдаж түүнтэйгээ хэрхэн учирсан тэр өдөр зурс хийлээ.
Олимпиаданд бэлдэж оройтсоноос болоод хамгийн сүүлийн автобусыг жиндэн байж хүлээсээр сая л нэг юм суулаа. Хамгийн сүүлийн автобус байсан болохоор хүн цөөхөн байгаа байх гэж бодсон ч харин ч эсрэгээрээ хүн ихтэй байх юм. Дотогш ороод надад л гэж үлдээсэн юм шиг харагдах ганц хоосон суудал дээр суулаа. Байнга л нэг хэвийн бодлого бодож суудаг надад энэ өдөр бусад өдрүүдээс илүү хүнд байсан бололтой суудал дээр суув уу үгүй юу нүд бага багаар анилдаж нойр минь намайг дийлж эхэллээ. Толгойгоо гудайлган нүдээ аних хором бүрт би зүүд гэх нөгөө ертөнц рүү алхам алхамаар ойртон яг л тэнд хүрэхийн алдад цонх мөргөж цочин сэрлээ.
Би: ёо толгой. Хэмээн цонхонд цохисон хэсгээ гараараа үрэн өвчинг нь намдаах гэж оролдоно.
Хэдэн долоо хоногийн турш өдөр бүр л нойр муутай явсанаас чөлөө гарвал л дуг хийчихдэг болоод байгаа минь энэ байлаа. Дахиад л өмнөх шигээ зовхи доош жирвэс хийн татагдаж нүд бага багаар хаагдана. Толгой минь автобус хөдлөх тоолонд ийш нэг тийш нэг хөдөлж байв үүнийг мэдэж байгаа хэрнээ нүдээ нээн сэргэн байж чадахгүй нойроо харамлана. Нэг мэдэхэд ийш тийш ганхалзах толгой нэг л газарт тогтож би тайван гэгч нь унтаж билээ. Энэ үед тэр минь надад дулаахан мөрөө зээлдүүлж тайван нойрсох боломж өгсөн байсан юм. Түүний ачаар би хэсэгхэн хугацаанд сайхан амарч чадсан ч нойрноос сэрэх үедээ хэтрүүлчихэж гэдгээ мэдсэн дээ. Буух ёстой буудал минь хэдийнээ өнгөрч харин би эцсийн буудал дээр ирэхэд л сэрсэн.
Би:*амандаа үглэх* яанаа унтчихсан байна шдээ. Би өмнөх буудал дээр буух байсан. Балай юм.
Сэрмэгцээ л амандаа үглэн өөрийгөө буруутгаад сууж байтал тэр хажуунаас минь: үнэнийг хэлэхэд би ч бас тэнд буух байсан. Даанч таныг сэрээж чадаагүй. Их ядарсан харагдаж байсан болохоор дуудах гэсэн ч зориг хүрээгүй юм.
Би: уучлаарай. Төвөг удчихаж. Бас баярлалаа.
Тэр: *инээмсэглэх* зүгээр дээ. Харин одоо буцаад алхах хэрэгтэй болчих шиг боллоо. Хамт явах уу?Би: таньд дахиад л төвөг удах нь дээ :)
Тэр: юу гэж дээ би ч бас тийшээ явах юм чинь гээд нүүр дүүрэн инээмсэглэж билээ. Үүнээс хойш л түүнийхээ тэр гэрэл цацруулсан инээмсэглэлд уярч нэг л мэдэхэд хайртай болчихсон юмдаг. Хайрлахгүй байхын аргагүй хүн л дээ..
Гэрийнхээ ойролцоо газраас такси барин түүний дуудсан газар луу яаравчиллаа. Хаягийнх нь дагуу ирсэн боловч яагаад ч бидний болзох газар биш байсан нь гайхаш төрүүлэн гаднаас нь хэсэг харж зогслоо. Өндөр торон хашлаганы цаанаас цагаан өнгийн харш сүндэрлэн үзэгдэв. Хамгийн хачирхалтай нь тэр газарт хүн байгаа шинж огт байгаагүй бөгөөд мөнөөх харшийн цонх бүр нь харанхуй харагдана. Түүнийг энд байгаа эсэхийг шалгахаар утас руу нь залгатал тэр авсангүй. Арга ядахдаа гадна хаалгыг нь тогшиход хаалга цааш түлхэгдэн онгойлоо. Нар жаргаад удаж байгаа ч тэнгэрийн хаяа ягааран харагдаж үүлс нь хүртэл туяаран үзэгдэнэ. Мөнөөх харшийг чиглэн болгоомжлонгуй урагшлахад чулуун замын хашлагаар гэрэл асах нь тэр. Дэлбээлж буй цэцэг шиг хэлбэртэй тэр гэрэл намайг урагшлах тусам л алхам бүрийг минь алдалгүй даган асна.
Би: хайраа? Чи энд байна уу? Бэк?
Түүнийг нэлээн хэд дуудсан ч хариу өгсөнгүй. Магадгүй энд ирээгүй байх нь гэж бодоод эргэж харан алхахад ард хэн нэгэн хоолойгоо засах сонсогдлоо. Мөрөө давуулан арагш харахад өнөөх харшийн ханан дээр түүний минь царай үзэгдлээ.
Би: мангар залууг дээ *инээх*
Харшийн цагаан хана дээр түүний дүрс үзэгдэн тэр минь: Ёол би ямар харагдаж байна? Царайлаг байна уу?
Ёол: тиймээ янзтай! Гэж хэлэхэд Бэкхён үсээ янзлан инээмсэглээд: за одоо эхлэе хмм! *хоолойгоо засах* Сура сайн уу? Ххэ би энэ өдрийг их хүлээлээ. *инээмсэглэх* магадгүй өнөөдөр биш бол хэзээ ч биш гэдэг бодол үргэлж төрдөг байлаа. Гэхдээ хайраа би их аймхай бололтой. Өдийг хүртэл хэлэх гэснээ хэлж чадаагүй болохоор. Гээд санаа алдлаа. Удалгүй халааснаасаа нямбайлан эвхсэн цаас гаргаж ирээд дэлгэн: миний зүрх сэтгэлээс чам луу урсах хайранд хязгаар гэж үгүй. Миний зүрхний өнцөг булан бүрт чамайг гэсэн агуу хайр байгаа. Чи минь байхгүй бол би хайраар цангаж, чи минь байхгүй бол аз жаргалаар цангана. Чамайг хайрлах миний хайр хөрнө гэж байхгүй, цаг хугацаа өнгөрөх тусам улам л дүрэлзэн асах болно. Надад итгээрэй. Би ганцхан чамд ганцхан, чамдаа л хайртай..
Тэр ингэж хэлснийхээ дараа хажуудаа тавьсан гитараа барин дуу дуулж эхлэлээ. Миний хамгийн дуртай дууг... Түүнийг ийм сайн дуулдаг гэж мэдээгүй юм байна. Өндөр нот авдаг хэсэг дээр жаахан өнгө алдаад ард нь хэлээ гаргалаа. Хөөрхөн гэдэг нь. Бичлэг дуусаж цагаан ханан дээр тусаж байсан гэрэл унтархад би түүнийхээ хэлсэн үгэнд уяран нулимсаа арчаад инээмсэглэн зогсож байтал түүний минь хоолой дахиад л сонсогдлоо. Энэ удаад ямар нэг бичлэг дээрх биш тэр минь өөрөө байсан юм. Гартаа улаан сарнай барин намайг чиглэн ирэх зуураа тэр ийн хэллээ.
Бэк: өглөө бүр чинийхээ дэргэд сэрж, өглөө бүр чиний хийсэн хоолыг идээд чинийхээ хацар дээр үнсээд ажилдаа явмаар байна. Үргэлж чиний дэргэд байж үргэлж хайрлаж халамжилмаар байна. Гартаа барьсан сарнайгаа надад атгуулж өөрийнхөө гарыг авахад сарнайн ишийг даган бөгж унаж ирэх нь тэр.
Гайхаж цочирдсондоо нүдээ бүлтийлгэн түүн рүү харахад Бэкхён өвдгөө нугалан суугаад: эхнэр минь болооч. Гээд миний хэзээд биширдэг сайхан инээмсэглэлийг нүүрэндээ тодрууллаа.
Саяхан урссан нулимс хацрыг минь даган урсаж би юу ч хэлж чадалгүй толгойгоо дахин дахин дохиж түүнийхээ энгэрт наалдлаа.
Бэкхён миний толгойг илэн үнсээд: энэ өдрийг маш их хүлээлээ. Ийм сайхан байна гэж зүүдэлсэнгүй.
Үүний хариуд би чимээгүйхэн амандаа шивэгнэн байж: тиймээ би зөвшөөрч байна.
Түүн рүү өнгийн дээш харахад нүднээс нь оч гялалзан жаргалтай байна гэх тэмдэг тодоос тод мэлтийнэ. Эрүүнээс минь аажуухан өргөж түүний бүлээн уруул минийх дээр буухад тог цохих шиг жирс хийсэн мэдрэмж намайг бүрхэн би аз жаргалдаа умбалаа...
-Хэд хоногийн дараа-
Би: байна уу? Хайраа би чамд маш гоё мэдээ дуулгах уу??
Бэк: надад бас чамд хэлэх сайхан мэдээ байна.
Би: чи эхлээд хэл..
Бэк: үгүй ээ эхлээд чи хэлээ~~
Би: за яахав *инээх* хайраа би тушаал дэвшсэн.
Бэк: а-а-аан тийм vv? Баяр хүргэе. Миний хайр ийм мундаг.
Би: баярлалаа хайраа. За одоо чи хэл.
Бэк: юу... би дараа хэльеээ нэг их чухал юм биш. Чиний сайхан мэдээ чинь хэтэрхий том болохоор минийх дэмий байхаа.. Ингэхэд чи хэзээ тарах юм би чамайг тосох уу?
Би: мм... миний тушаал дэвшсэнийг манай ажлынхан тэмдэглэнэ гэсэн. Жаахан оройтох байх.
Бэк: аан заза тасаллаа. Хайртай шүү~~
Би: би ч гэсэн.
Тушаал дэвшсэн гэж надад баяр хүргэж буй ажлынхантайгаа нэлээн хэсэг суулаа. Захирал болон ахлах ажилчид ихэнх нь явсан ч надад зориулсан баяр учраас би шуудхан явчихаж чадаагүй юм. Бэкхёний санаа нь зовж байгаа байх гэж бодон тэднийг аргалчихаад гарч явтал утас дугарлаа..
Би: байна уу?? Захирлаа ийм орой ямар хэрэгээр за-
Захирал:*үг таслах* аа. Сура чи ажилтай ойрхон байгаа биздээ? тэндээс нэг баримт аваад ирээч би авах гэж байгаад мартчихаж. Маргааш хэрэгтэй юм лдаа. Тэгээд засаж янзлах юм их байгаа болохоор.
Би: аан яаралтай юм бол би аваачаап өгье дөө.
Захирал: ашгүйдээ. Би харуулд хэлчих болохоор аль болох хурднаараа ирээрэй.. Аа тийм би гэрийнхээ хаягийг зурвасаар явуулчихая.
Саяхан л ядраад байна харьлаа. гээд байсан хүн гэнэт юун баримт яриад унав гэж гайхсан ч яах аргагүй тэр хүн дарга би цэрэг учир хэлснээр нь хийхээр боллоо.
Бэкхёныг ажлаасаа гарч байна гэхээр нь зурвас илгээж захиралын гэрийн хаягийг явуулаад, тэр намайг гадна нь хүлээж байхаар боллоо. Захирал хүн гэхэд дэндүү даруу сууцанд амьдардаг юм байна. Тэдний гэрийн гадна очоод хаалгыг нь тогшиход захирал өөрөө хаалгаа тайллаа.
Би: *бөхийх* энэ байна.*өгөх* За би ингээд явъя даа
Захирал: юу ярина вэ? Ор л доо.
Би: зүгээрээ.. орой болчихсон байна гээд явах гэтэл захирал "гэрийн гаднаас ингэж явуулж чадахгүй ядаж цай уугаад яв" гээд намайг шууд л татаад оруулчихлаа. Дотогш орж суугаад захиралын авч ирж өгсөн цайг бараг нэг амьсгаагаар ууж аягыг нь ток хийтэл тавиад босох гэтэл захирал мөрөн дээрээс минь дарж суулгаад үсийг минь чихний араар хийв.
Захирал: чи их үзэсгэлэнтэй юм. Гээд хүзүүгээр гараа гүйлгэлээ.
Би ч байдал бишидсэнийг мэдэн хаалгаруу гүйтэл тэр үснээс угз татан намайг газар хүчтэй унагалаа. Яс янгинан өвдөлтийг нь мартах гэж хичээтэл захиралын дараагийн үйлдэл намайг хөлдөөчих шиг л боллоо. Хувцасыг минь урж таслан араатан шиг дайрах тэр хүнийг зогсоох арга надад огтхон ч байсангүй. Хичнээн түлхэж орилж чарласан ч эмэгтэй хүн юм хойно би хүч мөхөсдөж байлаа. Гараараа тэмтрэн цохиж унагах юм хайж байтал аз болж гарт пивоны шил баригдлаа. Түүний толгой руу хамаг хүчээрээ цохисон ч түүнийг зогсоож дийлсэнгүй. Нүднээс нулимс урсаж хоолой цааш орон одоо нэгэнт өнгөрлөө гэх бодол толгойд эргэлдэнэ.
Би: надаас холдоод өгөөч новшоо гарт байсан пивоны шилээр түүнийг цохиход ямар нэг зүйл гарыг минь даган шингэн зүйл урсаж эхэллээ. Нулимсаа арчин дээш хартал тэр хүзүүгээ барин над руу хараад Чи намайг яачихваа!! Гэж дуусаагүй байтал түүний хүзүүнээс цус олгойдон гарч намайг хараан орилж эхэллээ. Миний гар цусанд будагдсан байгааг хараад сая л юу болоод байгааг ойлголоо.
Би: *орилох* аааааааааааааа би юу хийчихвээ!!! Бурхан минь! Үгүй ээ!!
Хаалга нүдэх чимээнээр цочин дотор сэрт хийн айдас минь намайг бүчин авлаа.
Би: одоо яах ёстой вэ??! салганах гараа чанга атган аль болох тайван байхыг хичээн захирал руу хартал саяхан тийчигнэж амь тэмцэж байсан хүн хөдөлгөөнгүй болж хамаг бие нь хөшин харц нь нэг газар тогтжээ. Хаалганы цаанаас Бэкхёны дуу чангарч орьлох сонсогдоход би босон хаалга руу гүйлээ.
Бэк: О.о чи яачихаа вэ!
Би: Бббэк *уйлах* Бэк би.. би
Намайг юу хэлэхээ мэдэхгүй гацаж түгдэрч байхад тэр цааш гүйн юу болоод өнгөрснийг мэдээд
Бэк: яв! эндээс гар!
Би: ююу??
Тэр гадуураа өмссөн цамц малгайгаа надад өмсүүлээд хацарнаас минь барьж өөр лүүгээ харуулан
Бэк: сонс би бүгдийг зохицуулна. Надад итгэ. Заа юу?
Би нулимс дуслуулан толгой дохилоо.
Бэк: Гарахдаа лифтээр биш аваарын шатаар буугаарай. Хэнтэй ч ярьж болохгүй шүү! Ойлгов уу?
Би: за *нулимс урсах* гэхдээ чи яах юм? Хайраа??
Бэк: надад санаа зоволтгүй ээ би яах ч үгүй удахгүй араас чинь очноо
-Зохиогчийн талаас-
Бэкхён Сураг түлхэж гаргаад хаалгаа тас хийтэл хаалаа. Үүний дараа зочны өрөөнд цусандаа хутгалдан хэвтэх өнөөх эр дээр очоод түүний цусыг хувцас нүүр гар гээд бүгдэнд нь түрхээд цагдаа луу залган "би хүн алчихлаа" гэх нь тэр.
Харин нөгөө талд юу ч ойлгоогүй гадна хоцорсон Сура гэнэт л ухаан орсон юм шиг малгайгаа доош дараад ослын шатаар тэр барилгаас гаран гэртээ ирлээ. Чухам Бэкхёнийг яаж энэ асуудлыг цохицуулахыг мэдэхгүй байсан ч бүх зүйл сайхан болно гэж өөрийгөө тайвшруулсаар... Гэвч түүний өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн нь түүний төлөө бүхнээ орхиж байгаа гэж тэр зүүдэлсэн ч үгүй. Тушаал дэвшлээ гэж баярлаж байхад нь гадаад луу томьлогдсоноо хэлж төвдөөгүй Бэкхёний тэр сэтгэлийг Сура яахан мэдэх билээ.
------
Би:*уйлах* Чиний зохицуулна гэсэн чинь энэ үү?? Ингэж болохгүй ээ Бэк! Болохгүй гэж байна!
Бэк: бүх зүйл болоод өнгөрсөн. Чи одоо яаж ч чадахгүй. Би энэ хэргийг үүрээд гарах болохоор хариуд нь чи сайхан амьдраад өг.
Би: чи юугаа яриад байгаа юм! Чамгүй бол аз жаргал гэж байхгүй чамгүй бол би гэж байхгүй!! Тийм байхад би яаж сайхан амьдрах юм!! Би ингэж чадахгүй. Очиж хэрэгээ хүлээх болно! Түүнийг тэнд орхиод хэдхэн алхамын цаана байгаа цагдаагийн хэлтэс рүү хурдан хурдан алхаж эхэллээ. Тэрний гэх юм бүхнийг би золионд гаргаж орхичихоод зүгээр сууж чадахгүй!!
Эрчтэй урагш алхаж байсан намайг Бэк гараас минь хүчтэй татан өөр лүү гээ харууллаа.
Бэк: битгий!
Би: намайг тавь. Би ийм юм хийж чадахгүй. Яагаад чи миний өмнөөс зовох ёстой юм! Чи тэнэг юм уу!!
Гэнэт л түүний гар миний хацар дээр бууж толгой манас хийгээд л явчихлаа. Тэр.. Тэр намайг алгадчихлаа.
Би: О.о чи.. *нулимс цийлэгнэх*
Бэк: намайг уучлаарай. Би... Би..
Тэр надад гар хүрчихлээ.
Бэк: яв! Хурдан яв! Одоо тэд эргээд хүрээд ирнэ. Гуйж байна яваач!
Түүний төлөө би бүгдийг хийж чадах байсан амиа хүртэл золих байсан гэтэл тэр надад гар хүрчихлээ... Түүнд гоморхож шархалсандаа түүнээс холдон гүйж одлоо..
------
Би: би явмаар байна. Намайг гаргаач!!
Ээж: *хаалганы цаанаас* намайг үхсэний дараа гараарай.
Би: ээжээ гуйж байна би тэр хүнтэй уулзах ёстой. Тэр хүн миний өмнөөс хэрэг хүлээх гээд байна.
Ээж: тэр тусмаа болохгүй. Тэр хүнийгээ зүгээр зөнд нь орхи.
Гэрийн хорионд ороод хэд хоног өнгөрсөн ч юм бүү мэд. Цаг хугацааны баримжаа алдагдаж өрөөний буланд өвдгөө тэврэн уйлахаас өөр надад хийж чадах зүйл байсангүй. Ганцхан тэр хүнийг л санагалзаж дотор минь гал дүрэлзэн сэтгэл шанална. Түүнийг яаж байгаа бол гэхээс байж суух газараа олж ядах ч дөрвөн хананы дунд юу ч хийж чадахгүй байгаагаа бодохоос уур хүрч байлаа.
Хаалга түлхүүрээр онгойлох шиг болж намайг өндийн харвал ээж орж ирж байлаа. Түүн лүү муухай харан үгийн зөрөөгүй хажуугаар нь зөрөн гарах гэтэл
Ээж намайг зогсоогоод: тэр хүн чинь шоронд орчихсон.
Би: юу??
Ээж: өчигдөр шүүх хурал нь болсон. Чамайг шорон орох вий гэж айсандаа энд хорьсон юм.
Би: та хүн мөн үү?? Миний өмнөөс тэр хүн амьдралаа золиосолж байхад та яаж зөвхөн өөрийгөө бодож чадаж байнаа!! Танийг харахаас бөөлжис цутгаж байна!!
Ээж: битгий!! одоо тэр хүнийг март. *гарнаас барих*
Би: тавь!! Хаана байгааг нь хэлээдэх надад!!! Бэкхён одоо хаана байна!!
Машиныхаа жолоог чанга атган хаазаа тултал нь гишгэнэ. Зорьсон газраа ирээд түүнтэй уулзана гэж дуудуулах гэсэн ч зориг хүрсэнгүй. Өнгөрсөн хугацаанд усанд хаясан чулуу шиг түүнийг ялаа эдэл гэж байгаа юм шиг байсан хэрнээ одоо яаж түүний царайг харах билээ.. Буцаж гараад алхтал хүн бүр над луу хараад байгаа юм шиг, ам амандаа шивнэлдэцгээнэ.
Яг л "Ичдэггүй хүүхэн. Хүн алчихаад" гэж байгаа мэт чихэнд сонсогдон тэдний харц намайг цоолох шахна. Харцнаас нь дальдчин хамаг байдгаараа тэссэн боловч эцэст нь...
Би: чимээгүй!! Чимээгүй болоод өг! *газар унах* чимээгүй болоод өгөөч гуйя...
Би одоо яах вэ? Бэкхён аа намайг уучлаарай. Миний буруу. Чамайгаа биш зөвхөн өөрийгөө бодсон намайг уучлаарай.
------
Би: Бён Бэкхён.
ХХХ: 15 минут шүү. Үүнээс хэтэрч болохгүй.
Би: ойлголоо.
Тэдний заасан өрөөнд ороод сууж байтал хаалга онгойн тэр минь орж ирлээ. Гаранд нь гав зүүсэн цээжиндээ 2008 гэж бичсэн цэнхэр өнгийн хувцас өмсүүлсэн байлаа. Харгалзагч түүнийг араас нь түлхэн над руу ойртуулан өөрөө өрөөний буланд байсан ширээнд суулаа. Түүний царай цонхийн цайж турсан төдийгүй нүдний нь доогуур хөх туяа бүүсийн харагдана. Хайр гэрэлтэж жаргалаар бялхдаг байсан түүний нүд одоо юуг ч өгүүлэхгүй мэт гөлийчихөж. Нүдэнд нулимс цийлэгнэж эхэлхэд би түүнд харуулахгүй гэсэндээ хурдхан шиг арчлаа. Тэр хөлөө чирэн өмнө минь ирэн доошоо л харан суусаар.. Над руу огт эгцлэн харсангүй.. Биднийг дундаа хэдэн нүхтэй том шил л тусгаарлаж байна. Гэтэл хэдэн бээрийн цаана байгаа мэт хөндий хүйтэн байх юм?
Түүний ийм байдлыг хараад өөрийгөө дотроо зүхэн арай хийн ам нээлээ.
Би: хайраа... Намайг.. Намайг уучлаарай. Одоо л ирж байгаад. үнэндээ чиний царайг харах зориг надад байгаагүй юм...
Тэр хариуд нь юу ч хэлсэнгүй над луу ч харсангүй өмнөх шигээ доош харсан хэвээрээ...
Ийн авирлах түүнд хандаж хэлэх үгс мартагдаж.. Санасан нэг нь амнаас үг гарч өгсөнгүй.. дэмий л түүн лүү харан сууна. Хэлэх үгээ тэгэж их бэлдчихээд, одоо болсон чинь хэлээ залгичихсан юм шиг л байгаагаа бодохоор уур хүрнэ. Өөрийгөө ийм арчаагүй гэдгийг мэдэх ямар хөгийн юм бэ!
Өрөөний булан сууж байсан харгалзагч цаг дууссаныг мэдэгдэж босон нааш ирээд түүнийг дагуулан гарлаа. Бэкхён мөн л над руу харахгүй толгойгоо гудайлган цааш алхсаар гарч одлоо.
Өдөр хоног яг л нэг хэвээр өнгөрч би өдөр алгасалгүй түүн дээрээ очиж байлаа. Гэхдээ тэр ганц ч үг дугаралгүй чимээгүй газар ширтэн суусаар буцаад л явчихна. Түүний өмнө хийсэн нүглээ ядаж жаахан ч гэсэн нимгэлэе гэж хичээсэн ч дээрдэх юм ердөө байсангүй. Ганц дээрдсэн зүйл гэвэл бид тусгаарлалттай өрөөнд уулзахаа больсон л байлаа. Бас харгалзагчгүйгээр.
Би: сайн уу?
Бэк: ....
Би: чи турчихаж. Хоолоо сайн идээрэй. Би чамайг эндээс гаргах болноо. Давж заалдах гэж байгаа.
Бэк: ....
Би: энэ хардаа чиний гэрлэх санал тавихдаа надад өгсөн сүйн бөгж.. би үүнийг байнга зүүж байгаа. Тэр өдөр үнэхээр сайхан өдөр байсан шүү. Тиймээ хайр-
Бэк гэнэт ширээ цохин босож ирээд: одоо хангалттай!! Наад утгагүй яриагаа больж үз. Шоронд хүртэл орсон над шиг новшоор чи яах гээв!!
Би: Ббббэк?
Бэк: би чиний өмнөөс хэрэг хүлээж байхад одоо надаас өөр юу хүсээв! Миний хайрыг уу?? Чи хэтэрхий шуналтай байгаагаа мэдэх үү?
Би: Бббэк? *бөгжөө барих*
Бэк: аан энэнээс болоо юу!! гээд бөгжийг минь надаас шүүрч аваад газарт шидээд дээрээс нь дэвслэн: хэнд ч хэрэггүй хогийн зүйл хийхээ больж үз!! Ингэх тусам чинь миний уур хүрч багтарч үхэх нь. Дахиад миний нүдэнд харагдаад үзээрэй!! Тэгэх юм бол би биеэ барьж чадахгүй хоолойг чинь багалзуурдана гэж мэдээрэй!!
Тэр өдрөөс хойш миний амьдрал хар дарсан зүүд шиг болж түүн дээр хичнээн очсон ч тэр гарч ирсэнгүй. Зүрх рүү хэдэн мянган зүүгээр шивэх мэт болж үхэхийн дайтай өвдөлт намайг шанална.
Чамайг хайрлах миний хайр хөрнө гэж байхгүй, цаг хугацаа өнгөрөх тусам улам л дүрэлзэн асах болно. Надад итгээрэй. Би ганцхан чамд ганцхан, чамдаа л хайртай.. Энэ үгийг чинь л чамаас хүлээж суудаг надад чиний сүүлд хэлсэн үгс чинь дэндүү хатуудчихсан бололтой. Бэкхён~~
-Бэкхёний талаас-
Сура-г ирэх бүрт л дотроос минь түүнийг харах гэсэн хүсэл оргилож юу юугүй очоод тэвэрмээр байдаг. Энхрий ягаахан хацрыг нь илбэн таалж өөр хэнийх ч биш зөвхөн минийх гээд уруулаараа тамгалмаар санагдана. Харах төдийд л амьдралын хамаг сайн сайхныг мэдэрдэг тэр эмэгтэйгээс хагацана гэдэг дэндүү хэцүү юм. Гэвч би зөвхөн өөрийгөө бодоод өөрийнхөө төлөө түүнийхээ гэрэлтэй жаргалтай сайхан ирээдүйг баллаж чадахгүй. Надаас болж тэр минь сайхан амьдрах боломжоо алдахыг би яав ч тэвчихгүй!!
Гуйя!! Сура намайг март. Би одоо урьдны Бэкхён биш болсон. Намайг битгий хүлээ. Над шиг өөдгүй амьтаныг огт байгаагүй юм шиг л мартаж орхи. Өнгөрсөн амьдралынхаа хар бараан сүүдэр гэж бодоод сэтгэлдээ булшилж орхи..
-Миний талаас-
Миний хамгийн ихээр хүсэж байсан зүйл нүдэн дээр минь биелэлээ олж давж заалдах шүүх хуралын шийдвэрээр тэр минь шоронгоос гарлаа. Гэсэн ч бүх зүйл хүссэнээр минь болоогүй. Түүнийг гэж очих тоолонд тэр намайг үл тоон бүр надаас дөлж зугатааж байлаа. Намайг харсан ч хараагүй юм шиг, надтай таарсан ч танихгүй хүн шиг өнгөрөх түүний энэ байдлыг тэсэж гарах тэвчээр надад байсангүй. Царайг нь харах тэр хоромд л аз жаргал, гэрэл гэгээ намайг бүчин авах ч намайг үл тоох тэр хоромд бүх зүйл нуран унаж цээжин дотор минь дайн болж эхэлнэ.
Би: Бэк? чи яагаад ингээд байгаан бэ?? Гуйж байна.. Надад битгий ингэж хандаач дээ мм?
Бэк: сонс! чи бид 2 одоо ямарч хамааралгүй хүмүүс. Тийм болохоор дахиж битгий над дээр ирээрэй. Чи энд ирэх болгондоо надад төвөг удаж байна. Чамд ингэж санагдахгүй байна уу?? Айн?!
Би: Бэк?
Бэк: одоо яв. гээд намайг түлхэж гарган хаалга тас хийтэл хаалаа.
------
Амьдралд минь тохиолдож буй энэ олон бэрхшээлтэй нүүр тулж байсан ч, юу болоод байгааг эцэст нь би ойлгохооч больж тэр асуудлыг давж гарах байтугай нүүр тулах зориггүй болж орхилоо. Зүрхэнд хурсан тэр гомдол цөхрөл намайг бага багаар дотроос минь идсээр би гэх хүн энэ хорвоог аажмаар орхисоор, хүйтэн хөндий нэгэн аажмаар бий болсоор... Сэтгэл шаналж өвдөх өвдөлт намайг үхэхийн дайтай шаналгахад эцэст нь би энэ бүхнээс зугтах гэж хичээж эхлэнэ.
Ээж: Сура..
Би: яв! таныг хармааргүй байна. Эндээс гараадах!!
Ээж: Сура.. Энэ их чухал..Бэкхён өнөөдөр явна.
Би: юу яриад байгаа юм? Тэр хааш явна гэж?
Ээж: би хаашаа гэдгийг нь мэдэхгүй ээ.. Ямар ч л байсан хол явах гэж байгаа.. Сура *гарнаас минь барих* хурдан очоод түүнийг зогсоо.. битгий явуул. Миний буруу. анхнаасаа л тийм байсан. Би дахиж чамайг ийм байдалтайгаар чинь харж чадахгүй нь. Тийм болохоор түүн дээрээ очоод сайхан амьдар.
Би: *уйлах* ээжээ баярлалаа.
Түүнийг яваагүй байгаасай гэж дотроо залбиран онгоцны буудал руу орлоо. Өнгөрсөн хугацаанд түүний тэгэж сонин аашилсан нь ээжийн хүслээр болж байсныг би даан ч мэдсэнгүй. Сайн охиныхоо ирээдүйн төлөө Бэкхёнийг бага зэрэг жүжиглээд өг гэж ятгасан нь тэр байсан юм. Ганцхан түүнийг битгий яваасай л гэж хүсэж байна. Урагш хойш баруун зүүн тийш байн байн өнгөлзөн түүнийг байж болох бүх газарт хайн гүйнэ. Гараад ирээсэй, надад харагдаасай гэж хэдэн мянган удаа дотроо залбирч шивэгнэн байлаа.. Нүдний буланд тэр минь харагдах шиг болж түүний араас хоолойныхоо хэрээр орилоод гүйн очиход
Бэк: Ссссураа чи энд-
Би: битгий яв! гуйж байна
Бэк: үгүй ээ би явах ёстой
Би: би бүгдийг мэдсээн ээж та хоёрын дунд ямар яриа болсныг.
Бэк: ......
Би: чи миний ирээдүйн төлөө намайг орхиж байгаа гэсэн үү??? чи тэнэг юмуу? Миний ирээдүй ганцхан чи байхад!!! ганцхан чи дэргэд минь байх юм бол би аз жаргалтай амьдрах байхад!! Чи явчихвал энэ аз жаргал юу болох болж байна??
Бэк: би бодохдоо.. Намайг явчихвал л чамайг сайхан амьдарна гэж..
Би: чамайг намайг орхиод явах юм бол чиний ард зүрх сэтгэлгүй хоосон бие л хоцроно. Тийм болохоор битгий яв. Чиний өмнө хийсэн алдаагаа залруулж, үүрд хажууд чинь байх боломжыг надад олгооч дээ. гэж хэлэхэд хацрыг минь даган нулимс урслаа.
Бэк: *тэврэх* намайг уучлаарай. Арчаагүй зан гаргаж чамайг орхих гэж байсныг минь...
Түүний халуун дулаахан тэврэлтэнд өвдөж шаналсан зүрх минь хайлж урсах шиг л болж байна. Халуу төөнөн өнгөрсөн бүх шаналал зовлонг тэр минь бага багаар анагааж байна.
Би: явахгүй биздээ.
Бэк: тиймээ. Явахгүй. Дахиж хэзээ ч чамайг ганцааранг чинь орхихгүй.. Амлая
------
Би: хайраа босоорой.
Бэк: ммммм
Би: хайраа. Босохгүй бол ажилаасаа хожигдлоо шдээ.Тэр гарнаас минь татан орон дээр унагаад чанга тэвэрснээ: тавхан минут дахиад яг тавхан минут л унтчихая. Тэр нүдээ анин хэвтэхдээ ийнхүү амандаа бувтав.
Түүндээ тэврүүлэн хэвтэх ямар сайхан гээч. Амар амгалан гэх зүйл л энэ тэврэлтийг төлөөлөх байх..
Би: за яахав. Тавхан минут шүү!!
Бэк: *толгой дохих*
Жаахан хэвтэж байгаад босъё гэсэн боловч түүний дулаахан тэврэлтнээс болоод нам унтчихаж. Гал дээр тавьсан шөл дэврэх дуунаар сая нэг юм сэрлээ. Гал тогоо руугаа санд мэнд гүйж орон шөлөө гараж тавиад цаг хартал
Би:О.о балаарсаан! *орилох* Бэкхёнаа!!
Хоёр талд сандарч гүйн түүнийг ажилд явахад бэлтгэнэ. Нэг талаас пиджак нөгөө талаас цүнхийг ньавч ирж түүнд өгнө. Гарахаас нь өмнө нь аманд нь хэдэн кимбаб хийгээд түүнийг гаргах гэтэл
Бэк: *амандаа хийсэн кимбаб нь үсчих* хайраа миний оймс хаана байнаа??
Би: за байж байгаарай.. май энэ.
Бэк: зангиа
Би: энд байнаа нааш ир. Түүндээ зангиаг нь зангидаж өгөөд цүнхийг нь бариуллаа.
Бэк: баяртай хайраа явлаа. гээд гараад гүйчихэв.
Би: О.о энэ яаж байгаан болоо??? Гэж намайг гайхаж зогстол гэнэт хаалга онгойн Бэк буцаж гүйж орж ирээд бэлхүүсээр минь татан өөртөө ойртуулаад уруул дээр минь үнслээ.
Бэк: энийг мартчихаж. гээд хөөрхөн инээснээ цагаа харж сандран гүйн гарлаа.
Өглөө бүр чинийхээ дэргэд сэрж, өглөө бүр чиний хийсэн хоолыг идээд чинийхээ хацар дээр үнсээд ажилдаа явмаар байна. Үргэлж чиний дэргэд байж үргэлж хайрлаж халамжилмаар байна.
Жаргал гэх зүйлийг хүчээр барьж, хүчээр бүтээж болдоггүй юм. Гагцхүү түүнийг гал халуун хайр л бадраадаг. Үхэхийн дайтай шаналж зовж байсан тэр өвдөлт одоо ор мөргүй алга болжээ. Зүрх зүсэм хэцүү дурсамж бидний ард байсан ч бид одоо нэг нэгнийхээ дэргэд аз жаргалтайгаар амьдарч байна. Амьдралаа бага багаар босгож алхам алхамаар урагшилж байна. Магадгүй нэг л өдөр гэрийг минь хүүхдийн инээд дулаацуулах байх. Түүнийхээ дэргэд байж түүнийгээ дуурайсан бяцхан хүүтэй болох шиг аз жаргал өөр хаана ч байхгүй шүү дээ. Үхэхийн дайтай шаналсан болохоор амьдрал надад хамгийн сайхан бэлэгээ өгсөн юм.
